Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Линкас бальзам
Худалдааны нэр
Англи
Үйлдвэрлэгч
Herbion Pakistan (Pvt) Ltd
Гарал үүслийн улс
Пакистан
Тун хэмжээ
25г
Эмийн хэлбэр
тосон түрхлэг
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Иргэдэд зориулсан заавар

Линкас бальзам

(ханиад томууны эсрэг бэлдмэл)

Худалдааны нэр:  ЛИНКАС БАЛЬЗАМ

Эмийн хэлбэр:

Тосон түрхлэг 25 г

Найрлага:

Идэвхтэй бодисууд:

Нэг грамм түрхлэгт дараахь бодисууд агуулагдана.

Гаа                                                                       200мг

Эвкалиптийн тос                                                    60мг

Камфара                                                                   70мг

Скипидарийн тос                                                   20мг

Хадаасан (лиш) цэцгийн тос                               40мг

Туслах бодис:

Лааны хатуу тос  160мг ба лааны зөөлөн тос 450мг

Харагдах байдал:

Цагаан буюу цайвар өнгийн тосон түрхлэг

Эмийн эмчилгээний бүлэг:

Ханиад, шуухинааг эмчлэхэд зориулсан олон найрлагат бэлдмэл.

АТС код:RO5X

Эм судлалын онцлог:

Линкас бальзам нь ханиадны эсрэг үйлдэлтэй нийлмэл найрлагатай бэлдмэл болно. Эмнэл зүйн үйлдэл нь бэлдмэлийн бүрэлдэхүүнд орсон бодисуудын шинж чанараас хамаарна.

Гаа нь арьсанд түрхэхэд мэдрэлийн төгсгөлийг цочроож хүйт оргих мэдрэмж төрүүлнэ. Ингэснээр хэсэг газрын өвчин намдаах үйлчилгээ үзүүлэхээс гадна үрэвслийн эсрэг ба антисептик үйлчилгээтэй. Амьсгалын замаар утлагаар хэрэглэх үед цэр шингэлэх цэр ховхлох үйлдэл үзүүлнэ.

Эвкалиптийн тос нь 1.8 цинеол /эвкалиптол/, пинен, миртенолоос бүрдэх ба нян үхүүлэх болон вирус ба мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй. Арьсанд хэсгийг цочроох ба өвдөлт намдаах үйлчилгээ үзүүлнэ. Бага зэргийн идэвхтэй, хэсгийг мэдээгүйжүүлэх үйлдэл нь арьс загатанахыг намдаана. Амьсгалын замаар утлагаар хэрэглэхэд цэр ховхлох ба шингэлэх, хүчилтөрөгчийн дутмагшлыг багасгах үйлдэл үзүүлнэ.

Камфор нь арьсны мэдэрлийн төгсгөлийг цочроосоноор эд эрхтэний цусан хангамжийг рефлексийн замаар сайжруулж, хэсэг газрын өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Скипидарийн тос нь терпен альфа – пиненийг агуулах ба хэсэг газрыг цочроох, цусан хангамжийг сайжруулах ба антисептик үйлчилгээ үзүүлнэ. Амьсгалын замаар утлагаар хэрэглэхэд рефлексийн замаар ханиалгыг сэдрээж ханиалгах, цэр шингэлэх, ховхлох үйлдэл үзүүлнэ.

Хадаасан цэцэгний тос нь авгенолыг агуулах ба үжлийн эсрэг, үрэвслийн эсрэг ба нян устгах үйлчилгээ үзүүлнэ.

Хэрэглэх заалт:

  • Ханиадшуухинаа
  • Томуу
  • Толгой өвдөх
  • Цэр ховхролт муу байгаагаас шалтгаалан уушгинд цэр хуримтлах үед

Хэрэглэх арга:

Тосыг бүлээсгээд өвчтөний цээж, хоолой ба хамрын орчимд зөөлөн түрхэнэ.цээжийг самбай буюу даавуугаар ороож өгвөл бэлдмэлийн үйлчилгээ илүү байх болно. Эмчилгээг өдөрт 3-4 удаа давтан хийнэ. 2-оос бага насны хүүхдэд хэрэглэхдээ эмчээс заавал зөвлөгөө авах хэрэгтэй. Ээлж эмчилгээ 5-7 хоног

Холимогийг дахин  халааж  хэрэглэж  болохгүй.

Гаж нөлөө:

Бэлдмэлийг бүрдүүлэгч аль нэг бодист  хэт мэдрэг байдал

Эмийн харилцан үйлчлэл:

Илрээгүй

Тусгай заалт:

Зөвхөн гадуур хэрэглэнэ.

Бэлдмэлийг нүдэнд болон салст бүрхэвчинд хүрэхээс зайлсхийх шаардлагатай. Гэмтсэн арьсан дээр түрхэж болохгүй. 2-оос бага насны хүүхдэд хэрэглэхдээ эмчээс зөвлөгөө авна.

Тун хэтрэлт:

Тун хэтэрвэл гаж нөлөөний илрэлүүд ихсэнэ. Энэ тохиолдолд шинж тэмдэгийн эмчилгээ хийх шаардлагатай.

Эмийн хэлбэр, савлалт:

Пластик савтай 25 г түрхлэгийг хэрэглэх зааврын  хамт хатуу цаасан хайрцаганд савласан байна.

Хадгалах нөхцөл:

  • 25 °С – ээс дээшгүй хэмд хадгална.
  • Хүүхэд хүрэхгүй газар хадгална.

Хүчинтэй хугацаа:

  • Үйлдвэрлэсэнээс хойш 3 жил хадгална.
  • Салвагаан дээр заасан хугацаа дууссан бол хэрэглэж болохгүй.

Эмийн сангаас олгох нөхцөл:

Жоргүй олгоно.

Үйлдвэрлэгч:   Хербион пакистан прайвет лимитед

30/28 Промышленная зона Коранги, Карачи – 74900 Пакистан

www.herbion.com