
Хэрэглэх заавар
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
(Эмчлүүлэгчидэд зориулсан мэдээлэл)
ЦЕФАЗОЛИН
Худалдааны нэршил: Цефазолин.
Патентын бус олон улсын нэршил: Cefazolin.
Эмийн хэлбэр: тарилгын уусмал бэлтгэх зориулалттай нунтаг 1,0 г
Ерөнхий шинж: цагаан, цайвар цагаан өнгийн нунтаг.
Найрлага: цефазолинд цефазолин натрийн хлорид – 1,0 г агуулна.
Эмэн эмчилгээний бүлэг: системийн хэрэглээний Цефалоспорины I үеийн антибиотик
АТХ код: J01DВ04.
Хэрэглэх заалт
- Амьсгалын дээд болон доод зам, шээс, цөсний зам, бага таазны хөндийн эрхтэнүүд (заг хүйтэн), арьс, зөөлөн эд, яс, үе (остеомиелит), үнхэлцгийн үрэвсэл, цусан үжил зэрэг бактерийн халдваруудад хэрэглэнэ.
- Мэс заслын өмнө урьдчилан сэргийлэлтэнд.
- Анаэроб нянгийн эсрэг идэвхтэй бэлдмэлүүдтэй хослуулах өндөр эрсдэлтэй өвчтөнүүдэд (70-с дээш насны, цочмог холецистит, механик шарлалт эсвэл цөсний хүүдийн сувгийн чулуу) бүдүүн, шулуун гэдэсний мэс засал, үтрээний гистерэктоми, холецистэктоми үед хэрэглэнэ.
- Эмчилгээний өмнө цефазолины эмгэг мэдрэгийг тодорхойлох ёстой (аль болох).
Бактерийн эсрэг бэлдмэл хэрэглэх талаарх албан ёсны удирдамжийг харгалзах шаардлагатай.
Хориглох заалт
- Цефазолин болон бусад цефалоспорины бүлгийн бэлдмэлд хэт мэдрэг бол.
- Бусад бета-лактамын антибиотикуудад (пенициллин, карбапенем, монобактамууд) хүнд хэлбэрийн хэт мэдрэгшлийн урвал (анафилаксийн урвал) илэрсэн өгүүлэмжтэй бол.
- Цефазолиныг дутуу болон нэг хүртэлх сартай нярайд хэрэглэхгүй.
Болгоомжлол
Бөөрний дутагдал, гэдэсний эмгэгтэй өвчтөнд ( колитын өгүүлэмжтэй) болгоомжтой хэрэглэнэ.
Тун, хэрэглэх арга
Булчинд, судсанд (шууд тарих болон дуслаар) хийнэ. Насанд хүрэгчид болон 12-с дээш насны хүүхдэд (биеийн жин ≥40 кг) өдрийн дундаж тун – 1 г – 4 г; өдөрт 4 удаа – 2 г. Өвчний зэрэг, үүсгэгчийн мэдрэг чанараас хамааран тунг зохицуулна.
Өндөр мэдрэг үүсгэгчийн халдварын эмчилгээнд насанд хүрэгчидэд зориулсан ердийн тун өдөрт 8-12 цагийн зайтай хоёр, гурван удаа нийт 1-2 г байна. Дунд зэргийн мэдрэг үүсгэгчийн халдварын эмчилгээний ердийн тун өдөрт 6-8 цагийн зайтай гурав, дөрвөн удаа нийт 3 г – 4 г байна.
Хөнгөн хэлбэрийн халдварын эмчилгээний ердийн тун ялангуяа грам эерэг коккын халдварт цефазолин 8 цагаар 250 мг – 500 мг; дунд, хүнд хэлбэрийн халдварын эмчилгээнд 6-8 цагаар 500 мг – 1 г тунгаар; шээс дамжуулах замын хүндрэлгүй халдваруудад: 12 цагаар 1 г тун, пневмококкын пневмонид: 500 мг тунгаар 12 цагаар тарина. Хүнд халдваруудад өдөрт 6 г тун, 6-8 цагаар 3 эсвэл 4 удаа тарина. Хүнд хэлбэрийн амь насанд аюултай халдваруудад (эндокардит, цусан үжил): 6 цагаар 1 г – 1,5 г. Ховор тохиолдолд тунг 12 г/өдөр хүртэл нэмэгдүүлнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа дунджаар 7 – 10 хоног байна.
