Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Ундевит
Худалдааны нэр
Англи
Ретинол + Токоферол + Тиамин + Рибофлавин + Пиридоксины гидрохлорид + Цианокобаламин + Аскорбины хүчил + Никотинамид + Фолийн хүчил + Рутин + Кальцийн пантотенат
Үйлдвэрлэгч
Technolog PJSC
Гарал үүслийн улс
Украйн
Тун хэмжээ
Витамин А 1.135мг+Витамин Е E10мг+ Вит В1 2мг+2мг+3мг+0,002мг+75мг+20мг+0,07мг+20мг+0,07мг+10мг+3мг
Эмийн хэлбэр
үрэл
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

ЭМИЙН ЗААВАР

Эмийн бэлдмэлийн эмчилгээнд хэрэглэх заавар

УНДЕВИТ

Найрлага:

Үндсэн үйлчлэгч бодис: 1 драж тус бүрт агуулагдах хэмжээ: ретинол ацетат (витамин А) – 1.135 мг (3,300 ОУН); DL-альфа-токоферол ацетат (витамин Е) – 10 мг; тиамин гидрохлорид (витамин В1) – 2 мг; рибофлавин (витамин В2) – 2 мг; пиридоксин гидрохлорид (витамин В6) – 3 мг; цианокобаламин (витамин В12) – 0.002 мг; аскорбины хүчил (витамин С) – 75 мг; никотинамид (витамин РР) – 20 мг; фолийн хүчил – 0.07 мг; рутозид тригидрат, рутозидтой тэнцэхүйц хэмжээтэй - 10 мг; кальцийн пантотенат – 3 мг;

Туслах бодис: глюкозын сироп, цагаан сахар, шар лав, шингэн парафин (эрдэсийн тос), тальк, гааны тос.

Эмийн хэлбэр: Драж.

Физик ба химийн шинж чанар: өвөрмөц үнэр бүхий улбар шар өнгийн бөмбөлөг хэлбэрийн драж.

Эмийн эмчилгээний бүлэг: Витаминууд. Нэмэлт бодис агуулаагүй мультивитамин бэлдмэл.

ATC код: A11В А.

Фармакологийн үйлдэл:

Фармакодинамик:

Мультивитамин бүхий нэмэлт бэлдмэл. Энэхүү бэлдмэл нь бодисын солилцооны үйл явцыг зохицуулдаг бэлдмэлийн ангилалд хамаарагдана. Насжилтын үйл явцтай холбоотой бодисын солилцоог оролцуулаад бодисын солилцоог хэвийн болгоно.

Эмийн бэлдмэлийн фармакологийн үйлдэл нь түүний найрлага дах үндсэн үйлчлэгч бодисоос хамаарна.

Витамин А (ретинол) нь эдийн бүтцийн бүрэлдэхүүн ба уургийн ферментийн нийлэгжилтэд чухал үүрэг гүйцэтгэнэ; энэ нь яс, эпитель эсийн нөхөн төлжилт болон родопсин (харааны пигмент)-ы нийлэгжилтэд шаардлагатай, дархлал хамгаалах эсийг дэмжих, хэвийн иммуноглобулины нийлэгжил болон халдварын эсрэг хамгаалах бусад хүчин зүйлийн нийлэгжлийг дэмжих нөлөөтэй.

Витамин Е (α-токоферол ацетат) нь өндөр антиоксидант болон туяанаас хамгаалах, эсийн мембраныг чөлөөт радикалаас хамгаалах, гем болон уургийн биосинтез, эсийн өсөлт ба бусад эсийн чухал бодисын солилцоонд оролцох нөлөөтэй тосонд уусдаг витамин юм. Витамин Е нь эдийн хүчилтөрөгчийн хэрэгцээг сайжруулах нөлөөтэй байна. Цусны судасны тонус болон нэвчимхий чанарт нөлөөлж, шинэ капилляр судасны үүсэлтийг түргэсгэн, судас хамгаалах нөлөө үзүүлнэ.

Витамин В1 (тиамин гидрохлорид) нь нүүрс-усны бодисын солилцооны хамгийн чухал ко-фермент болно. Мөн мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлнэ.

Витамин В2 (рибофлавин) нь эсийн амьсгал болон харааны мэдрэлийн үйл ажиллагаанд чухал каталист болно.

