Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Пирацетам-Нахиа
Худалдааны нэр
Англи
Пирацетам
Үйлдвэрлэгч
Нахиа эмийн үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
10%-10мл
Эмийн хэлбэр
тарилгын уусмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ПИРАЦЕТАМ 10 %-10.0 , ПИРАЦЕТАМ 20 %-5.0

                        Эмчлүүлэгчдэд зориулсан эмийн хэрэглээний заавар       

    Энэхүү заавар нь танд хэрэгтэй чухал мэдээллийг агуулж байгаа учраас эмийн бэлдмэлийг хэрэглэхээсээ өмнө зааврыг анхааралтай уншина уу.

           Энэхүү бэлдмэлийг эм хэрэглэх зааварт бичигдсэн хэрэглэх заалт эсвэл эмчлэгч эмч, эмийн сангийн ажилтны зааврыг ягштал баримтлан хэрэглэх хэрэгтэй.

          Энэхүү зааврыг хадгалаарай. Дахин унших шаардлага гарч магадгүй.

Хэрэв танд ямар нэг асуулт гарвал эмчлэгч эмч болон эм зүйчтэй зөвлөнө үү.

          Хэрэв танд ямар нэг гаж нөлөөний урвал илэрвэл эмчлэгч эмч болон эм зүйчтэй зөвлөнө үү. Үүнд энэхүү зааварт дурдагдаагүй бусад гаж нөлөөний урвалууд багтана. 4-р хэсгийг үзнэ үү.

Хэрэв биеийн байдал сайжрахгүй, өвчний шинж тэмдэг үргэлжилбэл эмчлэгч эмчдээ хандана уу.

Эмийн зааврын агуулга:

Пирацетам нь ой санамж, суралцах болон бусад танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хэрэглэдэг ноотроп бэлдмэл юм.

Насанд хүрэгчид болон хүүхдийн тархины хэвийн үйл ажиллагаа, тархины цусан хангамжийн өөрчлөлтийг эмчлэх зорилгоор эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.

Та ямар нэгэн эм бэлдмэлийг хэрэглэхээс өмнө заавал эмч, эмнэлгийн мэргэжилтэнд хандан тухайн эм бэлдмэл танд зайлшгүй хэрэглэх шаардлага байгаа эсэхийг тодруулаарай.

Пирацетамыг хэрэглэснээр гарах эерэг болон сөрөг үр нөлөөг хэрэглэх шийдвэр гаргахаасаа өмнө харьцуулан үзэх шаардлагатай. Эмчлэгч эмчтэйгээ сайтар ярилцаарай. Хэрэглэхээс өмнө дараах зүйлсийг анхаарч үзэх хэрэгтэй:

Харшил: Өмнө нь пирацетам болон өөр бусад эм хэрэглээд харшил өгч байсан бол энэ тухай эмчдээ заавал хэлэх. Мөн харшилдаг хоол хүнс, будагч бодис, амьтан, ургамал, тухайн эмийн найрлага дахь ямар нэгэн туслах бодисоос харшилдаг эсэхийг эмчлэгч эмчдээ мэдэгдэж байх хэрэгтэй.

Хүүхдэд: Хүүхдэд хэрэглэх зайлшгүй шаардлагатай бол эмч өвчний эмнэл зүйн байдлыг харгалзан хэрэглэх тун, хэрхэн хэрэглэх талаар танд зөвлөх болно.

Өндөр настан: Хэрэв та бөөрний өвчлөлтэй, эмчийн хяналтад байдаг бол эмчдээ мэдэгдэж тунгийн тохируулга хийлгэх хэрэгтэй.

Жирэмслэлт, хөхөөр хооллолт: Хэрэв та жирэмсэн, жирэмсэн гэж бодож байгаа болон жирэмслэхээр төлөвлөж байгаа, хөхүүл бол (пирацетам нь хөхний сүүгээр ялгардаг) эмчлэгч эмчтэйгээ ярилцах хэрэгтэй.

