
Хэрэглэх заавар
ЭМИЙН БЭЛДМЭЛИЙГ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХ ЗААВАР
ОСПАМОКС®
ХУДАЛДААНЫ НЭРШИЛ:
Оспамокс®
ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ БУС НЭРШИЛ:
Амоксициллин/Amoxicillin
ЭМИЙН ХЭЛБЭР:
125 мг/5 мл ууж хэрэглэх хөвмөл бэлтгэхэд зориулсан нунтаг.
250 мг/5 мл ууж хэрэглэх хөвмөл бэлтгэхэд зориулсан нунтаг.
ХАРАГДАХ БАЙДАЛ:
Нунтаг: жимсний өвөрмөц үнэртэй цагаан ба бага зэрэг шаравтар өнгийн нунтаг. Хэрэглэхэд бэлэн хөвмөл: гашуувтар-чихэрлэг амттай, жимсний өвөрмөц үнэртэй цагаан ба бага зэрэг шаравтар өнгийн хөвмөл.
НАЙРЛАГА:
Үйлчлэгч бодис: амоксициллин.
125 мг/5 мл: 5 мл хөвмөлд (1 хэмжээст халбага) 125 мг амоксициллины тригидрат агуулагдана.
250 мг/5 мл: 5 мл хөвмөлд (1 хэмжээст халбага) 250 мг амоксициллины тригидрат агуулагдана.
Туслах бодис: нимбэгний амт оруулагч нунтаг, тоор-чангаанзны амт оруулагч нунтаг, усгүйжүүлсэн нимбэгний хүчил, натрийн бензоат, аспартам, тальк, усгүйжүүлсэн тринатрицитрат, жүржийн амт оруулагч нунтаг, Cyamopsis tetragonoloba-н (гуарын) давирхай (гуар галактоманнан), кремнийн тунадасжуулсан диоксид.
ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ БҮЛЭГ:
Бета-лактамын бүлгийн антибиотик. Өргөн хүрээний үйлдэлтэй пенициллин.
АТС код: J01CA04.
ФАРМАКОЛОГИЙН ҮЙЛДЭЛ:
Фармакодинамик:
Амоксициллин нь бактерийн эсийн ханын нийлэгжитийг дарангуйлж бактер устгах үйлдэлтэй аминобензилпенициллин юм. Амоксициллины хувьд цусан дахь бактерийг дарангуйлж чадах хамгийн бага түвшинг (min. E.S) хадгалах хугацаа нь эмнэл зүйн болон бактериологийн таатай үр нөлөөг тодорхойлох фармакодинамикийн гол үзүүлэлт болно.
Аминопенициллиныг гидролизжуулагч беталактамаза ялгарах, пенициллин холбогч уураг гэмтэх, эмийн бэлдмэл бактерийн ханыг нэвтлэх үйлдэл алдагдах, түүнчлэн бактерийн эсээс эмийн бэлдмэлийг гадагшлуулалт эрчимжих замаар
аммоксациллинд бактерийн тэсвэржилт үүснэ. Нэг бичил биетэн бета-лактам бүлгийн антибиотикт, түүнчлэн бактерийн эсрэг бусад бүлгийн бэлдмэлүүдэд урьдчилан таамаглах боломжгүй олон хэлбэрийн солбицох тэсвэржилт үүсгэх хэд хэдэн механизмтай байж болно.
Концентрацийн хязгаар (EUCAST)
Бичил биетнүүд | Концентрацийн хязгаар (мкг/мл) | ||
|
| ||
| Мэдрэг | Дунд зэргийн мэдрэг | Тэсвэржилт |
Haemophilus influenzae | ≤ 1 | - | > 1 |
Moraxella catharrhalis | ≤ 1 | - | > 1 |
Энтерококк | ≤ 4 | 8 | > 8 |
Streptococcus A, B, C, G1 | ≤ 0,25 | - | > 0,25 |
Streptococcus pneumoniae2 | ≤ 0,5 | 1-2 | > 2 |
Enterobacteriaceae3 | - | - | > 8 |
Грам сөрөг агааргүйтэн | ≤ 4 | 8 | > 8 |
Грам эерэг агааргүйтэн | ≤ 4 | 4-8 | > 8 |
Төрлүүдээс үл хамаарах хязгаарын утга | ≤ 2 | -8 | > 8 |
1Хүснэгтэд харуулсан концентрацийн хязгаарын утга нь бензилпенициллины үзүүлэлтэд суурилсан. 2 Хүснэгтэд харуулсан концентрацийн хязгаарын утга нь ампициллины үзүүлэлтэд суурилсан. 3 Утга R > 8 мг/л нь тэсвэржилт үүсэх механизмтай бүх омгууд тэсвэржилтэй болохыг баталж байна.
