Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Кларитромицин Протех-500
Худалдааны нэр
Англи
Кларитромицин
Үйлдвэрлэгч
Protech Biosystems PVT., Ltd
Гарал үүслийн улс
БНЭУ
Тун хэмжээ
500мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Зөвхөн албан ёсны зөвшөөрөлтэй эмч, эмнэлэг ба лабораторийн хэрэгцээнд

                                               зориулав.

 

                                                Кларитромицин

  (Кларитромицин шахмал 250/500мг, Clarithromycin Tablets USP 250/500mg) 

 

Найрлага:

      Хальсан бүрхүүлт шахмал бүрд:

  • 250мг/500мг агууагдана

Эм судлалын ангилал:

  • Макролидын бүлгийн антибиотик

Эм судлалын үйлдэл:

  • хамааралтай уургийн нийлэгжилтийг дарангуйлж бактерийн эсрэг үйлчилдэг.
  • “In vitro” нөхцөлд кларитромицин нь бактерийн эсрэг дараах хүрээгээр нөлөөлдөг. Үүнд: Strepococcus agalactiae,  Strepococcus pyogenes, Strepococcus pneumonia, Legionelle pneumophillia,  Mycoplasma  pneumonia,  Clamydia trachomatis,  Moraxella  (Branhamella) catarrhalis,  Haemophilus  influenza, Staphylococcus aureus(), Helicobacter pylori,  Mycobacterium aviun,  Mycobacterium kansasii, Mycobacterium chelonae,  Mycobacterium intracellulare  зэрэг болно.

Хэрэглэх заалт:   Кларитромицинийг түүнд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн хөнгөнөөс дунд ба хүнд хэлбэрийн дараах халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:

  • Гуурсан хоолойн үрэвсэл, хатгаа зэрэг амьсгалын доод замын халдвар
  • Фарингит, дайвар хөндийн үрэвсэл зэрэг амьсгалын дээд замын халдвар,
  • S. pneumaniae,M.catarrhalis, H. influenza-р үүсэгдсэн дунд чихний хөнгөн болон хүнд хэлбэрийн цочмог үүрэвсэл.
  • Фолликулит, целлюлит, түүхий зэрэг арьс, зөөлөн эдийн халдвар,
  • Helicobacter pylori-г устгах, 12 хуруу гэдэсний шархлаа дахихыг бууруулах зорилгоор протоны  шахуургыг хориглогч ба бусад антибиотиктой хамт хэрэглэдэг.

Хориглох заалт:

  • Макролидын бүлгийн антибиотикт хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.
  • Кларитромицинийг харга мөөгний уламжлалуудтай хавсарч хэрэглэхгүй.
  • Кларитромициныг дараах эмүүдтэй хамт хэрэглэхгүй. Үүнд: Цизаприд, пимозид,  терфенадин г.м.  Эдгээр эмүүдийг Кларитромицинтэй хамт хэрэглэхэд тэдгээр цизаприд, пимозид, терфенадин зэрэг эмийн түвшин өндөрсдөг. Ингэснээр QT интервал уртсаж, ховдлын тахикарди, ховдлын фибрилляци, Torsade de Pointes зэрэг зүрхний хэм алдалтын хэлбэрүүд үүсч болзошгүй.
  • Астемизол ба бусад макролидтой хамт хэрэглэхэд мөн ийм нөлөө ажиглагддаг.

Тун ба хэрэглэх заавар:

Насанд хүрэгсдэд:

  • 250мг-аар өдөрт 2 удаа хэрэглэнэ.
  • Хүнд халдварын үед тунг ихэсгэн 500мг-аар өдөрт 2 удаа хэрэглэж болно.

Бөөрний дутагдал:

           Креатинины клиренс (≤30мг/мин): Тунг 2 дахин багасгаж өөрөөр хэлбэл       250мг-аар  өдөрт 1 удаа  , хүнд халдварын үед 250мг-аар өдөрт 2 удаа хэрэглэнэ. Эмчилгээг 14 хоногоос хэтрүүлэхгүй.

