
Хэрэглэх заавар
Жороор олгох эм
ПРОЗОЛ тосон түрхлэг
(Клобетазол пропионат 0,5 мг/г тосон түрхлэг)
НАЙРЛАГА
Нэг грам тутамд
Идэвхитэй бодис: Клобетазол пропионат 0,5 мг
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Арьсны төрөл бүрийн эмгэгүүдэд: дерматит, экзем, атопик экзем, харшлын дерматит, болон нарны шалтгаанд дерматит.
ТУН БОЛОН ХЭРЭГЛЭХ АРГА
Тууралтат хэсэгт өдөрт 1-2 удаа түрхэж хэрэглэх.
7 хоногт 50 мг-аас их хэмжээгээр болон 2 долоо хоногоос удаан хугацаагаар үргэлжлүүлэн хэрэглэж болохгүй
ХОРИГЛОХ ЗААЛТ
Клобетазол пропионат, бусад кортикостеройд эсвэл түүний найрлагад орсон туслах бодисууд (шингэн парафин, цагаан вазелин, пропилен гликоль, сорбитан сескволат)-д хэт мэдрэгшилтэй өвчтөнд хэрэглэхийг хориглоно.
Анхааруулга
1) Арьсны халдвар байгаа үед тохирох мөөгөнцрийн эсрэг эсвэл бактерийн эсрэг эмүүдийг хэрэглүүлэх хэрэгтэй. Хэрэв богино хугацаанд хүссэн үр дүн өгөхгүй бол халдвар хяналтанд орох хүртэл кортикостеройдыг зогсоох хэрэгтэй.
2) Кортикостеройд эмчилгээний дараа биеийн зарим хэсэг жишээ нь нүүр, цавь болон суга хэсэг биеийн бусад хэсэгтэй харьцуулахад хатингарт өөрчлөлтөнд орохдоо амархан байдаг. Хэрэв дээрх хэсгүүдэд түрхүүлж байгаа бол илүү ойр ажиглах хэрэгтэй.
3) Эмчлэгдэж байгаа хэсэг битүүмжлэгдэх тул наалт тавьж, хучиж эсвэл ороож боож болохгүй.
Гаж нөлөө
Клобетазол пропионат тосон түрхлэгийг 2 долоо хоногийн үргэлжлэх хугацаатай эмчилгээнд хэрэглэхэд ерөнхийдөө гаж нөлөөгүй. Хамгийн их тохиолддог гаж нөлөө нь хэсэг газрын урвал бөгөөд клобетазол пропионат хэрэглэсэн хүмүүсийн ойролцоогоор 1% нь хорсох, чимчигнэх мэдрэмж илэрдэг. Хамгийн цөөн илэрдэг ган нөлөө нь загатнах, арьсны хатингаршил мөн арьс хагарах болон цуурах байдаг.
Хэсэг газарт кортикостеройдыг эмчийн зөвлөснөөр хэрэглэх үед ховор тохиолдолд дараах гаж нөлөө илэрдэг тухай мэдээлэгдсэн байдаг. Эдгээр гаж нөлөөг тохиолдох давтамжын буурах дарааллаар илэрхийлбэл: халуу оргих, загатнах, цочироох, хуурайшуулах, фолликулит гарах, хэт үсжих, батга төст тууралт, нөсөөгүйжлийн толбо, ам орчмын дерматит, харшил хавьтлын дерматит, арьс нялцайх, хоёрдогч халдвар, арьсны хатингаршил мөн милариа (хөлсний цорго бөглөрөх). Хэсэг газарт хэрэглэсэн кортикостеройд системд шимэгдсэнээр зарим өвчтөнд HPA (гипоталамус, өнчин тархи, бөөрний дээд булчирхайн эргэх холбоо)-г эргэлтэт хэлбэрээр дарангуйлж буй нь Кушингийн хам шинж, гипергликеми болон глюкозури байдлаар илэрдэг.
Жирэмсэн эмэгтэйд кортикостеройдууд (клобетазолыг оруулан)-ыг түрхэж хэрэглэхэд урагт хортой нөлөө үзүүлэх талаар хийсэн хангалттай болон сайн хяналттай туршилт судалгаа байхгүй. Иймд клобетазол болон бусад хэсгийн кортикостеройдуудыг жирэмсэн үед хэрэглэх бол зөвхөн урагт үзүүлж болох боломжит эрсдэлээс ашиг тустай тал нь илүү их байгаа үед л хэрэглэнэ.
Эмийн харилцан үйлчлэл
Бусад эмийн бодистой харилцан үйлчлэл тодорхойгүй
Хүчинтэй хугацаа
Үйлдвэрлэгдсэнээс хойш 2 жил
Тун хэтрэлт
Хэсэг газарт хэрэглэсэн Клобетазол пропионат тосон түрхлэг нь системийн нөлөө үзүүлэхүйц хэмжээгээр цусанд шимэгдэж болно.
Хадгалалт 300 доош хэмд хадгал
Савлагаа 20 г/сав/хайрцаг
Үйлдвэрлэгч:
Кулма Кореа ХХК, 245, Сандангил, Жонуи-Мён, Сэжон-ши, БНСУ







































































