Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Бициллин - 3
Худалдааны нэр
Англи
Бензатин бензилпенициллин + Бензилпенициллин + Прокаин
Үйлдвэрлэгч
ПАО Синтез
Гарал үүслийн улс
ОХУ
Тун хэмжээ
1.2 сая ОУН
Эмийн хэлбэр
тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Эмийн хэрэглээний заавар

БИЦИЛЛИН®- 3

Худалдааны нэр: Бициллин®-3               600000 нэгж

Эмийн хэлбэр: хөвмөл болгож найруулаад, булчинд тарихад зориулан бэлтгэсэн нунтаг

Найрлага: Нэг бортогонд:                          600000 нэгж

бензатины бензилпенициллин                   200000 нэгж

бензилпенициллин натри (бензилпенициллиний 200000 нэгж натрийн давс) эсвэл бензилпенициллин кали (бензилпенициллиний калийн давс)

бензилпенициллин прокаин (бензилпенициллиний 200000 нэгж новокаины давс) тус тус агуулагдана.

Эмийн хэлбэр, харагдах байдал: Цагаан буюу цайвар шаргал туяатай нунтаг, амархан бөөгнөрөх шинжтэй бөгөөд уусгагч дээрээс нь хийхэд өтгөн хөвмөл үүсгэдэг.

Эмийн эмчилгээний бүлэг: пенициллины бүлгийн био-нийлэг, антибиотик.

АТС код: J01CE30

Фармакологийн үйлдэл:

Фармакодинамик:

Бактерт үхүүлэх үйлдэл үзүүлдэг, бензилпенициллиний 3 төрлийн давс(дибензил- этилендиамины, прокаины, натрийн эсвэл калийн давс) агуулсан удаан хугацааны үйлдэлтэй нийлмэл бэлдмэл. Бичил биетний эсийн ханын нийлэгжилтийг дарангуйлж үйлчилдэг. Бэлдмэл нь:

Грам эерэг нянгууд:

Starphylococcus sрр. (пенициллина үүсгэдэггүй),

Starphylococcus aрр., түүний дотор Starphylococcus рneumoniae,

Corynebacterium diphtheriae;

Агааргүйтэн болон спор үүсгэгч савханцрууд:

Bacillus anthracis, Clostridium sрр., Асtinomyses israelii;

Грам сөрөг бичил биетнүүд:

Neisseria gonorrhoeae, Neisseria meningitides, Treponema spp. бактериудад үйлчилдэг. Харин пенициллиназа үүсгэдэг Starphylococcus sрр. энэ эмийн үйлдэлд тэсвэртэй.

Фармакокинетик:

Бэлдмэлийг булчинд тарьсны дараа бензилпенициллин цусанд аажим шимэгдэж үйлдлээ үзүүлнэ. Нэг удаагийн тарилга хийснээс хойш 12-24 цагийн дараа сийвэн дэх хамгийн дээд түвшрүүлэгтээ (ТСmах) хүрэх ба эмийн тун эмчилгээний идэвхитэй түвшрүүлгийн хэмжээнд 6-7 хоног хадгалагдана. Уг бэлдмэлийг 2.4 сая нэгжээр тарьснаас хойш 14 хоногийн дараа сийвэн дэх эмийн түвшрүүлэг 0.12 мкг/мл; 1.2 сая нэгжээр тарьснаас хойш 21 хоногийн дараа сийвэн дэх эмийн түвшрүүлэг 0.06 мкг/мл (1 ЕД = 0.6 мкг) тодорхойлогддог.

Бициллин®- 3 биеийн шингэнд сайн тархдаг, харин эдэд сул нэвтэрдэг. Цусны уурагтай холбогдолт 40-60 %. Эхэсийн хоригоор сайн нэвтрэнэ, хөхний сүүгээр ялгардаг. Хэрэглэсэн эмийн багахан хувь нь хувиралд орж ихэвчлэн бөөрөөр өөрчлөлтгүй байдлаар гадагшилна.

Хэрэглэх заалт:

Бициллин®- д мэдрэг халдвараар үүсгэгдсэн цагаан трепонем (фрамбези), тэмбүү болон бусад халдварууд (насанд хүрэгчдэд); стрептококкын халдвар (үүний дотор В бүлгийн стрептококкоор үүсгэгдсэн халдвар орохгүй), гүйлсэн булчирхайн цочмог үрэвсэл, скарлатин, хэрлэг өвчин (сэдрэлээс сэргийлэх зорилгоор), ил шархны халдвар, ёлом(рожа) зэрэгт хэрэглэнэ.

Хориглох заалт:

Бэлдмэлийн аль нэг бүрэлдэхүүнд болон бета-лактамын антибиотик, түүний дотор пенициллиний бүлгийн антибиотикуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно.

