Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Леваксела
Худалдааны нэр
Англи
Левофлоксацин
Үйлдвэрлэгч
KRKA d.d., Novo Mesto
Гарал үүслийн улс
Словени
Тун хэмжээ
500мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ЭМИЙН БЭЛДМЭЛ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Бэлдмэлийн худалдааны нэр

ЛЕВАКСЕЛА® 250мг ба 500мг бүрхүүлтэй шахмал

ЛЕВАКСЕЛА®

 

Олон улсын худалдааны бус нэр: Левофлоксацин (Levofloxacin)

 

Найрлага

Идэвхит бодис: левофлоксацин. Бүрхүүлтэй шахмал тус бүр нь 250мг ба 500мг левофлоксациныг левофлоксацин гемигидрат хэлбэрээр агуулсан.

Туслах бодис: шахмалын цөмд: бичил талст целлюлоз, гидроксипропилцеллюлоз, кросповидон ( А хэлбэр), магнийн стеарат, шахмалын бүрхүүлд: гипромеллоз, индигокармин будагч бодис (Е132), жаргах нарны шар өнгийн будагч бодис (Е110), макрогол 4000, титаны давхар исэл (Е171), төмрийн ислийн улаан будагч бодис (Е172), төмрийн ислийн шар будагч бодис (Е172) (зөвхөн 500мг тунд зориулагдсан).

Дүрслэл

250 мг: уртавтар, 2 талдаа гүдгэр, ягаан өнгөтэй, ховил бүхий шахмал

500мг: уртавтар, 2 талдаа гүдгэр, шаргал өнгөтэй, ховил бүхий шахмал

 

Эмийн эмчилгээний бүлэг:

Бактерийн эсрэг хинолины бүлгийн эмийн бэлдмэл.

АТС код: J01MA12

 

Фармакологийн шинж чанар

Фармакодинамик

Левофлоксацин нь фторхинолины бүлгийн бактерийн эсрэг бэлдмэл бөгөөд рацемик идэвхтэй бодис болох офлаксацины энантиомер юм.

Үйлдлийн механизм

Левофлоксацин фторхинолины бүлгийн бактерийн эсрэг бэлдмэлийн хувьд ДНХ-гираза ба топоизомераз IV комплексд нөлөөлдөг.

Фармакокинетик/фармакодинамикийн харьцаа

Левофлоксацины бактерийн эсрэг идэвхийн зэрэг нь сийвэн дэх дээд концентрацын  (Cmax) харьцаа эсвэл фармакокинетикийн муруйн (AUC)  доорх талбай ба бактерийн өсөлтийг дарангуйлах хамгийн бага концентрацаас хамаарна.

Тэсвэртэй болох механизм

Топоизомераз II, ДНХ-гираза ба топоизомераз IV д аль алины бай хэсэгт үе шатлал бүхий мутацийн үр дүнд левофлоксацинд дасал үүснэ. Эсийн хориг  (Pseudomonas aerugenasa-д түгээмэл тохиолддог)  болон антибиотик эргэн ялгарах механизм зэрэг тэсвэртэй болох бусад механизм нь левофлоксацинд мэдрэг байдалд нөлөөлнө.

Левофлоксацин ба бусад фторхинолинууд хооронд солбицол тэсвэрт байдал үүсэх нь ажиглагдана. Левофлоксацины үйлдлийн механизмаас хамааралтай бусад бүлгийн бактерийн эсрэг бэлдмэлүүдтэй  солбицол тэсвэрт байдал  үүсдэггүй.

Ялгах босго түвшин

Антибиотикт мэдрэг бактерийг дунд зэрэг мэдрэг бактериас болон дунд зэрэг мэдрэг тэсвэртэй микроорганизмаас ялгах бактерийн эсрэг мэдрэг байдлыг шинжлэх Европын хорооны (EUCAST) санал болгож буй левофлоксацины бактерийн өсөлт хамгийн бага концентрацыг (мг/л) доорхи хүснэгтэд харуулав.

EUCAST-ын зөвлөмж бүхий дарангуйлах хамгийн бага концентрацын эмнэл зүйн дээд хэмжээ. (2.0, 01-01-2012 хувилбар)

Эмгэг төрөгч

Мэдрэг

Тэсвэртэй

Enterobacteriacae

≤1 мг/л

>2 мг/л

Pseudomonas spp.

≤1 мг/л

>2 мг/л

Acinetobacter spp.

≤1 мг/л

>2 мг/л

Staphylococcus spp.

≤1 мг/л

>2 мг/л

S. pneumoniae1

≤2 мг/л

>2 мг/л

Streptococcus A,B,C,G

≤1 мг/л

>2 мг/л

H. influenzae2, 3

≤1 мг/л

>1 мг/л

M. catarrhalis3

≤1 мг/л

>1 мг/л

Төрлөөс үл хамаарах дээд үзүүлэлт4

≤1 мг/л

>2 мг/л

1.        Левофлоксацины хамгийн дээд үзүүлэлт өндөр тунгийн эмчилгээнд хамаарна.