Helicobgcter pylori-н эмчилгээнд:

Насанд хүрэгсдэд:

  • 500мг-аар өдөрт 2 удаа тохирсон антибиотик болон хүчил багасгах эмтэй хамт 7-10 хоног хэрэглэнэ.
  • Кларитромициныг омепразолоос бусад протон шахуургыг хориглогчидтой хамт хэрэглэхэд үр дүн болон аюулгүй байдал нь ямар байх нь бүрэн судлагдаагүй.

ХДХВ-тэй, өвөрмөц бус микобактерийн халдвартай өвчтөнд:

  Насанд хүрэгсдэд:

  • 500мг, тунгаар өдөрт 2 удаа хэрэглэнэ.
  • ХДХВ- тэй, тархмал микобактерийн халдвартай өвчтөнд эмчилгээг клиникийн сайжрал үүсэх эсвэл бактерийн ургалт үүсэхгүй болтол аль болох удаан хугацаагаар хэрэглэнэ. Кларитромициныг 12 долоо хоногоос удаан  хугацаагаар хэрэглэхэд үр дүн нь буурч эхэлдэг.
  • Кларитромициныг микобактерийн эсрэг бусад эмүүдтэй хамсруулан хэрэглэнэ.
  • Кларитромициныг хоолтой болон өлөн үед дангаар нь ууж болно.

Гаж нөлөө:

  • Кларитромицин ерөнхийдөө зохимж сайтай. Дотор муухайрах, гэдэс хямрах, суулгах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, парестези үүсэх зэрэг гаж нөлөө илэрдэг. Стоматит, глоссит, амны салст мөөгөнцөрдөх, хэл өнгөртөх гаж нөлөө илэрч байсан нь бүртгэгдсэн.
  • Толгой өвдөх, үе мөч өвдөх, булчин өвдөх ба чонон хөрвөсөөс хөнгөн хэлбэрийн арьс зулгарах болон судаслаг хаван, анафилакси хүртэл хүнд хэлбэрийн харшлын урвалууд илэрч байсан нь мэдээлэгдсэн. Мөн кларитромицинийг ууж хэрэглэх үед Стевенс-Жонсоны хам шинж /хучуур эдийн хорт үхжил үүсч байсан нь бүртгэгдсэн.
  • Үнэрлэх болон амтлах мэдрэмж өөрчлөгдөж байсан нь мэдээлэгдсэн. Кларитромицинээр эмчлэгдэж буй өвчтөний шүдний өнгө өөрчлөгдөж байсан. Шүдний өнгөний өөрчлөлтийг мэдгэжлийн эмчийн тусламжтайгаар арилгаж болдог.
  • Төв мэдрэлийн системийн талаас түр зуурын шинжтэйгээр толгой эргэх, дайвалзах, уурлах, нойргүйдэх, хар дарах, чих дүнгэнэх, ухаан балартах, баримжаа алдагдах, хий үзэгдэл илрэх, солиорох болон биеэ хянах чадвар алдагдах зэрэг гаж нөлөө илэрч байсан нь мэдээлэгдсэн. Кларитромицин эмчилгээг зогсоох үед сонсгол буурч байжээ. Ховор тохиолдолд кларитромициний хэрэглээний улмаас хуурамч бүрхүүлт бүдүүн гэдэсний үрэвсэл хөнгөнөөс амь насанд аюултай хүртэл хүнд хэлбэрээр илэрч байсан нь бүртгэгдсэн.
  • Цусны сахар буурах нь бага тохиолдох боловч сахар бууруулах эм болон инсулин хамт хэрэглэж буй тохиолдолд бүртгэгдсэн байдаг.
  • Маш ховор тохиолдолд рифабутиныг хамт хэрэглэж буй өвчтөнд увеит үүсч байсан боловч тэр нь ихэнхдээ эргэх шинж чанартай байжээ. Ганц нэгэн тохиолдолд лейкопени болон тромбоцитопени үүсч байсан нь бүртгэгдсэн.
  • Бусад макролитуудын нэгэн адил элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөн /ихэнхдээ эргэх шинж чанартайгаар/ сорил өөрчлөгдөх, гепатит, шарлалттай болон шарлалтгүй хэлбэрээр цөс тогтонгишролт үүсч байсан нь мөн мэдээлэгдсэн. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлт заримдаа хүнд хэлбэртэй, хааяа амь насанд аюултай дутмагшилд хүргэж ч байсан нь мэдээлэгдсэн.
  • Хааяа сийвэнд креатинин өндөрсөх, бөөрний завсрын эдийн үрэвсэл үүсэх, бөөрний үйл ажиллагааны дутмагшил үүсэх, нойр булчирхай үрэвсэх болон таталт үүсч байсан нь бүртгэгдсэн.
  • Бусад макролидуудын нэгэн адил  QT уртсах, ховдлын тахикарди болон Torsade de pointes кларитромицинийг хэрэглэх үед хаяа үүсдэг.

