
Худалдааны нэр
Монгол
Панлок
Худалдааны нэр
Англи
Пантопразол
Үйлдвэрлэгч
PT. Otto pharmaceuticals Industries
Гарал үүслийн улс
Индонез
Тун хэмжээ
40мг
Эмийн хэлбэр
тарилгын лиофильжүүлсэн нунтаг
Олгох нөхцөл
Жороор
Хэрэглэх заавар
ПАНЛОК
PANLOC
тарилгын нунтаг
Найрлага:
Пантопразол...........................40мг
Эм судлалын үйлдэл:
Пантопразол нь бензимидазолын уламжлал ба ходоодны париеталь эсийн протоны шахуурганд өвөрмөцөөр нөлөөлөн ходоодны хүчил ялгаралтыг хориглодог. Пантопразол нь ходоодны хүчил үүсдэг эцсийн шат болох устөрөгч кали АТФ-аза энзимийг хориглох бөгөөд париеталь эсийн хүчиллэг орчинг идэвхтэй хэлбэрт хувиргадаг. Дарангуйлагдах энэ процесс нь тунгийн хэмжээнээс хамаардаг. Пантопразолоор эмчлэхэд ходоодны хүчиллэг чанар багасаж гастрины хэмжээ ихэсдэг. Гастрины ихсэлт нь буцаж эргэн хэвдээ орох ба учир нь Пантопразол нь хүлээн авагч эсийн төгсгөл хэсэг дээр энзимтэй холбогддог. Пантопразол нь ходоодны хүчлийн ялгаралтанд нөлөөлөхдөө бусад бодисуудад нөлөөлөхгүй (ацетилхолин, гистамин, гастрин) Амаар хэрэглэх болон судсаар хэрэглэх нь адил үйлдэлтэй.
Хэрэглэх заалт:
Пантопразолыг судсаар тарьж хэрэглэх заалт:
• Улаан хоолойн сөөргөөт өвчний дунд болон хүнд зэргийн хэлбэр
• Золлингер-Эллиссоны хам шинжээс шалтгаалсан эмгэг шүүрэл ихэссэн эсвэл бусад эмгэг
Хэрэглэх арга тун:
• Ходоод улаан хоолойн сөөргөө өвчин нь улаан хоолойн шархлаат үрэвсэлтэй хавсарч байсан өгүүлэмжтэй өвчтөн: Насанд хүрэгсэд пантопразолыг 40мг тунгаар өдөрт нэг удаа судсанд дуслаар 7-10 хоног тарьж хэрэглэнэ.
• Золлингер-Эллисоны хам шинжийн үед: Насанд хүрэгсэд 80мг тунгаар хоногийн тунг 2 хувааж 12 цагаар судсанд тарина. Хувь хүний хүчиллэгийн байдалд тулгуурлан эмийн тунгийн давтамжийг тохируулна.
Хэрэглэх заавар: Уусмалыг бэлтгэхдээ хуурай бодис агуулсан туншил дээр 10мл натри хлоридын физиологийн уусмал хийж тарилгын уусмалыг бэлтгэнэ. Уг уусмалыг шууд эсвэл 5%-ын 100мл глюкозын уусмал ба натрийн хлоридын уусмалаар шингэлж хэрэглэж болно. Бэлдсэн уусмалыг 12 цагийн дотор хэрэглэнэ. Микробиологийн байдлаас шалтгаалан бэлдмэлийг даруй хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ уусмалыг яаралтай хэрэглээгүй бол 25°С-аас дээшгүй хэмд 12 цагаас илүү хугацаагаар хадгалахгүй.
Хориглох заалт: Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно.
Анхааруулга ба болгоомжлол:
• Пантопразолыг зөвхөн ууж хэрэглэх боломжгүй тохиолдолд л судсанд тарьж хэрэглэнэ.
• Пантопразолыг мэдрэлийн гаралтай хоол боловсруулах замын хөнгөн явцтай зовиурын эмчилгээнд хэрэглэхгүй.
• Рефлюкс эзофагитийн оношлогоо ньдурангийн шинжилгээгээр батлагдсан байх
• Өндөр настангууд эсвэл бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд пантопразолын хоногийн тунг 40мг-с хэтрүүлж болохгүй.
• Хүнд явцтай элэгний дутагдалтай өвчтөнд пантопразолын хоногийн тунг 20мг хүртэл бууруулж тарина. Эмчилгээний явцад элэгний ферментийн түвшинг хянах шаардлагатай. Хэрвээ элэгний фермент ихэсвэл эмчилгээг зогсооно.
• Хүүхдэд эмчилгээнд хэрэглэсэн тухай туршлага байхгүй.
• Пантопразолыг жирэмсэн эмэгтэйд хэрэглэсэн тухай хангалттай мэдээлэл байхгүй.
