Худалдааны нэр
Монгол
Зинк-М
Худалдааны нэр
Англи
Цайрын сульфатын моногидрат
Үйлдвэрлэгч
Монос Фарм ХХК
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
20 МГ
Эмийн хэлбэр
уусдаг шахмал
Олгох нөхцөл
Жоргүй
Хэрэглэх заавар
ZINC-M 20 мг УУСДАГ ШАХМАЛ ЭМИЙН
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Эмийн худалдааны нэр: ZINC-M
Олон улсын нэр: Цайрын сульфат
Эмийн хэлбэр: Уусдаг шахмал
Эмийн найрлага: Нэг шахмал нь 20 мг цайртай шүтэлцэх хэмжээний цайрын сульфат агуулна.
Туслах бодисууд: Цахиурын диоксид, бичил талст целлюлоз, эрдэнэ шишийн цардуул, магнийн стеарат, этилванилин, амт оруулагч.
Эмийн эмчилгээний бүлэг: Эрдэс бодис
АТС код: А12СВ01
Эм судлалын үйлдэл: Цайр нь эсийн мембраны солилцоо, тогтворжилтод оролцдог микро элемент. Бие махбодын төрөл бүрийн биохимийн урвалд оролцдог үндсэн ферментийн бүрэлдэхүүнд багтдаг. Эргэн төлжих, мэдрэлийн сэрэл дамжуулах үйл явцад нөлөөлдөг. Инсулины үйл ажиллагааг сайжруулж, кортизолын нийлэгжилтийг дэмждэг.
Ууж хэрэглэхэд арьсны нөхөн төлжилт, үсний ургалтыг идэвхжүүлдэг, дархлаа дэмжинэ. Батга эмчлэх, үс халцрахаас сэргийлэх эмчилгээнд үр дүнтэй.
Цайрын нянгийн эсрэг үйлдэл нь бичил биетний уурагтай нэгдэж альбуминатыг үүсгэж байгаатай холбоотой ба нэвчилтийн гүнээс хамаарч хатаах, аргаах, цочроох үйлдлийг үзүүлдэг. Цайр нь ходоодны салст бүрхүүлийн хеморецептор сэдээгч хэсэг болон бөөлжилтийн төвийг рефлексээр цочроосноор өндөр тунгаар бөөлжих үйлдэл үзүүлнэ.
Фармакокинетик:
Шимэгдэлт: Цайрын 10-40% нь нарийн гэдсээр шимэгддэг. Хоолны найрлагад байдаг фитат болон эслэг нь цайртай холбогдож комплекс нэгдэл үүсгэх ба энэ комплекс нэгдэл нь муу шимэгдэнэ. Цайрын шахмалаас 30 мг тунгаар хэрэглэснээс хойш 2 цагийн дотор цусны сийвэн дэх цайрын дундаж хэмжээ (± SD) 11.6 (± 6.0) ммоль/л байна.
Тархалт: Ойролцоогоор 60%-нь альбуминтай, 30%-нь макроглобулинтай, эсийн доторх металл болон уурагтай холбогдоно.
Ялгаралт: Насанд хүрэгчдэд 0.5-1.0 мг/өдөр цайр цөстэй ялгарч гэдсэнд орж өтгөнтэй хамт гадагшилдаг бол 0.5-0.8 мг/өдөр цайр шээсээр гадагшилдаг байна.
Хэрэглэх заалт:
ZINC-M бэлдмэлийг цайрын дутагдал түүний улмаас үүсэх цогц эмчилгээнд хэрэглэнэ.
Үүнд:
• Нярай болон 5 хүртэлх насны хүүхдийн цочмог болон архаг суулгалтыг эмчлэхэд шингэн сэлбэх давс Хоросолын хамт хэрэглэнэ.
