Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Дикломон
Худалдааны нэр
Англи
Диклофенак
Үйлдвэрлэгч
Монос эмийн үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
75мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ДИКЛОМОН 50 МГ, 75 МГ ГЭДСЭНД УУСДАГ БҮРХҮҮЛТЭЙ

ШАХМАЛ ЭМ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

DICLOMON (DICLOFENAC NATRIUM)

 

Эмийн худалдааны нэр: Дикломон 50 мг, 75 мг

Олон улсын нэршил: Диклофенак натри

Эмийн хэлбэр: Гэдсэнд уусдаг бүрхүүлтэй шахмал эм

Эмийн найрлага, тун хэмжээ:

o   Нэг бүрхүүлтэй шахмал нь 50мг, 75мг диклофенак натрийг тус тус агуулна.

o   Туслах бодисууд: Лактоз, цардуул, натрийн карбоксиметил цардуул, магнийн стеарат, поливинилпирролидон, гидроксипропилметилцеллюлоз фталат, тальк, титаний диоксид.

Эмийн эмчилгээний бүлэг: Стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл.

АТС код: M01AB05

Эм судлалын үйлдэл: Диклофенак нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах болон халуун бууруулах үйлдэлтэй.

o   Диклофенак нь простагландины нийлэгжилтийг дарангуйлах замаар үрэвсэл, өвдөлт болон халууралт үүсэх эмгэг жамд нөлөөлнө.

o   Мөн цусны ялтаст эсийн агрегацийг багасгаснаар цус шингэрүүлэх, цусны урсамтгай чанарыг сайжруулна.

Фармакокинетик:

o   F=0.54, Vd=0.17л/кг, CL=15.6л/цаг, t1/2=1.5-3.5цаг, уурагтай холбогдолт 99.5%, 99% нь элгэнд хувирч (1% нь өөрчлөгдөлгүй бөөрөөр ялгарна), 75% нь бөөрөөр, 25% нь ходоод гэдэсний замаар гадагшилна.

o   Ууж хэрэглэхэд үйлдэл 30 минутанд эхэлж 8 цаг үргэлжилнэ.

Хэрэглэх заалт:

o   Үе мөчний хэрлэг (ревматизм),

o   Остеоартрит,

o   Остеоартроз,

o   Хөдөлгөөн хязгаарлагдсан нурууны үений үрэвсэл (Бехтеревийн өвчин) үе ясжих, хэлбэр дүрсээ алдах,

o   Үе мөчний зөөлөн эдийн болон үений уутны үрэвсэл,

o   Мэдрэлийн гаралтай өвдөлт, булчингийн хурц үрэвсэлд хэрэглэнэ.

Хориглох заалт:

o    Бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүст;

o    Сэдрэлийн үедээ байгаа ходоод эсвэл гэдэсний шархлаа өвчин, ходоод гэдэсний цус алдалт, цооролттой өвчтөнд;

o    Элэгний дутагдлын үед;

o    Бөөрний дутагдал (креатининий клиренс  <30 мл / мин) үед;

o    Зүрхний хүнд хэлбэрийн дутагдлын үед;

o    Харшлын өвчин ялангуяа гуурсан хоолойн багтраа, цочмог ринит, хамрын ургацаг, ацетилсалицилын хүчил ба бусад стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлүүдийн шалтгаант чонон хөрвөс илэрсэн гэх өгүүлэмжтэй бол;

o    Жирэмсний сүүлийн гурван сартайд;

o    6-аас доош насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно.

Хэрэглэх арга ба тун: Шахмалыг хоол идэх үедээ буюу хоолны дараа бүхлээр залгиж хангалттай хэмжээний усаар даруулж ууна.

o   Өвчний хүнд хөнгөнтэй уялдуулан хувь хүнд тохируулан тунг сонгоно.

Ревматоид артритын үед:

     o   Насанд хүрэгчдэд 50 мг-аар хоногт 3-4 удаа уух буюу 75 мг-аар хоногт 1-2 удаа хэрэглэнэ. Хоногийн тун 225 мг-аас хэтэрч болохгүй.

Остеоартритын үед:

     o   Насанд хүрэгчдэд 50 мг-аар өдөрт 3-4 удаа буюу 75 мг-аар өдөрт 2 удаа ууж хэрэглэнэ.

Анкилоз бүхий спондилитын үед:

     o   Насанд хүрэгчдэд Насанд хүрэгсэд 50 мг-аар хоногт 2 удаа ууна. 

     o   Ээлж эмчилгээ 5-6 хоног үргэлжилнэ.

