
Хэрэглэх заавар
Эмийн бэлдмэлийн хэрэглэх заавар
ЦИПРИНОЛ® CIPRINOL
Нимгэн бүрхүүлтэй шахмал
Бэлдмэлийн худалдааны нэр Ципринол®/ Ciprinol
Олон улсын худалдааны бус нэр Ципрофлоксацин / Ciprofloxacin
Эмийн хэлбэр Нимгэн бүрхүүлтэй шахмал
Найрлага
Үйлчлэгч бодис: 250мг, 500мг, 750мг ципрофлоксацинтай тэнцүү хэмжээний ципрофлоксацины гидрохлорид моногидрат
Туслах бодис: бичилталст целлюлоза, А типийн цардуул натрийн гликолят, повидон, натрийн кроскармеллоза, усгүй коллоид кремнийн хоёрч исэл, магнийн стеарат, гипромеллоза, пропиленгликоль,тальк, титанийн хоёрч исэл
Дүрслэл:
250мг шахмал: дугуй хэлбэртэй, 2 тал уруугаа гүдгэр, 1 талдаа хэрчлээстэй, налуу ирмэгтэй, цагаан өнгийн нимгэн бүрхүүлтэй шахмал. Шахмалыг 2 тэнцүү хэсэгт хувааж болно.
500мг шахмал: зуйван хэлбэртэй, 2 тал уруугаа гүдгэр, 1 талдаа хэрчлээстэй, цагаан өнгийн нимгэн бүрхүүлтэй шахмал. Шахмалыг 2 тэнцүү хэсэгт хувааж болно.
750мг шахмал: зуйван хэлбэртэй, 2 тал уруугаа гүдгэр, 1 талдаа хэрчлээстэй, цагаан өнгөтэй, нимгэн бүрхүүлтэй шахмал. Шахмалыг 2 тэнцүү хэсэгт хувааж болно.
Эмийн эмчилгээний бүлэг
Системийн хэрэглээнд зориулсан бактерийн эсрэг эм. Фторхинолинууд. АТХ код J01MA02
Фармакологийн шинж
Фармакодинамик
Үйлдлийн механизм
Фторхинолины бүлгийн бактерийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй бэлдмэл. Бактерийн рекомбинаци ба ДНХ-ын репликаци, транскрипци, репарацид шаардлагатай II типийн топоизомераза (ДНХ-гираза) ба IY типийн топоизомераза ферментийг дарангуйлан бактерийг үхүүлэх үйлдэл үзүүлдэг.
ФК/ФД-ын хамаарал
Үйлдэл нь үндсэндээ ципрофлоксацины цусны ийлдэс дэх дээд концентраци (Cmax) ба бактерийг дарангуйлах хамгийн бага концентраци (MIC) хоёрын хоорондын харьцаа болон зураглалд концентрацийн муруйн доод талбай (AUC) ба MIC-ын хоорондын харьцаанаас хамаардаг.
Тэсвэржилтийн механизм
In vitro орчинд ципрофлоксацинд тэсвэртэй болох нь ДНХ-гираза ба IY типийн топоизомераза ферментийн аль алиных нь тодорхой хэсгийн шаталсан мутацийн процессын үр дүнд үүсдэг байна.
Ципрофлоксацин болон фторхинолины уламжлалын бусад бэлдмэлийн хооронд солбицсон тэсвэржилт байдаг. Нэг мутаци нь эмнэл зүйн тэсвэржилтэнд хүргэхгүй боловч хэд хэдэн генийн мутаци нь энэ бүлгийн олон идэвхтэй бодист эмнэл зүйн тэсвэржилт үүсгэж болно. Ийм тэсвэржилтийн механизм нь идэвхтэй бодисын эффлюкс эсвэл эсийн үл нэвчүүлэх чанарын адилаар фторхинолинд мэдрэг байх чанарт янз бүрийн нөлөө үзүүлж болох бөгөөд энэ нь уг ангиллын доторх янз бүрийн идэвхтэй бодисын физик химийн шинж чанар болон идэвхтэй бодис тус бүрийн тээвэрлэлтийн системийн адил төст шинж чанараас хамаарна.
In vitro орчин дахь тэсвэржилтийн бүх механизм нь эмнэл зүйн хувьд ажиглагдсан. Хоригоор нэвтрэх (хөх идээлүүлэгч савханцрын хувьд тархсан) болон эффлюкс механизм зэрэг бусад антибиотикыг идэвхгүйжүүлдэг тэсвэржилтийн механизм нь ципрофлоксацинд мэдрэг байх чанарт нөлөөлж болно.
Плазмид-хамааралт тэсвэржилт нь qnr-генээр кодлогддог тухай мэдээлэл байдаг.
Бактерийн эсрэг идэвхийн хүрээ
EUCAST-ын зөвлөмж
Бичил биетэн |
Мэдрэг |
тэсвэртэй |
Enterobacteria |
S ≤ 0,5 мг/л |
R > 1 мг/л |
Pseudomonas |
S ≤ 0,5 мг/л |
R > 1 мг/л |
Acinetobacter |
S ≤ 1 мг/л |
R > 1 мг/л |
Staphylococcus spp.1 |
S ≤ 1 мг/л |
R > 1 мг/л |
Haemophilus influenzae ба Moraxella catarrhalis |
S ≤ 0,5 мг/л |
R > 0,5 мг/л |
Neisseria gonorrhoeae |
S ≤ 0,03 мг/л |
R > 0,06 мг/л |
Neisseria meningitides |
S ≤ 0,03 мг/л |
R > 0,06 мг/л |
Зүйл өвөрмөц бус үзүүлэлт* |
S ≤ 0,5 мг/л |
R > 1 мг/л |
1- Staphylococcus spp.-ципрофлоксацины хязгаарын үзүүлэлт өндөр тунгаар хэрэглэж буй эмчилгээнд хамаарна.
* хязгаарын үзүүлэлтийг ФК/ФД үндэслэж тодорхойлдог ба тодорхой зүйлийн MIC-с хамаардаггүй. Энэ нь зөвхөн зүйл өвөрмөц хязгаарын үзүүлэлт нь тодорхойлогдоогүй зүйлд зориулагдсан ба мэдрэг байдлын шинжилгээ зөвлөдөггүй зүйлд хэрэглэдэггүй.
Зарим зүйлийн олдмол тэсвэржилтийн тархалт нь газар зүйн байрлал болон цаг хугацаанаас хамаардаг тул тухайн газар нутгийн антибиотик тэсвэржилтийн талаарх мэдээллийг (ялангуяа хүнд халдварын үед) авах нь зохимжтой. Хэрэв тухайн нутгийн антибиотик тэсвэржилтийн үзүүлэлтээр бэлдмэл оновчтой эсэх нь дор хаяж хэд хэдэн хэлбэрийн халдварын үед эргэлзээтэй байгаа тохиолдолд шаардлагатай үед мэргэжилтний зөвлөгөөнд анхаарал хандуулах хэрэгтэй.
