Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Кальцийн глюконат
Худалдааны нэр
Англи
Кальцийн глюконат
Үйлдвэрлэгч
Hebei Tiancheng Pharmaceutical
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
1г-10мл
Эмийн хэлбэр
тарилгын уусмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

 
 
 


ГЛЮКОНАТ КАЛЬЦИ, ТАРИАГААР

1г/10мл

 

БҮРГЭЛИЙН NO.:

НАЙРЛАГА

10 мл тутамдаа 1,0г Глюконат Кальци агуулна.

 

ТОДОРХОЙЛОЛТ

Глюконат Кальци тариа нь ариун бөгөөд пироген агуулаагүй, Глюконат Кальциийн бүрэн ханасан уусмал. Зөвхөн судсаар хийх зориулалттай.

Бүтцийн томъёо нь:  

Formula

 

КЛИНИКИЙН ЭМ ЗҮЙ

 

Кальци нь биед хамгийн их тархсан таван элементийн нэг бөгөөд мэдрэл, булчин, араг ясны систем, эсийн мембран зэргийг бүрэн бүтэн байлгахад чухал ач холбогдолтой бөгөөд хялгасан судасны нэвчилтийг зохицуулж байдаг. Энэ нь ферментэт урвалын чухал идэвхжүүлэгч бөгөөд мэдрэлийн импульсийг дамжуулах, зүрхний агшилт, гөлгөр ба араг ясны булчингийн агшилт; бөөрний үйл ажиллагаа; амьсгал; цус бүлэгнэх системийн үйл ажиллагаа зэрэг физиологийн хэд хэдэн процессуудад чухал ач холбогдолтой. Кальци нь мөн нейротрансмитерүүд болон гормоны ялгаралт, нөөцлөгдөх процесс, амин хүчлүүдийн шингээлт болон холбогдох процесст; цианокобаламины (витамина В12) шингээлт; ходоодны шүүрэл ялгарах зэрэг процесст зохицуулалтын үүргийг гүйцэтгэдэг.

 

Глюконат Кальци Глюконат Кальци Глюконат Кальци Глюконат Кальци Глюконат Кальци

 

ЗААЛТУУД

Глюконат Кальцийг кальцийн дутагдлаас үүдэлтэй татран, гипокальциемитхй холбоотой гипопаратиоризм, жирэмсний хурдацтай өсөлтөөс шалтгаалан кальцийн дутагдал үүсэх гэх мэт кальцийн дутагдлын улмаас үүссэн эмгэг нөхцөлийг эмчлэхэд хэрэглэдэг. Мөн булчингийн зангиралыг сулруулах үүднээс хар аалзанд хазуулсан тохиолдлыг эмчлэх, рахит, ясны зөөлрөлт, хар тугалгын хордлогоос үүдэлтэй гэдэсний үрэвсэл, магнийн сульфатын тун хэтэрсэн тохиолдолд эмчилгээнд нэмэлт болгон хэрэглэдэг. Кальцийн глюконатыг мөн харшлын үед үүссэн хялгасан судасны нэвчимхий чанарыг багасгах, тромбоцитопенийн бус гаралтай улаан хүрэн тууралт өгөх, үлд хэлбэрийн арьсны үрэвсэл гэх мэт шүүдэст дерматит, зарим эмийн улмаас үүссэн шархны загатнаа зэргийг багасгахад ашигладаг. Гиперкалиемийн үед кальцийн глюконат нь зүрхний хордлогын үед дигитал эмчилгээ хийлгээгүй бол хоруу чанарыг сулруулахад тустай.

 

ТУН БА ХЭРЭГЛЭХ ЗААВАР

 

Эмийн тун тухайн өвчтөний шаардлагаас хамаардаг. Кальцийн глюконат тарилгыг судсаар маш удаан хийх ёстой.

Ердийн тун

Насанд хүрэгчид-500 мг- 2 г (2-20 мл)

Хүүхэд-200-500 мг (2-5 мл)

Нярай хүүхэд - 200 мг-аас ихгүй (2 мл-ээс ихгүй)

 

Дотуур хэрэглэдэг эмийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө ямар нэг тунадас үүсч, өнгө өөрчлөгдсөн эсэхийг сайтар шалгах ба уусмал болон саванд өөрчлөлтгүй бол хэрэглэнэ.