Гаж нөлөө:

o   Ходоод гэдэсний замаас гарах өөрчлөлт: Огих, бөөлжих, суулгах, ходоод гэдэсээс цус алдаж цус багадалт үүсэх хүртэл гаж нөлөө илэрч болно. Заримдаа хоолны шингэц муудах, гэдэс дүүрэх, гэдэс базлах, хоолны дуршил буурах болон ходоод гэдэсний шархлаа (заримдаа цус алдалт) үүсч болно.

o   Төв мэдрэлийн систем болон мэдрэх эрхтэний талаас гарах өөрчлөлт: ТМС-ийн талаас заримдаа толгой өвдөх, цочромтгой болох, ядрах, толгой эргэх, чих дүнгэнэх зэрэг гаж нөлөө илэрдэг. Мөн хүзүү хөших, толгой өвдөх, огих, бөөлжих, халуурах, орон зайн баримжаа алдах зэрэг шинж илэрч болно.

o   Цус ба тунгалгын тогтолцооны талаас гарах өөрчлөлт: маш ховор-  тромбоцитопени, лейкопени, цус задралын цус багадалт, апластик цус багадалт, агранулоцитоз.

o   Дархлаа тогтолцооны талаас гарах өөрчлөлт: ховор- хэт мэдрэгшилийн урвалууд, анафилаксийн/анафилакси төст урвалуудүүнд артерийн даралт буурах болон анафилаксийн шок; маш ховор- ангионевротик хаван (нүүрний хаванг оруулаад).

o   Сэтгэцийн талын алдагдал: маш ховор- баримжаа алдагдахсэтгэл уналнойргүйдэлхар дарж зүүдлэх, цочромхой болохсолиорлын шинж, алдагдал.

o   Мэдрэлийн тогтолцооны талаас гарах өөрчлөлт: элбэг- толгой өвдөх, толгой эргэхховор- нойрмоглохмаш ховор- парестези, ой тогтоолт сулрах, таталт, түгшүүрлэх, чичрэх, асептик менингит, дисгевзитархины цусан хангамжийн алдагдал.

o   Харааны эрхтэн тогтолцооны талаас гарах өөрчлөлтмаш ховор- хараа муудах, хараа бүрэлзэх, юм хоёрлож харагдах.

o   Сонсгол болон тэнцвэрийн эрхтний талаас гарах өөрчлөлтэлбэг- толгой эргэхмаш ховор- чих шуугих, сонсгол алдагдах.

o   Зүрхний талаас гарах өөрчлөлт: хаяамиокардын инфаркт, зүрхний дутагдалзүрх дэлсэх, цээжний хэнхэрцэгийн өвдөлт.

o   Судасны талаас гарах өөрчлөлт: маш ховор- артерийн гипертензи, васкулит.

o   Амьсгалын эрхтэн тогтолцоо, цээжний хөндий болон голтын талаас гарах өөрчлөлт: ховор- багтраа (амьсгаадалтыг оруулаад); маш ховор- уушигны үрэвсэл.

o   Хоол боловсруулах замын талаас гарах өөрчлөлт: элбэг- дотор муухайрах, бөөлжих, суулгах, диспепси, хэвлийн өвдөлт, гэдэс дүүрэх, хоолны дуршил буурахховор- гастрит, ходоод гэдэсний цус алдалтцустай бөөлжих, цустай суулгах, мелена, ходоод болон гэдэсний шархлаа (цус алдалттай болон алдалтгүй, гастроинтестиналь стеноз, цооролт, үүний улмаас перитонит үүсч болно); маш ховор- колит (түүн дотроо геморройн, ишемийн колит болон шархлаат колит, Кроны өвчин сэдрэх), өтгөн хатах, стоматит, глоссит, улаан хоолойн талаас гарах хямрал, өрц маягийн гэдэсний өвчин, нойр булчирхайн үрэвсэл.

o   Элэг, цөсний замын талаас гарах өөрчлөлтэлбэг- трансаминазуудын түвшин нэмэгдэх; ховор- гепатит, шарлалтэлэгний үйл ажиллагааны алдагдал; маш ховор- цахилгаан хэлбэрийн гепатит, элэгний үхжилэлэгний дутагдал.

o   Арьс, арьсан доорх өөхөн эслэгийн талаас гарах өөрчлөлт: элбэг- тууралтховор- чонон хөрвөсмаш ховор- идээт дерматит, экзем, эритем, олон хэлбэршилт эритем, Стивенс-Жонсоны хам шинжэпидермисын хордлогот үхжилт (Лайеллын хам шинж), эксфолиатив дерматит, үс халцрахгэрэлд хэт мэдрэгших урвалтууралт, Шенлей-Генохийн хам шинжзагатнаа.

o   Бөөр болон шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны талаас гарах өөрчлөлт маш ховор- бөөрний цочмог дутмагшил, гематури, протеинури, нефротик хам шинж, бөөрний папилляр некроз.