Витамин В6 (пиридоксин гидрохлорид) нь ко-фермент байдлаар уургийн бодисын солилцоо болон мэдрэл дамжуулагчдын нийлэгжилтэд оролцоно.

Витамин В12 (цианокобаламин) нь амин хүчил, нуклейн хүчил, миелины нийлэгжилтэд оролцох ба цусны улаан эсийн өсөлт болон цусны бүрдлийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай өсөлтийн хүчин зүйл болдог юм.

Витамин С (аскорбины хүчил) нь яс, арьс, шүдний өсөлт хөгжилт мөн төв мэдрэлийн болон дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ба хэт исэлдэлтийг бууруулах үйл ажиллагаа болон гемоглобины нийлэгжилд оролцох, амин хүчлийн солилцоог сайжруулах, ходоод гэдэсний замаар төмрийн шимэгдэлтийг хурдасгах, тодорхой бус шалтгаант бие махбодын өвөрмөц бус тэсвэржидтийг сайжруулах зэрэг үйл ажиллагаанд оролцоно.

Витамин РР (никотинамид) нь эдийн амьсгал, нүүрс-ус ба өөх тосны бодисын солилцоонд оролцоно.

Фолийн хүчил нь эритропоез-ыг эрчимжүүлэх, амин хүчил ба нуклейн хүчилийн нийлэгжилд оролцох нөлөөтэй байна.

Рутозид тригидрат нь капиляр судасны нэвчимхий байдлыг тогтворжуулах, судасны ханыг бэхжүүлэх, ялтсын агрегацийг бууруулах, антиоксидант шинж чанар үзүүлэх, хэт исэлдэлтээс хамгаалах мөн эдэд аскорбины хүчил нөөцлөгдөх үйл явцад хувь нэмрээ оруулах нөлөө үзүүлнэ.

Кальцийн пантотенат нь А ко-ферментийн нэг хэсэг бөгөөд трикарбоксилийн хүчлийн циклийн хэвийн үйл ажиллагааг хангах, АТФ нийлэгжил, даавар болон эсрэг биеийн үүсэлт, ацетилхолины нийлэгжил, гэдсэнд витамин Е, глюкоз болон калийн ионы шимэгдэлтэнд чухал шаардлагатай.

Фармакокинетик:

Бэлдмэлийг ууж хэрэглэсний дараа, нарийн гэдсээр сайн шимэгдэж цусний урсгалын ерөнхий  эргэлтэнд  орж цаашид бүх эд, эрхтэнд тархана.

Эмнэлзүйн онцлогууд:

Эмчилгээнд хэрэглэх заалт:

Хөдөлмөрийн насны болон өндөр насны хүмүүс, эрт хөгшрөх, астеник хам шинж зэрэг шинж тэмдэгтэй үед мэс заслын дараах үе, халдварт өвчин эдгэрэх үе мөн түүнчлэн  өргөн хүрээний антибиотикийг урт хугацаанд хэрэглэсний дараа хийгээд биеийн ерөнхий байдал болон бодисын солилцооны үйл явцыг сайжруулах болон урьдчилан сэргийлэх эмчилгээний зориулалтаар хэрэглэнэ.

Хориглох заалт:

Эмийн бэлдмэлийн найрлагад байга аль нэг бодист хэт мэдрэгшсэн, бөөрний чулуу, хүнд хэлбэрийн бөөрний эмгэг, архаг гломерулонефрит, тулай, гиперурекеми, эритреми, эритроцитоз, тромбози үүсэх нөхцөлтэй өвчтөн, тромбофлебит, тромбэмболизм, тиротоксикоз, зүрхний архаг дутагдал болон саркоидоз, ходоодны шархлааны өгүүлэмжтэй (ходоодны хүчлийн хэмжээ ихэссэнээс болж), элэгний үйл ажиллагааны эмгэгшил, идэвхтэй гепатит, неоплазм (мегалобласт анемитай хавсарсан тохиолдлоос бусад), даралт ихсэлт (хүнд хэлбэрийн), витамин А болон Е-ийн гипервитаминоз, төмөр ба зэсийн бодисын солилцооны эмгэг, гиперкальциеми, фруктозид тэсвэргүй болон глюкоз-галактозын шимэгдэлт дутагдлын хам шинжийн үед хэрэглэж болохгүй.