2.        Фторхинолин тэсвэртэй доод төвшин боломжтой боловч H. influenzae2 үүсгэгдсэн амьсгалын замын эмгэгийн үед эмнэл зүйн ач холбогдолтой гэх нотолгоо байхгүй. (Ципрофлоксацины  бактери дарангуйлах хамгийн бага концентрац 0.12-0.5 мг/л)

3.        Мэдрэг байдлын бактери дарангуйлах хамгийн бага концентрацын дээд үзүүлэлтээс өндөр бактерийн омог маш ховор эсвэл одоог хүртэл бүртгэгдээгүй. Дээрх ялгасан омогт бактерийн эсрэг мэдрэг байдал ба тодорхойлох шинжилгээг давтах шаардлагатай бөгөөд хэрвээ үр дүн батлагдвал омгийг лавлагаа лабораторид илгээнэ. Одоог хүртэл бактери дарангуйлах хамгийн бага концентрацын үзүүлэлт бүхий тэсвэрт байдлыг дээд хэмжээг давсан үзүүлэлттэй ялгасан омгийн талаар эмнэл зүйн нотолгоо байдаггүй тул үүнийг тэсвэртэй гэж тооцно.

4.        Дээд үзүүлэлтийг 500 мг нэг удаа уух тунгаас 500 мг 2 удаа хоногт уух тун болон 500 мг нэг удаа ба 500 мг 2 удаа хоногт судсаар тарьж хэрэглэх тунд тус тус хэрэглэнэ.

Зарим зүйлийн бактерийн тэсвэртэй байдлын тархалтын төвшин цаг  хугацаа болон байршлаас хамааран өөрчлөгдөж болно. Иймээс ялангуяа хүнд хэлбэрийн халдварт өвчин зэргийг эмчлэхэд тухайн орон нутаг дах бактерид тэсвэрт байдлын талаарх мэдээллийг мэдэж байх нь чухал байдаг. Хэрвээ тэсвэрт байдлын тархалтын төвшин хэт өндрөөс хэд хэдэн халдварт өвчний  эмчилгээнд эмийн бодис үр дүн хангалтгүй байгаа тохиолдолд мэргэжлийн зөвлөгөө авах шаардлагатай.

Ерөнхийдөө мэдрэг зүйл

Аэроб  грам-эерэг  бактери

Bacillus anthracis

Staphylococcus aureus methicillin-susceptible

Staphylococcus saprophyticus

Streptococci, group C and G

Streptococcus agalactiae

Streptococcus pneumoniae

Streptococcus pyogenes

Аэроб грам-сөрөг бактери

Eikenellacorrodens

Haemophilus influenzae

Haemophilus para-influenzae

Klebsiellaoxytoca

Moraxella catarrhalis

Pasteurellamultocida

Proteus vulgaris

Providenciarettgeri

Анаэроб бактери

Peptostreptococcus

Бусад

Chlamydophilapneumoniae

Chlamydophilapsittaci

Chlamydia trachomatis

Legionella pneumophila

Mycoplasma pneumoniae

Mycoplasma hominis

Ureaplasmaurealyticum

Олдмол тэсвэрт чанар асуудалтай байж болох зүйлүүд

Аэроб грам-эерэг бактери

Enterococcus faecalis

Staphylococcus aureus метициллин резистентный #

Коагулаза-отрицательный Staphylococcus spp

Аэроб грам-сөрөг бактери

Acinetobacterbaumannii

Citrobacterfreundii

Enterobacteraerogenes

Enterobacter cloacae

Escherichia coli

Klebsiellapneumoniae

Morganellamorganii

Proteus mirabilis

Providenciastuartii

Pseudomonas aeruginosa

Serratiamarcescens

Анаэроб бактери

Bacteroides fragilis

Байгалийн тэсвэртэй омгууд

Аэроб грам-эерэг бактер

Enterococcus faecium

 

#Метициллинд тэсвэртэй S. aureus нь левофлоксацин зэрэг фторхинолинуудад давхар тэсвэртэй болсон байх магадлалтай.

 

Фармакокинетик

Шимэгдэлт

Ууж хэрэглэхэд левофлоксацин хурдан бүрэн шимэгдэж сийвэн дэх дээд концентрацад 1-2 цагийн хугацаанд хүрнэ.

Биохүртэхүй 99-100%.

Хоол хүнсний хэрэглээ левофлоксацины шимэгдэлтэнд бараг л нөлөөлөхгүй.

500 мг тунгаар хоногт 1-2 удаа тунлан хэрэглэхэд тэнцвэртэй байдалд 48 цагийн дотор хүрдэг.