Мэс заслын дараах халдвараас урьдчилан сэргийлэлтэнд мэс заслаас 0,5-1 цагийн өмнө 1-2 г тунг судсанд, мэс заслын үед 0,5 г – 1 г тунг судсанд, мэс заслын дараа эхний 6-8 цагт 0,5 г – 1 г тунг хийнэ. Мэс засал удааширсан тохиолдолд цусны сийвэн, эдэд антибиотикийг хангалттай хангахын тулд зохих давтамжтайгаар шаардлагатай бол нэмж болно.
Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд креатинины клиренс (КК) – 54 – 35 мл/мин харгалзан тунгийн дэглэм баримтлах эсвэл сийвэнгийн креатинины клиренс 3-16 мг% үед бүрэн тунгаар 8 цагийн зайтай хэрэглэх; КК 34 – 11 мл/мин эсвэл сийвэнгийн креатинин 4,5 – 3,1 мг% - ½ тунгаар 12 цагаар; КК 10 мл/мин, сийвэнгийн креатинин 4,6 мг% үед ердийн тунгийн – ½, 18-24 цагаар хийнэ. Бүхий л тунг халдварын зэргээс хамааран ачааллын тунгаар эхлүүлнэ. Өвчтөнд гемодиализыг диализын нөхцөлд хийнэ.
1 сар түүнээс дээш насны хүүхдэд (биеийн жин 40 кг-с багагүй). Халдвар үүсгэгчийн мэдрэгээс хамааран: өдөрт биеийн жинд 25 – 50 мг/кг. 6, 8, 12 цагаар тогтоогдсон тунг хийнэ. Халдварын бага мэдрэг үүсгэгчид эсвэл хүнд явцтай үед: өдөрт биеийн жинд 100 мг/кг хүртэл хийнэ. Нэг тунгаар 6, 8 цагаар хэрэглэнэ.
Дутуу нярай, 1-с бага сартай нярайд: аюулгүй хэрэглээ судлагдаагүй тул хэрэглэхийг хориглоно.
Бөөрний үйл ажиллагаа алдагдсан хүүхдэд КК-с хамаарч: КК 70 – 40 мл/мин – 60 % үед 12 цагаар хоногийн дундаж тунгаар; КК 40 – 20 мл/мин – 25 % бол 12 цагаар хоногийн дундаж тунгаар, КК 5 – 20 мл/мин – 10 % бол 24 цагаар хоногийн дундаж тунгаар хийнэ.
Тариа, дуслын уусмалыг бэлтгэхэд: тарилгын 1г эмийн бэлдмэлийг 4 мл тарилгын уусмалд найруулна. Венийн судсанд тарилгаар хийхдээ 5 мл уусмалыг 3-5 минутын турш аажим тарина. Дуслын бэлдмэлийг 5%, 10% декстрозын уусмал, 0,9% натрийн хлоридын уусмал, Рингерийн уусмал, натрийн гидрокарбонат зэрэг 50-100 мл уусмалд найруулна. Булчинд тарих бол өвдөлтийг багасгахын тулд 0,25% новокаины уусмалд найруулна.
Флакон дах бэлдмэлийг гүйцэт уусгахын тулд сайтар сэгсэрнэ. Хийх бэлдмэл зөвхөн тунгалаг, шинэ байх ёстой. 1 г агууламжтай венийн судсанд дуслаар хийх уусмалыг 30-60 минутанд хийнэ.
Сэрэмжлүүлэх, авах арга хэмжээ
Пенициллин, бета-лактамын зарим антибиотикт хэт мэдрэгшилтэй бол уг эмэнд зөрмөл мэдрэгийн урвал үүсгэж болохыг анхаарна («Хориглох заалт» үзнэ үү).
Бета-лактамын бүх бактерийн эсрэг эмэнд хүнд зэргийн заримдаа аминд аюултай хэт мэдрэгшлийн урвал илэрдэг гэж бүртгэгдсэн. Цефазолины эмчилгээнд тохиолдлоор хүнд хэлбэрийн хэт мэдрэгшил үүсвэл зохих арга хэмжээг авна.
