
Хэрэглэх заавар
ВАНКОМИЦИН
500мг / 1 г тарилга
НАЙРЛАГА
Туншил бүрд ванкомицинд хүрэлцэх ванкомицин гидрохлорид (USP) 500 мг / 1г хэмжээгээр агуулна.
ЕРӨНХИЙ ШИНЖ
Өнгөгүй, тунгалаг туншилд лиофилжүүлсэн цайвар цагаан тарилга нунтаг агуулна.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
- Өртөмтгий бүлэг
Streptococci, Staphylococci, Clostridium difficile, сахуугийн үүсгэгч
- Хэрэглэх заалт
- Эндокардит, остеомиелит, артрит, перитонит, менингит, мэс ажилбарууд зэрэг дахилтат халдарууд
- Уушигны хатгаа, үжил, буглаа, эмпием
- Пенициллин, цефалоспорин хэрэглээгүй хүнд халдварууд
- C.Difficile-р үүсгэгдсэн хуурамч бүрхүүлт колитын үед /эмчилгээнд ууна/ хэрэглэнэ.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
- Насанд хүрэгчидэд: ванкомициныг венийн судсанд аажим дуслаар 500 мг тунг 6 цагийн зайтай, 1 гр тунг 12 цагийн зайтай хэрэглэнэ.
- Хүүхдэд: ванкомициныг венийн судсанд 10 мг/кг тунгаар 6 цагийн зайтай дусаана. Нярайд венийн судсанд 10-15 мг/кг тунгаар 12 цагийн зайтай дусаана. Шинээр төрсөн нярайд болон нялхасд 15 мг/кг болон 10 мг/кг тунгаар 12 цагийн зайтай, шинэ төрсөн нярайд амьдралын эхний долоо хоногтойгоос нэг сар хүртэлх хугацаанд 12 цагийн зайтай судсанд аажим дусаана. Өвчтөнд бэлдмэлийг хэрэглэснээс хойш 48-72 цагийн дараа хүнд халдваруудын үед эмчилгээний үр дүнгийн илрэлээс шалтгаалан эм хэрэглээний үргэлжлэлийг тооцно. Стафилококкын шалтгаанд эндокардитын эмчилгээнд ихэвчлэн 3 хүртэлх долоо хоног бэлдмэлийг хэрэглэдэг.
- Бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өндөр настанд: тунг бөөрний үйл ажиллагааны алдагдлын зэргээс хамааран тогтооно. Өндөр настан болон дутуу төрсөн нярайд бөөрний үйл ажиллагааны бууралтаас хамаарч тунг багасгана.
Креатинины клиренс (мл/мин) | Ванкомицин (мг/өдөр) |
100 90 80 70 60 50 40 30 20 10 | 1545 1390 1235 1080 925 770 620 465 310 155 |
Энэ хүснэгтэд бөөрний дутагдалтай өвчтөнийх хамрагдаагүй. Ихэнх өвчтөнд сийвэнгийн агууламжаас хамаарч биеийн жинд тооцон 15 мг/кг тунгаар хэрэглэдэг. Тунг тогтвортой хадгалахын тулд 1,9мг/кг/өдөр тунгаар тооцно. Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд хоногт нэг удаа 250-1000 мг тунгаар суурь эмчилгээний үзүүлэлтээр хэрэглэдэг. Шээс хаагдсан үед 7-10 хоногт өдөрт 1000 мг тунгаар хэрэглэхийг зөвлөдөг. Креатинины клиренсыг оролцуулан тооцох:
|