Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Полдан Миг
Худалдааны нэр
Англи
Парацетамол + Ацетилсалицилийн хүчил+ Коффеин
Үйлдвэрлэгч
PT. Caprifarmindo Laboratories
Гарал үүслийн улс
Индонез
Тун хэмжээ
400мг+250мг+65мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

POLDAN MIG®

Хальсан бүрхүүлт шахмал бүрд:

Ацетаминофен USP.....................................400 мг

Аспирин USP................................................250 мг

Каффеин USP...............................................65 мг

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Толгой өвдөх, мигрений толгойн өвдөлт

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

  1. Насанд хүрэгсэд, хүүхэд >12 нас: эмчийн шууд хяналтанд 1-2 ширхэг шахмалаар шинж тэмдэг арилтал 6 цагийн (24 цагийн дотор 8 ширхэгээс хэтрүүлэхгүй) зайтай ууна.
  2. 12 түүнээс доош насны хүүхэд: эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэнэ.

ХОРИГЛОХ ЗААЛТ

  1. Найрлага дах бодист хэт мэдрэг бол
  2. Элэг, бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөн
  3. Цус алдалтын өгүүлэмжтэй өвчтөн, болон эм хэрэглээний өмнө эмчилгээнд антикоагулянтхэрэглэж байсан бол эмчийн зөвлөгөө авах
  4. Гемофили, тромбоцитопенитэй өвчтөн
  5. Харшил (багтраа), ходоодны шархтай өвчтөн

ГАЖ НӨЛӨӨ

Хэт их тунгаар удаан хугацаанд хэрэглэснээр элэгний эмгэг, ходоодны үрэвсэл, дотор муухайрах, бөөлжих шинж илрэнэ. Удаан хугацаанд хэрэглэхэд ходоодны шархлаа үүснэ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

  1. Уг бэлдмэлийг хүүхдийн халууралт (ханиад, салхин цэцэг), шингэн алдсан хүнд хэрэглэхгүй.
  2. Лайлын хам шинж (аспиринээс үүдэлтэй хүнд өвчний ховор тохиолдол) байж болох үед эмчийн зөвлөгөө авна.
  3. Бэлдмэлийг хооллох үед болон хоолны дараа ууна.
  4. Хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.
  5. Жирэмсний сүүлийн гурван сард болон хөхүүл эхчүүд хэрэглэхгүй.
  6. Мигренийн толгойн өвдөлт 48 цаг түүнээс их хугацаанд үргэлжлэн чих дүнгэнэх, сонсгол муудах шинж илэрвэл эмчид үзүүлэн эмийн хэрэглээг зогсооно.
  7. Элэгний эмгэг үүсэж болзошгүй бол эмийг хэрэглэхгүй.
  8. Согтууруулах ундаа хэрэглэсэн өвчтөнд элэгний үйл ажиллагааны алдагдал үүсэх, ходоодноос цус алдах эрсдэл нэмэгдэнэ.

Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авна:

  • Бөөлжилттэй толгойн өвдөлт
  • Толгой хүндээр өвдөн хэвтэх шаардлагатай бол
  • Цээж хорсох, гэдэс базлах, ходоод өвдөх зэрэг ходоодны талаас асуудалтай бол
 
 

 

 

 


ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨ

Бэлдмэлийг антикоагулянтууд (цус шингэлэх) болон чихрийн шижингийн эсрэг бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй ба тулай, үений үрэвсэлийн эсрэг эмүүдтэй хамт хэрэглэх бол эмчийн зөвлөгөө дагана.

Савлалт: багцад 4 ширхэг шахмалаар савлана.