Эмчилгээ хийхийн өмнө өвчтөнд цефазолинд хүнд хэлбэрийн хэт мэдрэгшлийн урвал илэрч байсан эсэх болон цефалоспорины бусад бэлдмэлүүд, бета-лактамын эмүүдэд хэт мэдрэгшлийн урвал үүсэж байсан талаар асуумжийг сайтар авах ёстой. Хэрэв асуумжаар бета-лактамын бэлдмэлд хэт мэдрэгшил үүсээгүй бол хэрэглээнд маш болгоомжтой хандах нь зүйтэй. Цефазолиныг харшлын эмгэгтэй өвчтөнд маш болгоомжтой (жишээ нь харшлын ринит, гуурсан хоолойн агчил) хэрэглэх ба учир нь хэт мэдрэгшил хүндээр илрэх эрсдэлтэй.
Эмчилгээний явцад Кумбсын сорил шууд болон шууд бус эерэг, мөн шээсэнд сахарын хуурамч эерэг үзүүлэлт гарч болно.
Антибиотик-холбоотой суулгалт, хуурамч бүрхүүлт колит. Цефазолин эмчилгээний үед хүнд, ужиг суулгалт илэрвэл энэ нь антибиотик хамааралт суулгалт болон хуурамч бүрхүүлт колит үүссэн байж болно. Иймд эмчилгээний үед аюултай хүндрэл үүсэхээс сэргийлж цефазолины хэрэглээг зогсоон яаралтай арга хэмжээг авах нь зүйтэй. Суулгалтын үед ходоод гэдэсний замын гүрвэлзэл бууруулах эмчилгээ хийнэ. Асуумжаар ходоод гэдэсний замын эмгэгтэй өвчтөнд цефазолиныг тун болгоомжтой хэрэглэнэ.
Бөөрний дутагдал. Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд бөөрний үйл ажиллагааны алдагдлын зэргээс хамааран эмийн бэлдмэлийн дэглэмийг зохицуулна («Тун, хэрэглэх арга» үзнэ үү). Цефазолиныг өндөр тунгаар авч буй хүнд өвчтэй үед, мөн бөөр хордуулах нөлөөт эмүүдтэй нэг дор хэрэглэж буй үед (аминогликозидууд, петлийн шээс хөөх эмүүд) бөөрний үйл ажиллагааг хянан илрэх эрсдлийг тооцно.
Бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнд цефазолин хэрэглэснээр таталдаа үүсч болно.
Микробын хөгжлийн тогтворжилт. Цефазолиныг удаан хугацаанд хэрэглэснээр түүнд тэсвэртэй омог үүснэ. Иймд өвчтөнд дахилтат халдвар үүсэхээс сэргийлж зохих эмчилгээг хийнэ.
Цусны бүлэгнэлт алдагдах. Цефазолины хэрэглээнд ховор тохиолдолд цусны бүлэгнэлт алдагдана. Эрсдлийн хүчин зүйлд: витамин К дутагдах эсвэл цус бүлэгнүүлэлт алдагдах бусад механизмууд (судсаар хооллох, хоол тэжээлийн дутагдал, элэг бөөрний үйл ажиллагааны алдагдал, тромбоцитопени, эмийн үүдэлтэй жишээ нь: гепарин эсвэл ууж хэрэглэдэг антикоагулянтууд), өвчин, бүлэгнэх эмгэгтэй холбоотой (гемофили), ходоод арван хоёр хуруу гэдэсний эмгэг, ялангуяа цус алдах эмгэг, ялангуяа антикоагулянт эмчилгээн дээр үүснэ. Эдгээр өвчтөнд протромбины хугацааг байнга хянах ёстой. Хэрэв шаардлагатай бол (витамин К өндөр агуулга) витамин К хэрэглэнэ (долоо хоногт 10 мг).
Цефазолины нэг флаконд 0,05 г натри агуулагдах тул натрийн хэрэглээг хязгаарладаг өвчтөнд үүнийг анхаарах хэрэгтэй. Натрийн ион агуулсан цефазолин нь интратекаль хэрэглээнд тохиромжгүй ба таталдаа үүсгэж болно.
Жирэмсэн, хөхүүл үеийн хэрэглээ
Цефазолины жирэмсэн үеийн аюулгүй хэрэглээ судлагдаагүй. Цефазолиныг шаардлагатай тохиолдолд урагт үзүүлэх эрсдэл, эхэд үзүүлэх эерэг нөлөөг нарийн тооцон хэрэглэнэ.
Цефазолин хөхний сүүгээр бага хэмжээгээр ялгардаг тул хөхүүл үед эрсдэл ашиг тусыг сайтар тооцон болгоомжтой хэрэглэнэ. Хөхүүл хүүхдэд суулгалт, салст бүрхүүлийн мөөгөнцрийн халдвар илэрвэл хөхөөр хоололтыг зогсооно. Мэдрэмтгий болохыг санаж байх ёстой.