Анхааруулга ба болгоомжлол:

  • Элэгний үйл ажиллагааны дутмагшлын ямар нэгэн шинж илэрвэл кларитромицин эмчилгээг зогсоох хэрэгтэй. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлт эргэх шинж чанартай боловч ихэнхдээ хүнд хэлбэртэй байдаг. Ховор тохиолдолд эгшин зуур элэгний үйл ажиллагаа дутмагшил үхэлд хүргэж байсан тухай мэдээлэгдсэн. Энэ нь дийлэнхдээ ноцтой хэлбэрийн бусад өвчинтэй хавсарсан буюу өөр эмтэй хавсарсан тохиолдолд үүсдэг байна.
  • Сийвэнгийн креатинин ихэссэн гэж бүртгэгдсэн боловч энэ нь кларитромицинтэй шууд холбоотой болох нь тогтоогдоогүй.
  • Цусны сахар буурах нь цөөвтөр тохиолдох боловч зарим нь сахар бууруулах эм болон инсулин хамт хэрэглэсэн тохиолдол үүсч байжээ.
  • Дархлаа суларсан өвчтөнд кларитромицинийг удаан хугацаагаар болон өндөр тунгаар хэрэглэхэд дотор муухайрч бөөлжих, амтлах мэдрэмж өөрчлөгдөх, хэвлийгээр өвдөх, суулгах, туурах, гэдэс дүүрэх, толгой өвдөх, сонсгол буурах, AST, ALT ихсэх, мочевин ихсэх болон цагаан эс ердийн бусаар цөөрөх хийгээд ялтас эс цөөрч болно. Мөн ховор боловч амьсгал өөрчлөгдөх, нойргүйдэх, ам хатах шинжүүд гарч болно.
  • Элэгний үйл ажиллагаа өөрчлөлттэй өвчтөнд фармакокинетик өөрчлөгддөг. Ийм өвчтөнд бөөрний үйл ажиллагааны алдагдал хавсраагүй л бол тун зохицуулалт хийх шаардлагагүй байдаг.
  • Бөөрний үйл ажилагааны дутмагшил (хүнд хэлбэрийн): Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд ялангуяа креатинины клиренс ≤30мл/мин үед кларитромициний клиренс буурдаг. Креатинины клиренс 30мл/мин-аас бага байгаа үед кларитромициний тунг 2 дахин багасгана.
  • Кларитромицинийг симвастатин зэрэг HMGCoA  редуктазаг саатуулах эмүүдтэй хамт хэрэглэвэл равдомиолиз үүсч байсан нь бүртгэгдсэн.
  • Рифабутин ба рифамицин: сийвэнийг кларитромицин концентрацыг 50%-с ихээр бууруулж болно. Хавсарч хэрэглэхэд рифабутиныг дангаар нь хэрэглэсэнтэй харьцуулвал увеит үүсэх эрсдэл нэмэгдэнэ.
  • Теофиллин:  Сийвэнгийн концентраци-хугацааны  муруйн доорх талбайг ихэсгэнэ. Теофиллины сийвэнгийн концентрацыг хянаж байх хэрэгтэй.
  • Кларитромицин нь макролидууд, линкомицин болон клиндомицин зэрэгтэй зөрмөл тэсвэртэй байдал үүсдэг.