Ципрофлоксацинд мэдрэг байдлын дагуу ач холбогдолтой зүйлүүдийг бүлэглэх нь
МЭДРЭГ ЗҮЙЛ |
Грам эерэг агаартан бичил биетэн Bacillus anthracis (1) |
Грам сөрөг агаартан бичил биетэн Aeromonas spp. Brucella spp. Citrobacter koseri Francisella tularensis Haemophilus ducreyi Haemophilus influenzae* Legionella spp. Moraxella catarrhalis* Neisseria meningitidis Pasteurella spp. Salmonella spp.* Shigella spp.* Vibrio spp. Yersinia pestis |
Агааргүйтэн бичил биетэн Mobiluncus |
Бусад бичил биетэн Chlamydia trachomatis ($) Chlamydia pneumoniae ($) Mycoplasma hominis ($) Mycoplasma pneumoniae ($) |
ОЛДМОЛ ТЭСВЭРЖИЛТ ҮҮСЭЖ БОЛЗОШГҮЙ ЗҮЙЛ |
Грам эерэг агаартан бичил биетэн Enterococcus faecalis ($) Staphylococcus spp.* (2) |
Грам сөрөг агаартан бичил биетэн Acinetobacter baumannii+ Burkholderia cepacia+* Campylobacter spp.+* Citrobacter freundii* Enterobacter aerogenes Enterobacter cloacae* Escherichia coli* Klebsiella oxytoca Klebsiella pneumoniae* Morganella morganii* Neisseria gonorrhoeae* Proteus mirabilis* Proteus vulgaris* Providencia spp. Pseudomonas aeruginosa* Pseudomonas fluorescens Serratia marcescens* |
Агааргүйтэн бичил биетэн Peptostreptococcus spp. Propionibacterium acnes |
ТЭСВЭРТЭЙ БИЧИЛ БИЕТЭН |
Грам эерэг агаартан бичил биетэн Actinomyces Enteroccus faecium Listeria monocytogenes |
Грам сөрөг агаартан бичил биетэн Stenotrophomonas maltophilia |
Агааргүйтэн бичил биетэн Дээр дурьдсанаас бусад |
Бусад бичил биетэн Mycoplasma genitalium Ureaplasma urealitycum |
* Эмнэл зүйн зөвшөөрөгдсөн заалтаар мэдрэг омгийн хувьд эмнэл зүйн үр нөлөө үзүүлсэн. + Тэсвэржилтийн хувь нь Европын нэг болон түүнээс олон оронд 50% болон түүнээс дээш. ($) Олдмол тэсвэржилтийн механизм байхгүй үеийн байгалийн дундаж мэдрэг байдал (1) Судалгааг Bacillus anthracis-ын спорыг амьсгалын замаар халдварлуулсан туршилтын амьтанд явуулсан; илрүүлсний дараа антибиотик эрт эхэлж хэрэглэснээр эмчилгээний үр дүнд спорын тоог үр дүнгүй тоонд хүртэл бууруулсан тохиолдолд өвчин үүсэхээс сэргийлж болдгийг судалгаагаар тогтоосон. Эмчилгээг үндэсний болон олон улсын тусгай зөвлөмж удирдамжийн дагуу явуулах хэрэгтэй. Хүнд хэрэглэх зөвлөмж нь ихэвчлэн амьтан дээр хийсэн судалгааны мэдээлэл болон in vitro орчин дахь мэдрэг байдал дээр үндэслэгддэг. Хүнд хэрэглэсэн талаарх мэдээлэл хязгаарлагдмал байдаг. Насанд хүрэгсдийн ципрофлоксацины эмчилгээний үргэлжлэх хугацаа нь 500мг тунгаар хоногт 2 удаа 2 сар байх бөгөөд боомын урьдчилан сэргийлэлтэнд үр дүнтэй гэж үздэг. (2) метициллинд тэсвэртэй S. аureus нь фторхинолинуудад байнга солбицсон тэсвэржилт үүсгэдэг. Метициллинд тэсвэржилтийн хувь нь стафилококкын бүх зүйлийн дунд 20-50% байх ба эмнэлгийн дотоод халдварын омгийн хувьд ерөнхийдөө үүнээс их байна. |
Фармакокинетик
Шимэгдэлт
Ципрофлоксацин 250мг, 500мг, 750мг 1 удаагийн тунгаар ууж хэрэглэсний дараа нь тэрээр ихэвчлэн нарийн гэдсэнд түргэн бөгөөд бүрэн шимэгдэх бөгөөд ийлдсийн концентраци нь 1-2 цагийн дараа дээд хэмжээндээ хүрдэг.
100-750мг 1 удаагийн тунгаар хэрэглэхэд ийлдсийн дээд концентраци нь 0,56-3,7мг/л байх ба хэрэглэж буй тунгаас (1000мг хүртэл) хамаарч ихэсдэг байна. Туйлын биохүрэхүй нь ойролцоогоор 70-80%.
Ципрофлоксациныг 500мг тунгаар 12 цагийн зайтай ууж хэрэглэх нь түүнийг 400мг тунгаар 12 цагийн зайтай 60 минут судсанд дуслаар тарих үеийн харьцангуй AUC-тай ижил байна.
Тархалт
Ципрофлоксацин нь сийвэнгийн уурагтай муу (20-30%) холбогддог ба ихэнх хэсэг нь сийвэнд ионжоогүй хэлбэрээр байдаг. Тархалтын эзлэхүүн нь 2-3л/кг. Бэлдмэл янз бүрийн эдэд (уушгины хавдар (эпителийн шингэн, цулцангийн макрофаг, биопсийн эдэд), хамрын дайвар хөндий, үрэвслийн голомт, шээс бэлгийн зам (шээс, түрүү булчирхай, эндометр)) өндөр концентрациар хүрэх ба нийт концентраци нь сийвэнгийнхээс их байдаг.
Метаболизм
Ципрофлоксацин нь метаболизмд орж 4 метаболит үүсгэдэг: дезэтиленципрофлоксацин (М1), сульфоципрофлоксацин (М2), оксоципрофлоксацин (М3), формилципрофлоксацин (М4) нь in vitro орчинд бактерийн эсрэг үйлдэлтэй боловч үндсэн бодисноос бага байна. Ципрофлоксацин нь CYP450 1A2 изоферментийг дунд зэрэг дарангуйлдаг болох нь тогтоогдсон.
Ялгаралт
Үндсэндээ өөрчлөгдөөгүй хэлбэрээр бөөрөөр ялгардаг ба өтгөнтэй бага хэмжээгээр гадагшилдаг. Бөөрний үйл ажиллагаа хэвийн өвчтөний хагас ялгарлын хугацаа нь ойролцоогоор 4-7 цаг.
Ципрофлоксацины ялгарал (%) |
||
|
Судсанд тарих |
|
|
Шээс |
Өтгөн |
Ципрофлоксацин |
44,7 |
25,0 |
Метаболитууд (М1-М4) |
11,3 |
7,5 |
Бөөрний клиренс нь 180-300мл/кг/ц, ерөнхий клиренс нь 480-600 мл/кг/ц. Ципрофлоксацин нь түүдгэнцрийн фильтраци болон сувганцрын шүүрлийн аль алинаар ялгарна. Бөөрний үйл ажиллагааны хүнд явцтай өөрчлөлтийн үед ципрофлоксацины хагас ялгарлын хугацаа нь 12 цаг хүртэл уртсана.
Ципрофлоксацины бөөрний бус клиренс нь үндсэндээ завсрын эдийн идэвхтэй шүүрэл болон метаболизмоор нөхцөлдөнө.
Тунгийн 1% нь цөстэй ялгарна. Ципрофлоксацин нь цөсөнд өндөр концентрациар хүрдэг.
Хүүхэд
Хүүхдийн фармакокинетикийн талаарх мэдээлэл бага байдаг.
Cmax ба AUC-ын судалгаа нь наснаас (1-с дээш насны хүүхэд) хамаараагүй. Олон удаагийн тунгаар (10мг/кг тунгаар өдөрт 3 удаа) хэрэглэх үед Cmax ба AUC-ын ихсэлт ажиглагдаагүй.
Хүнд явцтай үжил бүхий 1 хүртэл настай 10 хүүхдэд 10мг/кг тунгаар 1 цаг судсанд тарьсны дараа Cmax нь 6,1мг/л (4,6-8,3мг/л хүрээнд) байсан ба энэ үед 1-5 настай хүүхдийн Cmax нь 7,2мг/л (4,7-11,8мг/л хүрээнд)-ын түвшинд байсан.
Эдгээр насны бүлэгт AUC-ын үзүүлэлт нь 17,4мг*ц/л (11,8-32,0 мг*ц/л хүрээнд) ба 16,5мг*ц/л (11,0-23,8 мг*ц/л хүрээнд) тус тус байна. Эдгээр үзүүлэлтүүд нь насанд хүрэгсдэд эмчилгээний тунгаар хэрэглэх үед тодорхойлогдсон хүрээнд байсан.
Янз бүрийн халдвартай хүүхдийн ципрофлоксацины фармакокинетикийн судалгаан дээр үндэслэн хагас ялгарлын дундаж хугацааг тогтооход энэ нь ойролцоогоор 4-5 цаг байсан бөгөөд ууж хэрэглэхэд зориулсан хөвмөлийн биохүрэхүй нь 50-80% байсан.
Хэрэглэх заалт
Бэлдмэлийг ципрофлоксацинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн зарим халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Эмчилгээг эхлэхээс өмнө бичил биетний ципрофлоксацинд тэсвэртэй болсон талаарх байгаа мэдээлэлд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Антибиотик хэрэглээний тусгай удирдамжийг анхаарах шаардлагатай.
Насанд хүрэгсдэд
· Грам-сөрөг бактериар үүсгэгдсэн амьсгалын доод замын халдвар
- Уушгины архаг явцтай бөглөрөлт өвчний сэдрэл
- Муковисцидозын үеийн бронх уушгины өвчнүүд ба гуурсан хоолой тэлэгдэх өвчин
- Уушгины үрэвсэл
· Дунд чихний архаг явцтай идээт үрэвслийн сэдрэл
· Дайвар хөндийн архаг үрэвслийн сэдрэл, ялангуяа грам сөрөг бактериар үүсгэгдсэн
· Давсагны хүндрээгүй цочмог үрэвсэл
· Цочмог пиелонефрит
· Шээс ялгаруулах замын хүндэрсэн халдвар
· Бактерийн гаралтай түрүү булчирхайн үрэвсэл
· Neisseria gonorrhoae-р үүсгэгдсэн гонококкын гаралтай уретрит, цервицит
· Ялангуяа Neisseria gonorrhoae-р үүсгэгдсэн орхоэпидидимит
· Бага аарцгийн хөндийн эрхтний үрэвсэлт өвчнүүд, Neisseria gonorrhoae-р үүсгэгдсэнийг оруулаад
Бэлгийн замын дээр дурьдсан халдварын үед шалтгаан нь Neisseria gonorrhoae болох нь батлагдсан эсвэл түүнийг сэжиглэж байгаа тохиолдолд тухайн орон нутгийн ципрофлоксацинд тэсвэртэй болсон талаарх мэдээллийг авах нь маш чухал ба лабораторийн шинжилгээн дээр үндэслэж мэдрэг чанарыг нь батална.
