
Хэрэглэх заавар
Цайрын исэл 10%-20г тосон түрхэц эмийн хэрэглэх заавар
Худалдааны нэр: Цайрын исэл 10%-20г
Олон улсын нэршил: Цайрын оксид
Эмийн хэлбэр: Тосон түрхэц
Найрлага, тун хэмжээ: 1 тюбект:
Үйлчлэгч бодис: Цайрын исэл 2г
Туслах бодис: Вазелин агуулагдана.
Фармакологийн бүлэг: Халдваргүйжүүлэх бэлдмэл
Фармакологийн үйлдэл: Цайрын исэл микробын эсрэг нөлөөлөх сулавтар үйлдэлтэйгээс гадна мөн түүнийг хэсэгт хэрэглэхэд аргаах, хатаах, арьсыг туяанаас хамгаалах, үрэвслийн эсрэг, шингээх нөлөө үзүүлнэ.
Хэрэглэх заалт: Арьсны эмгэгүүд /дерматит, шархлаа, нуралт/, намарс,мундас зэрэг өвчний үед хэрэглэхээс гадна туяанаас хамгаалах зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга: Арьсны өвчнүүдэд нимгэн түрхэж хэрэглэнэ.
Гаж нөлөө: Гаж нөлөө илрээгүй.
Хориглох заалт: Цочмог идээт үрэвслийн үед хэрэглэж болохгүй.
Эмийн хэлбэр, савлалт: Цайрын исэл тосон түрхэц эмийг зориулалтын тюбек саванд савлаж, 50 тюбекээр цаасан хайрцагт хийж, битүүмжлэнэ. 8 хайрцгаар нь хатуу хайрцагт давхар савлаж тээвэрлэнэ.
Хүчинтэй хугацаа: 2 жил
Хадгалах нөхцөл: Хуурай сэрүүн нөхцөлд, гэрлээс хамгаалж хадгална.
Олгох нөхцөл: Жоргүй олгоно.
Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “Мөнхийн тун” ХХК – ний “Тун фарм” эмийн үйлдвэр. Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Эрдэнэ толгой 3-1
Вэйб сайт: www. munkhiintun.mn







































