• Пантопразолыг тархмал хэлбэрийн ходоодны шарх эсвэл улаан хоолойн хавдар байгаа эсэхийг тодруулсаны дараа хэрэглэх ба эсвэл шинж тэмдэгүүд хуурамчаар дарагдаж онош төөрөлдөх талтай.
• Пантопразол нь хөхний сүүгээр ялгардаг эсэх нь тодорхойгүй байгаа.
• Машин техниктэй харьцдаг хүмүүст ямар нэг нөлөө үзүүлдэг эсэх нь тодорхойгүй байгаа.
Эмийн харилцан үйлчлэл:
• Пантопразол P450 цитохром системээр дамжин бодисын солилцоонд оролцдог.
• Теофиллин, кисаприд, антипурин, коффейн, карбамазепин, диазепам, диклофенак, напроксен, пироксикам, дигоксин, этанол, глибурид ууж хэрэглэдэг, жирэмслэлтээс хамгаалах эм (левоноргестрел, этинелэстрадиол), метопролол, нифедипин, фенитоин, варфарин, (доор бичсэнийг харах) мидазолам, кларитромицин, метронидазол эсвэл амоксициллин зэрэг эмтэй хавсарч хэрэглэхэд тунг тохируулах шаардага үүсэхгүй.
• Протоны шахуургыг хориглогч бүлгийн эмүүд буюу Пантопразолыг варфаринтай хамт хэрэглэхэд INR ба протромбины хугацаа ихэсдэг нь ажиглагдсан. Өвчтөнд INR, протромбины хугацаа ихэсэх нь хэвийн бус цус алдалт үүсгэж үхэлд ч хүргэх талтай. Протоны шахуургыг хориглогч эмүүдийг варфаринтай хамт хэрэглэж байгаа өвчтөнд INR, протромбины хугацааг байнга хянаж байх шаардлагатай.
• Ходоодны хүчил саармагжуулах эмтэй хамт хэрэглэхэд харилцан нөлөөлөл үзүүлэхгүй.
Гаж нөлөө:
• Цус ба лимфийн системд: маш ховор тохиолдолд лейкопени, тромбоцитопени илэрч болзошгүй.
• Хоол боловсруулах системд: Хэвлийн дээд хэсгээр хөндүүрлэх, суулгах, өтгөн хатах, гэдэс дүүрэх, ховор тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, ам хатах
• Ерөнхий болон хэсэг газрын үйлдлийн талаас: Маш ховор тохиолдолд тромбофлебит, захын хаван илэрч болзошгүй.
• Элэг цөсний талаас: маш ховор тохиолдолд элэгний эс гэмтэж элэгний дутагдалтай болон дутагдалгүй шарлалт үүсэх
• Дархлалын системд: ховор тохиолдолд анафлаксийн урвал эсвэл анафилаксийн шок
• Лабораторийн үзүүлэлтээс: ховор тохиолдолд элэгний ферментүүд ихсэх (трансаминаз, гамма-GT), цусан дахь триглицеридийн хэмжээ ихсэх, биеийн температур нэмэгдэх
• Булчин араг ясны талаас: Ховор тохиолдолд үе өвдөх, маш ховор тохиолдолд булчин өвдөх
• Мэдрэлийн системийн талаас: толгой өвдөх, ховор тохиолдолд толгой эргэх, хараа өөрчлөгдөх,
• Сэтгэц: Маш ховор тохиолдолд сэтгэл гутрах
• Бөөр шээс ялгаруулах замаас: Маш ховор тохиолдолд бөөрний завсрын эдийн үрэвсэл
• Арьс болон арьсан доорх эдийн талаас: Ховор тохиолдолд арьсны тууралт, маш ховор тохиолдолд чонон хөрвөс, судасны гаралтай хаван, Стивен-Джонсоны хам шинж, олон төрөлт эритема, гэрэлд мэдрэгших гэх мэт
Тун хэтрэлт:
• Хүн дээр тун хэтэрсэний шинж тэмдэг бүртгэгдээгүй.
• Бэлдмэлийг 240мг хүртэл тунгаар 2 минутын турш судсанд тарьж хэрэглэхэд тэсвэржилт чанар хэвийн байдаг. Хэрэв тун хэтрэлтийн хордлогын шинж ажиглагдвал хордлого тайлах стандарт эмчилгээ хийнэ.
Хадгалалт: 25°С-ээс доош хэмд хуурай сэрүүн нөхцөлд гэрлээс хамгаалан хадгална.
Савлалт: Хайрцагтаа 1 туншил 40 мг идэвхтэй бодис агуулсан
Зөвхөн эмчийн жороор олгоно.
Үйлдвэрлэгч: PT. Otto Pharmaceutical Industries-PT.Pertiwi Agung, Indonesia
ЭМИЙН
ҮЙЛДЭЛ