Тархалт

Левофлоксацины 30-40% нь цусны сийвэнгийн уурагтай нэгдэнэ. 500 мг тунгаар нэг удаа болон давтан хэрэглэхэд дундаж тархалтын эзлэхүүн ойролцоогоор 100 литр байдаг нь бие организм д өргөн тархдагийн харуулдаг.

Биеийн эд болон шингэнд нэвтрэх чанар

Левофлоксацин нь гуурсан хоолойн салст бүрхүүл, эпител бүрхүүлийн шингэн, альвеоляр макрофаг, уушигны эд, арьс (цэврүүний шингэн), түрүү булчирхайн эд ба шээс зэрэгт нэвчих чадвартай боловч нуруу нугасны шингэнд сул нэвчинэ.

Биохувирал

Левофлоксацин маш бага зэрэг метаболизм орох бөгөөд метаболит нь дисметил-левофлоксацин  ба левофлоксацин-N-оксид болно.дээрх метаболитууд шээсээр ялгарах эмийн бэлдмэлийн 5%-иас бага хэмжээтэй байдаг. Левофлоксацин стереохимийн хувьд тэнцвэртэй ба хэм бус өөрчлөлтөд ордоггүй.

Ялгарал

Судсаар болон ууж хэрэглэсний дараа левофлоксацин цусны сийвэнгээс харьцангуй удаан гадагшлана. (Хагас ялгарлын хугацаа 6-8 цаг) Бөөрөөр үндсэндээ ялгардаг. (Хэрэглэсэн тунгийн 85%) Нэг удаа хэрэглэсэн 500 мг тунгийн левофлоксацины ерөнхий клиренс 175±29,2 мл/мин байна.

Ууж болон судсаар тарьж хэрэглэсэн үеийн фармакокинетикийн онц ялгаагүй тул аль аль хэрэглэх аргыг сонгох боломжтой.

Шугаман чанар

50-1000 мг тунгийн хүрээнд левофлоксацин шугаман фармакинетиктэй байдаг.

Хүн амын онцгой бүлгүүд

Левофлаксацины фармакокинетикт бөөрний дутагдал нөлөөлнө. Бөөрний үйл ажиллагаа буурснаар бөөрний клиренс ба ялгарал багасч, хагас задралын хугацаа ихсэж буй доорх хүснэгтээс үзэж болно:

Бөөрний дутагдлын үеийн нэг удаагийн тун 500 мг үеийн фармакокинетикийн үзүүлэлтүүд

Креатинины клиренс [мл/мин]

< 20

20 - 49

50 - 80

Бөөрний клиренс [мл/мин]

13

26

57

Бөөрний хагас задралын хугацаа [ц]

35

27

9

 

Өндөр настай өвчтөнүүд

Креатинины клиренсээс өөр онцын залуу ба өндөр настай өвчтөн хоорондын фармакокинетикийн ялгаагүй.

Хүйсийн ялгаа

Эрэгтэй ба эмэгтэй өвчтөнд хийгдсэн судалгаагаар хүйсээс хамааралтай бага зэрэг чухал бус ялгаатай байв. Эмнэл зүйн ач холбогдол бүхий хүйсийн ялгаатай байдлын нотолгоогүй.

 

Хэрэглэх заалтууд

 

Бэлдмэлийн нэр - Леваксела шахмал. Леваксела шахмал нь левофлоксацин гэдэг эмийн бодис агуулсан. Энэ нь антибиотикийн бүлэгт хамаарагдах эмийн бэлдмэл. Левофлоксацин – хинолины бүлгийн антибиотик бөгөөд  таны биед халдвар үүсгэх нянг устгах үйлдэл үзүүлнэ.

Леваксела шахмалыг дараах халдварын үед хэрэглэнэ:

-       Хамрын дайвар хөндийн халдвар

-       Уушгины хатгалгаа эсвэл амьсгалахад хүндрэлтэй удаан хугацаанд үргэлжилсэн

-       Бөөр, давсаг,шээс ялгаруулах замын халдвар

-       Түрүү булчирхайн архаг халдвар

-       Арьс, арьсан доорх өөхөн эд, булчин буюу зөөлөн эдийн халдвар.

Зарим онцгой тохиолдолд Леваксела тарилгын уусмалыг боомын уушгины хэлбэрээр өвчлөх болон боом өвчнийг үүсгэх бактериар үүсгэгдсэн эмгэгийн  хүндрэлээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

 

Эсрэг заалт:

Дараах тохиолдолд Левакселаг хэрэглэж болохгүй тул эмчлэгч эмчтэйгээ зөвлөнө үү. Үүнд:

-       Левофлоксацин болон бусад хинолины бүлгийн моксифлоксацин, ципрофлоксацин зэрэг антибиотикууд, мөн бэлдмэлийн найрлага дахь бодист (найрлага хэсгийг үзнэ үү) харшилтай.