· Ходоод гэдэсний замын халдвар (жишээ нь аялагчдын суулгалт)
· Хэвлийн доторх халдвар
· Грам сөрөг бактериар үүсгэгдсэн арьс ба зөөлөн эдийн халдвар
· Гадна чихний хорт явцтай үрэвсэл
· Яс ба үений халдвар
· Бактерийн халдвараар үүсгэгдсэн байх магадлалтай халууралт дагалдсан нейтропенитэй өвчтөний халдварын эмчилгээ
· Нейтропенитэй өвчтөнд халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор
· Neisseria gonorrhoae-р үүсгэгдсэн инвазив халдвараас сэргийлэх
· Амьсгалын боом (хавьтлын дараах сэргийлэлт ба өвчний эмчилгээ)
Уушгины архаг явцтай бөглөрөлт өвчний сэдрэл, чихний архаг явцтай идээт үрэвслийн сэдрэл, дайвар хөндийн архаг явцтай үрэвслийн сэдрэл, давсагны хүндрээгүй цочмог үрэвсэл зэрэг заалтаар Ципринолыг зөвхөн эдгээр өвчний эмчилгээнд зөвлөдөг бактерийн эсрэг бусад бэлдмэл тохиромжгүй гэж үзсэн тохиолдолд хэрэглэх хэрэгтэй.
Хүүхэд ба өсвөр насныхан
· Pseudomonas aeruginosa-р үүсгэгдсэн муковисцидозтой хүүхдийн бронх ба уушгины өвчний сэдрэл
· Шээсний замын хүндэрсэн халдвар, цочмог пиелонефрит
· Амьсгалын боом (хавьтлын дараах сэргийлэлт ба өвчний эмчилгээ)
Ципрофлоксациныг хүүхэд болон өсвөр насныхны хүнд явцтай халдварын эмчилгээнд хэрэглэж болно. Эмчилгээг зөвхөн хүүхэд ба өсвөр насныхны хүнд явцтай халдвар эсвэл уйланхайт хатуурлын эмчилгээний туршлагатай нарийн мэргэжлийн эмч хийж болно.
Цээрлэлт
o Фторхинолинд эсвэл бэлдмэлийн найрлага дахь туслах бодист хэт мэдрэг хүмүүс
o Ципрофлоксацин ба тизанидиныг хамт хэрэглэх
Хэрэглэх арга, тун
Ципрофлоксаины тун нь өвчний явц, халдварын хэлбэр, бие махбодын байдал, өвчтөний бөөрний үйл ажиллагаа зэргээс хамаарах ба харин хүүхэд болон өсвөр насныханд түүнчлэн биеийн жингээс хамаарна.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь өвчний хүндийн зэрэг, эмнэл зүйн болон бактериологийн шинжилгээний үр дүнгээс хамаарна.
Зарим бичил биетнээр (жишээ нь Pseudomonas aeruginosa, Acinetobacter эсвэл Staphylococci) үүсгэгдсэн халдварын эмчилгээнд ципрофлоксацины илүү өндөр тун шаардагдах ба түүнчлэн бактерийн эсрэг бусад бэлдмэлтэй хамт хэрэглэх шаардлага гарч болно.
Зарим халдварын эмчилгээнд (жишээ нь аарцгийн хөндийн эрхтний үрэвсэлт өвчин, хэвлийн доторх халдвар, нейтропенитэй өвчтөний халдвар эсвэл яс ба үений халдвар) өвчний шалтгаан болж буй эмгэг төрүүлэгчээс хамаарч бактерийн эсрэг бусад тохирсон эмтэй хамт хэрэглэж болно.
Насанд хүрэгсэд
Хэрэглэх заалт |
Өдрийн тун, мг |
Эмчилгээний нийт үргэлжлэх хугацаа (ципрофлоксацины тарих хэлбэрээр эхэлсэн эмчилгээг оролцуулаад) |
|
Амьсгалын доод замын халдвар |
500-750мг-р хоногт 2 удаа |
7-14 өдөр |
|
Амьсгалын дээд замын халдвар |
Дайвар хөндийн архаг үрэвслийн сэдрэл |
500-750мг-р хоногт 2 удаа |
7-14 өдөр |
Дунд чихний архаг явцтай идээт үрэвсэл |
500-750мг-р хоногт 2 удаа |
7-14 өдөр |
|
Гадна чихний хорт явцтай үрэвсэл |
750мг-р хоногт 2 удаа |
28 өдрөөс 3 сар хүртэл |
|
Шээс ялгаруулах замын халдвар |
Давсагны хүндрээгүй цочмог үрэвсэл |
250-500мг-р хоногт 2 удаа |
3 өдөр |
Цэвэршилтийн өмнөх үед байгаа эмэгтэй 500мг-р хоногт 1 удаа |
|||
Шээс ялгаруулах замын хүндэрсэн халдвар, цочмог пиелонефрит |
500мг-р хоногт 2 удаа |
7 өдөр |
|
Хүндэрсэн цочмог явцтай пиелонефрит |
500-750мг-р хоногт 2 удаа |
10 өдрөөс доошгүй, зарим тохиолдолд (жишээ нь буглааны үед) эмчилгээг 21 өдөр хүртэл уртасгаж болно. |
|
Бактерийн гаралтай түрүү булчирхайн үрэвсэл |
500-750мг-р хоногт 2 удаа |
2-4 долоо хоногоос (цочмог) 4-6 долоо хоног (архаг) |
|
Шээс бэлгийн замын халдвар |
Гонококкын гаралтай уретрит ба цервицит |
500мг-р 1 удаа |
1 өдөр (1 удаа хэрэглэнэ) |
Орхоэпидидимит ба бага аарцгийн хөндийн эрхтний үрэвсэлт өвчин |
500-750мг-р хоногт 2 удаа |
14 өдрөөс багагүй |
|
Хоол боловсруулах замын халдвар ба хэвлийн доторх халдвар |
Ялангуяа 1 типийн Shigella dysenteriae-с бусад Shigella spp зэрэг эмгэг төрүүлэгч үүсгэгчээр үүсгэгдсэн суулгалт ба аялагчдын хүнд явцтай суулгалтын эмпирик эмчилгээ |
500мг-р хоногт 2 удаа |
1 өдөр |
1 типийн Shigella dysenteriae-р үүсгэгдсэн суулгалт |
500мг-р хоногт 2 удаа |
5 өдөр |
|
Vibrio cholera-р үүсгэгдсэн суулгалт |
500мг-р хоногт 2 удаа |
3 өдөр |
|
Балнад |
500мг-р хоногт 2 удаа |
7 өдөр |
|
Грам сөрөг бактериар үүсгэгдсэн хэвлийн доторх халдвар |
500-750мг-р хоногт 2 удаа |
5-14 өдөр |
|
Арьс ба зөөлөн эдийн халдвар |
500-750мг-р хоногт 2 удаа |
7-14 өдөр |
|
Яс ба үений халдвар |
500-750мг-р хоногт 2 удаа |
Дээд тал нь 3 сар |
|
Нейтропенитэй өвчтөний халдварт өвчний эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт, халууралт нь бактерийн халдвартай холбоотой гэж сэжиглэж байгаа тохиолдолд. Ципрофлоксациныг тусгай зөвлөмжийн дагуу бактерийн эсрэг бусад бэлдмэлтэй хамт хэрэглэх хэрэгтэй. |
500-750мг тунгаар хоногт 2 удаа |
Эмчилгээг нейтропенийн бүх үеийн туршид явуулна. |
|
Neisseria meningitides-р үүсгэгдсэн инвазив халдварын сэргийлэлт |
500мг-р 1 удаа хэрэглэнэ. |
1 өдөр (1 удаа хэрэглэнэ.) |
|
Бэлдмэлийг ууж хэрэглэх чадвартай өвчтөний амьсгалын боомын эмчилгээ ба хавьтлын дараах сэргийлэлт. Эмчилгээг халдварлагдсан нь батлагдсан эсвэл сэжиглэгдсэний дараа шууд эхэлнэ. |
500мг-р хоногт 2 удаа |
Bacillus anthracis-р халдварлагдсан нь батлагдсанаас хойш 60 өдөр |
Хүүхэд ба өсвөр насныхан
Хэрэглэх заалт |
Өдрийн тун, мг |
Эмчилгээний нийт үргэлжлэх хугацаа (ципрофлоксацины тарих хэлбэрээр эхэлсэн эмчилгээг оролцуулаад) |
Муковисцидоз |
20мг/кг тунгаар хоногт 2 удаа, дээд тун - 750мг-р 1 удаа хэрэглэнэ. |
10-14 өдөр |
Шээсний замын хүндэрсэн халдвар ба цочмог пиелонефрит |
10мг/кг тунгаар хоногт 2 удаа - 20мг/кг тунгаар хоногт 2 удаа, дээд тун – 750мг-р 1 удаа хэрэглэнэ. |
10-21 өдөр |
Бэлдмэлийг ууж хэрэглэх чадвартай өвчтөний амьсгалын боомын эмчилгээ ба хавьтлын дараах сэргийлэлт. Эмчилгээг халдварлагдсан нь батлагдсан эсвэл сэжиглэгдсэний дараа шууд эхэлнэ. |
10мг/кг тунгаар хоногт 2 удаа - 15мг/кг тунгаар хоногт 2 удаа, дээд тун – 500мг-р 1 удаа хэрэглэнэ. |
Bacillus anthracis-р халдварлагдсан нь батлагдсанаас хойш 60 өдөр |
Хүнд явцтай бусад халдвар |
20мг/кг тунгаар хоногт 2 удаа, дээд тун – 750мг-р 1 удаа хэрэглэнэ |
Халдварын хэлбэрт тохируулж хэрэглэнэ. |
Бактерийн эсрэг эмийг зөв хэрэглэх тусгай зөвлөмжийг анхаарах хэрэгтэй.