|
Мэдрэгжилт
Тэсвэржилтэй омгуудын тархалт нь газар зүйн байрлал болон улирлаас хамаарч хэлбэлзэлтэй байх тул антибиотик тэсвэржилтийн талаар, ялангуяа хүнд хэлбэрийн халдварын эмчилгээнд, тухайн орон нутгийн бактерийн тэсвэржилтийн талаарх мэдээлэлд баримжаалах хэрэгтэй. Хэрэв бэлдмэлийг, ялангуяа зарим халдварыг эмчилгээнд хэрэглэхэд тэсвэржилтэй омгуудын тархалтын түвшин эргэлзээтэй бол холбогдох мэргэжилтэнд хандаж туслалцаа авах хэрэгтэй.
Тогтмол тохиолдох мэдрэг бичил биетнүүд |
Грам эерэг агаартан : Corynebactierum diphteriae, Enterococcus faecalis$, Listeria monocytogenes, Streptococcus agalactiae, Streptococcus bovis, Streptococcus pyogenes * Грам сөрөг агаартан : Helicobacter pylori Агааргүйтэн: Peptostreptococci Бусад: Borrelia |
Олдмол тэсвэржилт үүссэн байх боломжтой бичил биетнүүд |
Грам эерэг агаартан: Corynebacterium spp$, Enterococcus faecium$, Streptococcuspneumoniae * +, Streptococcusviridans. Грам сөрөг агаартан : Escherichia coli +, Haemophilus influenzae *, Haemophilus para-influenzae *, Moraxella catarrhalis +, Proteus mirabilis Агааргүйтэн: Prevotella, Fusobacterium spp. |
Байгалийн тэсвэржилтэй төрлүүд |
Грам эерэг агаартан : Staphylococcus aureus Грам сөрөг агаартан : Acinetobacter spp, Citrobacter spp, Enterobacter spp, Klebsiella spp, Legionella, Morganella morganii, Proteus vulgaris, Providencia spp, Pseudomonas spp, Serratia spp. Агааргүйтэн:Bacteroides fragilis Бусад: Chlamydia, Mycoplasma, Rickettsia |
* Мэдрэг омгуудын хувьд эмнэл зүйн заалтын дагуух эмчилгээний үр дүнг харуулсан.
+Тэсвэржилтэй үүсгэгчийн тархалт > 50%.
$Байгалийн завсрын тэсвэржилтэй төрлүүд.
Фармакокинетик
Амоксициллины туйлын биохүрэхүй тунгаас хамаарах ба 75-90% хүртэл хэлбэлзэнэ. Бэлдмэлийн тун 250-1000 мг хооронд байхад биохүрэхүй (үзүүлэлтүүд: AUC ба Cmax) тунтай шугаман хамааралтай байна. Илүү өндөр тунгаар хэрэглэхэд шимэгдэлт буурдаг. Хоол идсэнээс хойш 1-2 цагийн дараа сийвэн дэх түвшрүүлэг дээд цэгт хүрнэ.
Амоксициллины (ойролцоогоор) 17% нь уурагтай холбогдоно. Бэлдмэлийн эмчилгээний үйлдэл үзүүлэх түвшрүүлэг сийвэн, уушгины эд, гуурсан хоолой ба дунд чихний шүүрэл, цөс, шээсэнд маш хурдан хүрдэг. Тархины зөөлөн хальс хэвийн үед амоксициллин маш бага хэмжээгээр нуруу нугасны шингэнд нэвтэрнэ. Эхэсээр нэвтрэх ба хөхний сүүнд маш бага хэмжээгээр илэрнэ.
