
Хэрэглэх заавар
ЭМ ХЭРЭГЛЭХ ЗААВАР
ENZYM C tab.
ЭНЗИМ СИ шахмал
НАЙРЛАГА: нэг шахмалд
Панкреатин 175 мг агуулагдана.
Доорх үзүүлэлтээс багагүй ферментийн идэвхитэй.
α-Амилаза 4.200 F.I.P нэгж
Липаза 5.367 F.I.P нэгж
Протеаза 222 F.I.P нэгж
Үхрийн цөсний экстракт (11.3 мг цөсний хүчилтэй дүйцхүйц) 25 мг
Диметикон 25 мг
Гемицеллюлоз 50 мг
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
Хоолны шингэц муудах, хоолны дуршил буурах, хэт их идэх, хоол боловсруулалтыг дэмжих, хоолны шингэц муудснаас гэдэс дүүрэх.
ХЭРЭГЛЭХ ТУН БА АРГА:
Насанд хүрэгчид: Хооллосны дараа 2 шахмалыг өдөрт 3 удаа ууна.
8-14 насны хүүхдэд: Хооллосны дараа 1 шахмалыг өдөрт 3 удаа ууна.
ХОРИГЛОХ ЗААЛТ:
Бэлдмэлд агуулагдах хүнсний будаг болох FD&C yellow буюу тартразинд харшилтай, үл нийцдэг бол шахмалыг хэрэглэхгүй.
Бэлдмэлийг 7-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй.
БОЛГООМЖЛОЛ:
Ямар нэг эм хэрэглэж байх үед энэхүү бэлдмэлийг хэрэглэхгүй. Өвчтөн бэлдмэлийг хэрэглэхдээ жоронд заасан тун, хэрэглэх аргыг баримтална. Хүүхдэд асран хамгаалагчийн хяналтанд хэрэглүүлнэ. Хоёр долоо хоногийн турш хэрэглэхэд өвчний шинж тэмдэг буурахгүй бол эмчилгээг зогсоож эмч, эм зүйчтэй зөвлөнө үү.
ГАЖ НӨЛӨӨ:
Гаж нөлөөний талаар мэдээлэгдээгүй байна.
ХАДГАЛАЛТ:
Тасалгааны хэмд (1-300С), битүү саванд хадгална.
ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА:
Үйлдвэрлэснээс хойш 3 жил.
САВЛАЛТ:
100 ширхэг шахмал нь нэг хайрцагт савлагдана.
(10 ширхэг шахмал/РТР блистер, 10 ширхэг блистер/хайрцаг)
· Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
· Хэрэглэхийн өмнө заавартай анхааралтай танилцана уу.
Энэхүү бэлдмэл нь ДЭМБ-ийн зөвлөмжийн дагуу Солонгос улсын эм үйлдвэрлэлийн GMP шаардлага хангасан. |
Үйлдвэрлэгч:
Polypharma Corp. 65-2 Eungpyeong-ro. Eungpyeong-gu, Seoul, Korea
Үйлдвэрлэгч:
MEDICA KOREA CO.,LTD
96, Jeyakgongdan 4-gil, Hyangnam-eup, Hwaseong-si, Gyeonggi-do, Korea
Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE