Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Стрептоцидтой тосон түрхэц
Худалдааны нэр
Англи
Сульфаниламид
Үйлдвэрлэгч
Мөнхийн тун ХХК
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
10%-20г
Эмийн хэлбэр
тосон түрхлэг
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

                          

     Стрептоцид  10%-20г тосон түрхэц 

 

Худалдааны нэр: Стрептоцид 10%-20г тосон түрхэц

Олон улсын нэршил: Сульфаниламид

Эмийн хэлбэр: Тосон  түрхлэг

Фармакологийн бүлэг: Нянгийн эсрэг, микробын эсрэг үйлдэлтэй, сульфаниламидын бэлдмэл

Найрлага, тун хэмжээ: 1 тюбекд:

Үйлчлэгч бодис: Сульфаниламид 2г

Туслах бодис: Вазелин агуулагдана.

Фармакологи үйлдэл: Стрептоцид нь стрептококк, менингококк, пневмококк, гонококк зэрэг микробын эсрэг үйлдэлтэйгээс гадна үрэвслийн эсрэг нөлөө өгч халдваргүйжүүлэх чанартай.

Хэрэглэх заалт, арга: Стрептоцидтой тосон түрхлэгийг арьсны идээт өвчин, чих, хамрын салстын үрэвсэл,  түлэгдэлт яршилт зэрэгт түрхэж хэрэглэнэ.

Гаж нөлөө: Харшлын урвал илрэх гаж нөлөө илэрч болно.

Эмийн хэлбэр, савлалт: Стрептоцид 10%-20г тосон түрхлэгийг 50 ширхэгээр  хайрцагт савлаж, 10 хайрцагаар нь хатуу хайрцагт давхар савлаж тээвэрлэнэ.

Хүчинтэй хугацаа: 2 жил. 

Хадгалах нөхцөл: Битүү саванд, гэрлээс хамгаалж, 200С-ээс ихгүй температурт  хадгална.

Олгох нөхцөл: Жоргүй олгоно.

Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: "Мөнхийн тун" ХХК-ний "Тун фарм" эмийн үйлдвэр. Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Эрдэнэт толгой 3-1

Вэйб сайт: www.munkhiintun.mn