-       Арьсанд тууралт гарах, залгих эсвэл амьсгалахад хүндрэлтэй, уруул, нүүр, хоолой, хэл хавдсан зэрэг харшлын шинж илрэхэд. 

-       Эпилепси гэж оношлогдож байсан бол.

-       Өмнө нь хинолины бүлгийн антибиотик хэрэглэснээс тендинит зэрэг шөрмөстэй холбоотой асуудал үүсч байсан. Шөрмөс бол яс ба булчинг хооронд нь холбодог эд юм.

-       Хүүхэд ба өсвөр насныхан

-       Жирэмсэн ба жирэмслэхээр төлөвлөж байгаа бол.

-       Хөхүүл эмэгтэйчүүд

Дээр дурьдсан тохиолдолдуудад уг бэлдмэлийг хэрэглэхгүй. Хэрэв та итгэлгүй байвал Левакселаг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэй зөвлөнө үү.

 

Онцгой анхааруулга ба урьдчилан сэргийлэлт

Дараах тохиолдолд Левакселаг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэй зөвлөнө үү. Үүнд:

-       Таны нас 60 ба түүнээс өндөр.

-       Стероид гэж нэрлэгдэх кортикостероидуудыг хэрэглэдэг (Леваксела ба бусад эмийн бэлдмэл хэсгийг үзнэ үү).

-       Өмнө нь уналт (таталт) өгч байсан.

-       Өмнө нь тархинд цус харвасан эсвэл бусад гэмтлээс үүсдэлтэй тархиндаа гэмтэл авч байсан.

-       Өмнө нь бөөрний өвчнөөр өвчилж байсан.

-       Өмнө нь глюкозо-6-фосфатдегидрогеназагийн дутагдал өвчнөөр өвчилж байсан. Уг бэлдмэлийг хэрэглэхэд цусны ноцтой эмгэг үүсэх магадлал ихэснэ.

-       Өмнө нь сэтгэцийн өөрчлөлттэй байсан.

-       Өмнө нь дараах зүрхний эмгэг байдалт илэрч байсан. Үүнд: төрөлхийн QT интервал уртассан эсвэл удмын QT интервал уртассан (зүрхний ЭКГ-р тодорхойлно) өгүүлэмжтэй, бие махбодийн давсны солилцоо алдагдсан (ялангуяа цусан дахь кали, магнийн түвшин бага), зүрхний хэмнэл маш удаан (брадикарди гэж нэрлэдэг), зүрхний сулрал (зүрхний дутагдал), зүрхний шигдээс болж байсан өгүүлэмжтэй (зүрхний шигдээс), та эмэгтэй байх эсвэл өндөр настан, ЭКГ-д эмгэг өөрчлөлтийг үүсгэдэг эмийн бэлдмэл хэрэглэдэг (Леваксела ба бусад эмийн бэлдмэл хэсгийг үзнэ үү) зэрэг тохиолдолд уг бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ.

-       Чихрийн шижинтэй.

-       Өмнө нь элэгний өвчнөөр өвчилж байсан.

-       Миастени гравистай.

Хэрэв та Левакселаг хэрэглэх эсэхдээ итгэлгүй байвал яаж хэрэглэх талаар эмч, эм зүйчтэй зөвлөнө үү.

Леваксела жаргаж буй нар FCF” будагч агуулдаг

Харшлын урвал илэрч болзошгүй.

 

 

Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэл

Хэрэв та ямар нэг өөр эмийн бэлдмэл хэрэглэж байгаа эсвэл ойрын хугацаанд хэрэглэсэн, хэрэглэхээр төлөвлөж байгаа бол эмчлэгч эмч, эм зүйчид энэ талаар мэдэгдэнэ үү.

Энэ нь Леваксела нь бусад эмийн бэлдмэлийн үйлдлийн механизмд нөлөөлөхөөс сэргийлнэ. Зарим эмийн бэлдмэл Левакселагийн үйлдлийн механизмд нөлөөлдөг.

 

Ялангуяа дараах эмийн бэлдмэлүүд нь Левакселагийн гаж нөлөө үүсэх магадлалыг ихэсгэдэг тул эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ үү.

-       Үрэвслийн эмчилгээнд хэрэглэгддэг кортикостероидууд, зарим тохиолдолд стериод гэж нэрлэгдэг бэлдмэлүүд нь танд шөрмөсний үрэвсэл/урагдал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

-       Варфарин - цус бүлэгнэлтийг саатуулах зорилгоор хэрэглэгддэг бэлдмэл нь цус алдах магадлалыг ихэсгэнэ. Тогтмол хийгдэх цусны шинжилгээгээр эмчлэгч эмч таны цусны бүлэгнэлтийн байдлыг хянана. 

-       Теофиллин - амьсгалын алдагдлыг эмчлэхэд хэрэглэдэг бэлдмэл. Хэрэв та Левакселаг хэрэглэж байгаа бол уналт (таталт) үүсэх магадлалыг ихэсгэнэ.