Өндөр настан
Өндөр настай өвчтөнд эмчилгээг креатининий клиренс болон халдварын хүндийн зэрэгт тохируулж явуулах хэрэгтэй.
Бөөр ба элэгний дутагдал
Бөөрний дутагдалтай өвчтөнд зориулсан зөвлөж буй эхлэх болон барих тун
Креатининий клиренс (мл/мин/1,73m2) |
Ийлдсийн креатинин (µмоль/л) |
Ууж хэрэглэх тун (мг) |
>60 |
<124 |
Ердийн тунгийн дэглэм |
30-60 |
124-168 |
250-500мг-р 12 цаг тутамд |
<30 |
>169 |
250-500мг-р 24 цаг тутамд |
Гемодиализ-д байгаа өвчтөн |
>169 |
250-500мг-р 24 цаг тутамд (диализын дараа) |
Хэвлийн диализ-д байгаа өвчтөн |
>169 |
250-500мг-р 24 цаг тутамд |
Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд тунг зохицуулах шаардлагагүй.
Элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй хүүхдэд хэрэглэх үеийн онцлог судлагдаагүй.
Хэрэглэх арга
Шахмалыг бүтнээр нь хоолноос хамаарахгүйгээр бага хэмжээний шингэнээр даруулж залгиж ууж хэрэглэнэ. Гэхдээ ходоод хоосон үед бэлдмэлийг хэрэглэвэл идэвхтэй бодисын шимэгдэлт түргэн явагддаг. Ципринолыг сүүн бүтээгдэхүүн (сүү, тараг) эсвэл эрдсээр баялаг шүүстэй хамт хэрэглэхгүй.
Хүнд тохиолдолд эсвэл өвчтөн шахмалыг хэрэглэх чадваргүй (жишээ нь гуурсаар хооллож буй өвчтөн) байвал ципрофлоксацины эмчилгээг судсанд тарьж эхлэн цаашдаа бэлдмэлийг ууж хэрэглэх аргад шилжүүлэхийг зөвлөнө.
Гаж нөлөө
Хамгийн олонтаа илэрдэг гаж нөлөө бол дотор муухайрах болон суулгах шинж юм.
Эмнэл зүйн судалгааны явцад болон ципрофлоксацины үр нөлөөний худалдаанд гарсны дараах ажиглалтаар (уух болон судсанд тарих хэлбэр, шаталсан эмчилгээ) тогтоогдсон доор дурьдсан гаж нөлөөг үүсэх давтамжаар нь бүлэглэсэн.
Илрэлийн давтамжийн судалгааг ципрофлоксацины эмийн 2 хэлбэрээр (уух ба судсанд тарих) үзүүлсэн.
Эрхтэн систем |
Байнга илрэх ≥1/100-с <1/10 хүртэл
|
Олонтаа илрэх ≥1/1000-с <1/100 хүртэл
|
Ховор илрэх ≥1/10000-с <1/1000 хүртэл
|
Маш ховор илрэх <1/10000
|
Давтамж тодорхойгүй (байгаа мэдээллээр үнэлэх боломжгүй) |
Халдвар ба шимэгч |
|
Мөөгөнц-рийн супер-халдвар |
|
|
|
Цус ба тунгалгийн системийн зүгээс илрэх өөрчлөлт |
|
Эозинофилийн тоо олшрох |
Лейкоцитын тоо цөөрөх, цус багадалт, лейкоцитын тоо олшрох, тромбоцитын тоо цөөрөх ба олшрох |
Цус задралын цус багадалт, агранулоцитоз, бүх эсийн тоо цөөрөх (амь насанд аюултай), ясны хэмийн үйл ажиллагаа дарангуйлагдах (амь насанд аюултай) |
|
Дархлалын системийн зүгээс илрэх өөрчлөлт |
|
|
Харшлын урвал, харшлын хаван / судас мэдрэлийн хаван |
Анафилаксын урвал, анафилаксын шок (амь насанд аюултай), ийлдсийн өвчин |
|
Дотоод шүүрлийн системийн зүгээс илрэх өөрчлөлт |
|
|
|
|
Антидиуретик дааврын шүүрэл хангалтгүй болох хам шинж (SIADH) |
Бодисын солилцоо ба тэжээлийн өөрчлөлт |
|
Хоолонд дургүй болох |
Цусан дахь сахарын хэмжээ багасах ба ихсэх (4.4 хэсгийг үз) |
|
|
Сэтгэцийн өөрчлөлт* |
|
Сэтгэц хөдөлгөөни хэт идэвхжил / хөөрөл |
Ухаан балартах ба баримжаагүй болох, тайван бус болох, эмгэг зүүд, сэтгэл гутрал (амиа хорлох бодол, амиа хорлох эсвэл амиа хорлох оролдлого хийхэд хүргэж болзошгүй бодол) |
Солиорлын эмгэг (амиа хорлох эсвэл амиа хорлох оролдлого хийхэд хүргэж болзошгүй бодол) |
Мани ба гипомани |
Мэдрэлийн системийн зүгээс илрэх өөрчлөлт* |
|
Толгой өвдөх, толгой эргэх, нойр өөрчлөгдөх, амт өөрчлөгдөх |
Гаж мэдрэхүй, мэдрэхүй өөрчлөгдөх, салганах, татах, толгой эргэх (таталтын хам шинжийг оруулаад) |
Мигрень, зохицуулалт алдагдах, үнэрлэх мэдрэхүй өөрчлөгдөх, гавлын доторх даралт ихсэх |
Захын мэдрэлийн эмгэг |
Харааны эрхтний зүгээс илрэх өөрчлөлт* |
|
|
Хараа өөрчлөгдөх (юм 2 харагдах) |
Өнгө хүлээн авах чадвар алдагдах |
|
Сонсголын эрхтний зүгээс илрэх өөрчлөлт* |
|
|
Чих шуугих, сонсгол буурах эсвэл дүлий болох |
|
|
Зүрхний зүгээс илрэх өөрчлөлт |
|
|
Зүрхний цохилт олшрох |
|
Ховдлын аритми torsades de pointes (үндсэндээ QT интервал уртсах эрсдэлт хүчин зүйлтэй өвчтөнд) ЗЦБ-т QT интервал уртсах |
Судасны зүгээс илрэх өөрчлөлт |
|
|
Судас өргөсөх, даралт багасах, муужрах |
Судасны үрэвсэл |
|
Амьсгалын систем, цээжний хөндийн эрхтэн, голтын зүгээс илрэх өөрчлөлт |
|
|
Амьсгаадах (ялангуяа багтрааны шинжтэй) |
|
|
Хоол боловсруулах замын зүгээс илрэх өөрчлөлт |
Дотор муухайрах, суулгах |
Бөөлжих, хэвлийгээр өвдөх, хоол боловсруулах замын хямрал, гэдэс дүүрэх |
Антибиотик хамааралт бүдүүн гэдэсний үрэвсэл (маш ховор тохиолдолднас баралтаар төгсөж болно) |
Нойр булчирхайн үрэвсэл |
|
Элэг ба цөсний замын зүгээс илрэх өөрчлөлт |
|
Трансаминазын түвшин түр зуур ихсэх, билирубины түвшин ихсэх |
Элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөх, цөс зогсонгишлын шарлалт, элэгний үрэвсэл |
Элэгний үхжил (маш ховор тохиолдолд амь насанд аюултай элэгний дутагдал үүсгэх хүртэл гүнзгийрч болно) |
|
Арьс ба арьсан доорх эдийн зүгээс илрэх өөрчлөлт |
|
Тууралт, загатнаа, чонон хөрвөс |
Гэрэлд мэдрэгших урвал |
Цэгэн цусархаг тууралт, олон хэлбэрийн шүүдэст улайрал, зангилаат улайрал, Стивенс-Джонсоны хам шинж, эпидермийн хордлогот үхжил (амь насанд аюултай) |
Цочмог явцтай тархмал экзантем хэлбэрийн цэврүүт тууралт, эозинофилийн тоо олшрох болон системийн шинж тэмдэг бүхий эмийн шалтгаант урвал |
Яс булчингийн систем ба холбогч эдийн зүгээс илрэх өөрчлөлт* |
|
яс-булчингийн өвдөлт (мөчдийн өвдөлт, нуруу өвдөх, цээжээр өвдөх), үений өвдөлт |
Булчин өвдөх, үе өвдөх, булчингийн тонус ихсэх, агчих |
Булчин сульдал, шөрмөсний үрэвсэл, шөрмөс тасрах (ихэвчлэн ахиллын шөрмөс), булчин сульдал сэдрэх |
|
Бөөр ба шээс ялгаруулах замын өөрчлөлт |
|
Бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх |
Бөөрний дутагдал, цустай шээх, шээсэнд талст илрэх, бөөрний сувганцар ба завсрын эдийн үрэвсэл |
|
|
Ерөнхий шинжийн хүндрэл ба хэрэглэсэн хэсэгт илрэх урвал* |
|
Сульдах, халуурах |
Хаван, хөлс ихээр ялгарах (гипергидроз) |
|
|
Лабораторийн үзүүлэлт |
|
Шүлтлэг фосфатазын идэвх ихсэх |
Протромбины түвшин хэвийн хэмжээнээс хазайх, амилазын түвшин ихсэх. |
|
Олон улсын тэнцвэржүүлсэн харьцаа (INR) ихсэх (витамины К-ын эсрэг бэлдмэл хэрэглэж байгаа өвчтөнд) |
* Хинолин болон фторхинолины уламжлалын бэлдмэлийг хэрэглэсэнтэй холбоотойгоор маш ховор тохиолдолд удаан хугацаагаар үргэлжлэх (сар эсвэл жил үргэлжлэх), тахир дутуу болгох чадвартай, янз бүрийн үр нөлөө бүхий эргэшгүй хүнд явцтай гаж нөлөө (шөрмөсний үрэвсэл, шөрмөс задрах, үений өвдөлт, мөчдөөр өвдөх, алхаа өөрчлөгдөх, гаж мэдрэхүйтэй холбоотой мэдрэлийн эмгэг, сэтгэл гутрал, сульдах, ой тогтоолт, нойр, сонсгол, хараа, амт, үнэр өөрчлөгдөх зэрэг гаж нөлөөг оруулаад) хааяа хэд хэдэн эрхтэн систем болон мэдрэхүйн эрхтэний зүгээс илэрсэн талаар мэдээлэл байдаг. Зарим тохиолдолд энэ нь урьдал эрсдэлт хүчин зүйл байгаагаас хамаардаггүй байна (4.4 хэсгийг үз).
