
Хэрэглэх заавар
Эмийн бэлдмэлийн эмнэлгийн хэрэглээний заавар
ЦЕРАКСОН®
Худалдааны нэршил
Цераксон®
Патентлагдаагүй олон улсын нэршил
Цитиколин
Эмийн хэлбэр
Хальсан бүрхүүлт шахмал 500мг
Найрлага
Нэг ширхэг шахмалд
Үйлчлэгч бодис: цитиколин натри 522,5мг (цитиколин х.х 500мг)
Туслах бодис: тальк, магни стеарат, усгүйжүүлсэн кремын давхар исэл, натрийн кросармелоз, устөрөгчид касторовын тос, бичил талст целлюлоз
Бүрхүүлд: тальк, магнийн стеарат, титаны давхар исэл Е171, полиэтиленгликоль 6000, эудрагит Е.
Ерөнхий шинж
Цагаан өнгөтэй, нэг талдаа «С500» дардастай, хальсан бүрхүүлтэй сунасан хэлбэртэй шахмал.
Эмэн эмчилгээний бүлэг
Сэтгэл засах. Сэтгэл сэргээх, ноотроп. Сэтгэл засах бусад ноотроп. Цитиколин
АТС код: N06BX06
Эм судлалын шинж чанар
Фармакокинетик
Шимэгдэлт
Цитиколин ууж хэрэглэхэд сайн шимэгдэнэ. Уусны дараа бараг бүрэн шимэгдэх ба биохүртэхүй судсаар хийсэнтэй ижил байна.
Хувирал
Бэлдмэл гэдэс, элгэнд холин, цитидин болон хувиралд орно. Хэрэглэсний дараах холины сийвэн дэх концентраци ихээр нэмэгддэг.
Тархалт
Цитиколин тархины бүтцэд ихээхэн тархан фосфолипидын бүтцийн холины хэсэг хурдан танигдах, цитидины хэсэг- цитидины нуклеотид, нуклейн хүчил. Цитиколин тархинд нэвтрэн эсийн дотор, цитоплазм, митохондрийн мемрбантай фосфолипидын бүтцийн хэсгээр идэвхтэй нэгдэнэ.
Ялгарал
Цитиколины хэрэглэсэн тунгийн 15% бие махбодоос гадагшилна: бөөрөөр 3%, гэдсэнд ойролцоогоор 12%, амьсгалаар СО2(нүүрсхүчлийн хий).
Цитиколины ялгарал шээсээр 2 үе шаттай явагдана: эхний үе шат ойролцоогоор 36 цагт ялгаралын хэмжээ буурна, дараагийн шатанд ялгарал бага зэрэг удааширна. Ажигласнаар амьсгалаар СО2-ялгаралын хурд хурдан бууран 15 цагт хүрч цааш бага зэрэг удааширна.
Фармакодинамик
Цераксон® - ноотроп бэлдмэл. Холинэрги нейроны мэдрэлийн сэрэл дамжилтыг сайжруулан нейроны мембраны үйл ажиллагааны эерэг үр дүнг нөхцөлдүүлнэ. Тархины цусны урсгал сайжран, тархины бодисын солилцоо идэвхжин, тархины торлог бүтэц идэвхжин, гэмтлийн улмаас үүссэн тархины саатлын ухамсар сэргэнэ.
Цераксон® холины эх үүсвэр тул ацетилхолины нийлэгжилтийг ихэсгэн нейроны мембраны фосфолипидийн бүтцийн био нийлэгжилтийг сэргээн мембраны үйл ажиллагааны механизмыг сайжруулан ион солилцооны суваг рецепторын үйл ажиллагаа, нейроны дамжуулалтын урьдчилсан модулятор нөхцөлийг үүсгэнэ.
Цераксон® гипокси, тархины ишемийн шинж тэмдэг, ой санамж алдах, сэтгэл зүйн тогтворгүй байдал, санаачлагагүй, өдөр дутмын үйл ажиллагаа гүйцэлдүүлэх чадваргүй, өөрийгөө хайхрахгүй зэрэг шинж тэмдэгүүдийг зөөлрүүлж өгнө.