Эмийн харилцан үйлчлэл: Зарим эмийг хамтад нь хэрэглэж болохгүй тохиолдол байдаг ч зарим өвчний үед харилцан үйлчилдэг хоёр эмийг хамт хэрэглэх тохиолдол гарна. Ийм тохиолдолд эмчлэгч эмч нь хэрэглэж буй эмүүдэд тунгийн зохицуулалт хийх бусад урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг авдаг учир өөрийн хэрэглэж буй жортой, жоргүй, ургамлын гаралтай бэлдмэл болон бусад хэрэглэдэг бүх эмүүдийн тухай заавал эмчдээ мэдээлэх хэрэгтэй.

Мэс засал: Хэрэв та эмчилгээний явцад мэс засал хийлгэх шаардлагатай болсон бол пирацетам хэрэглэж байгаа тухайгаа эмчдээ мэдэгдээрэй. Учир нь пирацетам нь мэс заслын үед болон мэс заслын дараа цус алдах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Бөөрний өвчин: Бөөрний өвчлөлийн үед эмийн бодисын биеэс ялгарах хугацаа удааширч үйлчилгээний нөлөө нэмэгддэг тул болгоомжтой хэрэглэх. 

Таталт: Тунгийн тохируулга хийх шаардлагатай тул болгоомжлох хэрэгтэй.

Бусад: Зарим эмийг тодорхой нэр төрлийн хоол, хүнс, архи, тамхитай хамт хэрэглэх нь харилцан үйлчлэл үүсэх шалтгаан болдог учир эм болон хоол хүнс, архи тамхины хэрэглээний талаар эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөөрэй. Эмчлэгч эмч нь өөрөөр зөвлөөгүй бол хооллолтыг хэвийн үргэлжлүүлж болно.

Хэрэв танд өөр ямар нэг эрүүл мэндийн асуудал байгаа бол ялангуяа дараах өвчлөлтүүдээр өвдөж байсан бол эмчдээ заавал хэлээрэй. Үүнд:

Авто тээврийн хэрэгсэл болон бусад машин механизм ажиллуулах үед үзүүлэх нөлөөлөл:

Пирацетам нь зарим тохиолдолд нойр хүргэдэг бөгөөд толгой эргэх, нойрмоглох, таталт өгөх эсвэл биеийн хэвийн бус хөдөлгөөн зэрэг шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрвэл машин жолоодох, машин механизм ажиллуулах, аюултай байж болзошгүй бусад зүйлийг бүү хийгээрэй.

 

    1. : Пирацетамыг эмнэлгийн нөхцөлд мэргэшсэн эмч сувилагч, мэргэжлийн хүний хяналтын дор булчинд эсвэл судсаар тарьж хэрэглэнэ. Эмчлэгч эмч нь өвчний шинж тэмдэг, биеийн ерөнхий байдлыг харгалзан ямар замаар хэрхэн яаж, ямар хугацаанд эмчилгээг үргэлжлүүлэхийг тогтооно.
    2. : Хэрэглэх тунг эмчлэгч эмч өвчтөний биеийн ерөнхий байдал болон өвчний шинж тэмдгийг харгалзан зохицуулна. Хэрэв та гэрээр эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай бол эмчлэгч эмч танд хэрхэн яаж хэрэглэхийг зааж өгөх учир анхааралтай сонсож, ойлгож аваарай. Ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч болон мэргэжлийн хүнээс тусламж хүсээрэй. Биеийн ерөнхий байдал сайжирсан ч гэсэн эмчилгээний хоногийг гүйцэд дуусгах хэрэгтэй. Хэрэв удаан хугацаагаар эмчилгээг таслах, зогсоох  эсвэл тун алгасвал халдвар бүрэн эмчлэгдэхгүй бөгөөд халдварлагдсан бактери антибиотикт тэсвэртэй болж болзошгүй.
    3. : Хүүхдэд хэрэглэх зайлшгүй шаардлагатай бол эмч өвчний эмнэл зүйн байдлыг харгалзан хэрэглэх тун, хэрхэн хэрэглэх талаар танд зөвлөх болно.
    4. : Цочромтгой болох, нойрны хямрал, толгой өвдөх, бэлгийн дур хүслийг өдөөх, хөдөлгөөний идэвхжил нэмэгдэх, загатнах, дотор муухайрах, хий юм үзэгдэх, биеийн жин нэмэгдэх, халуу оргих, шатах мэт мэдрэмж төрөх, арьс хуурайших, хэвлийгээр өвдөх (ялангуяа ходоод) зэрэг шинж тэмдэг илрэхээс гадна хэт мэдрэгших, анафилаксийн урвал, Квинкийн хаван буюу ангиоэдема илрэх бөгөөд өндөр настанд титэм судасны дутагдлын шинж тэмдэг болох амьсгаадах, цээжээр өвдөх, зүрх дэлсэх шинж тэмдгүүд хурцаар илэрч болно.