-       Үрэвслийн эсрэг дааврын бус бэлдмэлүүд (ҮЭДББ) – өвдөлт, үрэвслийн эмчилгээнд хэрэглэгддэг ацетилсалицилын хүчил, фенбуфен, кетопрофен, индометацин зэрэг юм. Хэрэв та Леваксела хэрэглэж байгаа бол уналт (таталт) үүсэх магадлалыг ихэсгэнэ.

-       Циклоспорин – эрхтэн шилжүүлэн суулгасны дараа хэрэглэдэг бэлдмэлийн гаж нөлөөг ихэсгэх талтай.

-       Дараах эмийн бэлдмэлүүдийг хэрэглэхэд зүрх дэлсэх шинж илэрдэг. Үүнд: зүрхний хэм алдагдалтын эсрэг бэлдмэл (хэм алдагдалтын эсрэг хинидин, гидрохинидин, дизопирамид, соталол, дофетилид, ибутилид, амиодарон), сэтгэл гутралын эсрэг бэлдмэл(гурван цагирагт сэтгэл уналын эсрэг эмүүд болох амитриптилин, имипрамин), сэтгэцийн хямралын үед хэрэглэх бэлдмэл (солиорлын эсрэг эм-нейролептик), нянгийн халдварын үед хэрэглэх бэлдмэл (“макролидын бүлгийн антибиотикууд болох эритромицин, азитромицин, кларитромицин) зэрэг юм.

-       Пробенецид – тулай өвчнийг эмчлэх эм, циметидин – шархлаа, гулгилтыг эмчлэх эм зэрэгтэй Левакселаг хамт хэрэглэх бол болгоомжтой хэрэглэнэ үү. Хэрэв танд элэгтэй холбоотой асуудал илэрсэн бол эмчлэгч эмч бэлдмэлийн тунг бууруулж болно.

 

Доорх эмийн бэлдмэлүүдтэй Леваксела шахмалыг хамт хэрэглэж болохгүй. Учир нь Левакселагийн үйлдлийн механизмд нөлөөлж болзошгүй.  Үүнд:

-       Төмөр агуулсан шахмал (цус багадалтын эмчилгээнд), цайр, магний агуулсан хүнсний нэмэлт, хөнгөн цагаан агуулсан антацидууд (ходоодны хүчил ихсэлт, цээж хорсолтын эмчилгээнд), диданозин эсвэл сукральфат (ходоодны шархны эмчилгээнд). Хэрэв та төмөр агуулсан шахмал, цайр агуулсан нэмэлт, антацид, диданозин эсвэл сукральфат хэрэглэж байгаа бол гэдэг хэсгийг үзнэ үү.

 

Опийн бэлдмэл байгаа эсэхийг тодруулах шээсний шинжилгээ

Леваксела хэрэглэж байгаа хүмүүсийн шээсний шинжилгээнд өвдөлт намдаах хүчтэй үйлдэл бүхий опийн бүлэг гэж нэрлэгдэх бэлдмэлийн хуурамч эерэг хариу илэрч болно. Хэрэв эмч таныг шээсний шинжилгээ хийлгэхийг зөвлөж буй тохиолдолд Леваксела хэрэглэж байгаагаа мэдэгдэх шаардлагатай.

 

Сүрьеэгийн сорил

Сүрьеэгийн нянг илрүүлэх лабораторийн шинжилгээнд уг бэлдмэл нь хуурамч эерэг хариу үзүүлж болзошгүй.

 

Жирэмсэн, хөхүүл үеийн хэрэглээ

-       Жирэмсэн ба жирэмслэхээр төлөвлөж байгаа

-       Хөхүүл, хүүхдээ хөхөөр хооллохоор төлөвлөж байгаа  эмэгтэйчүүд уг бэлдмэлийг хэрэглэхгүй.

Хэрэв та жирэмсэн, хөхүүл, эсвэл жирэмслэхээр төлөвлөж байгаа бол бэлдмэл хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэй зөвлөнө үү.

 

Тээврийн хэрэгсэл жолоодох ба механизмтай ажиллах

Уг бэлдмэлийг хэрэглэсний дараа толгой эргэх, нойрмоглох, орон зайн мэдрэмж алдагдаж дайвалзах, хараа өөрчлөгдөх зэрэг гаж нөлөө илэрсэн бол  таны анхаарал төвлөрөл, хариу урвалын хурдад нөлөөлөх тул энэ үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй, анхаарал төвлөрөл ихээр шаардах ажил хийхгүй байх нь зүйтэй.

Хэрэглэх арга ба тун

Эмч, эм зүйчийн зөвлөгөөг чанд баримтлан бэлдмэлийг хэрэглэнэ үү. Хэрэв танд эргэлзээ төрвөл эмчлэгч эмч, эм зүйчээс зөвлөгөө авна уу.

-       Шахмалыг ууж хэрэглэнэ.