Жирэмсэн ба хөхүүл эх, бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөн, гуурсан хоолойн багтраа, поллиноз зэрэг харшлын өгүүлэмжтэй хүмүүс, хуурамч мембрант колит өвчтэй хүнд маш болгоомжтой хэрэглэнэ.

Жирэмсэн ба хөхүүл эхийн хэрэглээ

Энэ эмийг жирэмсэн эхэд хэрэглэх хэрэгцээ шаардлага нь урагт учирч болох эрсдлээс илүү байгаа нөхцөлд л хэрэглэж болно. Хөхүүл эхэд заавал хэрэглэх шаардлага гарах үед хүүхдээ хөхүүлэх эсэхийг шийдэх шаардлагатай.

Хэрэглэх арга, тун:

Хөвмөлийг бэлтгэх: Бортоготой тариаг тарилгын ариун ус, натри хлоридын 0.9% уусмал, эсвэл новокаины 0,25-0,5 % 5-6 мл уусмалаар найруулдаг. Хөвмөлийг дээрх уусгагчуудын аль нэгээр, тариаг хийхийн дөнгөж өмнөхөн найруулж бэлтгэнэ. Уусгагч шингэнийг бортого руу тариураар маш аажим (20-25 секундэд 5 мл орохоор тооцож) зөөлөн шахаж оруулаад, бортоготой эмийг босоо чиглэлээр зөөлөн хөдөлгөж нэг төрлийн хөвмөл болтол уусган найруулна. Хөвмөлийн гадаргуу дээр бага зэргийн хөөс үүсч болно. Тариаг найруулангуут өгзөгний булчингийн гадаргыг баримжаагаар 4 хуваасны гадна дээд талын хавтгайд булчингийн гүнд хатгаж тарина. Тариа хийсний дараа өгзөгний арьсыг спирттэй хөвөнгөөр дарж арчих хэрэггүй.

Найруулж бэлтгэсэн хөвмөлийг тарилгүй удаасан тохиолдолд хөвмөлийн коллоид чанар алдагдаж, тунадас үүссэнээс тариурын зүүг бөглөж тарих боломжгүй болох тохиолдол ажиглагддаг.

Тарилгыг анх удаа хийх бол эхний удаад 300 мянган нэгжээр хийж цаашдын тарилгыг 4 хоногийн дараа бүрэн тунгаар хийх хэрэгтэй. Хэрэв 600 мянган нэгжээр тарьж байгаа бол 6 хоног тутамд нэг удаа тарьдаг. Шаардлагатай гэж үзвэл (өндөр тунгаар хийж буй үед) эмийг 2 өгзгөнд хуваан тарьж болно.

           Анхдагч болон хоёрдогч тэмбүү өвчний үед нэг удаагийн тун 1.8 сая нэгж байх ба нийт 7 удаагийн тарилга шаардлагатай. Өвчтөнд эмчилгээг эхлэхдээ эхний 'тарилгыг булчинд 300 мянган нэгжээр хийгээд, дараагийн тарилгыг нэг хоногийн дараа бүрэн тунгаар хийж, дараа дараагийн тарилгуудыг долоо хоногт 2 удаа хийж эмчилдэг.

           Хэрэв хоёрдогчоор дахисан болон далд явцтай тэмбүүг эмчлэх бол эхний тунг 300 мянган нэгжээр хийгээд, дараа дараагийн тарилгуудыг 1.8 сая нэгжээр долоо хоногт 2 удаа хийж эмчилнэ. Курс эмчилгээ 14 удаагийн тарилга.

Гаж нөлөө:

Харшлын урвал: чонон хөрвөс, ангионевротик хаван, олон хэлбэрт шүүдэст улайлт, ховор тохиолдолд анафилаксийн шок.

Бусад: үе мөчөөр өвдөх, халуурах, эксфолиатив дерматит; ам гэмтэх, хоолой залгиурын үрэвсэл; цус багадалт, ялтас эс болон цагаан эсийн тоо буурах, цусны бүлэгнэлт муудах зэрэг гаж нөлөө тохиолдож болно.

Эмчилгээг удаан үргэлжпүүлсний дараа уг эмэнд мэдрэг бус бичил биетнээр (бактери, мөөгөнцөр гм) үүсгэгдсэн супер халдвар үүсэх эрсдэлтэй.