Тээвэр, авто механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө
Цефазолин жолоо барих, механизмтай ажиллах чадварт нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ гаж нөлөөний илрэлийн улмаас жолоо барих чадварт нөлөөлж болно («Гаж нөлөө» үзнэ үү).
Эмийн харилцан нөлөө
Антибиотикууд ба мөөгөнцөрийн эсрэг нийлэг бэлдмэлүүд. Бактерстатик, мөөгөнцрийн эсрэг бэлдмэлүүдийн (тетрациклинууд, сульфаниламидууд, эритромицинууд, левомицетинууд) антагонизм. Бактерстатик, мөөгөнцрийн эсрэг бэлдмэлүүд аминогликозидуудын бөөрний гэмтэл үүсгэх эрсдлийг нэмэгдүүлнэ. Аминогликозидууд тетрациклинуудыг нэг дор хэрэглэхгүй (харилцан идэвхгүйжүүлэх).
Пробенецид, цусан дах агууламжийг нэмэгдүүлэн хордлогын урвалын эрсдлийг нэмэгдүүлнэ.
Антикоагулянтууд, витамин К. Цефазолин нь витамин К-н хувиралд өөрчлөлт үзүүлэх ба ялангуяа дутагдалын үед нөлөөлснөөр цусархаг хам шинжийг өдөөнө. Антикоагулянт (варфарин, гепарин) хэрэглэж буй өвчтөнд, ялангуяа витамин К дутагдалтай өвчтөнд (урьдал хүчин зүйл: хүнд халдвар, үрэвсэл, өндөр настан, өвчтөний ноцтой нөхцөлд буй) протромбины хугацаанд хяналт тавих шаардлагатай. Энэ тохиолдолд витамин К1 эмчилгээ хийнэ.
Шээс хөөх бэлдмэлүүдтэй нэг дор хэрэглэхгүй.
Бөөр хордуулах үйлдэл. Цефазолиныг бөөр хордуулах нөлөөт антибиотикууд (аминогликозидууд, колистин, полимиксин В), йод агуулсан тодосгогч бодисууд, платины бэлдмэлүүд, метотрексат өндөр тунгаар, вирүсийн эсрэг зарим бэлдмэлүүд (ацикловиром, фоскарнетом), пентамидин, циклоспоринууд, такролимус, шээс хөөх эмүүдтэй хамт хэрэглэснээр бөөр хордуулах үйлдэл хүчжинэ. Өвчтөнд эдгээр бэлдмэлүүдийг хамт хэрэглэх бол бөөрний үйл ажиллагааг сайтар хянах нь зүйтэй.
Цус, цусан бүтээгдэхүүн, гидролизжсэн уурагтай эм судлалын үл нийцэл үүсгэнэ. Цефазолины уусмалыг аминогликозидамууд, тетрациклинамууд, эритромицин, аскорбины хүчил, витамин В бүлэг, блеомицин сульфат, колистин, полимиксин В сульфат, глюцептатом кальция, глюконатом кальци, циметидин, амобарбитал, пентобарбиталтой нэг дор хамт хэрэглэхгүй.
Гаж нөлөө
Харшлын урвал: халуурах, арьсны тууралт, чонон хөрвөс, арьсны загатнаа, хошного үтрээ загатнах, эпидермийн хордлогот үхжил, гуурсан хоолойн агчил, эозинофили, Квинкын хаван, үений өвдөлт, анафилаксийн хаван, олон хэлбэрт шүүдэст улайралт (Стивенс-Джонсоны хам шинж).
Ерөнхий эмгэг: тайван бус болох, ядрах, цээжээр өвдөх.
Мэдрэлийн систем: толгой эргэх, таталдаа үүсэх.
Амьсгалын систем: плеврит, амьсгаадах, амьсгалахад саадтай болох, хианалгах.
Шээс дамжуулах систем: бөөрний эмгэгтэй өвчтөнд өндөр тунгаар (6 г) хэрэглэснээр – бөөрний үйл ажиллагаа алдагдана: нефропати, протеинури, бөөрний завсрын эдийн үрэвсэл (энэ тохиолдолд эмчилгээний тун бууруулж цусан дах креатинин, мочевин, азотын хэмжээг хянана).