Бусад эмийн бэлдмэлүүд ба эмийн хэлбэрүүдтэй харилцан нөлөөлөл:

   Витамин А болон Е нь синергист бөгөөд бие биенийхээ үйлдлийг дэмждэг байна.

            Витамин А нь глюкокортикойдын үрэвслийн эсрэг нөлөөг бууруулна. Эмийн бэлдмэлийг нитритүүд ба холестираминтай хамт хэрэглэх үед ретинолын шимэгдэлтэд нөлөөлдөг учир хамт хэрэглэхийг хориглоно. Витамин А болон ретинойдын нийцэл нь хоруу чанартай учир хамт хэрэглэхийг хориглоно.

            Витамин Е-г бусад төмөр эсвэл мөнгөний бэлдмэл, шүлтлэг орчинтой бодис (натрийн бикарбонат, тризамин), шууд бус үйлдэлтэй антикоагулянтууд (дикумарин, неодикумарин)-тай хамт хэрэглэхийг хориглоно. Витамин Е нь стеройд болон стеройд бус үрэвслийн эсрэг эм (натрийн диклофенак, ибупрофен, преднизолон)-үүдийн нөлөөг ихэсгэнэ. Төмөр агуулсан эмийн бэлдмэлүүд нь витамин Е-ийн үйлдлийг дарангуйлна.

            Витамин С нь сульфаниламидууд (кристаллури үүсэж болзошгүй) болон пенициллин, төмөр болон хөнгөнцагааны шимэгдэлт (хөнгөнцагаан агуулсан антацид хэрэглэж буй эмчилгээний тохиолдолд анхаарна)-ийг ихэсгэнэ, гепарин болон шууд бус үйлдэлтэй коагулянтын үйлдлийг бууруулна. Эмийн бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэх үед гурван цагирагт сэтгэл гутралын эсрэг эмүүд, нейролептикүүд – фенотиазины уламжлалууд, амфетамины сувганцрын эргэн шимэгдэлтийг багасгаж, мексилетины бөөрний элименацийг тасалдуулна.

            Аскорбины хүчлийг дефероксамин тарьснаас хойш зөвхөн 2 цагийн дараа хэрэглэж болно.

            Эмийн бэлдмэлийн өндөр тунтай удаан хугацааны эмчилгээний үед дисульфирамын эмчилгээний үр нөлөөг багасгана.

            Аскорбины хүчил нь этилийн спиртийн нийт клиренсийг ихэсгэнэ. Аскорбины хүчил нь салицилатын эмчилгээнд кристаллури үүсэх эрсдэл болон оксалатын шээстэй хамт ялгарах нөлөөг ихэсгэнэ.     

            Витамин С-ийн шимэгдэлт нь ууж хэрэглэдэг жирэмсэлтээс хамгаалах эмүүд, жимс эсвэл ногооны шүүс, шүлтлэг уух зүйлстэй хамт хэрэглэвэл шимэгдэлт багасна.

            Эмийн бэлдмэлийг тромбозийн эсрэг эмүүд, фолийн хүчилтэй хамт хэрэглэхэд нь цус гоожих эрсдлийг нэмэгдүүлнэ, даралт бууруулах эмтэй хамт хэрэглэх үед – артерийн даралт хэтэрхий буурах эрсдэлтэй бөгөөд липид бууруулах эмтэй хамт хэрэглэх үед– тэдгээрийн хоруу чанарыг ихэсгэх эрсдэлтэй, чихрийн шижингийн эсрэг эмтэй хамт хэрэглэх үед – сахар бууруулах нөлөөг багасгана, метилдопа эсвэл бетта-адренорецептор хориглогч эмтэй хамт хэрэглэх үед – цусны даралт хэтэрхий буурах ба пробенецид эмтэй хамт хэрэглэх үед –пробенецидийн нөлөөг бууруулна. Бусад эпилепсийн эсрэг эмтэй хамт хэрэглэх үед фолийн хүчил нь фенитоины сийвэн дэх концентрацийг бууруулах мөн эмнэлзүйн үр нөлөөг бууруулж болзошгүй.