Бэлдмэл үндсэндээ бөөрөөр гадагшилна. Амоксициллины тунгийн ойролцоогоор 60-80% нь хэрэглэснээс хойш 6 цагийн дотор өөрчлөгдөөгүй хэлбэрээр шээсээр гадагшлах ба маш бага хэмжээгээр цөсөөр ялгарна. Бөөрний үйл ажиллагаа хэвийн үед өвчтөний цусны ийлдсийн хагас ялгарлын хугацаа 1-1,5 цаг байна. Бөөрний дутагдалын эцсийн шатанд байгаа өвчтөнд хагас ялгарлын хугацаа 5-20 цагийн хооронд хэлбэлзэнэ. Бэлдмэлийг гемодиализаар гадагшлуулна.
Хүүхэд
Жирэмсний 26-33 долоо хоногтой дутуу төрсөн хүүхдийн амьдралын 3 дах хоногт амоксациллиныг судсанд тарьж хэрэглэсний дараа ерөнхий клиренс 0,75–2 мл/мин хооронд хэлбэлзэх ба энэ нь ижил насны хүүхдийн инулины клиренстэй адил байна. Бага насны хүүхдэд амоксициллин уухаар хэрэглэхэд шимэгдэлт болон биохүрэхүй насанд хүрэгсдээс ялгаатай байж болно. Иймд, энэ бүлгийн өвчтөнүүдийн клиренс буурсантай холбоотойгоор бэлдмэлийн экспозиц нэмэгдэж болно, гэхдээ ууж хэрэглэхэд биохүрэйхүй буурснаар энэ өөрчлөлт хэсэгчлэн арилна.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Амоксициллинд мэдрэг бичил биетнүүдээр үүсгэгдсэн дараах бактерийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
- амьсгалын дээд замын халдвар: дунд чихний цочмог үрэвсэл, хамрын дайвар хөндийн үрэвсэл (шаардлагын хэмжээнд оношлогдсон), бета-цус задлагч А бүлгийн стрептококкоор үүсгэгдсэн нь батлагдсан гүйлсэн булчирхайн үрэвсэл;
- амьсгалын доод замын халдвар: архаг бронхитын сэдрэл, “Эмнэлгээс гадуур” уушгины хатгалгаа;
- шээс ялгаруулах замын (доод) үрэвсэл: давсагны үрэвсэл;
- эндокардитын урьдчилан сэргийлэлт;
- Лаймын өвчний улайралттай хэлбэрийн эмчилгээний эхний шатанд (1-р шат);
- Helicobacter pylori-г устгах: H. pylori-р үүсгэгдсэн пептик шархтай өвчтний эмчилгээнд бактерийн эсрэг бэлдмэлийг шархыг эдгээх үйлдэлтэй бэлдмэлүүдтэй хавсран хэрэглэнэ.
Бактерийн эсрэг бэлдмэлийн зохистой хэрэглээний албан ёсны удирдамжийг мөрдөх хэрэгтэй.
ХОРИГЛОХ ЗААЛТ
- Пенициллинд өндөр мэдрэгшилтэй; цефалоспорин мэт бусад бета-лактамын бэлдмэлүүдэд солбицох харшил үүсэж болохыг анхаарах хэрэгтэй.
- Бэлдмэлийн найрлага дах бодист өндөр мэдрэгшилтэй байх.
ОНЦГОЙ АНХААРУУЛГА БА БОЛГООМЖЛОЛ
Бэлдмэлийн эмчилгээг эхлэхээс өмнө пенициллин, цефалоспоринд урьд нь өндөр мэдрэгшлийн урвал илэрч байсан талаар тодорхой асуумж цуглуулах шаардлагатай. Цефалоспоринд солбицон хэт мэдрэгшилтэй байж болохыг анхаарах хэрэгтэй (10-15% -д илэрнэ).
Пенициллинээр эмчлүүлж байх үед хүнд явцтай ба зарим тохиолдолд үхэлд хүргэх (анафилакси төст урвал) хүртэл хэт мэдрэгшлийн урвал ажиглагдсан. Эдгээр урвалууд нь бета-лактам антибиотикуудад хэт мэдрэг гэх өгүүлэмжтэй өвчтөнд үүсэх магадлал өндөртэй.
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд амоксациллины гадагшлалт удаашрах тул уг өвчний явцаас хамааран хоногийн нийт тунг багасгах шаардлага гарч болно.
