
Хэрэглэх заавар
POLDAN MIG®
Хальсан бүрхүүлт шахмал бүрд:
Ацетаминофен USP.....................................400 мг
Аспирин USP................................................250 мг
Каффеин USP...............................................65 мг
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Толгой өвдөх, мигрений толгойн өвдөлт
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
- Насанд хүрэгсэд, хүүхэд >12 нас: эмчийн шууд хяналтанд 1-2 ширхэг шахмалаар шинж тэмдэг арилтал 6 цагийн (24 цагийн дотор 8 ширхэгээс хэтрүүлэхгүй) зайтай ууна.
- 12 түүнээс доош насны хүүхэд: эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэнэ.
ХОРИГЛОХ ЗААЛТ
- Найрлага дах бодист хэт мэдрэг бол
- Элэг, бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөн
- Цус алдалтын өгүүлэмжтэй өвчтөн, болон эм хэрэглээний өмнө эмчилгээнд антикоагулянтхэрэглэж байсан бол эмчийн зөвлөгөө авах
- Гемофили, тромбоцитопенитэй өвчтөн
- Харшил (багтраа), ходоодны шархтай өвчтөн
ГАЖ НӨЛӨӨ
Хэт их тунгаар удаан хугацаанд хэрэглэснээр элэгний эмгэг, ходоодны үрэвсэл, дотор муухайрах, бөөлжих шинж илрэнэ. Удаан хугацаанд хэрэглэхэд ходоодны шархлаа үүснэ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
- Уг бэлдмэлийг хүүхдийн халууралт (ханиад, салхин цэцэг), шингэн алдсан хүнд хэрэглэхгүй.
- Лайлын хам шинж (аспиринээс үүдэлтэй хүнд өвчний ховор тохиолдол) байж болох үед эмчийн зөвлөгөө авна.
- Бэлдмэлийг хооллох үед болон хоолны дараа ууна.
- Хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.
- Жирэмсний сүүлийн гурван сард болон хөхүүл эхчүүд хэрэглэхгүй.
- Мигренийн толгойн өвдөлт 48 цаг түүнээс их хугацаанд үргэлжлэн чих дүнгэнэх, сонсгол муудах шинж илэрвэл эмчид үзүүлэн эмийн хэрэглээг зогсооно.
- Элэгний эмгэг үүсэж болзошгүй бол эмийг хэрэглэхгүй.
- Согтууруулах ундаа хэрэглэсэн өвчтөнд элэгний үйл ажиллагааны алдагдал үүсэх, ходоодноос цус алдах эрсдэл нэмэгдэнэ.
|
ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨ
Бэлдмэлийг антикоагулянтууд (цус шингэлэх) болон чихрийн шижингийн эсрэг бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй ба тулай, үений үрэвсэлийн эсрэг эмүүдтэй хамт хэрэглэх бол эмчийн зөвлөгөө дагана.
Савлалт: багцад 4 ширхэг шахмалаар савлана.












