• Насанд хүрэгчид болон хүүхдийн цайр дутагдлын эмгэг
• Дархлаа бууралт
• Арьсны батга ба үрэвсэл
• Удаан эдгэрэлттэй арьсны шарх
• Хоол боловсруулах замын эмгэгээс үүссэн цайрын шимэгдэлтийн алдагдал
• Ханиад, халдварт өвчнүүдийн үед
• Түрүү булчирхайн үрэвсэл ба үйл ажиллагааны алдагдал
• Элэгний үйл ажиллагааны алдагдлаас үүссэн цайрын дутагдал
Хэрэглэх арга, тун:
• Цочмог болон архаг суулгалтын үед:
1 ширхэг шахмалыг 5 мл (цайны халбагаар) буцалгасан бүлээн ус эсвэл хөхний сүүнд хутгаж уусган амаар уулгаж хэрэглэнэ. Бэлдмэлийг хоолны хооронд хэрэглэх ба хэрэглэснээс хойш 30 минутын дотор бөөлжвөл дараагийн уух тунг хэрэглэнэ. Бэлдмэлийг уухаа мартсан тохиолдолд дараагийн тунг уух хүртэл хугацаа 6 цагаас багагүй үлдсэн бол нэн даруй ууна
6 сараас доош насны хүүхдэд 10 мг буюу ½ шахмалаар өдөрт 1 удаа 10-14 хоног;
6 сараас 5 нас хүртэ
х хүүхдэд 20 мг буюу 1 шахмалаар өдөрт 1 удаа 10-14 хоног;

6 сараас 5 нас хүртэлх хүүхдэд 20 мг буюу 1 шахмалаар өдөрт 1 удаа 10-14 хоног;
• Дархлаа дэмжих зорилгоор:
14 наснаас дээш эрэгтэй хүүхэд болон насанд хүрсэн эрэгтэй 11 мг/өдөр;
14 наснаас дээш эмэгтэй хүүхэд болон насанд хүрсэн эмэгтэй 8 мг/өдөр
6 -13 настай хүүхдэд 5-8мг/өдөр;
3-5 настай хүүхдэд 3-5мг/өдөр;
0-3 настай хүүхдэд 2-3мг/өдөр;
• Арьсны батга, үрэвсэл: 30-150 мг /өдөр;
• Хоол боловсруулах замын эмгэг: 14-50 мг/өдөр;
• Ханиад, халдварт өвчнүүдийн үед: 4.5-24 мг/өдөр ууж хэрэглэнэ.
• Шаардлагатай үед тунг эмчийн заавраар хэрэглэнэ.
Хориглох заалт: Бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй.
Анхааруулга: ZINC-M 20 мг шахмал эмийг пенициламин, натрийн вальпроат, этамбутол зэрэг цайрын шимэгдэлтийг дарангуйлдаг эмтэй хамт хэрэглэхгүй. Бэлдмэлийн найрлагад орсон аспартам нь фенилаланины эх үүсвэр тул фенилкетонуритай эмчлүүлэгчид анхаарал болгоомжтой хэрэглэнэ үү !
Эмийн харилцан үйлчлэл: Тетрациклин (доксициклинаас бусад), хинолоны бүлгийн антибиотиктой хэрэглэх үед тэдгээрийн шимэгдэлтийг бууруулна. Цефалексин болон цефтибутений шимэгдэлтийг саатуулна. Төмөр агуулсан бэлдмэл хэрэглэх нь цайрын шингэцийг алдагдуулна. Тиймээс цайр болон эдгээр эмүүдийг хамт хэрэглэхээр бол 3-аас багагүй цагийн зайтай хэрэглэнэ.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Хөхүүл үед цайр эхэсийн хоригийг нэвтэрч хөхний сүүгээр ялгарна. Жирэмсэн ба хөхүүл үед Zinc-М 20 мг уусдаг шахмал эмийн хэрэглээний аюулгүй байдал тогтоогдоогүй.
Гаж нөлөө: Цайрын нэмэлт хэрэглэхэд гаж нөлөөний мэдээлэлгүй. Мэдээллэгдсэн гаж нөлөө нь бөөлжилт бөгөөд хэрэв хүнд хэлбэрийнх биш бол эмчилгээг зогсоох шаардлагагүй.
Тун хэтрэлт: Цайрын сульфат нь идэмхий шинж чанартай тул өндөр тунгаар хэрэглэхэд ходоод гэдэсний замыг цочроож, ходоодны шарх, цооролтыг үүсгэж болно. Тунг хэтрүүлэн хэрэглэвэл бөөрний сувганцрын цочмог үхжил, бөөрний завсрын эдийн үрэвсэл үүсгэнэ. Цайрын нэмэлт бүтээгдэхүүнийг өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэвэл зэсийн дутагдалд хүргэж болзошгүй.
Цайрын шахмалыг их хэмжээгээр ууж цочмог хордлогод орсон үеийн эмчилгээнд бөөлжүүлэх, ходоод угаах, идэвхжүүлсэн нүүрс уух нь үр дүнтэй байдаг.
Хүнд металлын бодисын хордлогыг эмчлэхэд этилендиаминтетрацууны хүчлийн динатрийн давсыг хэрэглэнэ.
Савлалт: Zinc-M 20 мг уусдаг шахмал эмийг 10 ширхгээр цагаан өнгийн PVC/PTP блистерт савлаж, 1-10 блистерийг зориулалтын цаасан хайрцаганд хийж, хэрэглэх зааврыг хавсаргана.
Хадгалах нөхцөл: 30ºC-ээс дээшгүй хэмд, чийгээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.
Хүчинтэй хугацаа: 3 жил
Олгох нөхцөл: Жоргүй олгоно.
Үйлдвэрлэгчийн хаяг: Монгол улс, 16103-0006, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс-4, Сонсголонгийн зам гудамж 32/2 тоот.
Утас: 77173117, 1800-1883 E-mail: pharma@monos.mn, Web: www.emonos.mn
Бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчийн санал хүсэлтийг авах утас: 94041883