 

ЭСРЭГ ЗААЛТУУД

Кальцийн давс нь ховдлын агшилт түргэссэн зүрхний хэм алдагдалтай өвчтөн болон цусан дахь кальцийн түвшин өндөр өвчтөнд эсрэг заалттай. Ийлдсийн кальцийн түвшин хэвийн үеийнхээс их бол кальцийг судсаар хийж болохгүй.

 

АНХААРУЛГА

Зөвхөн судсаар хэрэглэнэ. Арьсан дор болон булчинд тарих нь хүнд хэлбэрийн эдийн үхжил үүсэж арьс нөхүүлэхэд хүргэдэг.

АНХААРУУЛГА: Энэ бүтээгдэхүүн нь хөнгөн цагаан агуулсан байдаг учир хортой байж болно. Бөөрний үйл ажиллагаа алдагд үед бэлдмэлийг удааг хугацаагаар хэрэглэвэл хөнгөн цагааны хордлогын түвшинд хүрч болно. Дутуу төрсөн нярай хүүхдийн бөөр бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг тул бөөрний дутагдалд орох илүү эрсдэлтэй бөгөөд тэд хөнгөн цагаан агуулсаг их хэмжээний кальци, фосфатын уусмал шаарддаг.

Судалгаанаас харахад бөөрний үйл ажиллагаа алдагдсан өвчтөнүүд, тэр дотроо дутуу нярай хүүхдүүдэд хөнгөн цагааныг 4-5 мкг/кг/өдөр тунгаар тарьж хэрэглэхэд хөнгөн цагаан нь төвийн мэдрэлийн системийг болон ясыг хордуулахад түвшинд хүрч хуримтлагддаг байна. Тэрч байтугай маш бага хурдаар хийхэд ч эдэд хуримтлагддаг байна.

Хэт ханасан уумал нь тунадас үүсгэх хандлагатай байдаг. Хэрэв тунадас үүссэн бол флаконыг 60 - 80 хүртэл хэмд халааж, сайтар хольж уусмалыг тунгалаг болтол тунадасыг уусгана. Хүчтэй сэгсрэнэ. Тарихаас өмнө өрөөний температурт хөргөнө. Хэрэглэхээсээ өмнө сайтар шалгаж, зөвхөн тунгалаг уусмалыг хэрэглэнэ.

 

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

Ерөнхий зүйл

 

Глюконат кальцийг судсаар хурдан дусааснаас болж сөрөг урвал өгөхөөс сэргийлж эмийг удаанаар буюу ойролцоогоор 1 минутанд 1,5мл-ийг дусаана. Глюконат кальцийг судсаар тарихдаа жижиг зүүгээр том судас руу хэрэгтэй. Энэ нь хэт хурдан хугацаанд цусан дахь кальцийн хэмжээ гэнэт ихсэхээс, мөн кальцийг уусмал судасны гадуур орж, эдийн үхжил үүсэх зэргээс урьдчилан сэргийлнэ.

Глюконат кальцийг хурдан тарьсанаас болж судас өргөсөж, цусны даралт буурах ба үрхний цохирт удааширч, зүрхний хэм алдагдах, ухаан алдах, зүрх зогсох зэрэг хүндрэлүүд гарна.

Кальцийн давсыг дигитал бүлгийн бусад эмтэй хамт хэрэглэх нь аюултай тул дигиталын эмчилгээ авсан өвчтөнд кальцийн нэгдлийг судсаар тарьж болохгүй.

 

ЭМИЙН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ

 

Зүрхний гликозид болон кальцийн булчингийн агшилтын хүчийг өөрчлөх нөлөө болон хоруу нөлөө нь харилцан бие биеийг дэмждэг бөгөөд хэрэв эдгээр эмийг хамт хэрэглэвэл зүрхний хэм алдагдана (ялангуяа кальцийг хамт хэрэглэхдээ судсаар тарьж байгаа бол). Зүрхний гликозидын эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнд кальцийг судсаар хийхээс зайлхийх ёстой. Хэрэв кальцийг хийх шаардлагатай бол маш бага хэмжээгээр удаан хийнэ. 

Кальци нь тетрациклиний антибиотикуудтай нэгдэл үүсгэж, тэдгээрийг идэвхгүй болгодог. Тиймээс эдгээр хоёр эмийг нэг зэрэг амаар уулгаж болохгүй бөгөөд тариагаар хийж байгаа үед хэрэглэхийн өмнө хольж болохгүй.