Тригел
582мг+196мг+20мг-10мл
хөвмөл
БНСУ |
Жоргүй

Гүдфил Кит
1000мг+500мг+30мг
бүрхүүлтэй шахмал
БНЭУ |
Жороор

Ж-Кит
1000мг+500мг+20мг
шахмал
БНЭУ |
Жороор

Ранитидин
150мг
бүрхүүлтэй шахмал
Украйн |
Жороор

Ремист таб
100мг
шахмал
БНСУ |
Жороор

Де-Нол
120мг
бүрхүүлтэй шахмал
ОХУ |
Жоргүй

Висмут
120мг
шахмал
Монгол |
Жоргүй

Улькавис
120мг
бүрхүүлтэй шахмал
Словени |
Жоргүй

Улькавис
120мг
бүрхүүлтэй шахмал
Словени |
Жоргүй

Амбис-120
120мг
бүрхүүлтэй шахмал
БНЭУ |
Жороор

Промаг
200мг+150мг+50мг
шахмал
Индонез |
Жороор
Ренни /жүржийн амттай/
680мг+80мг
зажилдаг шахмал
Франц |
Жоргүй
Ренни /жүржийн амттай/
680мг+80мг
зажилдаг шахмал
Франц |
Жоргүй

Лансопрол
30мг
капсул, бүрхүүлтэй
БНТУ |
Жороор

Лансопрол
30мг
капсул, бүрхүүлтэй
БНТУ |
Жороор

Запазид 30
30мг
капсул
БНЭУ |
Жороор

Ултик- кит
30мг+500мг+250мг
капсул, ходоодонд чөлөөлөгдөх бүрхүүлтэй
БНЭУ |
Жороор

Омалокс
20мг+582мг+196мг-10мл
сироп
БНСУ |
Жоргүй

Гастрогел хөвмөл
20мг+582мг+196мг-10 мл
хөвмөл
БНСУ |
Жоргүй

Омепразол 20
20мг
капсул
Бангладеш |
Жороор

Озид
20мг
капсул
Индонез |
Жороор

Оларокс 20
20мг
капсул
БНЭУ |
Жороор

Ультоп
20мг
капсул
Словени |
Жороор

Нольпаза
40мг
тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Словени |
Жороор

Нольпаза
40мг
тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Словени |
Жороор

Панто-Денк 20
20мг
бүрхүүлтэй шахмал
ХБНГУ |
Жороор

Панто-Денк 40
40мг
бүрхүүлтэй шахмал
ХБНГУ |
Жороор

Памписел 40мг
40 мг
тарилгын лиофильжүүлсэн нунтаг
Индонез |
Жороор

Пантопразол
20 мг
капсул
Монгол |
Жороор

Пантопразол
40 мг
капсул
Монгол |
Жороор

Золцер
40мг15мл
Лиофилизат тарилгын нунтаг
БНТУ |
Жороор

Пантоком-40
40мг
капсул
БНЭУ |
Жороор

Пантоком 20
20мг
капсул
БНЭУ |
Жороор

Пантопразол
40мг
тарилгын лиофильжүүлсэн нунтаг
БНХАУ |

Нольпаза
20мг
бүрхүүлтэй шахмал
Словени |
Жороор

Нольпаза
20мг
бүрхүүлтэй шахмал
Словени |
Жороор

Нольпаза
40мг
бүрхүүлтэй шахмал
Словени |
Жороор

Нольпаза
40мг
бүрхүүлтэй шахмал
Словени |
Жороор

Пептазол Таб 40мг
40мг
шахмал
БНСУ |
Жороор

Пептазол Таб 20мг
20мг
шахмал
БНСУ |
Жороор

Ультоп-ДСР
40mg+30mg
капсул
БНЭУ |
Жороор

Бароле 20
20мг
капсул
БНЭУ |
Жороор

Парибен
20мг
шахмал
БНСУ |
Жороор
К-Каб
50мг
бүрхүүлтэй шахмал
БНСУ |
Жороор

Алмасан
10 г
ууж хэрэглэх хөвмөл
Вьетнам |
Жоргүй

Эманера
20мг
шахмал
Словени |
Жороор

Эманера
40мг
шахмал
Словени |
Жороор

Эманера
40мг
шахмал
Словени |
Жороор

Эманера
20мг
шахмал
Словени |
Жороор

Эсобен
20мг
бүрхүүлтэй шахмал
БНЭУ |
Жоргүй

Эзом
40мг
капсул
БНТУ |
Жороор

Эзом
40мг
тарилгын нунтаг
БНТУ |
Жороор

Оота Исан
нунтаг
Япон |
Жоргүй

Фамоцид 20
20мг
бүрхүүлтэй шахмал
Индонез |
Жороор

Бароскон Давхар Үйлдэлт Суспенз
10мл
ууж хэрэглэх хөвмөл
БНСУ |
Жоргүй

Алжикал хөвмөл
5г+2.13г+3.25г-10ml
хөвмөл
БНСУ |
Жоргүй

Магнес-Денк 150
150мг
капсул
ХБНГУ |
Жоргүй

Ил Янг Алмагат
15мл
хөвмөл
БНСУ |
Жоргүй
Галмагель
1.5гр/15мл
ууж хэрэглэх хөвмөл
БНСУ |
Жоргүй