Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Флюдитек
Худалдааны нэр
Англи
Карбоцистеин
Үйлдвэрлэгч
Innothera Chouzy
Гарал үүслийн улс
Франц
Тун хэмжээ
2%-125мл
Эмийн хэлбэр
сироп
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Эмийн хэрэглэх заавар

ФЛЮДИТЕК

Бүртгэлийн дугаар: F971212RP00268

Худалдааны нэршил: Флюдитек

Олон улсын нэршил: Карбоцистеин

Эмийн хэлбэр: 2% хүүхдэд зориулсан сироп

Найрлага: 100мл сиропт:

Үйлчлэгч бодис: Карбоцистеин 2г,

Туслах бодисууд: сахароз, гадил жимсний үнэр оруулагч, метилпарагидроксибензоат, глицерин, натри гидроокси, шаргал будагч S, цэвэршүүлсэн ус.

Гадаад байдал:

Улбар шар өнгийн, гадил жимсний үнэртэй тунгалаг шингэн.

Эмийн эмчилгээний бүлэг:

Цэр шингэлэх, цэр ховхлох үйлчилгээтэй бэлдмэл.

АТС код: R05CB03

Эм судлалын үйлдэл:

Гуурсан хоолойн салстын хундган эсийн фермент болох сиалийн трансферазыг идэвхжүүлсэнээр цэр шингэлэх, ховхлох үйлчилгээ үзүүлнэ. Гуурсан хоолойн шүүрэл сиаломуцины саармаг болон хүчиллэгийн харьцааг хэвийн болгох ба салсын зуурамтгай болон уян чанарыг сэргээнэ. Салст бүрхэвчийг нөхөн төлжүүлж, бүтцийг хэвийн болгон, хучуур эдийн үйл ажиллагааг идэвхижүүлнэ. Дархлааны идэвхитэй IgA-ийн ялгаралт (өвөрмөц хамгаалалт) болон салстын бүрэлдэхүүний сульфгидрилийн бүлгийн хэмжээг (өвөрмөц бус хамгаалалт) сэргээн, цэр гадагшлалтыг сайжруулдаг.

Фармакокинетик:

Ууснаас хойш 2-3 цагийн дараа амьсгалын замын салст болон цусны сийвэн дэх төвшрүүлэг хамгийн их байх ба салст бүрхэвчинд 8 цагийн турш хадгалагдана. Хувираагүй болон метаболит хэлбэрээр ихэнх хэсэг нь шээсээр ялгарна.

Хэрэглэх заалт:

Зуурамтгай, ховхроход хүндрэлтэй цэр, салс ялгардаг уушиг, гуурсан хоолойн архаг, хурц өвчнүүдийн үед: цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, гуурсан хоолойн үрэвсэл, трахеобронхит, гуурсан хоолойн багтраа, гуурсан хоолойн тэлэгдэх өвчин, дунд чихний үрэвсэлт өвчнүүд, хамар түүний дайвруудын үрэвслүүд (ринит, дунд чихний үрэвсэл, дайвар хөндийн үрэвсэл); гуурсан хоолойг дурангаар шинжлэх болон гуурсан хоолойн зураг авах бэлтгэл үед хэрэглэнэ.

Хориглох заалт

  • Карбоцистеин болон түүний найрлага дахь бусад бодисуудад хэт мэдрэгшсэн үед,
  • Ходоод болон дээд гэдэсний шархлааны сэдрэлийн үед,
  • Архаг гломерулонефритын сэдрэлийн үе, давсагны үрэвсэл,
  • 1 хүртэлх сартай хүүхэд хэрэглэхийг хориглоно.
  • Архаг гломерулонефрит, ходоод болондээд гэдэсний шархлаагаар өвдөж байсан өгүүлэлтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун: Дотуур ууж хэрэглэнэ. Хэрэглэхийн өмнө эмчтэйгээ зөвлөлдөнө үү.

Нэг цайны халбага (5 мл) сиропонд 100 мг карбоцистеин агуулагдана.

  1. 1 сараас 2 нас хүртэлх хүүхдэд 1 цайны халбага (5 мл)-ээр өдөрт 1-2 удаа ууна. Нярайн биеийн жингээс хамааран хоногийн тун 1 кг жинд 20-30 мг-аас илүүгүй байхаар эмч тунг тооцоолно.
  2. 2-5 настай хүүхдэд 1 цайны халбагаар (5 мл) өдөрт 2 удаа хэрэглэнэ.
  3. 5-аас дээш настай хүүхэд 1 цайны халбагаар (5 мл) өдөрт 3 удаа хэрэглэнэ. Эмч зөвлөөгүй үед 8-10 хоногоос илүү хугацаагаар хэрэглэж болохгүй.

Гаж нөлөө:

Хоол боловсруулах замын талаас: заримдаа дотор муухайрах, бөөлжих, суулгах, аюулхайгаар өвдөх, гэдэс дүүрэх, ходоод гэдэснээс цус алдах, шинжүүд илэрнэ. Ховор тохиолдолд харшлын урвал илэрдэг (загатнах, чонон хөрвөс, экзантема, судас мэдрэлийн хаван). Толгой эргэх, бие сулрах, сульдах.

Тунгийн хэтрэлт

Ходоод өвдөх, дотор муухайрах, суулгах шинжүүд илэрнэ. Энэ үед шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

Бусад эмийн бэлдмэлүүдтэй харилцан нөлөөлөл:

Амьсгалын дээд болон доод замын үрэвсэлт өвчнүүдийн үеийн глюкокортикостероид (харилцан) болон антибиотикийн эмчилгээний үр дүнг ихэсгэнэ. Теофиллины гуурсан хоолойг тэлэх үйлчилгээг нэмэгдүүлнэ. Карбоцистеин ханиалганы эсрэг болон атропин төст бэлдмэлүүдийн үйлчилгээг бууруулдаг.

Анхааруулга:

Гадил жимсний үнэр оруулагч нь 1 сартай хүүхдэд харшил өгч болзошгүй. Чихрийн шижин өвчтэй эсвэл нүүрс усыг багасгасан хоол хүнсийг багаар хэрэглэдэг хүүхдэд 1 цайны халбага сиропонд 3,5гр сахароз агуулагддаг болохыг анхаарна уу. Сахарозын агууламж нь бага насны хүүхдэд гэдэс дүүрэх ба диспенси үүсэх шалтгаан болж болзошгүй. Давсгүй болон давсны дэглэмтэй хүмүүс бэлдмэлийн найрлага дахь натрийн хэмжээг анхаарна уу.

Савлалт: Хяналтын хуванцар хаалт болон хуванцар эргэдэг таг бүхий 125 мл тунгалаг шилэн савтай. Цаасан хайрцагт 1 ширхэг, хэрэглэх зааврын хамт савлагдсан.

Хадгалах хугацаа: 2 жил. Хугацаа дууссан тохиолдолд хэрэглэхийг хориглоно.

Хадгалах нөхцөл: Хүүхэд хүрэхгүй газарт, 25ºС-аас бага тасалгааны температурт хадгална.

Эмийн сангаас ЖОРГҮЙ олгоно.