-       Шахмалыг бүтнээр залгиж усаар даруулна.

-       Шахмалыг хооллох үедээ эсвэл хоолны хооронд дурын үед хэрэглэж болно.

-       Шахмал ижил тунд хуваагдсан байж болно.

 

Нарны туяанаас арьсыг хамгаалах нь

Бэлдмэл хэрэглэж байх үед болон хэрэглэснээс хойш 2 хоногийн турш  нарны шууд туяанаас хамгаалах шаардлагатай. Энэ нь арьс наранд хэт мэдрэг болсноос чимчигнэх, цэврүү үүсэх, түлэгдэж болзошгүй. Үүнээс сэргийлэхийн тулд дараах арга хэмжээг авна. Үүнд:

-       Нарнаас хамгаалах өндөр идэвхитэй тос хэрэглэх

-       Биеийн хэсэг ил гарахгүйгээр хувцаслах

-       Нарны шууд туяанд өртөхгүй байх

 

Хэрэв та төмөр агуулсан шахмал, цайр агуулсан нэмэлт, антацид, диданозин эсвэл сукральфат хэрэглэж байгаа бол

-       Дээрх бэлдмэлүүдийг Левакселатай нэг дор хэрэглэхгүй байх

-       Дээрх бэлдмэлүүд ба Леваксела хэрэглэх хоорондын зай нь 2 цаг байна.

 

Бэлдмэлийг ямар хэмжээгээр хэрэглэх вэ?

-       Эмчлэгч эмч хэдэн шахмал Леваксела хэрэглэхийг шийднэ.

-       Эмийн тун бие махбодийн халдварын байрлал, хэлбэрээс хамаарна.

-       Эмчилгээний үргэлжлэх хугацаа халдварын хүнд, хөнгөний зэргээс хамаарна.

-       Хэрэв танд эмийн үйлдэл хэт сул, эсвэл хэт хүчтэй байгаа санагдвал дур мэдэн тунг өөрчилж болохгүй. Эмчлэгч эмчдээ хандана уу.

 

Насанд хүрэгчид ба өндөр настан

Хамрын дайвар хөндийн халдвар

-       Леваксела 250мг тунтай хоёр шахмалыг хоногт нэг удаа өдөр бүр

-       Эсвэл Леваксела 500мг тунтай нэг шахмалыг хоногт нэг удаа өдөр бүр хэрэглэнэ.

 

Амьсгалахад хүндрэлтэй удаан хугацаанд үргэлжилсэн уушгины халдвар

-       Леваксела 250мг тунтай хоёр шахмалыг хоногт нэг удаа өдөр бүр

-       Эсвэл Леваксела 500мг тунтай нэг шахмалыг хоногт нэг удаа өдөр бүр хэрэглэнэ.

 

Хатгалгаа

-       Леваксела 250мг тунтай хоёр шахмалыг хоногт нэгээс  хоёр удаа өдөр бүр

-       Эсвэл Леваксела 500мг тунтай нэг шахмалыг хоногт хоёр удаа өдөр бүр хэрэглэнэ.

 

Бөөр, давсаг,шээс ялгаруулах замын халдвар

-       Леваксела 250мг тунтай нэгээс хоёр шахмалыг  өдөр бүр

-       Эсвэл Леваксела 500мг тунтай 1/2 шахмалыг  өдөр бүр хэрэглэнэ.

 

Түрүү булчирхайн халдвар

-       Леваксела 250мг тунтай хоёр шахмалыг хоногт нэг удаа өдөр бүр

-       Эсвэл Леваксела 500мг тунтай нэг шахмалыг хоногт нэг удаа өдөр бүр хэрэглэнэ.

 

Арьс, арьсан дорх өөхөн эд, булчингийн  халдвар

-       Леваксела 250мг тунтай хоёр шахмалыг хоногт нэгээс хоёр удаа өдөр бүр

-       Эсвэл Леваксела 500мг тунтай 1/2 шахмалыг хоногт хоёр удаа өдөр бүр хэрэглэнэ.

 

Бөөрний эмгэгтэй насанд хүрэгчид ба өндөр настан

Эмчлэгч эмч эмийн тунг бууруулж болно.

 

Хүүхэд, өсвөр насныхан

Хүүхэд, өсвөр насныханд уг бэлдмэлийг хэрэглэхгүй.

 

Леваксела хэрэглэх цагийг хожимдуулах

Хэрэв та хэрэлэхээ мартсан бол санасан даруйдаа эмээ ууна. Орхигдсон тунг нөхөх зорилгоор давхарлаж хэрэглэж болохгүй.

 

Леваксела хэрэглэхээ зогсоох

Таны биеийн байдал сайжирмагц Леваксела хэрэглэхээ зогсоож болохгүй. Эмчийн зөвлөсөн тунг гүйцэд хэрэглэх нь чухал. Учир нь бэлдмэл хэрэглэхийг зогсоосны дараа таны биеийн байдал муудах эсвэл нянгууд тухайн бэлдмэлд тэсвэртэй болж болзошгүй.