Нярайд, ялангуяа дутуу төрсөн хүүхдэд бэлдмэлийг болгоомжтой хэрэглэх ба бөөр, элэгний үйл ажиллагаа болон цусны шинжилгээний үзүүлэлтийг хянах хэрэгтэй.
Бэлдмэлийг удаан хугацаанд хэрэглэхэд мэдрэг бус бичил биетэн болон мөөгөгөнцрийн хэт үржилд хүргэх учраас дахин халдвар авахаас сэргийлж эмчилгээг эмчийн хяналтанд явуулна.
Амоксациллиныг уухаар хэрэглэхэд анафилаксийн шок ба бусад харшлын урвал ховор илэрдэг. Гэхдээ илэрсэн тохиолдолд зохих арга хэмжээ яаралтай авах хэрэгтэй.
Өндөр тунгаар хэрэглэж байгаа үед шээсэнд талст үүсэх эрсдлийг багасгахын тулд өвчтөнд хангалттай хэмжээний шингэн уулгаж, шээсний ялгаралтыг хянахыг зөвлөнө. Гуурсан дотор талст үүсэхээс сэргийлж шээсний катетерийн сүвийг шалгаж байх хэрэгтэй.
Вирусын халдвар, цочмог лимфобластын лейкоз болон халдварт мононуклеозтой өвчтөний бактерийн халдварын эмчилгээнд бэлдмэлийг хэрэглэж болохгүй, учир нь халдварт мононуклеоз нь улайралтат улаан бурхан төст тууралт үүсгэнэ.
Хүнд хэлбэрийн ужиг суулгалтын үед хуурамч мембрант бүдүүн гэдэсний үрэвсэл үүссэн (ихэнх тохиолдолд Clostridium difficile үүсгэгдэнэ) байж болохыг анхаарах хэрэгтэй. Энэ тохиолдолд амоксициллин эмчилгээг зогсоож, эмчилгээний зохих арга хэмжээ авна. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дарангуйлах бэлдмэл хэрэглэхийг цээрлэнэ.
Амоксициллиныг өндөр тунгаар эмчилгээнд хэрэглэх үед бусад бета-лактамын бусад антибиотикийн адил цусны шинжилгээг тогтмол хянах хэрэгтэй.
Бөөрний дутагдалтай, таталт өгдөг, эпилепсийн эмчилгээ хийлгэж байгаа болон менингиттэй гэх өгүүлэмжтэй өвчтөнд бета-лактам антибиотикийг өндөр тунгаар хэрэглэхэд ховор тохиолдолд таталт өгч болно.
Эмчилгээний эхэнд халууралттай тархмал эритем ба цэврүү үүсэх нь тархмал цочмог цэврүүт тууралтын шинж тэмдгийн анхны илрэл гэж үзэн Оспамокс уухыг нэн даруй зогсоож, цаашид бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.
Амоксациллинтай антикоагулянтыг хамт хэрэглэх үед антикоагулянтын тунг тохируулах шаардлагатай.
Метотрексатыг хамт хэрэглэх үед түүний ийлдсэн дэх хэмжээг нарийн хянах хэрэгтэй.
Оспамокс нь аспартам (E951) агуулдаг тул фенилкетонуритай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Гомозигот фенилкетонури эмгэгтэй өвчтөний хооллолтонд аспартамд агуулагдах фенилаланины хэмжээг харгалзана. Ууж хэрэглэхэд бэлтгэсэн 5 мл хөвмөлд 8,5 мг аспартам ба 7,1 мг натрийн бензоат агуулагдана.
ЖИРЭМСЭН БА ХӨХҮҮЛ ҮЕД
Амоксициллин эхэсээр нэвтэрнэ.
Хязгаарлагдмал тооны жирэмсэн эмэгтэйчүүдэд хийсэн ажиглалтаар амоксациллины гаж нөлөө жирэмсний явцад болон урагт/нярайд илрээгүй хэдий ч жирэмсэн эхэд бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөхдөө болгоомжлох хэрэгтэй.
