Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Гидрокортизон
Худалдааны нэр
Англи
Гидрокортизон
Үйлдвэрлэгч
Nizhpharm JSC
Гарал үүслийн улс
ОХУ
Тун хэмжээ
1%-10г
Эмийн хэлбэр
тосон түрхлэг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Эмийн бэлдмэлийн эмчилгээнд хэрэглэх заавар

 

Гидрокортизон

 

Худалдааны нэр: Гидрокортизон

Олон улсын нэр: Гидрокортизон

Эмийн хэлбэр гадуур хэрэглэх тосон түрхэц

 

1г тосон түрхэцийн найрлага

Үйлчлэгч бодис: гидрокортизон ацетат 10,0 мг

Туслах бодис:  вазелин – 450,0 мг,  ланолин- 100,0 мг, пентаэритритил диолеат (пентол) – 50,0 мг, стеарины хүчил  95– 30,0 мг, метилпарагидроксибензоат – 0,8 мг, пропилпарагидроксибензоат- 0,2 мг, цэвэршүүлсэн ус -1 г хүртэл агуулагдана .

 

Ерөнхий шинж

Шаргал туяатай цагаан эсвэл цайвар шаргал өнгөтөй тосон түрхэц.

 

Эмийн эмчилгээний бүлэг

Хэсэг газарт хэрэглэх глюкокортикостероид

 

АТС код D07AA02

 

Эм судлалын шинжүүд

 

Эм судлалын үйлдэл

Гидрокортизон нь хэсэг газарт хэрэглэхээр зориулагдсан  нийлэгжүүлж гарган авсан глюкокортикоидын бэлдмэл юм. Үрэвслийн эсрэг, хаван бууруулах, загатнаа дарах үйлчилгээ үзүүлдэг. Лейкоцит ба залгиур эсээс цитокинууд ялгарахыг саатуулдаг (интерлейкин ба интерферонууд), эозинофилүүдээс үрэвслийн медиаторууд ялгарахыг дарангуйлдаг, арахидины хүчлийн хувиргалд орох ба простогландинуудын нийлэгжилтийг бууруулдаг. Стероидуудын рецепторуудыг идэвхжүүлснээр липокортины үүсэлтийг идэвхжүүлдэг. Эсийн үрэвслийн дүнд үүссэн шүүрлийг багасгана, үрэвслийн голомтод лимфоцитууд ба лейкоцитуудын шилжих явцыг бууруулдаг. Заасан тунгаар хэсэг газарт хэрэглэхэд системийн гаж нөлөө үзүүлдэггүй.

 

Фармакокинетик

Боолт тавихад арьсны эпидермисын давхаргад хуримтлагдана ( үндсэн мөхлөгт давхаргад). Эпидермис-д байхаас эхлэн задарч улмаар элгэнд задарна. Бөөрөөр ба цөсөөр гадагшилна. 

 

Хэрэглэх заалт

Арьсны нянгийн бус гаралтай үрэвсэл болон харшилын өвчинд: намарс өвчинд, харшилын болон контакт дерматит, нейродермит, псориазд хэрэглэнэ.

 

Хориглох заалт

Бэлдмэл дэх бодисуудад хэт мэдрэг байх, арьсны идээт үрэвсэл гэмтсэн ба шархалсан хэсэг, нянгийн, вирусын, мөөгөнцрийн гаралтай арьсны үрэвсэлт сүрьеэ, тэмбүүгээс үүссэн арьсны үрэвслүүдэд хэрэглэж болохгүй.

Ёлом, батга, ам орчмын арьсны үрэвсэл, арьсны хавдар, 2 хүртэлх насны хүүхдэд, жирэмсэн эхэд хэрэглэхийг цээрлэнэ.

 

Болгоомжтой хэрэглэх нь

Чихрийн шижин ба тубуркулёз өвчний үед.

 

Хэрэглэх арга ба тун

Гадуур. Тосыг өдөрт 2-3 удаа гэмтэлтэй арьсны хэсэгт нимгэн үеэр түрхэнэ. Ээлж эмчилгээ нь өвчний шинж чанар ба эмчилгээний үр дүнгээс хамаараад, ойролцоогоор 6-14 хоног байна. Өвчин нь их архагшсан байвал эмчилгээг 20 хоног хүртэл сунгаж болно. Зарим хэсэгт эмчилгээний үйлдэлийг нэмэгдүүлэх зорилгоор боолт тавьж болно. 2 ба түүнээс дээш насны хүүхдэд эмчилгээний ерөнхий хугацааг хязгаарлах хэрэгтэй.

