
Хэрэглэх заавар
Циклоферон (СYCLOFERON®)
(Меглюмины акридонацетат)
12,5 % тарилгын уусмал
БҮРТГЭЛИЙН ДУГААР:
ХУДАЛДААНЫ НЭР: Циклоферон (СYCLOFERON®)
ЭМИЙН ХЭЛБЭР: 12,5 % тарилгын уусмал.
НАЙРЛАГА:
Нэг ампулд агуулагдах:
Үйлчлэгч бодис:
Меглюмины акридонацетатыг 0,25 г акридон цууны хүчилд шилжүүлэн тооцсоноор: акридон цууны хүчил 0,25 г, меглюмин 0,193 г.
Туслах бодис:
Тарилгын ус 2 мл хүртэл.
ДҮРСЛЭЛ: шар өнгийн тунгалаг шингэн.
ЭМИЙН БҮЛЭГ: Дархлаа дэмжих бэлдмэл
АТХ код: L03АХ
ФАРМАКОЛОГИЙН ШИНЖ ЧАНАР
Фармакодинамик
Циклоферон (СYCLOFERON®) нь интерфероны нийлэгжилтийг өдөөдөг бага молекулт жинтэй, биологийн өргөн хүрээний үйлдэлтэй (вирусын эсрэг, дархлаа дэмжих, үрэвслийн эсрэг г.м) бэлдмэл юм.
Циклоферон (СYCLOFERON®) бэлдмэлийг хэрэглэхэд интерферон нийлэгжүүлэгч үндсэн эс болох Т- ба В- лимфоцит, макрофаг эсүүд идэвхиждэг. Дархлаа тогтолцоо хэрхэн идэвхижих нь халдварын шинж чанар ба төрлөөс хамаарна. Циклоферон (СYCLOFERON®) бэлдмэл нь лимфоид элемент ихээр агуулсан эд, эрхтэнд (элэг, дэлүү, уушиг) интерфероны титрийг ихэсгэж, гранулоцитын үүсэлтийг нэмэгдүүлснээр ясны чөмөгний үүдэл эсийг идэвхижүүлэх нөлөө үзүүлнэ.
Циклоферон (СYCLOFERON®) бэлдмэл нь Т-лимфоцит болон натурал киллер эсийг идэвхижүүлж, Т-хелпер, Т-супрессор эсүүдийн тэнцвэрт байдлыг хангадаг. Циклоферон (СYCLOFERON®) бэлдмэл нь α-интерфероныг идэвхижүүлдэг.
Уг бэлдмэлийг цочмог болон архаг явцтай нянгийн шалтгаант үрэвслийн үед (мэдрэлийн халдвар, хламид, бронхит, уушигны хатгалгаа, хагалгааны дараах хүндрэл, шээс бэлгийн замын халдвар, хоол боловсруулах замын шархлаа) дархлаа дэмжих зорилгоор хавсарсан эмчилгээнд хэрэглэхэд өндөр үр дүнтэй.
Фармакокинетик
Циклоферон (СYCLOFERON®) бэлдмэлийг хэрэглэвэл зохих дээд тунгаар тарьснаас хойш 1-2 цагийн дараа цусны сийвэнд хамгийн өндөр түвшинд хүрдэг бөгөөд 24 цагийн дараа сийвэнд хамгийн бага хэмжээгээр тодорхойлогдоно. Бэлдмэл нь тархи-цусны хоригийг нэвтэрдэг. Хагас ялгарлын хугацаа 4-5 цаг. Циклоферон (СYCLOFERON®) бэлдмэлийг удаан хугацаанд хэрэглэхэд бие махбодид хуримтлагдахгүй.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
· В вирусын шалтгаант цочмог гепатитын хавсарсан эмчилгээ;
· В болон С вирусын шалтгаант архаг гепатитын хавсарсан эмчилгээ;
· Герпес вирусын хавсарсан эмчилгээ;
· Нянгийн болон мөөгөнцрийн гаралтай цочмог болон архаг үрэвслийн үед илрэх хоёрдогч дархлаа дутмагшлын хавсарсан эмчилгээ.
4-өөс дээш насны хүүхдэд:[ИЕ3] [WU4]
· В вирусын шалтгаант цочмог гепатитын хавсарсан эмчилгээ;
· В болон С вирусын шалтгаант архаг гепатитын хавсарсан эмчилгээ;
· Ротавирусын халдварын хавсарсан эмчилгээ.
