
Хэрэглэх заавар
АМОКСИ
(Сироп)
Найрлага:
Амоксицилин тригидрат 5мл/250мг- 60мл
Амоксицилин тригидрат 5мл/125мг- 60мл
Фармакологийн үйлдэл:
Пенциллиний бүлгийн өргөн хүрээний үйлдэлтэй хагас нийлэг антибиотик. Грамм эерэг, грамм сөрөг нянгийн аль алинд нөлөөлнө. Хүчиллэг орчинд тэсвэртэй ба цус тархины хоригыг нэвтэрнэ. Харин пенциллиназа фермент ялгаруулдаг нянд нөлөөлөхгүй.
Хэрэглэх заалт:
Амоксициллинийг чих хамар хоолой, арьс зөөлөн эдийн, шээс бэлгийн замын халдварт өвчнүүдийн үед, заг хүйтэн өвчний архагшаагүй хурц хэлбэр, хеликобактераар үүсгэгдсэн ходоод, 12 хуруу гэдэсний шархлаанд бусад эмүүдтэй хавсран, бактерийн гаралтай эндокардитаас урьдчилан сэргийлэх, амьсгалын замын халдварууд, перитонит, эндометритийн үед тус тус хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун:
2 нас хүртэлх: ¼ цайны халбагаар 8 цагийн зайтай
2-7 нас: ½ цайны халбагаар 8 цагийн зайтай
8-12 нас: ½ цайны халбагаар 8 цагийн зайтай
12 болон түүнээс дээш насныхан 1-2 цайны халбагаар 8 цагийн зайтай хоолны өмнө ууж хэрэглэнэ.
Хориглох заалт:
Найрлаганд орсон эмийн болон туслах бодист хэт мэдрэг болон харшиламтгай хүмүүст, халдварт мононуклеозын үед мөн пенциллинд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг хориглоно.
Анхааруулга:
Амокси сиропыг хэрэглэхийн өмнө хамт хэрэглэж буй өөр эм, витамин, нэмэлт тэжээл хэрэглэж байгаа эсэх, ямар нэг харшилтай, жирэмсэн, мэс ажилбарт орохоор төлөвлөж буй зэрэгээ эмчлэгч эмчдээ зайлшгүй мэдэгдэх шаардлагатай. Учир нь зарим бүтээгдэхүүнтэй Амокси сиропыг хамт хэрэглэхэд эмийн антогнист (эмийн үйлдэл сулруулах) үйлчилгээ илэрч болзошгүйг анхаарна уу!
Амокси сиропыг ашиглахаасаа өмнө эмчидээ бусад хэрэглэж буй эм, витамин, нэмэлт тэжээл, алерги, одоо байгаа эрүүл мэндийн байдал зэрэгээ тухайлбал жирэмсэн эсвэл мэс ажилбарт удахгүй орох гэх мэт мэдэгдэх хэрэгтэй. Учир нь зарим зарим хэрэглэж буй бүтээгдэхүүн чинь
Харилцан үйлчлэл:
Хлорамфеникол, Сульфаниламидын бүлэг, Тетрациклины бүлэгийн эмүүдтэй хамт хэрэглэж болохгүй.
Жирэмсэн болон хөхүүл үед:
Жирэмсэн болон хөхүүл үед эмчийн заалтаар хэрэглэнэ.
Гаж нөлөө:
Арьсаар тууралт гарах, арьс үрэвсэх, халуурах г.м хөнгөн хэлбэрээр илэрч болно. Маш ховор тохиолдолд анафилаксын шок илэрч болно.
Эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн үед:
Эмнэлэгт яаралтай хандаж хордолго тайлах эмчилгээг яаралтай авна.
Савлалт:
Флаконд 60мл сироп болгох нунтаг
Хадгалалт :
Нарны шууд тусгалаас хол, хуурай сэрүүн газар, хүүхдээс хол хадгална.
Тайландын “ТО Химикал” эмийн үйлдвэр.





































































































































































































































































