 

Гаж нөлөө

Тос түрхсэн газарт цус хурж улайх, хавдах, загатнах шинж илэрч болно. Удаан хугацаанд хэрэглэвэл арьсны хоёрдогч халдварт өвчнүүд үүсч болзошгүй. Арьсны халдвар үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор гидрокортизоныг нянгийн эсрэг болон мөөгөнцөрийн эсрэг бэлдмэлүүдтэй хавсарч хэрэглэнэ.

Удаан хугацаанд, арьсанд өргөн талбайд хэрэглэхэд гиперкортицизмын шинж тэмдэг илэрч болно.

 

Тун хэтрүүлэлт

Шинж тэмдэгүүд. Удаан хугацаанд өндөр тунгаар хэрэглэхэд гиперкортицизмын (гипергликемия, глюкозурия, синдром Иценко-Кушинга) шинж тэмдэг илэрч болно.

Эмчилгээ нь шинж тэмдэгийн, аажмаар бэлдмэлийн хэрэглээг зогсооно.

 

Анхааруулга

Хэрэв хүүхдийн нүүрэнд боолт хийх гэж байгаа бол ээлж эмчилгээний хугацааг багасгах хэрэгтэй.

Бага насны хүүхдэд хэрэглэхэд бөөрний дээд дааврын үйл ажиллагааг илүү ихээр дарангуйлж болдог. Үүнээс гадна өсөлтийн гормоны шүүрэл багасч болно. Тосыг удаан хугацаагаар хэрэглэх үед биеийн жин, өндөр, цусны ийлдсэн дэхь кортизолын хэмжээг хянаж байх ёстой. 12 хүртэлх насны хүүхдэд зөвхөн эмчийн хатуу хяналтан доор хэрэглүүлнэ. Нүдэнд орохоос зайлсхийнэ.

Хэрэв эмчилгээ эхэлсэнээс хойш 7 хоногийн дотор биеийн байдал сайжирахгуй бол, мөн эмээ хэрэглэхээ зогсоосноос хэд хоногийн дараа шинж тэмдэг нь дахин сэдэрвэл эмээ хэрэглэхээ зогсоож эмчтэйгээ зөвлөлдөнө.

Их том хүрээг хамарсан шарханд удаан хугацаанд түрхэж байгаа бол Калийн өндөр агууламжтай, Натри багатай хоол өгөх хэрэгтэй, бие организмд хүрэлцэхүйц хэмжээний уураг өгнө.

Артерийн даралт хянах, цусан дахь глюкозын хэмжээ, цусны бүлэгнэлт, диурез, өвчтөний биеийн жин, цусны ийлдсэн дэхь кортизолын түвшин зэргийг хянах шаардлагатай.

Арьсны халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд нянгийн ба мөөгөнцөрийн эсрэг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхийг зөвлөнө.

 

Жолоо барих болон ноцтой осолтой техниктэй ажиллах чадварт нөлөөлөх нь

Нөлөөлөхгүй.

 

Савлалт 

1% 10гр-аар савласан гадуур түрхэх тосон түрхэц. Туб болгоныг эмийн хэрэглэх заавартай хамт картонон хайрцаганд савлана.

 

 

Хүчинтэй хугацаа

3 жил.

Савлалтанд заагдсан хадгалах хугацаа хэтэрсэн бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

 

Хадгалах нөхцөл

20 хэмээс ихгүй, гэрлээс хамгаалагдсан, хуурай газарт хадгална. Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

 

Эмийн сангаас олгох нөхцөл

Жоргүй олгоно.

 

Үйлдвэрлэгч /Санал гомдол хүлээн авах байгууллага

АО «Нижфарм», Россия

603950, г. Нижний Новгород,

ГСП-459, ул. Салганская, д. 7

Тел.: (831) 278-80-88; факс: (831) 430-72-28

E-mail: med@stada.ru