Энэ эмийн зааварт бичигдсэн удирдамжийг мөрдсөнөөр гаж нөлөөний илрэлийн эрсдэлийг бууруулна.

Илэрч болох гаж нөлөөний талаар мэдээлэх нь:

Ямар нэг төрлийн гаж нөлөө илэрсэн тохиолдолд эмч болон эмийн сангийн ажилтанд хандана уу. Бүх төрлийн гаж нөлөө, ялангуяа энэ зааварт бичигдээгүй гаж нөлөөнд хамаатай. Гаж нөлөөний талаар мэдээлснээр энэ эмийн бэлдмэлийн аюулгүй байдлын талаар илүү их мэдээлэл цуглуулахад туслах болно.

Та илэрсэн гаж нөлөөний талаар “Нахиа” эмийн үйлдвэрийн 70285510 утас болон nakhia@live.com хаягаар мэдээлэл хүргүүлэхээс гадна тухайн эрүүл мэндийн байгууллагын холбогдох мэргэжилтэнд хандаарай.

Тун шилтэй тарилгын уусмалыг 15-25 0С-ийн хэмд, нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалсан нөхцөлд, хүүхэд хүрэхгүй газар хадгална. Хөлдөөж болохгүй.

Хадгалах хугацаа: 2 жил

Зөвхөн нэг удаагийн хэрэглээнд зориулагдсан савлагаатай бөгөөд хэрэглээгүй үлдсэн уусмалыг хаях хэрэгтэй.

Эмийн бэлдмэлийн савлагааны дээрх “хүчинтэй хугацаа” гэсэн бичиглэлийн ард бичигдсэн огноо хэтэрсэн тохиолдолд эмийн бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Хүчинтэй хугацааны огноо нь тухайн заасан сарын сүүлийн өдрийг заана. Шаардлагагүй эмийг гэрийн тэжээвэр амьтан, хүүхэд болон бусад хүмүүст хэрэглэхгүй. 

Ямар ч эмийн бэлдмэлийг төвийн шугам болон ахуйн хогтой хаяж болохгүй. Эмийн сангийн ажилтнаас энэ эмийн бэлдмэлийг хэрхэн устгах талаар зааварчилгаа аваарай. Энэ нь таныг хүрээлэн буй орчноо хамгаалахад тус болно.

Пирацетам-Нахиа 10 %-10.0, 20 %-5.0 бэлдмэлд юу агуулагдах вэ?

Найрлага

ПИРАЦЕТАМ-НАХИА 10 %-10.0

ПИРАЦЕТАМ-НАХИА 20 %-5.0

Пирацетам

1000 мг

2000 мг

Натрийн ацетат

10 мг

50 мг

Цууны хүчил (cулруулсан)

рН=5.0-6.0

рН=5.0-6.0

Тарилгад зориулсан ус

10 мл

5 мл

Харагдах байдал:

5, 10 мл-ийн өнгөгүй тун шилэнд савласан өнгөгүй тунгалаг шингэн. Бага зэрэг шаравтар туяатай. Тун шил нь хүзүүвчтэй, хугалахад амар болгох зорилгоор хийсэн цэгэн тэмдэглэгээтэй.

Савлалт: 10 ширхгээр цаасан хайрцагт савлаж хэрэглэх зааврыг хавсаргасан.

Эмийн сангаас олгох нөхцөл: Жороор олгоно.

Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч болон үйлдвэрлэгч:

Үйлдвэрлэгч: “НАХИА” эмийн үйлдвэр

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Хан уул дүүрэг, 21-р хороо, 20090-р байр

Утас: 70285510

Вэб: www.nakhia.mn

E-mail: nakhia@live.com