Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Цефтриаксон-Нахиа
Худалдааны нэр
Англи
Цефтриаксон
Үйлдвэрлэгч
Нахиа импекс ХХК
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
Эмийн хэлбэр
тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Үйлдвэрлэгчийн нэр: Нахиа эмийн үйлдвэр

Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Буянт Ухаа хороолол, 20090 байр

Утас: 70285510

Е-mail: nakhia@live.com

ЦЕФТРИАКСОНЫ НАТРИЙН ДАВС

CEFTRIAXONE SODIUM

Эмийн худалдааны нэр, тун хэмжээ : Цефтриаксон- Нахиа 1 г

Эмийн олон улсын нэр: Цефтриаксоны натри

Эмийн хэлбэр: Флаконтой тарилгын нунтаг

Эмийн найрлага:

Нэг флаконд 1 г цефриаксонтой шүтэлцэх хэмжээний цефтриаксоны натрийн давс агуулагдана.

Гадаад байдал: Цагаан өнгийн нунтаг

Эмийн эмчилгээний бүлэг: Антибиотик

Эм судлалын үйлдэл:

  • Цефалоспорины 3 дүгээр үеийн антибиотик, өргөн хүрээт үйлдэлтэй. Бетта-лактамаза-д тэсвэртэй. Хөх-идээлүүлэгч савханцар, эмнэлгийн дотоод халдварт хүчтэй нөлөөлдөг онцлогтой.
  • Микробын эсийн ханын пептидогликаны нийлэгжилтийг дарангуйлан бактерцид нөлөө үзүүлнэ.

Хэрэглэх заалт :

Түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн амьсгалын ба шээс, бэлгийн замын хүндэрсэн халдвар, үжил, менингит, перитонит, остеомиелит зэрэг халдварын шалтгаант олон өвчний үед хэрэглэнэ.

Хориглох заалт:

  • Цефтриаксоны бүлгийн аль нэг бэлдмэлд харшилтай бол хэрэглэхгүй.
  • Пенициллинд харшилтай, бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөн жирэмсэн ба хөхүүл эхэд болгоомтой хэрэглэнэ.
  • Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд тунг багасган хэрэглэнэ.

Гаж нөлөө:

Арьсны харшил, тууралт, анафилакси, венийн судсаар тарих үед флебит, тромбофлебит, огих, бөөлжих, дисбактериоз, лейкопени, кандидоз, парестензи, судсаар тарих үед флебит үүсэх гаж нөлөө илэрч болзошгүй.

Бусад эмтэй харилцан үйлчлэл:

  • АЛКОХОЛ: дисульфирам төст урвал үүснэ.
  • АНТАЦИДУУД: шимэгдэлт нь саатна.
  • ВАРФАРИН: антикоагулянт нөлөө нь ихэсдэг
  • Аминогликозидуудтай хамт хэрэглэхэд грамм сөрөг нянгийн эсрэг үйлдэл нь сайжирна, харин бөөр гэмтээх нөлөө нь ихэсдэг.
  • Гогцооны шээс хөөх эмүүдтэй хамт хэрэглэхэд бөөр гэмтээх эрсдэл нь нэмэгдэнэ.

Хэрэглэх арга:

  • Насанд хүрэгчид ба 12-оос дээш настай хүүхдэд: 1 г-аар булчинд ба венийн судсаар 8-12 цагаар тарьж хэрэглэнэ. Шаардлагатай үед хоногт 6 г хүртэл тунгаар хэрэглэж болно.
  • 1 сараас 12 хүртэл настай хүүхдэд: 30-50 мг/кг-аар 8 цагаар венийн судсаар тарьж хэрэглэнэ.
  • Нярай буюу 1 сар хүртэлх насанд: 30 мг/кг-аар 12 цагаар венийн судсаар тарьж хэрэглэнэ.

Хүчинтэй хугацаа:

  • Үйлдвэрлэгдсэнээс хойш 2.5  жил хүртэл хадгалж болно.
  • Хүчинтэй хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

Хадгалах нөхцөл ба анхааруулга:

  • Нарны шууд тусгалаас хамгаалагдсан нөхцөлд хуурай сэрүүн газарт хадгална.
  • Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

Олгох нөхцөл:

  • Жороор олгоно.