
Хэрэглэх заавар
А-ФЛЮ 375 мг КАПСУЛ ЭМИЙН ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Эмийн худалдааны нэр: А-ФЛЮ 375 мг
Олон улсын нэршил: Карбоцистеин
Эмийн хэлбэр: Капсул
Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг капсул нь 375 мг карбоцистеин агуулна.
Эмийн эмчилгээний бүлэг: Цэр шингэлэх, ховхлох үйлдэлтэй бэлдмэл
Эм судлалын үйлдэл: Гуурсан хоолойн салстын хундган эсийн фермент болох сиалийн трансферазыг идэвхжүүлсэнээр цэр ховхлох, шингэлэх үйлчилгээ үзүүлнэ. Гуурсан хоолойн шүүрэл сиаломуцины саармаг болон хүчиллэгийн харьцааг хэвийн болгох ба салсын зуурамтгай болон уян чанарыг сэргээснээр цэр гадагшлалтыг дэмжинэ. Салст бүрхэвчийг нөхөн төлжүүлж, бүтцийг хэвийн болгон, хучуур эдийн үйл ажиллагааг идэвхижүүлнэ. Дархлааны идэвхитэй IgA-ийн ялгаралт (өвөрмөц хамгаалалт) болон салстын бүрэлдэхүүний сульфгидрилийн бүлгийн хэмжээг (өвөрмөц бус хамгаалалт) сэргээн, цэр гадагшлалтыг сайжруулдаг.
Хэрэглэх заалт: Бэлдмэлийг амьсгалын замын эрхтний үрэвсэлт өвчнүүд, уушгины мэс заслын дараахь хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхээс гадна идээт халдварын гаралтай:
- Хөхүүл ханиалга
- Хурц ба архаг бронхит
- Бронхиальная астма
- Пневмони (хатгаа)
- Бронхоэктаз
- Муковицадозын үед болон халдварт харшлын үеийн бронхийн астма, бактерийн болон идээт үрэвслийн үед дотуур ууж хэрэглэхэд их үр дүнтэй.
Хэрэглэх арга, тун: Дотуур ууж хэрэглэнэ. Хэрэглэхийн өмнө эмчтэйгээ зөвлөлдөнө үү.
Насанд хүрэгсэд 2 капсул (750мг)-аар өдөрт 3 удаа, өвчний шинж тэмдэг багассан үед 1 капсул (375мг)-аар өдөрт 4 удаа 50-100мл хэмжээний усаар даруулж ууна. Карбоцистеин хооллохын өмнө болон хооллосны дараа аль ч үед хэрэглэж болно.
Хориглох заалт:
- Карбоцистеин болон найрлага дахь бусад бодисуудад хэт мэдрэгшсэн үед
- Ходоод болон дээд гэдэсний шархлааны сэдрэлийн үед
- Архаг гломерулонефритын сэдрэлийн үе, давсагны үрэвсэл
- Архаг гломерулонефрит, ходоод болон дээд гэдэсний шархлаагаар өвдөж байсан өгүүлэлтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
- 1 хүртэлх сартай хүүхэд, жирэмсний эхний 3 сар зэрэгт хэрэглэхийг хориглоно.
Гаж нөлөө: Карбоцистеин бэлдмэлийн гаж нөлөө ховор тохиолдоно. Хоол боловсруулах замын талаас заримдаа дотор муухайрах, бөөлжих, суулгах, аюулхайгаар өвдөх, гэдэс дүүрэх, ходоод гэдэснээс цус алдах шинж тэмдэг илэрнэ. Ховор тохиолдолд харшлын урвал илэрдэг (загатнах, чонон хөрвөс, экзантема, судас мэдрэлийн хаван). Толгой эргэх, бие сулрах, сульдах тохиолдол илэрч болно.
Бусад эмийн хэлбэртэй харилцан үйлчлэл: Амьсгалын дээд болон доод замын үрэвсэлт өвчнүүдийн үеийн глюкокортикостероид (харилцан) болон антибиотик эмчилгээний үр дүнг ихэсгэнэ.Теофиллины гуурсан хоолойг тэлэх үйлчилгээг нэмэгдүүлнэ. Карбоцистейн ханиалганы эсрэг болон атропин төст бэлдмэлүүдийн үйлчилгээг бууруулдаг.
Хүчинтэй хугацаа: 3 жил
Хадгалах нөхцөл: 250С-ээс дээшгүй температурт гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Олгох нөхцөл: Жоргүй олгоно.
Хаяг: Монгол улс, 16103-006, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20-р хороо, Сонсголонгийн зам гудамж 32/2 Утас: 77173117, 1800-1883 E-mail: pharma@monos.mnWeb: www.emonos.mn







































