Хоол боловсруулах систем: дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэвлийгээр өвдөх, хуурамч бүрхүүлт энтероколит, ховор – цөс зогсонгишлийн шарлалт, гепатит, анорекси.
Цусны систем: гранулоцитопени, лейкопени, нейтропени, лимфоцитопени, тромбоцитопени, тромбоцитоз, лейкоцитоз, гранулоцитоз, моноцитоз, базофили, цус бүлэгнэлт алдагдах (бүлэгнэлт), цус задралын цус багадалт, цус алдах, ховор тохиолдолд: гемоглобин, гематокритын түвшин буурах, анеми, агранулоцитоз, апластик анеми, панцитопени.
Урт хугацааны эмчилгээнд: дисбактериоз, дахилтат халдвар, антибиотикт тэсвэртэй омог үүснэ, кандидамикоз (кандидозны стоматит), бэлэг эрхтэний халдвар, вагинит, вульвовагинит.
Лабораторийн үзүүлэлт: Кумбсын сорил эерэг, «элэгний» трансаминазын идэвхи өндөрсөх, гиперкреатининеми, цусны сийвэнд цөсний хүчил, фосфатаз, гамма-глутамил трансфераз, билирубин, лактатдегидрогеназын хэмжээ ихсэх, протромбины хугацаа уртсах гипергликеми, гипогликеми болно.
Цефалоспорины бусад эмчилгээнд: айдас, толгой эргэх, хэт идэвхжих, бухимдал, сэтгэл зовнил, нойргүйдэх, ядрах, улайх, өнгөний харалган, төөрөгдөх, эпилепсийн идэвхжих.
Хэсэг газрын урвал: булчинд тарихад – өвдөлт (тарьсан газарт), судсанд – флебит үүсч болно.
Эдгээр гаж нөлөө болон зааварт тусгагдаагүй гаж нөлөө илэрвэл эмчид заавал мэдэгдэнэ.
Тун хэтрэлт
Өндөр тунгаар хэрэглэхэд тарьсан хэсэг газарт үрэвсэл, флебит үүсч болно (венийн судсанд хийснээр). Толгой эргэх, толгой өвдөх, сэтгэл хөдлөл, миоклони, тарьсан газарт өвдөлт, парастези үүсч болно. Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай үед уналт үүснэ. Лабораторын шинжилгээнд креатинин, мочевин, трансаминаз идэвхжих, билирубин, Кумбсын сорил эерэг гарах, тромбоцитоз, тромбоцитопени, эозинофили, лейкопени, протромбины хугацаа уртсана.
Авах арга хэмжээ: цефазолины хэрэглээг зогсооно, амьдралын чухал эрхтэний үйл ажиллагааг хянах ба таталдаа илэрвэл таталдааны эсрэг бэлдмэл хэрэглэнэ. Тун хэтрэлтийн хүнд хэлбэрийн үед хэрэв өвчтөн шинж тэмдэгийн эмчилгээнд хариу өгөхгүй бол гемодиализ хийж болно. Өвөрмөц антидот байхгүй.
Савлалт
Резинэн бөглөө, хөнгөн цагаан таглаа бүхий шилэн флаконд 1,0 г нунтаг агуулна. 1 эсвэл 10 ширхэг флаконыг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлана.
Хадгалалт
25 °С ихгүй хэмтэй, гэрлийн шууд тусгалгүй, хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Хадгалах хугацаа
3 жил. Хугацаа дууссан эмийн бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.
Эмийн сангийн олгох нөхцөл
Жороор олгоно.
Үйлдвэрлэгчийн мэдээлэл
ОАО «Борисовский завод медицинских препаратов», Беларусь улс, Минск хот. Борисов, Чапаева гудамж 64, утас/факс +375(177) 731156, 735612.





































































































































































































































































































