Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Фагести
Худалдааны нэр
Англи
Шингэн интести бактериофаг
Үйлдвэрлэгч
Biochimpharm JSC
Гарал үүслийн улс
Гүрж
Тун хэмжээ
20мл
Эмийн хэлбэр
шингэн
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Эмийн бэлдмэлийг эмчилгээний

зориулалтаар ашиглах заавар

 

ФАГЕСТИ

PHAGESTI

(Bacteriophagum Intesinals Liquidum)

 

Худалдааны нэршил

ФАГЕСТИ (PHAGESTI)

 

Патентлагдаагүй олон улсын нэршил

Bacteriophagum Intesinals Liquidum

 

Эмийн хэлбэр

Дотуур, гадуур, түрхлэг хэлбэрээр хэрэглэх зориулалттай 20 мл лонх бүхий савлагаатай ариутгасан шингэн.

 

Найрлага

идэвхит бодис – Shigella, Salmonella,  Streptococcus, Staphylococcus, Escherichia coli (E.Coli), Pseudomonas aeruginosa, Proteus, Enterococcus бактерийн фаголизатын ариутгасан шүүгдсийн холимог.

туслах бодис

1 мл бэлдмэл дараах агууламжтай:

Shigella flexneri 1, 2, 3, 4, 6 сероваров; Shigella sonnei;

Salmonella paratyphi A; Salmonella paratyphi B; Salmonella typhimurium; Salmonella choleraesuis;

Salmonella oraneinburg; Salmonella enteritidis;

Streptococcus

Staphylococcus

Escherichia coli (E.Coli)

Pseudomonas aeruginosa

Proteus бактерийн фаголизатын ариутгасан шүүгдсийн холимог нь 1x105-аас багагүй.

 

Тодорхойлолт

Онцгой амт бүхий шар өнгийн тунгалаг шингэн, нягтшил тогтмол бус.

 

Эмийн эмчилгээний бүлэг

Бактерийн эсрэг бусад төрлийн бэлдмэлүүд

Код АТС J 01 XX

 

Salmonella oranienburg; Salmonella enteritidis; гэдэсний төрлийн өвчний шалтгаануудын төрөл бүрийн хүхрийн бүлгийн гэдэсний халдварын E. Coli; Proteus; Enterococcus; Staphylococcus; Pseudomonas aeruginosa – эдгээр нь уг бэлдмэлийн өндөр үр нөлөө, идэвхтэй байдлыг хангадаг.

 

Эмийн хөдлөл зүй

Яаж хэрэглэхээс үл хамаарч бактериофагийн бэлдмэлүүд цус болон лимф рүү нэвтэрч үрэвслийн эх үүсвэр, голомт руу нь хүрдэг. Бэлдмэлийн дийлэнх хэсэг нь бөөрөөр дамжин шээсний сувгуудыг ариутган гадагшилдаг, харин үлдсэн хэсэг нь ходоод гэдэсний замаар гарна.

 

Хэрэглэх заалт:

Дээр дурдагдсан бичил организмууд болон тэдний хослолоос үүдсэн ходоод гэдэсний өвчнийг анагаах, түүнээс урьдчилан сэргийлэх зориулалтаар Фагестиг хэрэглэнэ. Дараах өвчнүүдийн үед уг бэлдмэлийг ашиглана: шигеллез, сальмонеллез, гэдэсний хижиг, эсэргэнэт балнад, дизбактериоз, энтероколит, бүдүүн гэдэсний халдварт үрэвсэл, хоол боловсруулах эрхтний хямрал (диспепсия), насны бүх ангилал, өндөр эрсдэлтэй бүлгийн өвчтөнд хэрэглэнэ.

 

Хэрэглэх аргачлал ба тун:

Бактериофагийн төрлийн бэлдмэлийг амжилттай ашиглах гол нөхцөл нь өдөөгчийн мэдрэмтгий чанарыг (фагочувствительность) зөв тогтоож аль болох эрт хэрэглэж эхлэх явдал юм.

ФАГЕСТИ-г амаар (per os) болон клизм (per rectum) хэлбэрээр хэрэглэхэд зориулагдсан.

Өвчлөлийн эхний шинж тэмдгүүд илэрсэн үед амаар хэрэглэхдээ хоол идэхээс 1 цагийн өмнө, 5-10 хоногийн туршид ууна.

Дотрын эмчилгээний илүү өндөр үр дүнд хүрэхийн тулд амаар хэрэглэх эмчилгээтэй зэрэгцүүлэн клизм хэлбэрээр, гэдэсний хийг гаргасны дараа өдөрт нэг удаа хийлгэхээр бичиж болно.

 

Тун хэтрэлт

 

Бактериофагийн төрлийн бэлдмэлийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн шинж тэмдэг илэрч байгаагүй.

 

Савлалт

20 мл хэмжээтэй эмнэлгийн шилэн лонх. Картонон хайрцагт 4 лонх, үйлдвэрлэгч улсын ба орос хэл дээрх эмчилгээний хэрэглээний зааврын хамт савлагдсан.

 

Хадгалах болон тээвэрлэх нөхцөл

2оС-оос  25оС хэмд хадгална. Бага насны хүүхэд хүрэх боломжгүй газарт хадгална!

Бактериофагийн бэлдмэлийг булингартсан тохиолдолд хэрэглэхийг хориглоно.

 

Хадгалах хугацаа

2 жил. Сав баглаан дээрх хадгалах хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрэглэхийг хориглоно.

 

Олгох нөхцөл

Жоргүй

 

Үйлдвэрлэгч “Биохимфарм ХК”, Гүрж улс

Хаяг: Л. Готуагийн гудамж, 3, Тбилиси хот 0160, Гүрж улс

Утас: +995 32 2 244777 / 2 244778, факс: +995 32 2 380895

Цахим шуудан: biochimpharm@geophage.ge;

Вэб хуудас: www.biochimpharm.ge

Бүртгэлийн гэрчилгээний эзэмшигч

“Биохимфарм ХК”, Гүрж улс