Амоксициллин хөхний сүүнд нэвтэрнэ. Одоогоор хөхүүл хүүхдэд бэлдмэлийн хорт нөлөө илрээгүй, иймд хөхөөр хооллож байгаа үед Оспамокс хэрэглэж болно. Гэхдээ нярай хүүхдэд ходоод гэдэсний талаас эмгэг илэрвэл (суулгалт болон, мөөгөнцөр болон арьсанд тууралт) хөхөөр хооллолтыг зогсооно.
АВТОМАШИН БОЛОН МАШИН МЕХАНИЗМТАЙ АЖИЛЛАХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ
Нөлөөлөхгүй.
ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН
Уухаар хэрэглэхэд зориулагдсан. Хоолтой хамт хэрэглэхэд амоксациллины шимэгдэлтийг бууруулахгүй. Хэмжээст халбагаар хэмжсэн тунг усаар даруулж ууна.
Хөвмөлийг бэлтгэхийн тулд флаконы хэмжээс хүртэл 1 см доогуур ундны ус хийж, флаконыг таглан маш сайн сэгсэрнэ. Хөөс арилсны дараа тэмдэг хүртэл ус нэмнэ. Дахин маш сайн сэгсэрнэ.
Үүний дараа хөвмөлийг хэрэглэхэд бэлэн болно.
Хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ!
Тун нь тухайн өвчтөний нас, жин, бөөрний үйл ажиллагаа, халдварын байрлал ба хүнд хөнгөний зэрэг, түүнчлэн таамаглаж байгаа эсхүл тогтоогдсон үүсгэгч зэргээс хамаарна.
Стандарт тун:
Насанд хүрэгсэд ба өсвөр насныхан (>40 кг жинтэй )
Ердийн тун: 750 мг-3 г амоксициллиныг хоногт гурав хувааж хэрэглэнэ.
Туналах онцгой зөвлөмж
Гүйлсэн булчирхайн үрэвсэл: 1 г хоногт 2 удаа.
Насанд хүрэгсдэд архаг бронхитын сэдрэлийн үед: 1 г хоногт 2 удаа.
“Эмнэлгээс гадуур” уушгины хатгалгаа: 1 г хоногт 3 удаа ( өөрөөр хэлбэл, 8 цагийн зайтай).
Лаймын өвчний эхний шатанд (хязгаарлагмал нүүмэл улайралт): 500 мг-1 г хүртэл хоногт 3 удаа, 14-21 хоног.
Helicobacter pylori-г устгахад: амоксициллин 1 г хоногт 2 удаа 500 мг кларитромицин ба 20 мг омепразол эсхүл 30 мг лансопразолыг тус бүр хоногт 2 удаа хавсран 7-14 хоног хэрэглэнэ.
Нянгийн 20%-с дээш нь клатромицинд тэсвэртэй бол эмчилгээний өөр горимыг сонгоно.
Хүүхэд (<40 кг жинтэй )
Хүүхдийн тун: Хэрэглэх заалт, өвчний хүнд хөнгөний зэрэг, үүсгэгчийн мэдрэгээс хамаарч хоногт 40–90 мг/кг-г гурав хувааж (хамгийн дээд тун 3 г/хоногт) хэрэглэнэ.
40 кг- дээш жинтэй хүүхдэд насанд хүрэгсдэд зөвлөдөг ердийн тунг хэрэглэнэ.
Туналах онцгой зөвлөмж
Гүйлсэн булчирхайн үрэвсэл: 50 мг/кг хоногт 2 удаа.
Дунд чихний цочмог үрэвсэл: пенициллинд бага мэдрэгшилтэй пневмококк тархсан бүс нутагт эмчилгээний горимыг хэрэглэхдээ үндэсний болон орон нутгийн удирдамжийг мөрдөнө.
Лаймын өвчний эхний шатанд (хязгаарлагдсан нүүмэл улайралт): 50 мг/кг хоногт гурав хувааж хэрэглэнэ, 14-21 хоногийн турш.
Эндокардитын урьдчилан сэргийлэлтийн тун
Мэс ажилбар эхлэхээс 1 цагийн өмнө 2-3 г ууж хэрэглэнэ.
Хүүхдэд: мэс ажилбар эхлэхээс 1 цагийн өмнө биеийн жинд 50 мг/кг-р 1 удаа ууна.