Тун хэтрэлт: одоогоор тун хэтэрсэн тохиолдол бүртгэгдээгүй

Эмийн харилцан нөлөөлөл:

Цефалоспорины бүлгийн эмүүд, ванкомицин, рифампицин болон аминогликозидын бүлгийн бактерицид үйлдэл бүхий антибиотикуудтай хамт хэрэглэхэд үйлчилгээний идэвхи нэмэгдэнэ (синергист үйлдэл); харин макролидын бүлгийн эмүүд(эритромицин гм), хлорамфеникол (левомицетин), линкозамид, тетрациклин болон сульфаниламид зэрэг бактерстатик эмүүдтэй хамт хэрэглэхэд үйлдлийн хүч нь буурдаг (антагонист үйлдэл).

Ууж хэрэглэдэг жирэмслэлтийн эсрэг эмүүдийн үйлдлийн хүчийг бууруулж, сарын тэмдгийн үед цус алдалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.

Шээс хөөх эмүүд, аллопуринол, фенилбутазон болон наркозын бус өвчин намдаах стероидын бус үрэвслийн эсрэг эмүүд (диклофенак, ибупрофен гм) нь пенициллины бөөрний сувганцраар гадагшлах хурдыг сааруулснаар цусан дахь тун хэмжээг нь ихэсгэх нөлөө үзүүлдэг.

Аллопуринолыг хамт хэрэглэвэл арьсны тууралт зэрэг харшлын урвал үзүүлэх эрсдлийг нэмэгдүүлнэ.

Онцгой анхааруулга!

Эмчилгээний үеэр харшлын урвалын ямар нэгэн шинж тэмдэг ажиглагдвал эмчилгээг нэн даруй зогсоох шаардлагатай

Тариаг хэзээ ч арьсан дор, судсанд, нугасны хөндий зэрэг биеийн ямар нэгэн хөндийд хийж болохгүй.

Эмийн бодис судсанд санамсаргүй тохиолдлоор орсон үед хэсэг газар мэдээ алдах, айдас түгшүүр төрөх, түр зуур хараа муудах шинж (синдром Уанье) ажиглагдаж болно. Тариаг судсанд орохоос сэргийлж, зүүг булчинд оруулсны дараа тариурын шахуургыг арагш татаж, соруулж шалгах шаардлагатай. Тариурт цус үзэгдвэл зүүг сугалж, дахин өөр газар хатгаж тарина.

Арьс өнгөний ямар нэгэн өвчтэй хүмүүст тэмбүү өвчин давхар байх магадлалтай гэж үзвэл, эмчилгээ эхлэхийн өмнө болон эмчилгээг дууссаны дараа 4 сарын турш бичил амь судлалын болон серологийн шинжилгээг хийж байх хэрэгтэй.

Эмчилгээний явцад мөөгөнцөрт өртөхөөс сэргийлж В бүлгийн витамин, аскорбины хүчил, шаардлагатай гэж үзвэл нистатин, леворин зэрэг мөөгөнцрийн эсрэг бэлдмэл хэрэглэж болно. Мөөгөнцрийн тархмал халдвар үүссэн бол флуконазол хэрэглэ.

Эмийн тун шаардлагатай хэмжээнээс бага байх эсвэл эмчилгээг эрт зогсоосны улмаас тухайн антибиотикт тэсвэртэй нянгийн омог үүсч болзошгүйг анхаарна уу

Хэдийгээр маш ховор тохиолдох ч амь насанд аюул учруулдаг анафилаксийн шок илэрч болно. Иймд анафилаксийн урвалын анхны шинж тэмдэг ажиглагдсан даруйд норэпинефрин ба глюкокортикостероид тарих, зохиомол амьсгал хийх зэрэг шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах хэрэгтэй.

Дициллин эмчилгээг зөвхөн эмчийн заалтаар, түүний хяналтан дор хэрэглэнэ.

Эмийн хэлбэр, савлалт:

Хөвмөл болгож найруулаад, булчинд тарихад зориулан бэлтгэсэн нунтаг. 10 мл-ийн багтаамжтай шилэн бортгонд 600000 нэгж тунгаар савласан.

Эмнэлгийн хэрэгцээнд зориулан 50 ширхэг бортоготой тариаг 5 ширхэг зааврын хамт хатуу цаасан хайрцагт хийсэн.

Хадгалалт: 8- 25 °С хэмд, хүүхэд хүрэхээргүй газар хадгал

Хүчинтэй хугацаа: Үйлдвэрлэснээс хойш 3 жил. Хугацаа дууссан эмийг хэрэглэж болохгүй.

Эм олгох нөхцөл: Зөвхөн жороор олгоно.

Үйлдвэрлэгч:

«Акционерное Курганское общество медицинских препаратов и изделий «Синтез»

(ОАО «Синтез»),

Российская Федерация, 640008, г. Курган, проспект Конституции, 7, тел (3522) 48-16-89