Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Ливамин мөхлөг
Худалдааны нэр
Англи
L-Изолейцин + L-Лейцин+ Л-Валин
Үйлдвэрлэгч
Eden Pharma Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
952мг+1.904мг+1.44мг-4.266г
Эмийн хэлбэр
мөхлөг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ЛИВАМИН мөхлөг

 

[Найрлага] Нэг уут бүрт

L-изолеуцин ……………………………………. 952 мг

L-леуцин ……………………………………… 1,904 мг

L-валин ……………………………………….. 1,144 мг

[Харагдах байдал]

Хальсан бүрхүүлт цагаан өнгөтэй мөхлөг

[Хэрэглэх заалт]

Хангалттай хоол хүнсний хэрэглээнд гипоальбуминеми ажиглагдаж буй ээнэгшилгүйдсэн элэгний хатууралтай өвчтөнд гипоальбуминемийг багасгах зорилгоор хэрэглэнэ.

[Тун, хэрэглэх арга]

Насанд хүрэгчдэд: хоолны дараа өдөрт 3 удаа 1 уут (4.74 г) ууна.

[Урдчилан сэргийлэлт]

1. Хориглох заалт

Төрөлхийн салбарласан гинжит амин хүчлийн солилцооны эмгэгтэй өвчтөнүүдэд хэрэглэхгүй.

2. Гаж нөлөө  

  1. Хоол боловсруулах зам: ховор тохиолдолд өтгөн хатах, суулгах, хэвлийгээр хямрах, бөөлжих шинж ажиглагдаж болно. Эдгээр шинж тэмдгүүд илрэх үед тунг багасгах эсвэл түр зуур эмчилгээг зогсоох хэрэгтэй.
  2. Бөөр: энэ эмийн хэрэглээнд мочевины түвшин ихсэх замаар бөөрний үйл ажиллагааны алдагдал ажиглагдана. Энэ шинж тэмдэг илэрвэл тунг багасгах эсвэл түр зуур эмчилгээг зогсоох хэрэгтэй.
  3. Бодисын солилцоо: Заримдаа бодисын солилцооны эмгэг, тухайлбал ийлдэс дэх аммиакийн хэмжээ ихсэх тохиолдол гардаг. Энэ шинж тэмдэг илэрвэл тунг багасгах эсвэл түр зуур эмчилгээг зогсоох хэрэгтэй.  
  4. Элэг: цусанд АсАТ, АлАТ, билирубин ихсэж болно.
  5. Арьс: арьсны тууралт, загатнаа үүсэлт ажиглагдаж болно.
  6. Бусад: сэтгэл түгшил, хавагнах (нүүр, хөл)

3. Ерөнхий сэрэмжлүүлэг

  1. Энэ эмийг хангалттай хүнсний хэрэглээтэй ч гипоальбуминеми дагалдсан элэгний хатууралтай, асцит, хаван үүсэлтийн өгүүлэмжтэй өвчтөнүүд болон чихрийн шижин, элэгний энцефалопатийн хүндрэлтэй нийт уураг, илчлэгийн хэмжээ хязгаарлагдмал өвчтөнд хэрэглэнэ. Чихрийн шижин, элэгний энцефалопатитай өвчтөнүүдэд хүнсний хангалт, дутагдалын хяналтыг сайтар хийнэ. Хэрэв элэгний энцефалопатийн шалтгаан нь хүнсний хэрэглээний дутагдал бол илчлэг, уураг (амин хүчил) ихээр агуулсан эмийн бэлдмэлийг уух хэрэгтэй.
  2. Элэгний хүнд хэлбэрийн хатууралтай дараах өвчтөнд энэ эм үр дүн үзүүлэхгүй байж болно.
  3. комын III ба түүнээс дээш зэрэгтэй өвчтөнүүд  
  4. нийт билирубин 3 мг/дл ба түүнээс дээш хэмжээтэй өвчтөнүүд
  5. элгэнд уураг нийлэгжих чадвар мэдэгдэхүйц буурсан
  6. Энэ бэлдмэл нь ганцхан салбарласан гинжит амин хүчлээс бүрдэх тул зөвхөн энэ бэлдмэлээр амин хүчлийн хэрэгцээг хангах боломжгүй. Тиймээс энэхүү бэлдмэлийг авах үед бие даасан нөхцөлд шаардлагтай илчлэг, уургийг (амин хүчлийн хэмжээ) (өдөрт 40г уураг NLT, өдөрт 1000ккал) хоол хүнсээр хангадаг. Тодруулбал, энэхүү бэлдмэлийг уургийн хязгаарлалттай өвчтөн уухад уураг, илчлэгийн хамгийн бага шаардагдах хэмжээг тогтоогоогүй ба энэ бэлдмэлийн үр нөлөөг хүлээхгүй юм.  Тиймээс энэ бэлдмэлийг удаан хугацаанд эмчилгээнд хэрэглэх нь хүнсний хэрэглээг багасгахад хүргэж болзошгүйд болгоомжлох нь зүйтэй.  
  7. Энэ эмийн хэрэглээнд мочевин эсвэл ийлдэс дэх аммиакын хэмжээ нэмэгдэлтийг сэжиглэвэл энэ эмийг хэтрүүлэн хэрэглэсэн байж болзошгүй. Энэ бэлдмэлийг удаан хугацаанд эмчилгээнд хэрэглэх нь хүнсний хэрэглээг багасгахад хүргэж болзошгүй тул болгоомжлох нь зүйтэй. 
  8. Хэрэв 2 сарын эмчилгээний дараа гипоальбуминеми сайжрахгүй бол эмчилгээний өөрчлөлтийг багтаасан зохих арга хэмжээг авна.

4. Жирэмсэн, хөхүүл эхийн хэрэглээ

Жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд аюулгүй хэрэглээ судлагдаагүй. Иймээс энэ эмийг жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд зөвхөн эмчилгээний үр дүн нь эрсдлээс давсан нөхцөлд хэрэглэнэ.

5. Хүүхдийн хэрэглээ

Хүүхдэд аюулгүй хэрэглээ судлагдаагүй (Бага насны хүүхдэд хийсэн туршлага байхгүй)

6. Өндөр настаны хэрэглээ

Өндөр настанд биологийн үйл ажиллагаа ерөнхийдөө буурдаг тул ийлдэс дэх аммиакийн өсөлт, бодисын солилцооны эмгэгүүд илэрч болзошгүй юм. Болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.

[Хадгалах нөхцөл] битүүмжлэлтэй саванд 25℃ ихгүй хэмд хадгална.

[Хадгалалтанд тавигдах анхааруулга] Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

[Хүчинтэй хугацаа] үйлдвэрлэсэн өдрөөс хойш 36 сар хадгална.

[Савлалт] 30 уут / хайрцагт