            Витамин B6 нь леводопа эмийн нөлөөг бууруулна, изониазид болон бусад сүрьеэгийн эсрэг эм хэрэглэсэн тохиолдолд түүний хоруу чанараас сэргийлэх ба бууруулна.

            Витамин B1, мэдрэл-булчингийн синапсын хэсэг дэх туйлшралын үйл явцад нөлөө үзүүлэх, мэдрэл-булчингийн сулруулах эмүүдийн  үйлдлийг сулруулж болзошгүй.

            Витамин B2  нь стрептомицинтэй үл нийцэл үүсгэдэг ба бактерийн эсрэг эм (окситетрациклин, доксициклин, эритромицин, тетрациклин болон линкомицин) -ийн үйлдлийг бууруулна. Гурван цагирагт антидепрессантууд, имипрамин болон амитриптилин зэрэг эмүүд нь рибофлавины ялангуяа зүрхэнд нөлөөлөх үйлдэл, хувиралтыг саатуулна.

            ПАСК, циметидин, кальцийн бэлдмэлүүд, этилийн спирт нь витамин B12–ийн шимэгдэлтийг бууруулна. Бетта-блокаторууд, кальцийн антагонистууд, нитратууд зэргийг хэрэглэдэг тогтвортой бус зүрхний бах болон цочмог миокардын шигдээс бүхий зүрхний бахтай өвчтөнд энэхүү витаминыг анхаарал, болгоомжтой хэрэглэнэ. Никотины хүчлийг ловастатинтай хамт хэрэглэх үед рабдомиолизын тохиолдол үүсч байсан нь мэдээлэгдсэн.

Тусгай анхааруулга ба хэрэглээний болгоомжлол:

Эмийн бэлдмэлийг хэрэглэх үед, тунгийн дэглэм болон ээлж эмчилгээний хугацааг мөрдөж хэрэглэхийг зөвлөж байна. Чихрийн шижин, зүрхний дистрофи эмгэгүүд, зүрхний декомпенсаци ба зүрхний үйл ажиллагааны тэнцвэр алдагдах болон зүрхний ишеми эмгэг, цус төлжилтийн эмгэгүүд, төмрийн солилцооны эмгэгшлүүд (гемосидероз, гемохроматоз, талассеми), ходоод гэдэсний эмгэгшлүүд, ходоодны болон дээд гэдэсний шархлааны өгүүлэмжтэй өвчтөнүүд, цөсний чулуу, архаг панкреатит, элэгний гэмтэл, цочмог нефрит, бөөрний чулуужих эмгэг, глауком, цус алдах, дунд зэргээр даралт бууралт зэрэг өвчтэй тохиолдолд эмийн бэлдмэлийг анхаарал болгоомжтой хэрэглэнэ. Эмийн бэлдмэлийг хэрэглэж байх үед цусны даралт болон бөөрний үйл ажиллагааны байдлыг хянах шаардлагатай.

Эмийн бэлдмэлийг неоплазм (мегалобласт анеми хавсарсан тохиолдлоос бусад) бүхий өвчтөнд анхаарал болгоомжтой хэрэглэх шаардлагатай.

Аскорбины хүчлийг өндөр тунгаар хэрэглэснээр лабораторийн зарим үзүүлэнлтүүд (цусан дах глюкоз, трансаминаз, мочевин, креатинин)-д өөрчлөлт орж болзошгүй тул анхаарах шаардлагатай. Аскорбины хүчлийг шүлтлэг уух зүйлтэй хамт хэрэглэхэд түүний шимэгдэлтийг бууруулдаг тул үрэлийг шүлтлэг ундаатай хамт хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Эмийн бэлдмэлийг халуун уух зүйл (ялангуяа кофе) эсвэл архитай хамт хэрэглэхийг хориглоно. Аскорбины хүчил нь бага зэргийн сэргээх нөлөөтэй тул эмийн бэлдмэлийг унтахын өмнө хэрэглэхийг зөвлөдөггүй. Зөвлөсөн тунгаас хэтрүүлэхгүй байх шаардлагатай. Эмийн бэлдмэл болон бусад мультивитамины бэлдмэлийг хэрэглэж байх үед витамины ялангуяа, усанд уусдаг витамины шимэгдэлт болон бодисын солилцоог сайжруулах зорилгоор зохимжтой хэмжээгээр уураг агуулсан бэлдмэлийг хэрэглэх шаардлагатай.

