Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
АЦЦ-АМ
Худалдааны нэр
Англи
Ацетилцистеин
Үйлдвэрлэгч
Армон эмийн үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
200мг
Эмийн хэлбэр
нунтаг
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

 “АЦЦ-АM” 100мг, 200мг мөхлөг эмийн хэрэглэх заавар

 

Худалдааны нэр:  “АЦЦ-АM”100мг,200мг

Олон улсын нэршил: Àцетилцистеин

Эмийн хэлбэр: 3 граммаар савласан нунтаг бэлдмэл

Найрлага:

¹

Эмийн бодис

 

Хэмжих нэгж

          3г нунтгийн  агууламж

           100мг

        200мг

1

Ацетилцистеин

г

0.1

0.2

2

Аскорбины  хүчил

г

0.0125

0.025

3

Элсэн чихэр

г

0.5125

1.0

4

Глюкоз /усгүй /

г

2.37

1.77

5

Амт үнэр

г

0.005

0,005

 

Дүн

г

3.0

3.0

 

Фармакологийн үйлдэл:

  • Ацетилцистеин нь цэрийг шингэрүүлэн зуурмаг чанарыг багасгаж, ялгаралтыг нэмэгдүүлэн, цэр ховхолно.
  • Амьсгалын замын үрэвслийг намдаана.
  • Мөн идээг шингэрүүлнэ.

Фармакокинетик:

  • Дотуур хэрэглэх үедходоод гэдэсний замд  бүрэн шимэгдэх бөгөөд 4 цагийн дараа цусны сийвэнгийн уурагтай 50% холбогдоно.
  •  Ерөнхий клиренсийн 30% нь  бөөрний клиренс байна.
  • Элэг болон гэдэсний хананд хувиралд орно.

Хэрэглэх заалт:

  • Цэр өтгөрсөн ба идээт цэр үүссэн үед
  • Цочмог ба архаг бронхит, уушигны үрэвсэлбагтраа зэргийн үед хэрэглэнэ.
  • Дунд чихний үрэвсэл архаг ба хурц хэлбэрийн синуситын үед
  • Мөн бэртэл ба хагалгааны дараа амьсгалын замаас өтгөрсөн шүүрлийг гаргахад хэрэглэнэ.

Хэрэглэх аргà, тун:

  • Бэлдмэлийн тунг өвчний байдал, насыг харгалзан тогтооно:

Насанд хүрэгсэдэд  200мг-аар хоногт 2-3 удаа,

Хүүдэд  6-14 настайд 100мг-аар 3 удаа, харин 2-6 настай хүүхдэд 100мг-аар хоногт 2 удаа тус тус хэрэглэнэ.

  • Уутанд савласан 3г нунтгийг  50-60мл цэвэршүүлсэн бүлээн усанд буюу жимсний шүүсцайнд хийж уустал хутгаад уулгана.
  • Бэлдмэлийг хоолны дараа ууж хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 5-7 хоног

Гаж нөлөө:

  • Дотор муухайрах, бөөлжихгэдэс дүүрэххоол боловсруулах замын хямрал ажиглагдахарьсанд  чонын хөрвөс туурах зэрэг шинж тэмдэг илэрч болно.

Цээрлэлт:

  • Энэ бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс,
  •  Ходоод, дээрх гэдэсний шарх, цус алдалт,
  •  Жирэмсэн буюу хөхүүл эхчүүдэд хэрэглэхийг цээрлэнэ.

Эмийн харилцан үйлчлэл:

  • Ацетилцистеиныг амоксициллин, доксициклин, эритромицин, триамфениколтой хамт хэрэглэж болно.
  •  Харин ханиад намдаах бусад бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхэдханиалгах рефлексийг дарангуйлснаар цэр ялгаралтыг саатуулна.
  • Ацетилцистеин нь парацетамолын элэг хордуулах үйлдлийг бууруулна.

Хүчинтэй хугацаа:

2 жил хүртэл хугацаагаар хадгална.

Хадгалах хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

 Хадгалах нөхцөл:

“АЦЦ-АМ” 100мг, 200мг бэлдмэлийг  нарны шууд тусгалаас  хамгаалсан нөхцөлд, 20ОС-ээс доош хэмд хадгална.

Хүүхдэд хүрэхгүй газар хадгална.

Олгох нөхцөл:   

Жороор олгоно.

 

Эмийн савлалт:  

“АЦЦ-АМ” 100мг, 200мг нунтаг  эмийг 3г-аар хөнгөн цагаан фольган уутанд машинаар савлаж, 10-20 ширхэгээр  хаяг бүхий хатуу цаасан хайрцагт хийж, хэрэглэх зааврын хамт битүүмжилсэн байна.

 

Үйлдвэрлэгчийн албан ёсны хаяг: “Ариун монгол” ХХК-ны “АРМОН” эмийн үйлдвэр, Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг. 3- р хорооҮйлдвэрийн гудамж-1 , ХД-8

 e-mail; ariunmongol_92@yahoo.com