
Хэрэглэх заавар
ВИФЕРОН® эмийн бэлдмэлийн хэрэглэх заавар
Бүртгэлийн дугаар: F100825VO02438, F101025VO02497, F100825VO02436, F100825VO02437
Худалдааны нэр: ВИФЕРОН®
ВИФЕРОН®: Хүний рекомбинант интерферон альфа-2b
Эмийн хэлбэр: Шулуун гэдэсний лаа
Найрлага:
- ВИФЕРОН® 150000 ОУН: 1 лаанд идэвхтэй бодис: Хүний рекомбинант интерферон альфа-2b 150000 ОУН, туслах бодис: аскорбины хүчил 0,0054гр, натрийн аскорбат 0,0108 гр, альфа-токоферол ацетат 0,055гр, динатрийн эдетат дигидрат 0,0001 гр, полисорбат-80 0,0001 гр, какао-н тос 0,1958 гр, хатуу өөх тос буюу какао-н тосны орлуулагч 1гр хүртэл.
- ВИФЕРОН® 500000 ОУН: 1 лаанд идэвхтэй бодис: Хүний рекомбинат интерферон альфа-2b 500000 ОУН, туслах бодис: аскорбины хүчил 0,0081гр, натрийн аскорбат 0,0162 гр, альфа-токоферол ацетот 0,055гр, динатрийн эдетат дигидрат 0,0001 гр, полисорбат-80 0,0001 гр, какао-н тос 0,1941 гр, хатуу өөх тос буюу какао-н тосны орлуулагч 1гр хүртэл.
- ВИФЕРОН® 1000000 ОУН: 1 лаанд идэвхтэй бодис: Хүний рекомбинат интерферон альфа-2b 1000000 ОУН, туслах бодис: аскорбины хүчил 0,0081гр, натрийн аскорбат 0,0162 гр, альфа-токоферол ацетат 0,055гр, динатрийн эдетат дигидрат 0,0001 гр, полисорбат-80 0,0001 гр, какао-н тос 0,1941 гр, хатуу өөх тос буюу какао-н тосны орлуулагч 1гр хүртэл.
- ВИФЕРОН® 3000000 ОУН: 1 лаанд: Хүний рекомбинат интерферон альфа-2b 3000000 ОУН, туслах бодис: аскорбины хүчил 0,0081гр, натрийн аскорбат 0,0162 гр, альфа-токоферол ацетат 0,055гр, динатрийн эдетат дигидрат 0,0001 гр, полисорбат-80 0,0001 гр, какао-н тос 0,1941 гр, хатуу өөх тос буюу какао-н тосны орлуулагч 1гр хүртэл.
Ерөнхий шинж:
Цайвар шаргал болон шар өнгөтэй, нэг төрлийн тогтоц бүхий сум хэлбэрийн лаа. Гантиг мэт нэгэн жигд бус өнгөтэй. Дагууд нь зүсэхэд юүлүүр маягт хонхортой. Лааны голч нь 10 мм-с илүүгүй байна.
Эмийн эмчилгээний бүлэг:
Цитокин.
АТС код: L0ЗАВ05
Эмийн үйлдэл:
Хүний рекомбинант интерферон альфа-2b нь вирусын эсрэг, дархлаа дэмжих, эсийн өсөлт үржилийг саатуулах үйлдэл үзүүлж, РНХ, ДНХ агуулсан вирусын хувилал дарангуйлах үйлдэлтэй. Интерферон альфа-2b-ийн дархлаа дэмжих шинж чанар нь макрофгийн фагоцитоз идэвхижилт, бай-эсэд лимфоцит эс хордуулах өвөрмөц чанарыг нэмэгдүүлэх зэргээр интерферон альфа-2b-ийн бактерийн эсрэг шууд идэвхийг сайжруулах чанараар нөлөөлнө. Аскорбины хүчил ба альфатокоферол ацетат агуулснаар интерферон альфа-2b ийн вирусын эсрэг өвөрмөц идэвхи нэмэгдэж, дархлаа дэмжих нөлөө нь сайжирч, улмаар эмгэг төрүүлэгч нянгийн эсрэг хүний бие мах боди өөрийн дархлааны хариу урвалыг нэмэгдүүлэх нөлөө үзүүлнэ. Энэхүү бэлдмэлийг хэрэглэснээр IgA-ыг түвшрүүлэг нэмэгдэж, IgE –ийн түвшин хэвэндээ орж интерферон альфа-2b-ийн үйл ажиллагааны дотоод тогтолцоо сэргэнэ. Аскорбины хүчил ба альфатокоферол ацетат бол хэт исэлдэлтийн өндөр идэвхитэй учраас үрэвслийн эсрэг, мембран тогтворжуулах түүнчлэн нөхөн төлжилтийг дэмжих чанартай. ВИФЕРОН® хэрэглэхэд интерферон альфа-2b-ийн тарилга хэлбэрээр хэрэглэхэд үүсдэг шиг гаж нөлөө бүрэн арилдаг ба интерферон альфа-2b-ийн вирусын эсрэг идэвхижүүлэлтийг саармагжуулагч антителүүд үүсдэггүй. Түүнчлэн нянгийн эсрэг бодис, дааврын бэлдмэлтэй хамтруулан хэрэглэсэнээр тэдгээрийн эмчилгээний тунг бууруулах ач холбогдолтой бөгөөд тухайн эмчилгээний хорт нөлөөг багасгадаг. Какаон тос найрлагандаа фосфолипидүүд агуулдаг ба нийлэг аргаар гаргаж авсан хортой цийдэмжүүлэгийг хэрэглээгүй, давхар ханаагүй өөхний хүчил нь бэлдмэлийн уусах ба шимэгдэлтийг сайжруулах ач холбогдолтой.