Эмийн харилцан үйлчлэл:

  • илэрч болно. Амь насанд аюултай байж болно. Кларитромицин тэдгээр эмүүдийн хувиралтыг саатуулна. Хамт хэрэглэхийг цээрлэнэ.
  • Бүлэгнэлтийн эсрэг эм тухайлбал варфарины үйлчилгээг дэмждэг. Протромбины хугацааг хянах шаардлагатай.
  • Дигоксин: Кларитромицин сийвэнгийн дигоксины концентрацийг ихэсгэнэ. Дигоксины цусан дахь тунг хянаж байх хэрэгтэй.
  • Карбамазепин болон цитохром Р450 ферментийн системээр задардаг бусад эмүүд /тухайлбал: алпразолам, циклоспорин, дизопирамид, харга мөөгний алкалоидууд, метилпреднизолон, мидазолам, омепразол, хинидин, силденафил, симвастатин, такролимус, триазолам, винбластин, фенитоин болон вальпроат/ Кларитромицин нь эдгээр эмүүдийн сийвэнгийн түвшинг нэмэгдүүлднг тул эдгээрийн хэмжээг хянаж байх шаардлагатай. Кларитромицинийг симвастатин зэрэг НМGCoA редуктазаг саатуулах эмүүдтэй хамт хэрэглэвэл равдомиолиз үүсч байсан нь бүртгэгдсэн.
  • Рифабутин ба рифамицин:  сийвэнийг кларитромицин концентрацыг 50%-с ихээр бууруулж болно. Хавсарч хэрэглэхэд рифабутиныг дангаар нь хэрэглэсэнтэй харьцуулвал увеит үүсэх эрсдэл нэмэгдэнэ
  • Теофиллин:  Сийвэнгийн концентраци-хугацааны  муруйн доорх талбайг ихэсгэнэ. Теофиллины сийвэнгийн концентрацыг хянаж байх хэрэгтэй.
  • Зидовуин: Зидовудины тогтвортой концентрацыг бууруулдаг. Зидовудин ба кларитромицинийг өөр хооронд нь 4 цагаас багагүй зайтай хэрэглэх ёстой.
  • Ритонавир:   Кларитромицины  хувиралтыг саатуулдаг. Бөөрний үйл ажиллагаа хэвийн өвчтөнд кларитромицины тун багасгах шаардлагагүй. Бөөрний үйл ажиллагаа буурсан өвчтөнд тунг дараах байдлаар бууруулна.
  • Креатинины клиренс 30-60мл/мин бол тунг 50%
  • Креатинины клиренс ˂30мл/мин бол тунг 75%
  • Кларитромицинийг Ритонавиртай хамт хэрэглэж байгаа хүнд хоногийн тунг 1гр-с хэтрүүлж болохгүй.

Тунг хэтрэх үед гарах шинж тэмдэг ба эмчилгээ:

  • Кларитромицинийг их хэмжээгээр хэрэглэсэн үед ходоод гэдэсний хямрал шинж үүснэ. Харшлын урвал үүсвэл шимэгдээгүй хэсгийг гадагшлуулах болон дэмжих эмчилгээ хийнэ.
  • Шинж тэмдгийн ба дэмжих эмчилгээг хийнэ. Гемодиализ болон диализ кларитромицинд хэрэгцээт хэмжээгээр нөлөөлдөггүй.

Савлалт:  1х10-аар савлагдана.

Хадгалах нөхцөл:

  • 30˚С-с дээшгүй хэмд, хуурай, гэрлээс хамгаалагдсан нөхцөлд хадгална.
  • Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

Хадгалах хугацаа: 36сар

Үйлдвэрлэгч:

PROTECH Biosystems Pvt Ltd

19,20&21,Sector-6A, I.I. E, SIDCIL, Ranipur, Haridwar-249403