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй үед хэрэглэх тун
Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлтийн үед тунг багасгах ёстой. Бөөрний креатинины клиренс 30 мл/мин-с бага үед өвчтөнд бэлдмэлийн хоногийн тунг багасгаж, хэрэглэх хоорондын зайг уртасгана.
Бөөрний дутагдлын үед 3 г-р нэг удаа хэрэглэх богино хугацааны курс эмчилгээг хийхгүй.
Насанд хүрэгсэд (өндөр настан)
Креатинины клиренс мл/мин | Тун | Бэлдмэлийг хэрэглэх хоорондын зай |
> 30 | Тунг тохируулах шаардлагагүй |
|
10 – 30 | 500 мг | 12 цаг |
< 10 | 500 мг | 24 цаг |
Гемодиализ хийх үед: ажилбар дууссаны дараа 500 мг бэлдмэлийг хэрэглэнэ.
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй < 40 кг жинтэй хүүхдэд
Креатинины клиренс мл/мин | Тун | Бэлдмэлийг хэрэглэх хоорондын зай |
> 30 | Ердийн тун | Тунг тохируулах шаардлагагүй |
10 – 30 | Ердийн тун | 12 цаг (тунгийн 2/3-тай тэнцүү) |
< 10 | Ердийн тун | 24 цаг (тунгийн 2/3-тай тэнцүү) |
Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй үед хэрэглэх тун
Бөөрний үйл ажиллагаа хэвийн үед тунг буруулах шаардлагагүй.
Эмчилгээ үргэлжлэх хугацаа
Эмчилгээг өвчний шинж тэмдэг арилснаас хойш 2-3 хоног үргэлжлүүлнэ. Бета- цус задлагч стрептококкийг устгах эмчилгээ 6-10 хоног үргэлжилнэ.
ГАЖ НӨЛӨӨ
Гаж нөлөөний ангиллыг тохиолдлын давтамж болон буурах дарааллаар жагсаасан: олонтаа ( ≥ 1/100 - < 1/10), цөөн ( ≥ 1/1000 - < 1/100), ховор ( ≥ 1/10 000 - < 1/1000), маш ховор (< 1/10 000), ганц нэг тохиолдол.
Халдварт болон шимэгч халдварт өвчнүүд
Цөөн: дахин халдар авах ба тэсвэржилттэй бичил биетнүүд болон мөөгөнцөрийн колон үүсэх, үүнд:давтан болон удаан хугацаагаар амоксициллин хэрэглэсний дараа үүссэн амны хөндийн болон үтрээний кандидоз
Цус болон тунгалагийн булчирхайн талаас өөрчлөлт
Ховор: эозинофили ба цус задралын цус багадалт
Маш ховор: лейкоцит, нейтрофил, гранулоцит, тромбоцитын тоо цөөрөх, панцитопени, цус багадалт, миелосупресс, агранулоцитоз, протромбины болон цус гоожих хугацаа уртсах. Бэлдмэлийг зогсооход бүх үзүүлэлтүүд хэвийн болно. Дархлаа тогтолцооны талаас өөрчлөлт
Ховор: багалзуурын хаван, сийвэнгийн өвчин, харшлын гаралтай судасны үрэвсэл, анафилаксийн урвал ба анафилаксийн шок.
Мэдрэлийн тогтолцооны талаас өөрчлөлт
Ховор: ТМС-н өөрчлөлт, гиперкинез, толгой эргэх ба таталт. Бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэж байгаа бөөрний үйл ажиллагааны өөрчлөттэй, эпилепситэй, менингиттэй өвчтөнд таталт үүсч болно.
Ходоод гэдэсний замын талаас өөрчлөлт
Олонтаа: диспепси, дотор муухайрах, хоолны дуршил буурах, бөөлжих, гэдэс дүүрэх, өтгөн олшрох, суулгах, энантем (амны хөндийн), ам хуурайших, амтлах мэдрэхүй өөрчлөлт. Эдгээр өөрчлөлтүүд нь хөнгөн явцтай ба эмчилгээний явцад болон эмчилгээ дуусхад арилна. Бэлдмэлийг хооллох үед хэрэглэхэд эдгээр гаж нөлөөний давтамж буурна.
Ховор: шүдний бүрхүүлийн өнгө өөрчлөгдөх (хөвмөлийг уухад), ихэнхи тохиолдолд шүдийг сойзоор угаахад арилна.
