
Хэрэглэх заавар
Хамрын Колдвон С (Coldwon Nose S)
ОТС 114 [Өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг бэлдмэл]
[Найрлага] 1 уут (20мл):
Идэвхтэй бодис: Ацетаминофен (KP) 325мг, Хлорфенирамины малеат (КР) 2,5мг, усгүй Кофеин (КР) 25мг, Псевдоэфедриний гидрохлорид (КФ) 30мг агуулна.
Туслах бодис: (Тогтворжуулагч) Натрийн бензоат 12мг/ (будагч) Аллура улаан АС /(Бусад) Ксантаны давирхай, Стевион 100S, ацесульфам кали, конц. Глицерин, Сукралоз, d-Сорбитолын уусмал, Ксилитол, Натрийн хлорид, Повидон К30, Этанол, Пропилен Гликол, Динатрийн Эдетат гидрат, Нимбэгний хүчлийн гидрат, Натрийн цитрат гидрат, Нимбэгний охь, Алимны гааны амт оруулагч 514165, Цэвэршүүлсэн ус.
[Дүрслэл] Хөнгөн цагаан фольги уутанд савласан улаан өнгөтэй чихэрлэг амттай сироп.
[Үр дүн-үр нөлөө] Ханиад шуухинааны үед илрэх шинж тэмдгийг (хамар битүүрэх, найтайлгах, хоолой өвдөх, жихүүдэс төрөх дагжих [ханиадны шинж ба салганах], халуурах, толгой өвдөх, үе өвдөх, булчин өвдөх) хөнгөвчилнө.
[Хэрэглэх арга ба тун]
1 тунг хоолноос 30 минутын дараа хэрэглэх ба хоногт 3 удаа хэрэглэнэ.
15-аас дээш насны хүүхэд ба насанд хүрэгсэд: 20мл (1 уут)/тун
11-14 насны хүүхэд:13мл/тун
7-10 насны хүүхэд: 10мл/тун
3-6 насны хүүхэд: 6,5мл/тун
2 настай хүүхэд: 5мл/тун
2-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй. Гэвч шаардлагатай үед эмчид хандаж зөвлөгөө авна.
Хэрэглэх үеийн болгоомжлол
1. Анхааруулга.
1) Хэрэв та согтууруулах ундаа өдөрт 3 удаа тогтмол уудаг бол эдгээр бэлдмэлийг эсвэл өвдөлт намдаах болон халуун бууруулах бусад бэлдмэлийг хэрэглэхдээ эмч, эсвэл эм зүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Эдгээр нь элэг гэмтээж болзошгүй.
2) Псевдоэфедрин агуулсан бэлдмэл нь цочмог явцтай тархмал экзантем хэлбэрийн идээт үрэвсэл зэрэг арьсны хүнд явцтай гаж нөлөө үүсгэж болно. Хэрэв халуурах, улайрал, эсвэл олон тооны жижиг идээт үрэвсэл ажиглагдвал уг бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох ба эмчлэгч эмч эсвэл эм зүйчээс зөвлөгөө авна.
2. Хэрэв таньд дараах эмгэгийн аль нэг нь байгаа бол уг бэлдмэлийг хэрэглэхгүй:
1) Уг бэлдмэл ба түүний найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд анафилаксын урвал илэрч байсан өгүүлэмжтэй бол.
2) Хэрэв уг бэлдмэл, түүний найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүд, эсвэл биеийн хэмийг хянагч бусад бэлдмэл, ханиад шуухинааны эсрэг бэлдмэлийг хэрэглэх үед багтраа үүсгэсэн бол.
3) 3 сараас доош насны нярай хүүхэд.
