
Хэрэглэх заавар
АлмАсан
Almasane
1. Эмийн бэлдмэлийн нэр:
Алмасан, Almasane
2. Хэрэглээний анхааруулга
- Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
- Эмийг хэрэглэхийн өмнө хэрэглэх заавартай танилцана уу.
3. Эмийн чанарын ба тоон найрлага:
Үндсэн үйлчлэгч бодисууд:
- Хөнгөн цагааны гидроксид ……………………………………………. 450мг
(14%-ийн хөнгөн цагааны гидроксид хэлбэрээр …………………. 3214мг) - Магнийн гидроксид ……………………………………………………. 400мг
(30%-ийн магнийн гидроксид хэлбэрээр …………………………..1333мг) - Симетикон ……………………………………………………………… 50мг
(30%-ийн симетикон хэлбэрээр ........................................................ 67мг) - Туслах бодис хүртэл................................................................................. 10г
4. Эмийн хэлбэр:
- Ууж хэрэглэх суспенз.
- Хөнгөн цагаан уутанд гааны үнэртэй, нэгэн төрлийн, цагаан өнгөтэй суспенз агуулагдана.
5. Хэрэглэх заалт:
- Хоол боловсруулах замын хямрал, цээж хорсох, гэдэс дүүрэх зэрэг шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
6. Хэрэглэх арга, тун хэмжээ:
Алмасан бэлдмэлийг ууж хэрэглэнэ.
- Насанд хүрэгсдэд: 1 - 2 уутыг өдөрт 4 удаа хоол идсэнээс хойш 20 минутаас 1 цагийн дараа болон шаардлагатай бол унтахын өмнө хэрэглэнэ.
- Хүүхдэд: Хүүхдэд хэрэглэхийг зөвлөдөггүй.
7. Хориглох заалт:
- Бэлдмэлийн найрлаганд орсон үндсэн ба туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс;
- Бөөрний үйл ажиллагааны алдагдал болон гипофосфатемийн улмаас бие суларч, ихээр тамирдсан өвчтөн;
- Хөнгөн цагааны хордлого үүсэх эрсдэлтэй бага насны хүүхдүүд, ялангуяа шингэн ихээр алдсан нярай, бөөрний дутагдалтай нярай болон хүүхэд.
8. Тусгай анхааруулга ба хэрэглээний болгоомжлол:
- Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд цусны сийвэнд агуулагдах хөнгөн цагаан ба магнийн хэмжээ нэмэгдэнэ. Эдгээр өвчтөнүүдэд хөнгөн цагаан ба магнийн давсыг өндөр тунгаар удаан хугацаанд хэрэглэхэд микроцитийн цус багадалт үүсч болно.
- Хөнгөн цагааны гидроксид нь порфирийн улмаас гемодиализ хийлгэж буй өвчтөнд аюултай байж болзошгүй.
- Зүрх ба бөөрний үйл ажиллагааны алдагдалтай, хавантай, элэгний циррозтой, натрийн агууламж багатай хүнс хэрэглэдэг болон ходоод гэдэсний замын цус алдаад удаагүй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
- Удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнд фосфорын түвшинг тогтмол хянах хэрэгтэй.
- Нярайн гэдсээр хатгаж өвдөх үеийн эмчилгээнд симетикон хэрэглэхийг зөвлөдөггүй бөгөөд учир нь нярай ба хүүхдэд түүний аюулгүй эсэх талаар мэдээлэл хомс байгаа болно.
- Алмасаны найрлаганд сорбитал агуулагдах тул фруктоз үл тэвчих удамшлын эмгэгтэй өвчтөн энэхүү эмийн бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй.
- Алмасаны найрлаганд метилпарабен ба пропилпарабен агуулагдах тул тэдгээрээс үүдэлтэй харшлын урвал илэрч болзошгүй (илэрсэн тохиолдолд удаан үргэлжилж болох юм).
9. Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэх
Жирэмсэн үед:
- Жирэмсэн үед энэхүү эм аюулгүй эсэх нь тогтоогдоогүй.
Хөхүүл үед:
- Хөнгөн цагааны зарим хэсэг нь хөхний сүүгээр ялгардаг ч концентраци нь нярайд нөлөөлөх хэмжээний их биш болно.
10. Машин жолоодох, механизмтай харьцах чадварт үзүүлэх нөлөө:
- Мэдээлэгдээгүй.
11. Бусад эмийн харилцан нөлөөлөл ба үл нийцэл
Эмийн харилцан нөлөөлөл:
- Хинидинтэй хамт хэрэглэхэд сийвэн дэх хинидины түвшин нэмэгдэж, хинидиний тун хэтрэлт үүсч болох юм.
- Хөнгөн цагаан агуулсан антацидууд нь H2 антагонистууд, атенолол, хлорохин, циклин, дифлунисал, дигоксин, дифосфонатууд, этамбутол, фторт натри, фторхинолонууд, глюкокортикоидууд, индометацин, изониазид, кайексалат, кетоконазол, линкозамидууд, метопролол, пропранолол, нейролептикүүд, фенотиазинууд, пенициламин, төмрийн давсуудын шимэгдэлтийг саатуулдаг. Тиймээс нэгэн зэрэг хамт хэрэглэж болохгүй.