 

Илэрч болзошгүй гаж нөлөө

Тухайн бэлдмэл нь бусад эмийн бэдмэлийн адил гаж нөлөөтэй боловч хүн болгонд илрэхгүй. Доорх  гаж нөлөө нь ихэвчлэн хөнгөн  болон дунд зэргийн хэлбэрээр илэрч, богино хугацаанд арилдаг.  

Хэрэв доорх гаж нөлөө ажиглагдвал Левакселаг хэрэглэхийг зогсоож, эмч эсвэл эмнэлэгт даруй хандана уу:

Маш ховор (10000 хүнээс 1 хүнд илэрнэ)

-       Таньд харшлын урвал илэрнэ. Арьсан дээр тууралт гарах, амьсгалах, залгихад хүндрэлтэй байх, уруул, нүүр, хоолой, хэл хавдах зэрэг шинжээр илэрнэ.

Доорх аюултай гаж нөлөө ажиглагдвал Леваксела хэрэглэхийг зогсоож эмчид даруй хандана уу. Таньд эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай байж болно. 

Ховор (1000 хүнээс 1 хүнд илэрнэ)

-       Цустай, усархаг суулгалт, гэдэс базлах, өндөр халуурах нь гэдэсний хүнд эмгэгийг шинж байж болно.

-       Шөрмөс, холбоос өвдөж, үрэвсэх нь тэдгээрийн урагдалд хүргэж болзошгүй. Ялангуяа ахиллын шөрмөс ихээр гэмтдэг.

-       Уналт (таталт)

Маш ховор (10000 хүнээс 1 хүнд илэрнэ)

-       Арьс хорсож халуу оргих, чимчигнэх, өвдөх, мэдээгүй болох нь нейропати өвчний шинж юм.

Тодорхойгүй (тохиолдолын давтамжийг тодорхойлох мэдээлэлгүй)

-       Арьсны цэврүүт тууралт, уруул, нүд, ам, хамар, бэлэг эрхтэн орчмын арьс хуурах

-       Хоолны дуршил буурах, арьс, нүд шарлах, шээсний өнгө бараан болох, ходоод (гэдэс) орчмын арьс загатнах эсвэл хөндүүрлэх зэрэг шинж нь элэгний үйл ажиллагааны дутагдалын төгсгөлийн үед илрэх шинж юм.

Хэрэв Левакселаг хэрэглэх үед хараа муудах болон харааны эрхтний талаас өөр шинжүүд илэрвэл нүдний эмчид яаралтай хандана уу.

Хэрэв доор дурьдсан гаж нөлөө хүндрэх эсвэл хэд хоногоос илүү үргэлжилбэл эмчид хандана уу:

Байнга (10 хүнээс 1 хүнд илрэх)

-       Нойр өөрчлөгдөх

-       Толгой өвдөх, толгой эргэх

-       Дотор муухайрах, бөөлжих, суулгах

-       Зарим ферментийн цусан дахь түвшин ихсэх

Олонтаа (100 хүнээс 1 хүнд илрэх)

-       Бусад нян, мөөгөнцөрийн тоо өөрчлөгдөх, Candida –р үүсгэгдсэн мөөгөнцөрийн халдвар зэрэг эмчилгээ шаардагдсан үед

-       Цусны зарим шинжилгээний үр дүнд суурилсан лейкоцитын тооны өөрчлөлт (лейкопени, эозинофили)

-       Стресс (сэтгэл түгшил), ухаан балартах мэдрэмж, цочиромтгой болох, нойрмоглох, чичрэх, толгой эргэх.

-       Амьсгалахад хүндрэлтэй байх (амьсгаадах)

-       Амтлах  мэдрэхүй өөрчлөгдөх, хоолны дуршил буурах, ходоод хямрах эсвэл хоол боловсруулалт алдагдах (диспепси), хэвлий орчмоор өвдөх, гэдэс дүүрэх (метеоризм), өтгөн хатах.

-       Арьс загатнах, туурах, чонон хөрвөс, хөлрөмтгий болох (гипергидроз).

-       Үе, булчингаар өвдөх.

-       Элэг (билирубины хэмжээ нэмэгдэх) эсвэл бөөрний эмгэгтэй (креатинины хэмжээ нэмэгдэх) холбоотойгоор цусны шинжилгээний зарим үзүүлэлт өөрчлөгдөх.

-       Ядрах.

Хаяа  (1000 хүнээс 1 хүнд илрэх)

-       Тромбоцитын тоо буурснаас амархан хөхрөх болон цус алдах (тромбоцитопени)

-       Цагаан эсийн тоо буурах (лейкоцитопени)

-       Дархлааны хариу урвал нэмэгдэх  (хэт мэдрэгших)

-       Цусан дахь глюкозын хэмжээ буурах (гипогликеми). Энэ нь чихрийн шижинтэй хүмүүст чухал юм.