ХЭРЭГЛЭХ АРГА БА ТУН
Насанд хүрэгсдэд:
Циклоферон (СYCLOFERON®) бэлдмэлийг суурь схемийн дагуу: өнжөөд, өдөрт нэг удаа булчинд эсвэл судсанд тарина. Ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа өвчний байдлаас хамаарна.
1. В вирусын шалтгаант цочмог болон холимог хэлбэрийн гепатитын үед бэлдмэлийг суурь схемийн дагуу 0,5 г-аар (2 ампул) 10 удаа тарина. Нийт тун 5,0 г байна. Ужиг явцтай халдварын үед ээлж эмчилгээг 10-14 хоногийн дараа давтана.
2. В, С вирусын шалтгаант архаг болон холимог хэлбэрийн гепатитын үед бэлдмэлийг суурь схемийн дагуу 0,5 г-аар (2 ампул) 10 удаа тарина. Цаашид хавсарсан эмчилгээнд суурь схемийн дагуу барих тунгаар долоо хоногт 3 удаа, нийт гурван сарын турш хэрэглэнэ. Циклоферон (СYCLOFERON®) бэлдмэлийг интерферон болон хими эмчилгээтэй хавсарч хэрэглэхийг зөвлөдөг. Ээлж эмчилгээний хугацаа: 10-14 хоног.
3. Герпесийн халдварын үед Циклоферон (СYCLOFERON®) бэлдмэлийг суурь схемийн дагуу 0,25 г-аар (1 ампул) 10 удаа тарина. Нийт тун 2,5 г байна. Өвчний сэдрэлийн эхэн үед эмчилгээг эхлэх нь илүү үр дүнтэй.
4. Дархлаа дутмагшлын үед суурь схемийн дагуу 0,25 г-аар (1 ампул) 10 удаа булчинд тарина. Нийт тун 2,5 г байна. Ээлж эмчилгээг 6 -12 сарын дараа давтана.
Хүүхдэд:
1. Хүүхдийн өвчний практикт Циклоферон (СYCLOFERON®) бэлдмэлийг суурь схемийн дагуу булчинд эсвэл судсаар өнжөөд, өдөрт нэг удаа тарьж хэрэглэнэ. Эмчилгээний хоногийн тун биеийн жингийн кг тутам 6-10 мг байна. Ужиг халдварын үед ээлж эмчилгээг 10-14 хоногийн дараа давтана.
2. В вирусын шалтгаант архаг гепатитын үед Циклоферон (СYCLOFERON®) бэлдмэлийг суурь схемээр 10 удаа тарина. Цаашид хавсарсан эмчилгээнд барих схемээр долоо хоногт 3 удаа, нийт гурван сарын турш хэрэглэнэ. Циклоферон (СYCLOFERON®) бэлдмэлийг интерферон болон хими эмчилгээтэй хавсарч хэрэглэхийг зөвлөдөг.
3. Ротавирусын халдварын үед Циклоферон (СYCLOFERON®) бэлдмэлийг 3 өдрийн турш, өдөрт нэг удаа булчинд тарина. Өвчний сэдрэлийн эхэн үед эмчилгээг эхлэх нь илүү үр дүнтэй.
ЭСРЭГ ЗААЛТ
- Бэлдмэлийн найрлага дахь аль нэг бүрэлдэхүүнд хэт мэдрэг;
- 4-өөс доош насны хүүхэд;
- Жирэмсэн;
- Хөхүүл үе.
- Ээнэгшлээ алдсан элэгний хатуурал.
ГАЖ НӨЛӨӨ
ДЭМБ-ын зөвлөснөөр эмийн гаж нөлөөг доорх байдлаар ангилдаг:
- маш элбэг (≥1/10);
- элбэг (≥1/100 - <1/10);
- цөөн (≥1/1000 - <1/100);
- ховор ( ≥1/10000 - <1/1000);
- маш ховор (<1/10000);
- давтамж тодорхойгүй (тухайн тохиолдолд үндэслэн давтамжийг үнэлэх боломжгүй).