Маш ховор: хүнд явцтай ужиг суугалт үүссэн тохиолдолд хуурамч мембрант бүдүүн гэдэсний үрэвсэл байна гэж үзэх хэрэгтэй. Энэ тохиолдолд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн дарангуйлах бэлдмэл хэрэглэхийг цээрлэнэ.
Хэлний өнгө хар болно.
Элэг ба цөсний замын талаас өөрчлөлт
Цөөн: элэгний ферментийн хэмжээ дунд зэргийн хэлбэрээр түр зуур ихсэнэ.
Ховор: элэгний үрэвсэл, цөс зогсонгишлын шарлалт.
Арьс ба өөхлөг эдийн талаас өөрчлөлт
Олонтаа: арьсны талаас урвал илрэх, загатнаа, чонон хөрвөс; эмчилгээ эхэлснээс хойш 5-11 дэх хоногт ердийн улаан бурхан төст тууралт үүсэж болно. Чонон хөрвөс хурдан илрэх нь амоксациллинд харшлын урвал үүссэний харуулах ба эмчилгээг зогсоох ёстой.
Ховор: ангионевротик хаван (Квинкегийн хаван), олон хэлбэрт шүүдэст улайлт, цочмог тархмал цэврүү, Лайеллын хам шинж, Стивенс-Джонсоны хам шинж, эпидермийн хордлогот үхжил, цэврүүт эксфолиатив дерматит.
Бөөр ба шээсний замын талаас өөрчлөлт
Ховор: бөөрний завсрын эдийн үрэвсэл, шээсэнд талст илрэх.
Ерөнхий өөрчлөлт ба хэсэг газрын өөрчлөлт
Ховор: эм хэрэглэсэнтэй холбоотой халууралт.
Хэрэв гаж нөлөө даамжрах болон хавсралтан дах жагсаалтанд дурьдсанаас өөр гаж нөлөө илэрвэл эмч болон эм зүйчид мэдээлнэ.
ТУН ХЭТЭРСЭН ТОХИОЛДОЛД
Ихэвчлэн амоксициллиныг санамсаргүй өндөр тунгаар хэрэглэхэд цочмог хордлогын нөлөө үзүүлдэггүй. Тун хэтэрсэн тохиололд ходоод гэдэс, бөөр, мэдрэл- сэтгэцийн талаас өөрчлөлтүүд илэрнэ, түүнчлэн ус-электролитын тэнцвэр алдагдана. Бөөрний ноцтой өөрчлөлттэй өвчтөнүүдэд тунг их хэмжээгээр хэтрүүлэхэд бөөрний хордлогод хүргэнэ, түүнчлэн шээсэнд талст илэрнэ. Хоргүйжүүлэх антидот байхгүй. Идэвхжүүлсэн нүүрс өгөх (ихэвчлэн ходоод угаах шаардлагагүй) болон шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Ус электролитийн тэнцвэрт онцгой анхаарах хэрэгтэй. Амоксициллиныг гемодиализаар гадагшлуулна.
БУСАД ЭМИЙН БЭЛДМЭЛТЭЙ БА БУСАД ТӨРЛИЙН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ
Амоксициллинтай хамт хэрэглэхгүй
Аллопуринол
Аллопуринолтой хамт хэрэглэхэд арьсан дээр харшлын тууралтууд гарна.
Дигоксин
Амоксациллинтай хамт хэрэглэхэд дигоксины шингээлт ихсэж, тунг тохируулах шаардлага гарч болно.
Антикоагулянтууд
Амоксициллин болон кумарины эгнээний антикоагулянтыг хамт хэрэглэхэд цус урсах хугацаа уртсаж, антикоагулянтын тунг тохирулах шаардлага гарна. Халдвар ба үрэсвэл, нас ба өвчтөний биеийн ерөнхий байдал нь эрсдэлт хүчин зүйлд болно.
Метотрексат
Амоксициллиныг хамт хэрэглэхэд метотрексатын хортой нөлөөг ихэсгэнэ. Өвчтөнд энэ хоёр бэлдмэлийг хамт хэрэглэх үед цусны сийвэн дэх метотрексатын түвшинг нарийн хянах хэрэгтэй.