Цераксон® танин мэдэхүй, мэдрэхүйн, хөдөлгөх мэдрэлийн эргэн сэргэлт алдагдсан, судасны шалтгаант эмгэгийн үеийн эмчилгээнд үр дүнтэй.
Хэрэглэх заалт
- Инсульт түүний уршиг
- Гавал тархины гэмтэл түүний уршиг
- Танин мэдэхүй, мэдрэхүй, хөдөлгөх мэдрэлийн алдагдал, нөхөн төлжилтийн өөрчлөлт, судасны эмгэгийн үед хэрэглэнэ.
Тун, хэрэглэх арга
Насанд хүрэгчидэд
Өдөрт өвчний зэргээс хамааран 500-2000 мг (1-4 шахмал) тунгаар ууна. Тунг эмч өөрчилж болно.
Өндөр настанд
Өндөр настны бүлэгт тунгийн тохируулга шаардлагагүй.
Гаж нөлөө
Маш ховор (<11000)(хувь хүний онцлогоос шалтгаалсан)
- Харшлын урвал, чонон хөрвөс, экзантем, арьс нил ягаан өнгө хүртэл улайх, арьсны загатнаа, хаван, анафилаксийн шок үүсч болно.
- Толгой өвдөх, толгой эргэх, хий юм харах, хөөрөх, нойргүйдэх, биеийн хэм ихсэх, халуун оргих, салганах
- Амьсгаадах
- Дотор муухайрах, бөөлжих, суулгах
- Богино хугацаанд артерийн даралт ихсэх эсвэл буурч болно
Хориглох заалт
- Бэлдмэлийн найрлага дах нэгдэлд хэт мэдрэг бол
- Парасимпатик мэдрэлийн системийн тонус ихэссэн үед (ваготони)
- 6 хүртэлх насны хүүхдэд (шахмал хэлбэрээр) хэрэглэхийг хориглоно.
Эмийн харилцан нөлөө
Цитиколин L-дигидроксифенилаланины үйлдлийг хүчжүүлнэ. Меклофексонат агуулсан бэлдмэлтэй хамт нэг дор хэрэглэхгүй.
Тусгай удирдамж
Хүүхдийн хэрэглээ
Хүүхдийн практикт эмийн бэлдмэлийг эмчилгээний үр дүн эрсдлээс давсан тохиолдолд хэрэглэнэ. Тунгийн дэглэмийг насанд тохируулан эмчлэгч эмч шийднэ.
Жирэмсэн, хөхүүл үе
Хэдийгээр жирэмсэн, хөхүүл үед эрсдлийн талаарх нотлох баримт байхгүй ч хүлээгдэх үр дүн ураг болон нярайд үзүүлэх эрсдлээс давсан үед хэрэглэнэ.
Жолоо барих, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө
Цитиколин жолоо барих, механизмтай ажиллах чадварт нөлөө үзүүлэхгүй.
Тун хэтрэлт
Шинж тэмдэг: гаж нөлөөний илрэл хүчжинэ.
Эмчилгээ: шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ.
Савлалт
5 ширхэг шахмалыг поливинилхлорид бүрхүүл бүхий хөнгөн цагаан фольга үүрэн саванд савлана. 4 ширхэг үүрэн савлагаатайг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлана.
Хадгалалт
150С-300С хэмд хадгална.
Хүүхэд хүрэхгүй газарт хадгална!
Хадгалах хугацаа
3 жил.
Савлагаан дээрх хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.
Эмийн сангийн олгох нөхцөл
Жороор олгоно.
Үйлдвэрлэгч
Феррер Интернасьоаль, С.А., Барселона, Испания












