Ретинол өндөр тун (10,000 ОУН-с илүү)-аар хэрэглэж жирэмсэлэхээр төлөвлөж байгаа өвчтөнд эмчилгээ дууссанаас хойш 6–12 сарын дараачаас жирэмсэлж болно. Энэ нь тухайн хугацаанд биед их хэмжээний витамин А агуулагдсанаас үүдэн ургийн гаж хөгжил үүсэх эрсдэлтэй байдагтай холбоотой юм.

Эмийн бэлдмэл нь сахар агуулдаг тул чихрийн шижинтэй өвчтөнд анхаарал болгоомжлол шаардлагатай.

Хүний биед тунгийн илүүдэл үүсэх магадлалтай тул Ундевит-г өөр бусад поливитаминтай хамт хэрэглэхийг зөвлөдөггүй.

Эмийн бэлдмэлд аюулгүй хүчин зүйл буюу рибофлавин агуулагддаг учир шээсний өнгө шар болон хувирч болзошгүй.

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:

Эмийн бэлдмэлийг жирэмсэн болон хөхүүл эхэд ашигтай тал нь урагт үзүүлэх эрсдэлээс илүү давуутай тохиолдолд хэрэглэх боломжтой.

Жирэмсэн үед, төрөлхийн гажиг үүсгэгч (тератоген) нөлөөний эрсдэлээс сэргийлэхийн тулд эмийн бэлдмэлийн хоногийн тун 1 ширхэгээс хэтэрч болохгүй.

Жирэмсэн болон жирэмсэн болохыг төлөвлөж буй эмэгтэйчүүдийн уух витамин А-ийн хэмжээ 5,000 ОУН-с хэтэрч болохгүй.

Нярайд витамин А гипервитаминоз үүсэх эрсдэлтэй учир хөхүүл үед ретинолыг өндөр тун (10,000 ОУН-с илүү)-аар хэрэглэхийг хориглоно.

Жолоо барих, авто механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө:

            Жолоо барих, авто механизмтай ажиллах тохиолдолд толгой эргэх, нойрмоглох, хараа бүрэлзэх зэрэг гаж нөлөө үүсэх магадлалтайг харгалзан үзэх шаардлагатай.

Эмийн тун ба хэрэглэх арга:

Ундевит дражийг насанд хүрэгсэд болон 14-өөс дээш насны хүүхдэд дараах байдлаар ууж хэрэглэнэ: урьдчилан сэргийлэх зорилгоор – өдөрт 1 дражаар 2 удаа, эмчилгээний зорилгоор 2 дражаар өдөрт 3 удаа 20–30 хоногийн турш. 1-3 сарын дараа ээлж эмчилгээг давтан явуулж болно.

Жирэмсэн үед, төрөлхийн гажиг үүсгэгч (тератоген) нөлөөний эрсдэлээс сэргийлэхийн тулд эмийн бэлдмэлийн хоногийн тун өдөрт 1 дражаас хэтрүүлж болохгүй.

Ээлж эмчилгээ нь өвчний хүндрэл болон явцаас шалтгаалдаг ба эмч хүн тус бүрийн онцлогт тохируулан явуулна.

Хүүхдэд:

14-өөс доош насны хүүхдэд хориглох заалттай.

Тун хэтрэлт:

Эмийн бэлдмэлийн тунг хэтрүүлснээс диспепсийн хам шинж (дотор муухайрах, бөөлжих, суулгах, ходоод өвдөх), харшлын урвал (тууралт, арьс загатнах), арьс болон үсэнд өөрчлөлт орох, элэгний үйл ажиллагааны алдагдал, толгой өвдөх, нойрмоглох, хэт унтах, нүүр улайх, цочрох зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй. Эдгээр тохиолдолд эмийн хэрэглээг зогсоох шаардлагатай.

Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

Витамин С-г өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэснээр нойр булчирхайн арлын системийн үйл ажиллагааг дарангуйлах боломжтой ба шээсний ацетилжуулалтын үед аскорбины хүчил болон мочевиний бөөрөөр ялгаралтад өөрчлөлтөд орж бөөрөнд оксалат кальцийн тунадас үүсэх эрсдэлтэй.