1) МАО-г саатуулагч эм (сэтгэл гутралын эсрэг эм), солиорлын эсрэг бэлдмэл, паркинсоны эсрэг эм хэрэглэж байгаа эсвэл 2 долоо хоногийн дотор хэрэглэхээ зогсоосон хүмүүс
3. Дараах бэлдмэлтэй хамт хэрэглэж болохгүй: ханиалга намдаах, цэр ховхлох эм, ханиад шуухинааны эсрэг бусад бэлдмэл, халуун бууруулах өвдөлт намдаах эм, тайвшруулах эм, гистамины эсрэг эм агуулсан дотрын өвчний эм (хамрын салст бүрхүүлийн үрэвслийн эсрэг ууж хэрэглэдэг эм, дотор муухайралтын эсрэг эм, харшлын эсрэг эм)
4. Уг бэлдмэлийг хэрэглэж байгаа үед дараах зүйлийг хийж болохгүй: уг бэлдмэл нь ацетаминофен агуулдаг ба ацетаминофены тун хэтрэлт нь (хоногт 4000мг) элэг гэмтээж болно. Ацетаминофен орсон бусад эм хэрэглэж болохгүй.
5. Дараах тохиолдолд эмч, шүдний эмч, эсвэл эм зүйчээс зөвлөгөө авна.
1) Салхин цэцэг, томуугаар халдварлагдсан эсвэл томуу гэж сэжиглэж байгаа хүүхэд (хэрэв дотор муухайрах эсвэл бөөлжих зэрэг зан төрхийн өөрчлөлт байгаа бол энэ нь ховор тохиолддог боловч ноцтой эмгэг болох Рей хам шинжийн эрт үеийн шинж тэмдэг байж болох тул эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй)
2) Хэрэв та, таны эцэг эх, эсвэл ах эгч хавьтлын дерматит, бронхит, харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, мигрень, хоолны харшил үүсэхэд өртөмтгий бол
3) Эмийн бэлдмэлийн улмаас харшлын шинж тэмдэг (халуурах, тууралт гарах, үений өвдөлт, багтраа, загатнах) илэрсэн хүмүүс
4) Элэг, бөөр, зүрх, бамбай булчирхайн өвчин чихрийн шижин, цусны даралт ихсэх эмгэг, ходоод гэдэсний шархлаа, нүдний даралт ихсэх өвчтэй (нүд өвдөх, зовхи унжих), түүнчлэн шээж баахад хүндрэлтэй байгаа хүмүүс, бие сул эсвэл өндөр халуунтай байгаа хүн.
5) Цээж хорсох, ходоод орчим зовиур илрэх, ходоод өвдөх, эсвэл цус алдах зэрэг хоол боловсруулах замын ужиг, дахилтат эмгэгтэй хүмүүс
6) Жирэмсэн, жирэмсэн байж болзошгүй, хөхүүл эмэгтэйчүүд
7) Эмч, шүдний эмчийн бичсэн эм (чихрийн шижин, тулайн эсрэг эм, цусны бүлэгнэлтийг саатуулах эм, стероид гэх мэт бэлдмэл) хэрэглэж буй хүмүүс
8) Дараах ханиалгах шинж тэмдэгтэй хүмүүс: тамхичид, багтраа, архаг бронхит, эмфизем, ханиалгах шинж бүхий цэр их хэмжээгээр ялгарах, архаг явцтай ханиалга, халуурах, тууралт гарах, эсвэл толгой байнга өвдөх
6. Дараах тохиолдолд уг бэлдмэлийг хэрэглэхээ шууд зогсоох ба эмчлэгч эмч, шүдний эмч эсвэл эм зүйчид хандаж зөвлөгөө авна. Зөвлөгөө авах үедээ энэхүү хавсаргасан бичгийг хадгална.
1) Уг бэлдмэлийг хэрэглэх үед дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд: тууралт гарах, загатнах, дотор муухайрах эсвэл бөөлжих, хоолны дуршилгүй болох, өтгөн хатах, хавагнах, шээс ялгаралт хүндрэлтэй болох (байнгын эсвэл хүнд явцтай), дотор муухайрах (байнгын эсвэл хүнд явцтай), толгой эргэх, сэтгэл түгших, салганах, нойргүйдэх гэх мэт.