Хүүхэд
Дээр дурьдсан үений эмгэгийн тохиолдол насанд хүрэгсдийн судалгаанд тэмдэглэгдсэн. Хүүхдэд үений эмгэг илүү олон илэрдэг.
Гаж нөлөөний талаар мэдээлэх нь
Эмийн бэлдмэлийн <<ашиг тус - эрсдэл>> -ийн харьцааг байнга хянах зорилгоор эмийн бэлдмэлийн бүртгэгдсэний дараа сэжиглэж буй гаж нөлөөний талаар мэдээлэх нь чухал.
Эмнэлгийн ажилтан эмийн бэлдмэлийн үр нөлөөгүй байгаа талаар болон гаж нөлөө, сэжиглэж буй ямар нэгэн гаж нөлөөний талаар үндэсний мэдээллийн системээр дамжуулж мэдээлэхийг зөвлөнө.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө
Хордлогын хөнгөн шинж тэмдэг үүсгэсэн 12г-р хэрэглэсэн тун хэтрэлтийн мэдээлэл байдаг ба түүнчлэн бөөрний цочмог дутагдалд хүргэсэн 16г-р хэрэглэсэн цочмог хордлогын талаарх мэдээлэл мөн байдаг.
Шинж тэмдэг: толгой эргэх, салганах, толгой өвдөх, сульдах, татах, хий юм үзэгдэх, ухаан балартах, хэвлий орчим таагүй мэдрэмж төрөх, элэг ба бөөрний дутагдал, шээсэнд талст ба цус илрэх. Эргэх явцтай бөөр хордуулах нөлөөний талаар мэдээлэл байдаг.
Эмчилгээ: шинж тэмдгийн байна. Ходоод хоослохыг зөвлөх ба цаашдаа идэвхжүүлсэн нүүрс, кальци ба магни агуулсан ходоодны хүчиллэг саармагжуулах эм хэрэглэх нь ципрофлоксацины тун хэтрэлтийн үед шимэгдэлтийг саатуулна. Түүнчлэн QT интервал уртсаж болзошгүй тул ЗЦБ-ийг хянахыг зөвлөх ба шээсний рН-ыг оруулаад бөөрний үйл ажиллагааг мөн хянах бөгөөд шаардлагатай үед шээсэнд талст үүсэхээс сэргийлэх зорилгоор түүнийг хүчиллэг болгоно. Өвчтөнд хангалттай хэмжээний шингэн өгөх шаардлагатай. Ципрофлоксацин зөвхөн бага хэмжээгээр (<10%) хэвлийн диализ болон гемодиализаар гадагшилдаг.
Бусад эмийн харилцан үйлчлэл
Ципрофлоксацинд нөлөөлөх бусад бэлдмэлийн нөлөө
QT интервалийг уртасгадаг эмийн бэлдмэл
Ципрофлоксациныг бусад фторхинолинуудын адилаар QT интервалийг уртасгадаг эмийн бэлдмэл (жишээ нь I ба III ангиллын зүрхний хэмнэл алдагдлын эсрэг эм, 3 цагирагт бүтэцтэй сэтгэл уналын эсрэг эм, макролидүүд, солиорлын эсрэг эм) хэрэглэж байгаа өвчтөнд болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
Хелат бүрдэл үүсгэх
Ципрофлоксациныг (ууж) олон валенттай катион ба эрдсийн нэмэлт (жишээ нь кальци, магни, хөнгөн цагаан, төмөр) агуулсан бэлдмэл, фосфат холбогч полимер бэлдмэл (жишээ нь севеламер), сукральфат ба ходоодны хүчил саармагжуулагч бэлдмэл, түүнчлэн магни, хөнгөн цагаан, кальци агуулсан хүчтэй буфержсэн бэлдмэлтэй (жишээ нь диданозины шахмал) хамт хэрэглэвэл ципрофлоксацины шимэгдэлт багасаж болно. Иймээс ципрофлоксациныг эдгээр бэлдмэлийг хэрэглэснээс хойш дор хаяж 4 цагийн дараа эсвэл хэрэглэхээс 1-2 цагийн өмнө хэрэглэх хэрэгтэй.
Хязгаарлалт нь Н2 рецепторыг хориглогч ангилалд хамаарах ходоодны хүчиллэг багасгах бэлдмэлд хамаарахгүй.
Сүүн бүтээгдэхүүн
Сүүнд агуулагдах кальци нь бэлдмэлийн шимэгдэлтэнд илэрхий нөлөө үзүүлдэггүй. Гэвч ципрофлоксациныг сүүн бүтээгдэхүүн эсвэл эрдсээр баялаг ундаатай (жишээ нь кальциар баялаг сүү, тараг, жүржийн шүүс) хамт хэрэглэхээс зайлсхийнэ. Учир нь ципрофлоксацины шимэгдэлт багасаж болно.
Пробенецид
Хамт хэрэглэх үед бэлдмэл ципрофлоксацины ийлдэс дэх концентрацийг ихэсгэдэг.
Метоклопрамид
Метоклопрамид нь ципрофлоксацины шимэгдэлтийг (ууж) хурдасгадаг учир цусны сийвэн дэх дээд концентраци нь богино хугацаанд хүрдэг. Ципрофлоксацины биохүрэхүйд нөлөө илрээгүй.
Омепразол
Омепразол болон ципрофлоксациныг хамт хэрэглэх үед ципрофлоксацины Cmax ба AUC бага зэрэг багасна.
Ципрофлоксацин бусад эмийн бэлдмэлд нөлөөлөх нь
Тизанидин
Тизанидиныг ципрофлоксацинтай хамт хэрэглэхгүй. Ципрофлоксациныг тизанидинтай хамт хэрэглэх үед (Cmax нь 7 дахин ихсэнэ, хүрээ нь: 4-21, AUC нь 10 дахин ихсэнэ, хүрээ нь 6-24) тизанидиний цусан дахь концентрацийн ихсэлт ажиглагдсан ба артерийн даралт багасах болон тайвшруулах нөлөөний эрсдэл ихсэнэ.
Метотрексат
Бөөрний сувганцрын тээвэрлэлт нь дарангуйлагддаг учир хамт хэрэглэхийг зөвлөхгүй. Учир нь цусны сийвэн дэх метотрексатын концентрацийн түвшин ихсэх ба метотрексаттай холбоотой хортой нөлөө үүсэх эрсдэл ихсэж болно.
Теофиллин
Ципрофлоксацин ба теофиллиныг хамт хэрэглэснээр цусны сийвэн дэх теофиллины концентраци ихсэж улмаар теофиллинтой холбоотой гаж нөлөө (ховор тохиолдолд амь насанд аюултай) үүсэж болно. Дээрх хослолыг хэрэглэх үед ийлдсийн теофиллины түвшинг шалгах ба шаардлагатай тохиолдолд түүний тунг багасгана.
Ксантины уламжлалын бусад бэлдмэл
Ципрофлоксациныг кофеинтой эсвэл пентоксифиллинтэй (окспентифиллин) хамт хэрэглэх үед уг бэлдмэлүүдийн цусан дахь концентраци ихсэж болно.