Хэрэглэх заалт:
- Хүүхэд ба том хүний томуу болон амьсгалын дээд замын цочмог халдвар, тэр дундаа хүндэрсэн бактерийн халдварууд, пневмония (бактерийн, вирусын)-ийн хавсарсан эмэн эмчилгээнд хэрэглэх;
- Хүүхдийн төрөл бүрийн халдвар-үрэвсэлт өвчний бүрдэл эмчилгээ, түүний дотор нярай болон дутуу нярайн:, менингит (бактерийн, вирусын), сепсис, умайн дотоод халдвар (хламидиоз, херпес, цитомегаловирусын халдвар (гепатит),энтеровирусын халдвар, дотор эрхтэний кандидоз, микоплазмоз)-ийн хавсарсан эмэн эмчилгээнд хэрэглэх;
- Хүүхэд ба насанд хүрэгсдийн В,С,Д-вирусын гаралтай элэгний архаг үрэвслийн бүрдэл эмчилгээнд мөн түүнчлэн илэрхий идэвхижлийн зэрэгтэй гепатит болон циррозын үед плазмаферез болон гемосорбцитой хавсруулан хэрэглэнэ.
- Насанд хүрэгсдийн шээс бэлгийн замын халдварын бүрдэл эмчилгээнд /хламидиоз, цитомегаловирусын халдвар, уреаплазмоз, трихомониаз, гарднереллез, папилломавирусын халдвар, бактерийн вагиноз, үтрээний дахилтат кандидоз, микоплазмоз/,
- Арьс болон салстын анхдагч буюу дахилтат херпесийн халдвар, түүний хэсэг газрын хэлбэр, хөнгөн болон дунд зэргийн явцтай ялангуяа шээс бэлгийн замын хэлбэрийн эмчилгээнд хэрэглэнэ.
Цээрлэлт
Бэлдмэлийн найрлаганд буй аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.
Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэх
Бэлдмэлийг жирэмсний 14 долоо хоног хойш хэрэглэхийг зөвшөөрдөг. Хөхүүл үед хэрэглэхийг хязгаарлахгүй.
Хэрэглэх арга ба тун
Идэвхтэй бодис Хүний рекомбинант интерферон альфа-2b-г дурьдсан тунгаар агуулсан /150000 ОУН, 500000 ОУН, 1000000 ОУН, 3000000 ОУН/ лааг шулуун гэдсээр хэрэглэнэ.
Хүүхэд ба том хүний томуу болон амьсгалын дээд замын цочмог халдвар, тэр дундаа хүндэрсэн бактерийн халдварууд, пневмония (бактерийн, вирусын)-ийн хавсарсан эмэн эмчилгээнд хэрэглэх;
- Том хүн, тэр дундаа жирэмсэн эхчүүд ба 7-оос дээш насны хүүхдүүдэд ВИФЕРОН® 500000 ОУН-г 1 ширхэгээр хоногт 2 удаа буюу 12 цагаар өдөр бүр 5 хоног хэрэглэнэ. Клиник үзүүлэлтээр эмчилгээ үргэлжилж болно.
- 7 хүртэлх насны хүүхэд, тэр дундаа нярай ба дутуун нярайн 34 долоо хоногоос илүү настай, нярай болон дутуу нярайд ВИФЕРОН® 150000 ОУН бүхий лааг 1 ширхэгээр хоногт 2 удаа буюу 12 цагаар хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 5 хоног байна. Клиник үзүүлэлтээр эмчилгээ үргэлжилж болно. Ээлж эмчилгээний хооронд 5 хоног завсарлана.