2) Уг бэлдмэлийг хэрэглэсний улмаас дараах ховор тохиолддог шинж ажиглагдвал:
· Шок (анафилаксийн) [мэдрэггүйжлийн шок]: бэлдмэлийг хэрэглэсний дараа шууд хавагнах, нүүр цайх, цээж цочромтгой болох, түүнчлэн нүүрний өнгө цайх, хөл ба гар хүйтэн болох, хүйтэн хөлс гарах, амьсгалахад хүндрэлтэй болох
· Арьс салс бүрхүүл, нүдний хам шинж (Стивенс Джонсоны хам шинж), эпидермисийн хордлогот үхжил (Лиеллын хам шинж) зэрэг хүнд явцтай шинж:өндөр халуурах, тууралт гарах, түлэгдсэн юм шиг бэлцрүү бүх арьсаар, ам эсвэл нүдний салст бүрхүүлд илрэх.
· Цочмог явцтай тархмал экзантем хэлбэрийн идээт үрэвсэл, халуурах, улайрал зэрэг арьсны хүнд явцтай дисплази ба зарим жижиг идээт үрэвсэл тохиолдож болно.
· Багтраа
· Дишепати (элэгний үйл ажиллагааны эмгэг): бүх бие идэвхгүй бол сулрах эсвэл шарлах (арьс болон нүдний цагаан шарлах) шинж илэрч болно.
· Уушгины завсрын эдийн эмгэг: ханиалгах амьсгаадах, амьсгалахад хүндрэлтэй болох халуулах шинж хавсарч болно.
· Псевдоэфедринтэй холбоотой бүдүүн гэдэсний цус хомсролын үрэвсэл (хэвлийн өвдөлт, шулуун гэдэсний цус алдалт зэрэг шинж түргэн илэрнэ)
3) 5-6 тун хэрэглэсний дараа ч өвчний шинж тэмдэг сайжрахгүй байгаа бол
7. Уг бэлдмэлийг хэрэглэх үеийн бусад болгоомжлол
1) Бичигдсэн тун болон хэрэглээг сайтар баримтална.
2) Удаан хугацааны турш завсарлагагүй хэрэглэж болохгүй.
3) Хүүхдэд тэдний асран хамгаалагчийн хяналтан дор хэрэглэх хэрэгтэй.
4) Бэлдмэлийг хэрэглэж байгаа үедээ согтууруулах ундаа хэрэглэж болохгүй.
5) Бэлдмэлийг хэрэглэх үед нойрмоглох шинж илэрдэг тул машин жолоодох эсвэл машин механизмтай ажиллахаас зайлсхийх хэрэгтэй.
6) Барбиталын бүлгийн бэлдмэл, трихлоридын сэтгэл уналтын эсрэг эм, согтууруулах ундаа хэрэглэж байгаа өвчтөний их хэмжээний ацетаминофеныг хоргүйжүүлэх чадвар нь буурч улмаар ацетаминофены цусны сийвэнгийн хагас ялгарлын хугацаа нь ихэсдэг.
8. Хүүхдийн хэрэглээ: 2-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй. Гэвч шаардлагатай үед эмчтэй зөвлөнө.
9. Хадгалалттай холбоотой болгоомжлол
1) Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
2) Нарны шууд туяа тусахаас зайлсхийх ба чийг багатай сэрүүн газар хадгална.
3) Буруу хэрэглэхээс сэргийлэх ба чанарыг хадгалахын тулд өөр сав хайрцгаар сольж болохгүй.
[Хадгалах нөхцөл] тасалгааны хэмд (1-30°С) битүүмжилсэн саванд хадгална.
[Савлалт] 20мл/уут х 5
Хэрэглэх үедээ савлалтын хажуугийн зүсэлтээс болгоомжлох хэрэгтэй.