Фенитоин
Ципрофлоксацин болон фенитоиныг хамт хэрэглэх үед фенитионы цусан дахь түвшин ихсэх эсвэл багасаж болно. Уг үзүүлэлтийг хянахыг зөвлөнө.
Циклоспорин
Циклоспорин болон циклоспорин агуулсан бэлдмэлтэй хамт хэрэглэх үед цусны ийлдэс дэх креатининий концентраци түр зуур ихсэж болно. Иймээс сийвэнгийн креатининий концентрацийг байнга хянах (долоо хоногт 2 удаа) хэрэгтэй.
Витамин К-ын антагонист
Ципрофлоксациныг витамин К-ын антагонист бэлдмэлтэй хамт хэрэглэх үед цусны бүлэгнэлтийн эсрэг үйлдэл нь хүчжиж болно. Уг эрсдэл нь өвчтөний ерөнхий байдал, нас, үндсэн өвчнөөс хамаарч хэлбэлзэж болно. Ципрофлоксациныг витамин К-ын антагонист бэлдмэлтэй (жишээ нь варфарин, аценокомарол, фенпрокомон, флюиндион) хамт хэрэглэсний дараа удалгүй түүнчлэн байнга олон улсын тэнцвэржүүлсэн харьцааг (INR) хянах хэрэгтэй.
Глибенкламид
Зарим тохиолдолд ципрофлоксациныг глибенкламидтай хамт хэрэглэхэд глибенкламидын үйлдэл хүчжиж (цусан дахь сахарын хэмжээ багасах) болно.
Дулоксетин
Дулоксетиныг CYP450 1A2 изоферментийг хүчтэй дарангуйлдаг флувоксамин зэрэг бэлдмэлтэй хамт хэрэглэхэд дулоксетины AUC болон Cmax ихсэж болно. Хэдийгээр ципрофлоксацинтай харилцан үйлчлэх боломжийн талаарх эмнэл зүйн мэдээлэл байдаггүй боловч хамт хэрэглэх үед төстэй үйлдэл илэрч болзошгүй.
Ропинирол
Эмнэл зүйн судалгаагаар ропиниролыг CYP450 1A2 изоферментийг дунд зэрэг дарангуйлдаг ципрофлоксацинтай хамт хэрэглэх үед ропиниролын Cmax ба AUC нь 60%, 84%-р тус тус ихэсдэг байна. Ропиниролтой холбоотой гаж нөлөөний илрэлийг хянахыг зөвлөх ба шаардлагатай тохиолдолд бэлдмэлийн тунг зохицуулна.
Лидокаин
Эрүүл хүмүүст лидокайныг CYP450 1A2 изоферментийг дунд зэрэг дарангуйлдаг ципрофлоксацинтай хамт хэрэглэх үед судсанд тарьж хэрэглэж буй лидокаины клиренс 22%-р багасдаг болох нь тогтоогдсон. Хэдийгээр лидокаины эмчилгээ зохимж сайтай боловч дээрх бэлдмэлтэй хамт хэрэглэх үед гаж нөлөө илэрч болно.
Клозапин
250мг ципрофлоксациныг клозапинтай 7 хоногийн турш хамт хэрэглэсний дараа ийлдэс дэх клозапин болон N-дезметилклозапины концентраци 29%, 31%-р тус тус ихэссэн нь ажиглагдсан. Өвчтөний биеийн байдлыг хянахыг зөвлөх ба шаардлагатай тохиолдолд клозапины тунг зохицуулах хэрэгтэй.
Силденафил
50мг силденафилыг 500мг ципрофлоксацинтай хамт ууж хэрэглэсний дараа силденафилын Сmax болон AUC нь эрүүл хүмүүст ойролцоогоор 2 дахин ихэссэн. Ципрофлоксацин ба силденафилыг хамт хэрэглэхдээ болгоомжтой хэрэгтэй.
Агомелатин
Эмнэл зүйн судалгаагаар CYP450 1A2 изоферментийг хүчтэй дарангуйлдаг флувоксамин нь агомелатины метаболизмыг илэрхий саатуулж агомелатины концентрацийг 60 дахин ихэсгэдэг болох нь тогтоогдсон. Хэдийгээр CYP450 1A2 изоферментийг дунд зэрэг дарангуйлдаг ципрофлоксацинтай харилцан үйлчлэх боломжийн талаар эмнэл зүйн мэдээлэл байдаггүй боловч хамт хэрэглэх үед гаж нөлөө үүсэж болзошгүй.
Золпидем
Ципрофлоксациныг золпидемтэй хамт хэрэглэхгүй. Учир нь хамт хэрэглэвэл цусан дахь золпидемийн түвшин ихсэж болно.
Болгоомжлол
Хинолин эсвэл фторхинолин агуулсан эмийн бэлдмэл хэрэглэсэнтэй холбоотойгоор хүнд явцтай гаж нөлөө илэрч байсан өгүүлэмжтэй өвчтөнд ципрофлоксациныг хэрэглэхээс зайлсхийнэ. Ийм өвчтөний эмчилгээнд ципрофлоксациныг зөвхөн эмчилгээний өөр арга байхгүй үед болон эмчилгээний ашиг тус болон эрсдлийг нь сайтар үнэлж дүгнэсний дараа эхлэх хэрэгтэй.
Удаан хугацаагаар үргэлжлэх, тахир дутуу болгох, эргэшгүй хүнд явцтай гаж нөлөө
Хинолин болон фторхинолины уламжлалын бэлдмэлийг хэрэглэсэн өвчтөнд маш ховор тохиолдолд удаан хугацаагаар үргэлжлэх (сар эсвэл жил үргэлжлэх), тахир дутуу болгох чадвартай, янз бүрийн үр нөлөө бүхий эргэшгүй хүнд явцтай гаж нөлөө хааяа хүний бие махбодын хэд хэдэн эрхтэн системийн зүгээс (яс-булчин, мэдрэл, сэтгэцийн тогтолцоо, мэдрэхүйн эрхтэн) илэрсэн талаар мэдээлэгдсэн байдаг бөгөөд энэ нь өвчтөний нас болон урьдал эрсдэлт хүчин зүйл байгаагаас хамаардаггүй байна. Ямар нэгэн хүнд явцтай гаж нөлөөний эхний шинж тэмдэг илрэх үед ципрофлоксациныг хэрэглэхээ зогсоож эмчид хандахыг зөвлөнө.
Грам эерэг болон агааргүйтэн эмгэг төрүүлэгч флороор үүсгэгдсэн хүнд явцтай халдварт өвчин ба холимог халдварын процесс
Грам эерэг болон агааргүйтэн эмгэг төрүүлэгч флороор үүсгэгдсэн байж болзошгүй хүнд явцтай халдвар ба өвчний эмчилгээнд ципрофлоксацины дан эмчилгээ тохиромжгүй. Дээр дурьдсан тохиолдолд ципрофлоксациныг бактерийн эсрэг бусад бэлдмэлтэй хамт хэрэглэх хэрэгтэй.
Стрептококкын халдвар (Streptococcus pneumoniaе-г оруулаад)
Үр нөлөө хангалтгүй байдагтай холбоотойгоор ципрофлоксациныг стрептококкын халдварын эмчилгээнд зөвлөхгүй.
Бэлгийн замын халдвар
Эпидидимоорхит ба бага аарцгийн хөндийн эрхтний өвчин фторхинолинд тэсвэртэй Neisseria gonorrhoeae-р үүсгэгдсэн байж болно. Ципрофлоксацинд тэсвэртэй Neisseria gonorrhoeae-г хассанаас бусад тохиолдолд ципрофлоксациныг бактерийн эсрэг бусад эмтэй хамт хэрэглэнэ. Хэрэв 3 өдрийн эмчилгээний туршид эмнэл зүйн сайжрал ажиглагдахгүй байвал эмчилгээг нягтлан үзэх хэрэгтэй.
Хэвлийн доторх халдварт өвчин
Хагалгааны дараах хэвлийн доторх халдварт өвчний эмчилгээнд ципрофлоксацин үр нөлөөний талаарх мэдээлэл хязгаарлагдмал байдаг.
Аялагчдын суулгалт
Ципрофлоксациныг сонгохдоо аялж буй орны тохирсон эмгэг төрүүлэгч бичил биетний бэлдмэлд тэсвэртэй талаарх мэдээллийг анхаарах хэрэгтэй.
Яс ба үений халдварт өвчин
Ципрофлоксациныг зөвхөн бактерийн эсрэг бусад бэлдмэлтэй хамт болон бичил амь судлалын шинжилгээ хийсний дараа хэрэглэх хэрэгтэй.
Боом
Хүнд хэрэглэх нь in vitro орчинд хийсэн мэдрэг чанарын шинжилгээ болон амьтанд хийсэн судалгааны мэдээлэл дээр үндэслэнэ. Бэлдмэлийг хүнд хэрэглэсэн талаарх мэдээлэл хязгаарлагдмал байдаг. Эмчлэгч эмч уг өвчний эмчилгээтэй холбоотой үндэсний болон олон улсын баримт бичгийг анхаарч үзнэ.
Хүүхэд ба өсвөр насныхан
Ципрофлоксациныг хүүхэд болон өсвөр насныханд тусгай зөвлөмжийн дагуу хэрэглэх хэрэгтэй.