- Хөнгөн цагааны нэгдлүүдийг цитратууд эсвэл аскорбины хүчилтэй хамт хэрэглэхэд хөнгөн цагааны ходоод гэдэсний замаар шимэгдэлт ихэсч болох юм.
Эмийн үл нийцэл:
- Үл нийцлийн талаарх судалгаа байхгүй тул бусад эмтэй хольж болохгүй.
12. Гаж урвалууд
Хөнгөн цагааны гидроксид:
- Удаан хугацаагаар эсвэл их хэмжээгээр хэрэглэхэд гипофосфатеми үүсэх, уремитэй өвчтөнд хөнгөн цагааны хордлого ба остеомаляци үүсч болзошгүй.
- Түгээмэл (1/100 ≤ Гаж нөлөө < 1/10): Өтгөн хаталт, шохой амтагдах, ходоод базлах, өтгөнд нөлөөлөх, дотор муухайрах, бөөлжих, баасны өнгө өөрчлөгдөх (цагаан толбо).
- Түгээмэл бус (1/1000 ≤ Гаж нөлөө < 1/100): Дотоод шүүрэл ба бодисын солилцоо: гипофосфатеми, гипомагнеземи.
Магнийн гидроксид:
- Тунгаас хамааралтай нөлөө, суулгалт. Ихэвчлэн бөөрний дутагдалтай өвчтөнд гипермагнеземи үүсч болно.
Симетикон:
- Симетикон нь хоргүй бөгөөд ямар нэгэн гаж нөлөө бүртгэгдээгүй.
13. Тун хэтрэлт ба эмчилгээ:
- Тун хэтрэлтээс үүдэлтэй ноцтой шинж тэмдэг илэрдэггүй.
- Магнийн тун хэтрэх үеийн эмчилгээ:
- Кальцийн глюконатыг судсаар тарьж, шингэн сэлбэх ба шээс хөөх эм хэрэглэнэ.
- Бөөрний дутагдалтай өвчтөнд гемодиализ эсвэл хэвлийн диализ хийх шаардлагатай.
14. Фармакодинамик
- Эмийн эмчилгээний бүлэг:
- Хүчлээс үүдэлтэй эмгэгийг эмчлэх бэлдмэл, гэдэс дүүрэлтийн эсрэг бодис агуулсан антацид.
- ATC код: A02AF02.
- Алмасан нь хоёр антацид болон гэдэс дүүрэлтийн эсрэг үйлчлэх симетиконы зохистой холимог юм. Хоёр антацидийн хөнгөн цагааны гидроксид нь удаан үйлдэлтэй, магнийн гидроксид хурдан үйлдэлтэй антацид ба өтгөн хаталтыг багасгах зорилгоор хөнгөн цагааны гидроксидыг магни агуулсан антацидтай хавсруулсан байна.
15. Фармакокинетик:
- Хөнгөн цагааны гидроксидыг ууж хэрэглэхэд ходоодонд агуулагдах давсны хүчилтэй аажим урвалд орж хөнгөн цагааны уусамхай хлорид ба ус үүсгэдэг бөгөөд зарим хэсэг нь шимэгдэнэ. Шимэгдсэн хөнгөн цагаан нь шээсээр ялгарах ба бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд хуримтлагдаж (ялангуяа яс ба төв мэдрэлийн системд), хөнгөн цагааны хордлого үүсэх эрсдэлтэй. Ходоод гэдэсний замд шимэгдээгүй үлдсэн хөнгөн цагааны нэгдлүүд нь уусдаггүй, муу шимэгддэг хөнгөн цагааны давс хэлбэртэй байдаг ба үүнд гидроксидууд, карбонатууд, фосфатууд болон тосны хүчлийн уламжлалууд хамаарагдах бөгөөд тэдгээр нь өтгөнтэй хамт гадагшилдаг.
- Магнийн гидроксидыг ууж хэрэглэхэд нь ходоодонд агуулагдах давсны хүчилтэй харьцангуй хурдан урвалд орж магнийн хлорид ба ус үүсгэдэг. Магнийн ионуудын ойролцоогоор 30% нь нарийн гэдсэнд шимэгддэг.
- Симетикон нь физиологийн хувьд идэвхгүй бөгөөд ходоод гэдэсний замд шимэгдэхгүй ба ходоодны шүүрэл хийгээд шим тэжээлийн шимэгдэлтэнд саад болдоггүй.
- Ууж хэрэглэхэд энэхүү эм нь хувирахгүйгээр өтгөнтэй хамт гадагшилдаг
16. Савлалт:
- 1 уутанд 10г суспенз агуулсан 20 ширхэг уут хайрцагт савлагдана.
17. Хадгалах нөхцөл
- 30оС-аас дээшгүй хэмд хадгална.
- Хуурай газарт, битүүмжлэл сайтай саванд гэрлээс хамгаалж хадгална.
18. Үйлдвэрлэгчийн нэр, хаяг:
Stellapharm J.V. Co., Ltd. - Branch 1
40 Tu Do Avenue, Vietnam - Singapore Industrial Park, An Phu Ward, Thuan An, Binh Duong, Vietnam
Tel: (+84 274) 3767 470 Fax: (+84 274) 3767 469






















