- 34 долоо хоногт хүрээгүй, нярай болон дутуу нярайд ВИФЕРОН® 150000 ОУН бүхий лааг 1 ширхэгээр хоногт 3 удаа буюу 8 цагаар хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 5 хоног байна.Клиник үзүүлэлтээр эмчилгээ үргэлжилж болно. Ээлж эмчилгээний хооронд 5 хоног завсарлана.
Хүүхдийн төрөл бүрийн халдвар-үрэвсэлт өвчний бүрдэл эмчилгээ, түүний дотор нярай болон дутуу нярайн:, менингит (бактерийн, вирусын), сепсис, умайн дотоод халдвар (хламидиоз, херпес, цитомегаловирусын халдвар (гепатит), энтеровирусын халдвар, дотор эрхтэний кандидоз, микоплазмоз)-ийн хавсарсан эмэн эмчилгээнд хэрэглэх;
- 34 долоо хоногоос илүү настай, хөхүүл үедээ байгаа нярай болон дутуу нярайд ВИФЕРОН® 150000 ОУН бүхий лааг 1 ширхэгээр хоногт 2 удаа буюу 12 цагаар хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 5 хоног байна.
- 34 долоо хоногт хүрээгүй, нярай болон дутуу нярайд ВИФЕРОН® 150000 ОУН бүхий лааг 1 ширхэгээр хоногт 3 удаа буюу 8 цагаар хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 5 хоног байна.
- Хүүхдийн төрөл бүрийн халдвар-үрэвсэлт өвчний бүрдэл эмчилгээний тун хэмжээ: үжилийн үед 2-3 ээлж, менингитийн үед 1-2 ээлж, херпесийнхалдварын үед 2 ээлж, энтеровирусын үед 1-2 ээлж, цитомегаовирусын халдварын үед 2-3 ээлж, микоплазмоз, кандидозын ялангуяа дотор эрхтэний халдварт 2-3 ээлж эмчилгээг тус тус явуулдаг. Клиник үзүүлэлтээр эмчилгээ үргэлжилж болно. Ээлж эмчилгээний хооронд 5 хоног завсарлана.
Хүүхэд ба насанд хүрэгсдийн В,С,Д-вирусын гаралтай элэгний архаг үрэвслийн бүрдэл эмчилгээнд мөн түүнчлэн илэрхий идэвхижлийн зэрэгтэй гепатит болон циррозын үед плазмаферез болон гемосорбцитой хавсруулан бүрдэл эмчилгээнд;
- Вирусын гаралтай элэгний архаг үрэвсэлтэй насанд хүрэгсдэд: ВИФЕРОН® 3000000 ОУН-г 1 ширхэгээр өдөрт 2 удаа буюу 12 цагаар 10 хоног хэрэглээд цаашид өнжөөд буюу 7 хоногт 3 удаа 6-12 сарын турш хэрэглэнэ. Гэхдээ эмчилгээний үргэлжлэх хугацааг эмнэл зүйн үр дүн болон лабораторийн шинжилгээний үр дүнг харгалзан тогтооно.
- 6 сар хүртэлх хүүхдэд: хоногт 300000-500000 ОУН-ээр,
- 6-12 сартай хүүхдэд: хоногт 500000 ОУН-ээр,
- 1-7 настай хүүхдэд: биеийн 1м2 талбайд хоногт 3000000 ОУН-ээр
- 7 наснаас дээш хүүхэд: биеийн 1м2 талбайд хоногт 5000000 ОУН-ээр тооцон хэрэглэнэ. Тухайлсан өвчтөн бүрийн тунг тогтоохдоо биеийн гадаргууг өндөр болон жинг ашиглан Гардоф, Терри болон Руркийн аргаар тодорхойлсон номограммыг ашиглан тооцно.
- Вирусын гаралтай элэгний архаг үрэвсэл ба элэгний хатуурлынүед плазмаферез ба/эсвэл гемосорбцийн өмнө 7 нас хүртэлх насны хүүхдэд ВИФЕРОН® 150000 ОУН, 7 наснас дээш насныхүүхдэд ВИФЕРОН® 500000 ОУН лааг 1 лаагаар өдөрт 2 удаа 12 цагийн зайтай 14 хоногийн турш хэрэглэнэ.
- Насанд хүрэгсдийн шээс бэлгийн замын халдварын бүрдэл эмчилгээнд /хламидиоз, цитомегаловирусын халдвар, уреоплазмоз, трихомониаз, гарднереллез, папилломавирусын халдвар бактерийн вагиноз, үтрээний дахилтат кандидоз, микоплазмоз /-ийн бүрдэл эмчмлгээнд;
- Насанд хүрэгсдэд халдваруудын үедВИФЕРОН® 500000 ОУН-г 1 ширхэгээр өдөрт 2 удаа буюу 12 цагаар хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 5-10 хоног. Эмнэл зүйн заалтаар эмчилгээг ээлжийн хооронд5 хоногийн завсарлагатайгаар үргэлжлүүлж болно.