Гаж нөлөөний ангилал |
Давтамж (илэрсэн тоо/өвчтөний тоо) |
Шинж тэмдэг |
Ерөнхий хямрал ба тарьсан газрын хариу урвал |
маш ховор |
Бие дагжих, халуурах, тарьсан газар өвдөх, улайх |
Арьс, арьсан доорх эдийн өөрчлөлт |
маш ховор |
Харшлын тууралт, гөвдрүүтэх |
Гаж нөлөө илрэхээс сэргийлэхийн тулд эмийн зааварт заасан тун, хэрэглэх аргыг баримтлах шаардлагатай. Эмийн гаж нөлөө илэрсэн тохиолдолд эмчид хандана уу. Дээр заасан аль нэг гаж нөлөөний урвал хүндрэх, эсвэл зааварт дурдаагүй гаж нөлөө илэрч байвал эмчид хандана уу.
ТУН ХЭТРЭЛТ
Тун хэтэрсэн тохиолдол одоогоор бүртгэгдээгүй.
БУСАД ЭМИЙН БЭЛДМЭЛТЭЙ ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ
Циклоферон (СYCLOFERON®) бэлдмэл нь дээр дурдсан эмгэгүүдийн эмчилгээнд хэрэглэдэг бусад эмийн бэлдмэлүүдтэй (интерферон, вирусын эсрэг г.м.) сайн нийцдэг. Интерферон ба нуклеозидын аналогуудын үйлдлийг нэмэгдүүлнэ. Хими болон интерферон эмчилгээний үед илрэх гаж нөлөөг бууруулна.
ОНЦГОЙ АНХААРУУЛГА
Шээс хөх ягаан (люминесценци) өнгөтэй гарч болно.
Бамбай булчирхайн эмгэгийн үед Циклоферон (СYCLOFERON®) эмчилгээг дотоод шүүрлийн эмчийн хяналтан дор хэрэглэнэ.
ЖИРЭМСЭН БА ХӨХҮҮЛ ҮЕИЙН ХЭРЭГЛЭЭ
Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд Циклоферон (СYCLOFERON®) бэлдмэлийг хэрэглэсэн судалгаа хийгдээгүй тул хэрэглэхийг зөвлөхгүй.
ЖОЛОО БАРИХ БОЛОН ТЕХНИКТЭЙ АЖИЛЛАХ ЧАДВАРТ БЭЛДМЭЛИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
Циклоферон (СYCLOFERON®) тарилга нь жолоо барих болон техниктэй ажиллах чадварт нөлөөлөхгүй.
САВЛАЛТ
Судсанд буюу булчинд тарих 2 мл уусмалыг (125 мг/мл) шилэн туншилд хийж 5 туншлыг хэрэглэх зааврын хамт нэг цаасан хайрцганд савлана.
ХАДГАЛАХ ХУГАЦАА
- Хадгалах хугацаа: 5 жил.
- 30°С-аас доош хэмд, гэрлээс хамгаалж хадгална.
- Тээвэрлэлтийн явцад хасах хэмд хөлдсөн тохиолдолд бэлдмэлийн шинж чанарт өөрчлөлт орохгүй. Тасалгааны хэмд гэсгээхэд бэлдмэлийн биологи болон физик, химийн шинж чанар алдагдахгүй.
- Уусмалын өнгө өөрчлөгдсөн, тунадас үүссэн тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхгүй.
- Хүчинтэй хугацаа хэтэрсэн эмийг хэрэглэхгүй.
Эмийг хэрэглэхийн өмнө заавартай сайтар танилцана уу.
Хүүхэд хүрэхгүй газар хадгална. Зөвхөн эмчийн жороор олгоно.
Үйлдвэрлэгч: Шинжлэх ухаан, технологи, эмийн «Полисан» пүүс
(“STPF “POLYSAN” Ltd.)
Lit. A, Building 2, 72 Salova Street, Saint Petersburg, 192102, Russia
Telephone: +7 (812) 710-8225.
Дахин хянасан огноо:
[ИЕ1]Please add this phrase “in combined therapy of”.
It should be “in adults in combined therapy of:”
[WU2]This is written correctly in Mongolian language and more understandable.
[ИЕ3]Please add this phrase “in combined therapy of”.
It should be “in children over 4 years old in combined therapy of:”
[WU4]This is written correctly in Mongolian language and more understandable.