Эмчилгээг зөвхөн хүүхэд болон өсвөр насныхны хүнд явцтай халдварт өвчин эсвэл уйланхайт хатуурлын эмчилгээний туршлагатай нарийн мэргэжлийн эмч хийнэ.
Ципрофлоксацин нь бие гүйцээгүй амьтны үений эмгэг үүсгэдэг болох нь тогтоогдсон. Ципрофлоксациныг хүүхдэд хэрэглэсэн давхар нууцлалтай, санамсаргүй түүвэрлэлт аюулгүй байдлын эмнэл зүйн судалгаагаар (ципрофлоксацин: n=335, дундаж нас= 6,3, харьцуулах бэлдмэл: n=349, дундаж нас=6,2; насны хүрээ = 1-17 нас) хэрэглэж эхэлснээс хойш 42 өдөр хүртэл хугацаанд бэлдмэлийг хэрэглэсэнтэй холбоотой байх магадлалтай үений эмгэгийн илрэл (үений зүгээс илрэх субьектив болон обьектив шинж тэмдгээс ялгаатай) дараах давтамжаар илэрсэн болох нь тогтоогдсон: 7,2% ба 4,6%.
1 жилийн туршид өвчний тохиолдлын давтамж 9,0% ба 5,7% тус тус байсан. Бэлдмэлийг хэрэглэсэнтэй холбоотой байх магадлалтай үений эмгэг үүсэх давтамж цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдсэн бөгөөд бүлэг хооронд статистикын хувьд ач холбогдолгүй байсан. Үе болон үе орчмын эдэд гаж нөлөө илэрч болзошгүй тул зөвхөн бэлдмэлийн эмчилгээний ашигтай тал болон эрсдлийг сайтар харьцуулж үнэлсний дараа эмчилгээг эхлэх хэрэгтэй.
Бронх ба уушгины халдварт өвчин
Эмнэл зүйн судалгаанд 5-17 насны хүүхэд болон өсвөр насныхныг оруулсан. 1-5 настай хүүхдийн эмчилгээтэй холбоотой мэдээлэл хязгаарлагдмал байдаг.
Шээсний замын халдварын хүндрэл ба пиелонефрит
Эмнэл зүйн судалгаанд 1-17 насны хүүхэд болон өсвөр насныхныг оруулсан. Ципрофлоксацины эмчилгээний талаарх асуудлыг бусад бэлдмэлийн эмчилгээ тохиромжгүй байгаа тохиолдолд болон зөвхөн бичил амь судлалын шинжилгээ хийсний дараа анхаарч үзэх хэрэгтэй.
Бусад хүнд явцтай өвөрмөц халдварт өвчин
Бусад хүнд явцтай халдварын үед бэлдмэлийг тусгай зөвлөмжөөр эсвэл эмчилгээний ашиг тус болон эрсдлийг сайтар харьцуулж үнэлсний дараа хэрэглэх ба хэрэв өөр эмчилгээ хийх боломжгүй эсвэл стандарт эмчилгээ үр дүнгүй байгаа тохиолдолд болон ципрофлоксациныг хэрэглэх нь бичил амь судлалын шинжилгээгээр батлагдсан үед хэрэглэнэ. Дээр дурьдсанаас бусад тохиолдолд хүнд явцтай бусад халдварын үед ципрофлоксацины хэрэглээний талаар эмнэл зүйн судалгаа хийгдээгүй. Иймээс энэ тохиолдолд эмнэл зүйн туршлага хангалтгүй байдаг. Энэ шалтгаанаар ийм халдвартай өвчтөний эмчилгээнд болгоомжлохыг зөвлөнө.
Хэт мэдрэгшил
Бэлдмэлийг 1 удаагийн тунгаар хэрэглэсний дараа хэт мэдрэгшлийн урвал (анафилаксын болон анафилакс төст урвал) үүсэж болно. Дээр дурьдсан урвал илэрсэн тохиолдолд эмийн бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох ба тохирсон уламжлалт эмчилгээ хийнэ.
Яс ба булчингийн систем
Ципрофлоксациныг шөрмөсний өвчтэй өвчтөн болон хинолины уламжлалын бэлдмэлийн эмчилгээтэй холбоотой өөрчлөлт илэрсэн өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхгүй. Гэвч маш ховор тохиолдолд халдвар үүсгэгч хүчин зүйл бичил амь судлалын шинжилгээгээр тогтоогдсоны дараа болон эмчилгээний ашиг тус ба эрсдлийг харьцуулж үнэлсний дараа ципрофлоксациныг эдгээр өвчтөнд зарим хүнд явцтай халдварыг (ялангуяа хэрэв эмчилгээ үр дүнгүй эсвэл бичил биетний тэсвэржилт ажиглагдсан, бичил амь судлалын шинжилгээгээр ципрофлоксацины сонголт зөв болох нь батлагдсан) эмчлэх зорилгоор хэрэглэж болно.
Шөрмөсний үрэвсэл ба шөрмөс тасрах
Шөрмөсний үрэвсэл болон шөрмөс тасрах (ялангуяа ахиллын шөрмөс) нь хааяа хоёр талдаа хинолин ба фторхинолины эмчилгээ эхэлснээс хойш 48 цагийн дотор, түүнчлэн эмчилгээг зогсоосноос хойш хэдэн сарын хугацаанд үүсэж болно. Шөрмөс үрэвсэх болон шөрмөс тасрах эрсдэл өндөр настай өвчтөн, бөөрний дутагдалтай өвчтөн, паренхиматоз эрхтэн шилжүүлэн суулгасан өвчтөн, кортикостероидын эмчилгээ хамт хийлгэж байгаа өвчтөн зэрэгт ихэсдэг. Кортикостероид болон фторхинолиныг хамт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Шөрмөсний үрэвслийн эхний шинж тэмдэг (жишээ нь эмзэг хөндүүр хаван, үрэвсэл) илрэх үед ципрофлоксациныг хэрэглэхээ зогсоох ба өөр эмчилгээ хийхийг анхаарч үзнэ. Гэмтэлтэй мөчийг зөв (жишээ нь мөчийг хөдөлгөөнгүй байлгах) эмчилнэ. Шөрмөсний эмгэгийн шинж илрэх үед кортикостероид хэрэглэж болохгүй.
Харааны өөрчлөлт
Харааны зүгээс ямар нэгэн өөрчлөлт илэрвэл яаралтай нүдний эмчтэй зөвлөх шаардлагатай.
Гэрэлд мэдрэгших
Ципрофлоксацин гэрэлд мэдрэгших урвал үүсгэдэг болох нь тогтоогдсон. Ципрофлоксацин хэрэглэж байгаа өвчтөн нарны туяаны шууд үйлчлэл болон хэт ягаан туяны үйлчлэлээс зайлсхийх хэрэгтэй.
Төв мэдрэлийн систем
Фторхинолин нь таталтыг өдөөх ба таталтын босгыг багасгаж болох нь тогтоогдсон. Таталтын тохиолдлын талаар мэдээлэгдсэн. Ципрофлоксациныг таталт үүсэхийг сэдрээдэг ТМС-ийн өвчтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэх ба хэрэв таталт илэрвэл бэлдмэлийг хэрэглэхээ зогсооно. Ципрофлоксацины эмчилгээнйи эхний өдрийн дараа ч гэсэн сэтгэцийн урвал илэрч болно. Ховор тохиолдолд сэтгэл унал болон солиорол нь амиа хорлох бодол төрөх, амиа хорлох эсвэл амиа хорлох оролдлого хийхэд хүргэж болно. Энэ тохиолдолд эмчилгээг зогсооно.
Захын мэдрэлийн эмгэг
Хинолин ба фторхинолин хэрэглэж байгаа өвчтөнд гаж мэдрэхүй, мэдрэхүй багасах, мэдрэхүй өөрчлөгдөх эсвэл сульдалд хүргэх мэдрэхүйн эсвэл мэдрэхүйн ба хөдөлгөөний олон мэдрэлийн эмгэг (полиневропати) илэрсэн тохиолдол бүртгэгдсэн байна. Ципрофлоксацин хэрэглэж байгаа өвчтөнд хэрэв өвдөх, хорсох, хатгах, бадайрах, сульдах зэрэг мэдрэлийн эмгэгийн шинж илэрвэл эмчилгээг үргэлжлүүлэхийн өмнө эргэшгүй байдал үүсэхээс сэргийлэх зорилгоор эмчлэгч эмчдээ мэдээлэхийг зөвлөнө.