Глюконат Кальцийн тарилга нь янз бүрийн эм агуулсан судсаар тарьдаг уусмалуудтай нийцдэггүй болохыг мэдээлсэн. Хэвлэгдсэн судалгааны материалууд хэтэрхий олон янз, эсвэл ерөнхийлөн дүгнэхэд хязгаарлагдмал ба тодорхой мэдээлэл авахын тулд тусгай мэдээллийн лавлагаа авах ёстой.

 

Эм/Лабораторийн шинжилгээ /харилцан үйлчлэл

Кальцийг судсаар хийхэд сийвэн дэх 11-гидрокси кортико стероидын түвшин (Гленн-Нелсены арга) түр зуур ихсэх боловч нэг цагийн дараа хяналтын түвшинд эргэж ордог. Үүнээс гадна, судсанд глюконат кальцийг хийхэд ийлдэс болон шээсэнд магнийн түвшин хуурамчаар сөрөг гардаг.

 

Жирэмслэлт

Гаж хөгжил үүсгэх нөлөө: Жирэмслэлтийн Категори C- Глюконат кальцийн нөхөн үржихүйд үзүүлэх нөлөөг амьтан дээр судалж үзээгүй байна. Мөн Глюконат кальцийг жирэмсэн эхэд хэрэглэхэд урагт хортой нөлөө үзүүлэх эсэх, мөн нөхөн үржихүйн чадвахид хортойгоор нөлөөлөх үү гэдэг нь тодорхойгүй байна. Глюконат кальцийг жирэмсэн эмэгтэйд зайлшгүй шаардлагатай тохиолдолд хэрэглэх ёстой. 

Хөхүүл эх

Энэ эм нь хүний сүүгээр ялгардаг эсэх нь тодорхойгүй байна. Ер нь олон эм хүний сүүгээр ялгардаг тул Глюконат кальцийг хөхүүл эхэд хэрэглэхдээ маш анхаарал болгоомжтой байна.  

ГАЖ УРВАЛУУД

Глюконат кальцийг судсаар тарьж хэрэглэсний дараа өвчтөн хатгаж байгаа юм шиг, дарж байгаа юм шиг, эсвэл халуун долгиолох мэт болж байна гэж зориулахын хамт кальцийн олон шохойн амт мэдрэнэ.

Кальцийн давсыг судсаар хурдан хийснээс болж судас өргөсөх, цусны даралт буурах, зүрхний цохилт удаашрах, зүрхний хэм алдагдах, ухаан алдах, зүрх зогох зэрэг хүндрэлүүд гардаг. Дигиталийн бэлдмэл хэрэглэж байгаа өвчтөнд хэрэглэх нь зүрхний  хэм алдагдлыг үүсгэдэг.

Булчинд таривал хэсэг газрын үхжил, буглаа үүсэж болно.

 

ТУН ХЭТРҮҮЛЭХ

Мэдээлэл байхгүй байна.

ХАДГАЛАХ ЗААВАР

30-аа доош хэмд хадгална. [Хяналттай иасалгааны хэм бүлгийг үзнэ үү]. Хөлдөөж болохгүй. Хэрэглээгүй үлдсэн хэсгийг хаяна. Зөвхөн Уусмал тунгалаг, савны битүүмжлэл алдагдаагүй бол хэрэглэнэ.   

ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА

3 жил.

ҮЙЛДВЭРЛЭГЧ

Hebei Tiancheng Pharmaceutical Co., Ltd.

No.18 Jinguang Street, Economic and Technological Development Zone, Cangzhou City, Hebei, China

ЭКСПОРТЛОГЧ

NCPC International Corp. (Official Distributor of NCPC’s Products)

Rm 2310, NCPC Building, No. 56 North Tiyu Street, Shijiazhang, Hebei, P. R. of China

Tel: 86 311 85528591  Fax: 86 311 85051711

ТЭМДЭГЛЭХ НЬ:

Хэт ханасан уумал нь тунадас үүсгэх хандлагатай байдаг. Хэрэв тунадас үүссэн бол флаконыг 60 - 80 хүртэл хэмд халааж, сайтар хольж уусмалыг тунгалаг болтол тунадасыг уусгана. Хүчтэй сэгсрэнэ. Тарихаас өмнө өрөөний температурт хөргөнө. Хэрэглэхээсээ өмнө сайтар шалгаж, зөвхөн тунгалаг уусмалыг хэрэглэнэ.