Бусад эмтэй харилцан нөлөөлөл: Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж байгаа бол эмчдээ мэдэгдээрэй.

o   Лити, Дигоксин: Бэлдмэл нь лити болон дигоксины цусны сийвэнгийн концентрацийг ихэсгэж болно. Тийм учраас цусны сийвэнгийн лити болон дигоксины түвшинг хянаж байх хэрэгтэй.

o   Шээс хөөх болон даралт бууруулах эмийн бэлдмэлүүд: Бэлдмэл нь шээс хөөх үйлдэлтэй болон даралт бууруулах бэлдмэлүүдтэй (жишээ нь бета-хориглогчид, ангиотензин хувиргагч ферментүүдийг хориглогчид) хавсарч хэрэглэхэд тэдгээрийн даралт бууруулах үйлдлийг сулруулж болно. Тийм учраас ийм хослолыг маш болгоомжтой хэрэглэх бөгөөд, ялангуяа ахмад насны өвчтөнд артерийн даралтыг үе үе тогтмол хянаж байх хэрэгтэй.

o   Эмчлүүлэгчид хангалттай хэмжээний ус хэрэглэж байх хэрэгтэй бөгөөд дагалдах эмчилгээг эхлүүлсний дараагаар, ялангуяа бөөр хордуулах нөлөө ихэсдэг учраас шээс хөөх бэлдмэлүүд хэрэглэх үед бөөрний үйл ажиллагааг сайтар хянах нь чухал байдаг. 

o   Циклоспорин ба такролимус: Диклофенак бөөрний простагландинд нөлөөлсний улмаас циклоспорин болон такролимусын бөөр хордуулах үйлдлийг хүчтэй болгож болно. Тийм учраас циклоспорин болон такролимус хэрэглэдэг эмчлүүлэгчдэд диклофенакийг бага тунгаар хэрэглэх хэрэгтэй. 

o   Чихрийн шижингийн эсрэг бэлдмэлүүд: Бэлдмэлийг чихрийн шижингийн эсрэг эмийн бэлдмэлүүдтэй хавсарч хэрэглэхэд чихрийн шижингийн эсрэг эмийн бэлдмэлүүдийн эмчилгээний үр нөлөөг өөрчилдөггүй болохыг тогтоосон байна.

o   Цусны калийн хэмжээг нэмэгдүүлдэг эмийн бэлдмэлүүд: Кали хадгалагч шээс хөөх бэлдмэлүүд, циклоспорин, такролимус эсвэл триметоприм эмчилгээг хийхэд цусны сийвэнгийн калийн хэмжээ нэмэгдэж болох учраас энэ үед калийн хэмжээг тогтмол хянах хэрэгтэй.

o   Бактерийн эсрэг бэлдмэлүүд – хинолоний уламжлалын нэгдлүүд: Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэлийн  болон хинолонийг хавсран хэрэглэж буй эмчлүүлэгчдэд таталт үүссэн талаар зарим нэгэн мэдээллүүд байдаг.

Анхааруулга ба болгоомжлол:

o   Элэг, бөөр, ходоодны замын эмгэгийн өгүүлэмжтэй, амьсгаадалт, гуурсан хоолойн багтраа, артерийн даралт ихсэх, зүрхний дутагдал, ноцтой мэс заслын арга хэмжээ авсны дараа түүнчлэн өндөр настай өвчтөнүүдэд маш болгоомжтой хэрэглэнэ.

o   Диклофенак натрийг удаан хугацаагаар хэрэглэх үед элэг бөөрний үйл ажиллагаа, цусны үзүүлэлтийг байнга хянаж байх шаардлагатай.

o   Бэлдмэлийг ацетилсалицилийн хүчилтэй хамт хэрэглэхгүй.

o   Нүдэнд эмийн бодис орохоос зайлхийх хэрэгтэй.

o   Систем эмчилгээний үед архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй.

Тун хэтрэлт:

o   Шинж тэмдэг: толгой эргэх, толгой өвдөх, амьсгал давхцах, ухаан самуурах, хүүхдэд: миоклоник таталт, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, цус алдах, элэгний болон бөөрний үйл ажиллагаа алдагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

o   Эмчилгээ: Ходоод угаах, идэвхжүүсэн нүүрс уулгах, тархины даралт багасгах, таталт намдаах, элэг бөөр болон амьсгалын үйл ажиллагааг дэмжих ба бусад шинж тэмдгийн эмчилгээг хийнэ.

Эмийн хэлбэр, савлалт: Дикломон 50мг, 75мг гэдсэнд уусдаг бүрхүүлтэй шахмал эмийг 10 ширхэгээр PVC блистерт савлаж, 2 блистерыг хэвлэмэл хаяг бүхий хайрцагт хийж эсвэл 500, 1000 ширхэгээр хуванцар саванд савлаж хэрэглэх зааврыг хавсаргана.

Хадгалах нөхцөл: Бэлдмэлийг 250С-аас дээшгүй хэмд, гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.

Хадгалах хугацаа:

  • 3 жил.
  • Хүчинтэй хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

Олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно.

Үйлдвэрлэгчийн хаяг:

o   Монгол улс, Улаанбаатар хот 16103-0006, Баянгол дүүргийн 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс-4, Сонсголонгийн зам гудамж 32/2, Монос эмийн үйлдвэр

o   Утас: 77173117, 77173127, 1800-1883

o   E-mail: pharma@monos.mn, Web: www.monos.mn