Зүрх судасны систем
QT интервал уртсах эрсдэлт хүчин зүйлтэй нь тодорхой өвчтөнд фторхинолиныг (ципрофлоксациныг оруулаад) болгоомжтой хэрэглэнэ. үүнд:
- Төрөлхийн QT интервал уртсах хам шинж
- QT интервалийг уртасгадаг эмийн бэлдмэл (хэмнэл алдагдлын эсрэг IA ба III ангиллын эм, 3 цагирагт бүтэцтэй сэтгэл уналын эсрэг эм, макролидүүд, солиорлын эсрэг эм) хэрэглэх
- Засагдаагүй электролитийн тэнцвэрийн алдагдал (цусан дахь калийн ба магнийн хэмжээ багасах)
- Зүрх судасны өвчин (зүрхний дутагдал, зүрхний булчингийн шигдээс, зүрхний цохилт цөөрөх)
Өндөр настай хүмүүс, эмэгтэйчүүд QT интервалийг уртасгадаг эмэнд илүү мэдрэг байдаг. Иймээс эдгээр бүлэг өвчтөнд фторхинолиныг (ципрофлоксациныг оруулаад) болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
Гол судасны давхар хуурах ба цүлхэн
Тархвар судлалын судалгаагаар ялангуяа өндөр настай өвчтөнд фторхинолин хэрэглэсний дараа гол судасны давхар хуурах болон цүлхэн үүсэх эрсдэл ихэссэн талаар мэдээлэгдсэн.
Цүлхэн үүссэн өгүүлэмжтэй өвчтөн эсвэл гол судасны давхар хуурсан/ цүлхэн үүссэн өвчтөн, түүнчлэн гол судасны давхар хуурах/ цүлхэн үүсэх урьдал байдал буюу эсвэл бусад эрсдэлт хүчин зүйлтэй өвчтөнд (жишээ нь Марфаны хам шинж, судасны хэлбэрийн Элерс-Данло-ын хам шинж, Такаясын артериит, аварга эст артериит, Бехчетийн өвчин, артерийн гипертензи, атеросклероз) фторхинолиныг зөвхөн эмчилгээний ашиг тус/эрсдлийг сайтар харьцуулсны дараа болон боломжтой бусад эмчилгээний хувилбарыг анхаарч хэрэглэх хэрэгтэй.
Хэвлий, цээж, нуруугаар гэнэт өвдөлт илэрвэл шууд яаралтай тусламжийн хэсгийн эмчид хандах хэрэгтэй.
Цусан дахь сахарын хэмжээ өөрчлөгдөх
Хинолины бүлгийн бүх бэлдмэлийн нэгэн адилаар ерөнхийдөө инсулин болон цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг ууж хэрэглэдэг бэлдмэл (жишээ нь глибенкламид) хамт хэрэглэж байгаа чихрийн шижинтэй өвчтөнд цусан дахь сахарын хэмжээ ихсэх эсвэл багасах зэрэг цусан дахь сахарын түвшингийн өөрчлөлт илэрсэн талаар мэдээлэгдсэн байна. Гипогликемийн ком илэрсэн талаар мэдээлэгдсэн. Чихрийн шижинтэй өвчтөний цусан дахь сахарын хэмжээг сайтар хянахыг зөвлөнө.
Хоол боловсруулах зам
Бэлдмэлийн эмчилгээний явцад эсвэл дараа (эмчилгээнээс хойш хэдэн долоо хоногийн дараа) нь хүнд ужиг явцтай суулгалт илэрвэл хуурамч бүрхүүлт бүдүүн гэдэсний үрэвсэл (амь насанд аюултай, нас баралтаар төгсөж болзошгүй) байж болзошгүй тул яаралтай эмчилгээ шаардагдана. Энэ тохиолдолд ципрофлоксацины эмчилгээг шууд зогсоож тохирсон эмчилгээ хийнэ. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн багасгах бэлдмэл хэрэглэх нь энэ тохиолдолд эсрэг заалттай байдаг.
Бөөр ба шээс ялгаруулах замын өвчин
Ципрофлоксацины эмчилгээний үед шээсэнд талст үүсэхээс сэргийлэхийн тулд өвчтөн их хэмжээний шингэн хэрэглэх шаардлагатай ба шээс хэт шүлтжихээс зайлсхийнэ.
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт
Бөөрний дутагдалтай өвчтөний тунг зохицуулах шаардлагатай.
Элэг ба цөсний систем
Ципрофлоксациныг хэрэглэсэнтэй холбоотойгоор элэгний үхжил ба амь насанд аюултай элэгний дутагдал үүссэн тохиолдол мэдээлэгдсэн. Элэгний өвчний ямар нэгэн шинж тэмдэг (хоолонд дургүй болох, шарлах, шээс бараан гарах, загатнах, гэдэс дүүрэх) илэрсэн тохиолдолд бэлдмэлийн эмчилгээг зогсоох шаардлагатай.
Глюкоз-6-фосфатдегидрогеназын дутагдал
Глюкоз-6-фосфатдегидрогеназын дутагдалтай өвчтөнд ципрофлоксациныг хэрэглэх нь цус задралын урвал үүсэх шалтгаан болж болно. Эмчилгээний ашиг тус нь үзүүлж болох эрсдлээс илүү шаардлагатай байгаагаас бусад тохиолдолд ийм өвчтөнд бэлдмэлийг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Энэ тохиолдолд цус задарч байгаа эсэхийг хянах хэрэгтэй.
Тэсвэржилт
Удаан хугацааны эмчилгээний үед, эмнэлгийн дотоод халдвар эсвэл Staphylococcus ба Pseudomonas-р үүсгэгдсэн халдварын эмчилгээний үед ципрофлоксацинд тэсвэртэй бактери ялгаран гарах эрсдэл илэрч болно.
Цитохром Р450
Ципрофлоксацин нь CYP1A2 изоферментийг дарангуйлдаг учир уг ферментийн тусламжтайгаар метаболизмд ордог эмийн бэлдмэлийн (теофиллин, клозапин, оланзапин, ропинирол, тизанидин, дулоксетин, агомелатин) ийлдсийн концентрацийг ихэсгэдэг. Ципрофлоксацин болон тизанидиныг хамт хэрэглэж болохгүй. Дээр дурьдсан эмийн бэлдмэлүүдийг хэрэглэж байгаа өвчтөн ципрофлоксацин хэрэглэвэл тун хэтрэлтийн эмнэл зүйн шинжийг илрүүлэх зорилгоор эмнэлгийн ажиглалтан дор байлгах хэрэгтэй. Зарим бэлдмэлийн (жишээ нь теофиллин) цусны ийлдэс дэх концентрацийг тодорхойлох шаардлага гарч болно.
Метотрексат
Метотрексат болон ципрофлоксациныг хамт хэрэглэхийг зөвлөхгүй.
Шинжилгээний үр дүнд нөлөөлөх нь
Ципрофлоксацины Micobacterium tuberculosis-ын эсрэг үйлдлийг in vitro орчинд үнэлэх үед ципрофлоксацин хэрэглэж байгаа өвчтөнөөс авсан дээжинд бактериологийн шинжилгээний үр дүн хуурамчаар сөрөг гарч болно.
Жирэмсэн ба хөхүүл үе
Жирэмсэн үе
Жирэмсэн эмэгтэй ципрофлоксацин хэрэглэсэн мэдээллээр гажиг хөгжил үүсэх эсвэл ураг болон нярайд хордуулах нөлөө илрээгүй байна. Гэвч бэлдмэл ураг болон шинэ төрсөн нярайн үений мөгөөрсийг гэмтээж болохыг үгүйсгэж болохгүй. Болгоомжлох үүднээс ципрофлоксациныг уг бүлэг өвчтөнд хэрэглэхгүй.
Хөхүүл үе
Ципрофлоксацин хөхний сүүтэй ялгарна. Үений мөгөөрс гэмтээх эрсдэлтэй тул бэлдмэлийг хөхүүл үед хэрэглэхгүй.
Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө
Ципрофлоксацин төв мэдрэлийн системд үйлчилж болох тул өвчтөний урвалын хурдад нөлөөлж болно. Йимээс тээврийн хэрэгсэл жолоодох болон анхаарал төвлөрүүлэлт ба сэтгэц хөдөлгөөний түргэн урвал шаардлагатай бусад ажил гүйцэтгэх чадвар өөрчлөгдөж болно.
Савлалт
10 шахмалыг (10 шахмал бүхий хөнгөн цагаан фольги ба ПВХ/ПВДХ хальсан 1 блистер) эм хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлаж гаргана.
Хадгалалт
Хуурай газар 25°С-аас доош хэмд гэрлээс хамгаалж хадгална.
Хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.
Хүчинтэй хугацаа
5 жил. Савлалтан дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш хэрэглэж болохгүй.
Эмийн сангаас олгох нөхцөл
Эмчийн жороор олгоно.
Үйлдвэрлэгчийн талаарх мэдээлэл
КРКА, д,д Ново место, Шмарьешка цеста 6, 8501 Ново место, Словени
Normal 0 false false false EN-US X-NONE MN-MONG-CN




































































































































































































































































