Амоксациллиныг дараах бэлдмэлүүдийн хамт хэрэглэхдээ болгоомжлох хэрэгтэй
Ууж хэрэглэх жирэмслэлтээс хамгаалах даавар
Амоксациллиныг хэрэглэхэд цусны сийвэн дэх эстроген болон прогестероны түвшинг түр хугацаагаар бууруулна, түүнчлэн ууж хэрэглэх жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийн нөлөөг бууруулдаг. Энэ тохиолдолд жирэмслэлтээс хамгаалах дааврын бус нэмэлт арга хэрэглэхийг зөвлөдөг.
Бусад төрлийн харилцан үйлчлэл
Шээс хөөх нь амоксициллиныг эрчимтэй гадагшлуулж түүний цусан дах түвшрүүлгийг бууруулна.
Амоксициллин эмчилгээний үед шээсэнд глюкозын хэмжээг тодорхойлохдоо глюкозооксидазатай ферментийн аргыг ашиглахыг зөвлөдөг. Амоксациллины шээсэн дэх түвшрүүлэг өндөр байх тул химийн аргыг хэрэглэхэд хуурамч эерэг хариу гарах нь элбэг байна.
Амоксациллин нь жирэмсэн эмэгтэйчүүдийн шээсэн дэх эстриолын хэмжээг бууруулна.
Амоксициллины өндөр түвшрүүлэг нь цусны ийлдсийн гликемийн үзүүлэлтийг бууруулна.
Амоксациллин нь уураг тодорхойлох колорметрийн хариунд нөлөөлж болно.
ЭМИЙН ХЭЛБЭР
125 мг/5 мл: 60 мл-н эзэлхүүнтэй, эргэдэг бөглөө бүхий бараан өнгийн шилэн бортого. Бортгонд ууж хэрэглэх 60 мл хөвмөл бэлтгэхэд зориулсан 5,1 г нунтаг агуулагдана.
250 мг/5 мл: 60 мл-н эзэлхүүнтэй, эргэдэг бөглөө бүхий бараан өнгийн шилэн бортого. Бортгонд ууж хэрэглэх 60 мл хөвмөл бэлтгэхэд зориулсан 6,6 г нунтаг агуулагдана.
1 бортого, хэмжээст халбага болон хэрэглэх зааврын хамт хатуу цаасан хайрцганд савлана.
Бортгыг онгойлгохын тулд таглааг дарж байгаад эргүүлнэ.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
Хүүхэд хүрэхээргүй газар хадгална!
Ууж хэрэглэх хөвмөл бэлтгэх зориулалттай нунтаг: 25°С-с дээшгүй хэмд бат бөх таглагдсан бортогонд хадгална.
Бэлтгэсэн хөвмөлийг 2 - 8°С хэмд нягт тагласан бортгонд 14 хоногоос хэтрүүлэхгүй хадгална.
ХАДГАЛАХ ХУГАЦАА
Ууж хэрэглэх хөвмөл бэлтгэх зориулалттай нунтаг: 3 жил. Хайрцаг дээр заасан хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрэглэхгүй.
ЭМИЙН САНГААС ОЛГОХ ЖУРАМ
Жороор олгоно.
БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ЭЗЭМШИГЧ, ҮЙЛДВЭРЛЭГЧ
Сандоз ГмбХ, Биохемиштрассе 10, А-6250, Кундль, Австри.
МЭДЭЭЛЛИЙГ ШИНЭЧИЛСЭН ОГНОО
2014 оны 5 сар





































































































































































































































































