Гаж нөлөө:

Эмийн бэлдмэлийг зөвлөсөн тунгаар хэрэглэх үед дараах гаж урвалууд илэрч болзошгүй.

Дархлааны тогтолцооны эмгэгшлүүд: Анафилаксын шок, судаслаг хаван, бронхоспазм зэрэг эмийн бэлдмэлийн найрлага дах бодисуудад хэт мэдрэгшлийн урвалууд илэрч болзошгүй.

Зүрх-судасны тогтолцооны эмгэгшлүүд: Артерийн даралт ихсэх.

Арьс ба арьсан доорх эдийн эмгэгшлүүд: Тууралт, гүвдрүү, загатнах, улайх.

Ходоод, гэдэсний замын эмгэгшлүүд: Диспепсийн эмгэгүүд, дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх, хэхрэх, өтгөн хатах, суулгах, ходоодны хүчил ялгаралт ихсэх.

Мэдрэлийн тогтолцооны эмгэгшлүүд: Толгой өвдөх, толгой эргэх, сэтгэл зовинол, нойрмоглох, нойргүйдэл, ядрах.

Нүдний эмгэгшлүүд: Хараа бүрэлзэх, арьс / нүдний салст бүрхүүл хуурайших.

Бодисын солилцоо ба тэжээлийн эмгэгшлүүд: Гиперкальциеми, гиперкальциури, кристаллури, глюкозури.

Цус ба лимфийн системийн эмгэгшлүүд: Цус алдах эмгэг, глюкоз-6-фосфат дегидрогеназа дутагдалтай өвчтөнд улаан эсийн гемолиз.

Ерөнхий эмгэгшлүүд: Нүүр улайх ба зүрх дэлсэх, цочромтгой болох, хөлрөх, халуурах зэрэг шинж тэмдэг хавсарч болзошгүй.

Бусад эмгэгшлүүд: Шээсний өнгө шар болох.

Өндөр тунгаар удаан хугацааны эмчилгээний үед дараах гаж урвал илэрч болзошгүй.

Бодисын солилцоо ба тэжээлийн эмгэгшлүүд: Гиперурицеми, глюкозын тэнцвэр алдагдах, гипергликеми, цайр, зэсийн солилцооны эмгэг.

Мэдрэлийн тогтолцооны эмгэгшлүүд: Парестези, таталт, хоолны дуршил буурах (анорекси).

Зүрх-судасны тогтолцооны эмгэгшлүүд: Зүрхний хэм алдагдах ба цусны даралт буурах.

Цус ба лимфийн тогтолцооны эмгэгшлүүд: Эритроцитопени, нейтрофилийн лейкоцитоз.

Ходоод, гэдэсний замын эмгэгшлүүд: Ходоод гэдэсний эмгэгүүд.

Арьс ба арьсан доорх эдийн эмгэгшлүүд: Үс унах, батгаших, гиперпигментаци, гарын алга болон хөлийн ул хуурайших, эвэрших.

Бөөр, шээс ялгаруулах эрхmэн системийн  эмгэгүүд: Бөөрний үйл ажиллагааны доройтол буюу бөөрний дутмагшил.

Элэг ба цөсний сувгийн эмгэгүүд: Шарлалт, элэг өөхлөх.

Тулгуур эрхтэн ба холбогч эдийн эмгэгүүд: Булчин өвдөх, миопати.

Лабораторийн шинжилгээ: Аспартат аминотрансфераза, шүлтлэг фосфатаза, лактат дегидрогеназа зэрэг үзүүлэлтүүд түр зуур ихсэх болон цусан дахь мочевины хэмжээ ихсэх, электролитийн тэнцвэр алдагдах.

Хадгалах хугацаа:

1 жил.

                                              

Хадгалах нөхцөл:

Өөрийн савлагаанд 250C -ээс доош хэмд хадгална.

Хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална!

Савлалт:

Савалгаа тус бүрт 50 драж савлана.

Эмийн сангаас олгох нөхцөл:

Жоргүй олгоно.

Үйлдвэрлэгч:

            PJSC «Technolog».

Үйлдвэрлэгчийн байршил, үйлдвэрлэлийн газрын хаяг:

8, Stara prorizna Str., Uman, Cherkassy region, Ukraine, 20300.