-       Хий юм сонсох, харах (галлюцинаци, параной), үзэл бодол өөрчлөгдөх (сэтгэцийн хариу урвал) нь амиа хорлох сэдэл төрөх, оролдлого хийх эрсдэлтэй.

-       Сэтгэл унал, тайван бус болох (хөөрөл), хар дарж зүүдлэх

-       Гарын алга, хөлийн ул чимчигнэх (парастези)

-       Чих шуугих, хараа муудах

-       Зүрх огцом дэлсэх, артерийн даралт  буурах (гипотензи)

-       Булчин сулрах энэ нь миастени гравистай хүмүүст чухал (ховор тохиолдох мэдрэлийн системийн өвчин)

-       Бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх болон зарим тохиолдолд бөөрний дутагдал үүснэ. Энэ нь интерстициальный нефрит буюу бөөрний эдэд үүссэн харшлын урвалтай холбоотой.

-       Халууралт

Тодорхойгүй (тохиолдолын давтамжийг тодорхойлох мэдээлэлгүй)

-       Улаан эсийн  тоо буурах (анеми): улаан эсийн гэмтэлтэй холбоотойгоор энэ нь арьс цонхийх эсвэл шарлах шинжээр илэрнэ: цусны бүх төрлийн эсүүдийн тоо цөөрөх (панцитопени)

-       Халуурах, хоолой өвдөх, ядрах нь цагаан эсийн тоо буурснаас шалтгаалдаг(агранулоцитоз).

-       Цусны эргэлтийн зогсонгишил (анафилаксийн шок төст хариу урвал илэрнэ)

-       Цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэх (гипергликеми) эсвэл буурч комд хүрнэ (гипогликемийн ком). Энэ нь чихрийн шижинтэй хүмүүст чухал юм.

-       Үнэрлэх ба амтлах мэдрэмж өөрчлөгдөх, алдагдах (паросми, аносми, агевзи)

-       Хөдөлгөөн ба алхаа өөрчлөгдөх (дискинези, экстрапирамидын өөрчлөлт)

-       Түр зуурын ухаан алдалт эсвэл тэнцвэр алдагдах

-       Түр зуурын харалган

-       Сонсгол буурах, алдагдах

-       Зүрхний хэм эмгэгээр түргэсэх эсвэл зогсох, амь насанд аюултайгаар зүрхний хэм алдагдах (QT интервал уртсах гэж нэрлэдэг, ЭКГ-д илэрнэ)

-       Амьсгалахад хүндрэлтэй эсвэл хэржигнэх ( гуурсан хоолойн агчил)

-       Уушгины талаас харшлын урвал илрэх

-       Нойр булчирхайн үрэвсэл

-       Элэгний үрэвсэл (гепатит)

-       Арьс нарны туяа ба хэт ягаан туяанд хэт мэдрэгших (гэрэлд мэдрэгших)

-       Харшлын урвалаас шалтгаалсан цусны судасны үрэвсэл (васкулит)

-       Амны хөндийн эдийн үрэвсэл (стоматит)

-       Булчин сэмрэх, урагдах (рабдомиолиз)

-       Үе хавдаж улайх (артрит)

-       Нуруу, цээж, гар хөл өвдөх

-       Порфири сэдрэх (бодисын солилцооны маш ховор өвчин)

-       Хараа муудсан болон муудалгүйгээр удаан хугацаагаар толгой өвдөх (гавлын дотоод даралт ихсэх)

 

Тун хэтрэлт:

Хэрэв та санамсаргүйгээр зөвлөснөөс олон шахмал хэрэглэсэн бол эмч яаралтай хандахдаа хэрэглэсэн эмийн савыг авч очно уу. Энэ нь эмчид таны хэрэглэсэн гэдгийг илтгэх юм.  Левакселаг хэт өндөр тунгаар хэрэглэхэд дараах үйлдэл үзүүлнэ. Үүнд уналт (таталт), ухаан балартах, ойгүйдэх, салгалах, зүрх дэлсэх зэрэг зүрхний зовиур, дотор муухайрах, ходоод халуу хорсох зэрэг юм.

 

Савлагаа

250мг ба 500мг бүрхүүлтэй шахмал 5 болон 7 ширхэгээр нэг блистерт савлагдана. 1 эсвэл 2 блистер (тус бүр 5 болон 7 шахмал бүхий) нь хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлагдана.

 

Хадгалах нөхцөл:

Бэлдмэлийг хадгалах онцгой нөхцөл шаардахгүй. Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

 

Хадгалах хугацаа:

5 жил.

Хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй.

 

Олгох нөхцөл:

Жороор олгоно.

 

Үйлдвэрлэгч

КРКА, д.д., Ново Ново место, Словения.