
Хэрэглэх заавар
ПИВАКСИН
Мупироцин тосон түрхэц USP
Хэсэг газрын хэрэглээнд зориулагдсан
НАЙРЛАГА
Грам бүрд:
Мупироцин USP …………………. 20 мг
Тодорхойлолт: USP
ЭМ СУДЛАЛ
Мупироцин нь Pseudomonas fluorescens организмын исэх замаар бүтцийн хувьд үүсдэг бактерийн эсрэг бодис юм. Мупироцин нь бактерийн изолейцил дамжуулагч-РНХ синтетазатай тусгайлан, эргэх замаар холбогдож бактерийн уургийн нийлэгжилтийг дарангуйлдаг.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
ПИВАКСИН® тос нь метициллинд тэсвэртэй омгууд, бусад Streptococcus pyogenes, Staphylococcus aureus улмаас үүссэн импетиго, фолликулит, фурункулоз зэрэг арьсны халдварын үед зориулагдсан. Энэ нь мөн E. coli болон H. influenzae зэрэг грам сөрөг бичил биетний эсрэг идэвхтэй нөлөөлдөг.
ХОРИГЛОХ ЗААЛТ
- Полиэтилен гликол агуулсан ялангуяа Мупироцин зэрэг тосон түрхэцд хэт мэдрэг.
- Миупироцин тосон түрхэцийг нүд, хамрын хөндийд хэрэглэхгүй.
ГАЖ НӨЛӨӨ
Мупироцин ихэвчлэн зохимж сайтай.
Түрхсэн хэсэг газарт халуун оргих, загатнах, тууралт гарч болно.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
- Хэрэв урвалын мэдрэмж, цочрол илэрвэл эмчилгээг зогсооно.
- Жирэмсэн үед зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд хэрэглэнэ.
- Мупироциныг хэрэглэх үед хөхөөр хооллохоо түр зогсооно.
- Мупироцин тосыг нүүрэндээ түрхэх үед нүдэнд хүргэхээс зайлсхийнэ.
- Полиэтилен гликол нь ил шарх, гэмтсэн арьсанд шингэж, бөөрөөр ялгардаг. Бөөрний дутагдлын шинж тэмдэг илэрвэл мупироциныг болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
ТУН
Өртсөн хэсэгт тосыг бага хэмжээгээр өдөрт 3 удаа 10 хоног хүртэл түрхэнэ.
Шаардлагатай бол боолт хийж болно.
ХҮҮХЭД ХҮРЭХГҮЙ ГАЗАРТ ХАДГАЛ
САВЛАЛТ
Тубд @ 10 грам.
ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА
24 сар.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
30°C ихгүй хэмд хадгална.
Үйлдвэрлэгч:
PT CAPRIFARMINDO LABS
Jl. Industri Cimareme No. 8, Ds. Cimareme, Kec. Padalarang, Kabupaten Bandung Barat – Indonesia
PT SANBE FARMA
Jl. Taman Sari No. 10, Bandung - Indonesia
Албан ёсны борлуулагч: Монгол Фарм ХХК
Утас: 70122142, 70162142







































