- Жирэмсэн эмэгтэйд жирэмснийII дахь 3 сард (14 дэх долоо хоногоос эхэлж) ВИФЕРОН® 500000 ОУН лааг 12 цагийн зайтай хоногт 2 удаа, долоо хоногт 2 удаа 10 өдөр хэрэглэнэ. Дараагар нь 9 өдрийн туршид 3 удаа 3 хоногийн зайтайгаар 3 өдөр 1 лаагаар өдөрт 2 удаа 12 цагийн зайгаар хийнэ. Цаашдаа урьдчилан сэргийлэх ээлж эмчилгээнд ВИФЕРОН® 150000 ОУН лааг 12 цагийн зайтай 5 өдөр хэрэглэх бөгөөд 4 долоо хоногийн зайтайгаар урьдчилан сэргийлэх ээлж эмчилгээг давтана. Шаардлагатай үед төрөхийн өмнө /38 долоо хоногоос/ ВИФЕРОН® 500000 ОУН-г 1 ширхэгээр өдөрт 2 удаа буюу 12 цагаар 10 хоног хэрэглэнэ.
Арьс болон салстын анхдагч буюу дахилтат херпесийн халдвар, түүний хэсэг газрын хэлбэр, хөнгөн болон дунд зэргийн явцтай ялангуяа насанд хүрэгчид болон жирэмсэн эхчүүдийн шээс бэлгийн замын хэлбэрийн эмчилгээнд;
- Херпесийн халдварын үед насанд хүрэгсдэд: ВИФЕРОН® 1000000 ОУН-г 1 ширхэгээр өдөрт 2 удаа буюу 12 цагаар хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 10 хоног буюу дахилтат халдварын үед түүнээс ч урт байдаг. Эмчилгээгарьс болон салст бүрхэвчийн гэмтлийн анхны шинж тэмдэг илрэнгүүт эхлэх хэрэгтэй /загатнах, хорсох, улайх/. Дахилтат херпесийн эмчилгээнд урьдал үед нь буюу дахилтын шинж илэрч эхлэнгүүт эмчилгээг эхлэх нь зүйтэй.
- Жирэмсэн эхэд жирэмсний 2 гурван сард /14-р долоо хоногоос эхлэн/ ВИФЕРОН® 500000 ОУН-г 1 ширхэгээр 12 цагаар /хоногт 2 удаа/ 10 хоног хэрэглэнэ.Дараагар нь 9 өдрийн туршид 3 удаа 3 хоногийн зайтайгаар 3 өдөр 1 лаагаар өдөрт 2 удаа 12 цагийн зайгаар хийнэ. Цаашдаа 4 долоо хоногийн дараа урьдчилан сэргийлэх ээлж эмчилгээнд ВИФЕРОН® 150000 ОУН лааг 12 цагийн зайтай 5 өдөр хэрэглэх бөгөөд 4 долоо хоногийн зайтайгаар урьдчилан сэргийлэх ээлж эмчилгээг давтана. Шаардлагатай үед төрөхийн өмнө /38 долоо хоногоос/ ВИФЕРОН® 500000 ОУН-г 1 ширхэгээр өдөрт 2 удаа буюу 12 цагаар 10 хоног хэрэглэнэ.
Тун хэтрэлт:
Олж тогтоогдоогүй.
Гаж нөлөө:
Хааяа харшлын урвал /арьсны тууралт, загатнаа/ илэрч болзошгүй. Энэхүү өөрчлөлт нь эргэх шинж чанартай байх бөгөөд бэлдмэлийг хэрэглэхээ зогсоосноос хойш 72 цагийн дараа арилдаг.
Бусад эмийн бэлдмэлтэй харилцан нөлөөлөл:
ВИФЕРОН® шулуун гэдэсний лаа нь дээр дурьдагдсан эмгэгүүдийн эмчилгээнд хэрэглэгддэг бүх төрлийн эмийн бэлдмэлүүдтэй харилцан зохицоо сайтай байдаг.
Тээврийн хэрэгсэл ба бусад анхаарал төлөврөх үйл ажилллагааны үед нөлөөлөх шинж чанар:
Тогтоогдоогүй.
Эмийн хэлбэр ба савлалат:
Шулуун гэдэсний лаа 150000 ОУН, 500000 ОУН, 1000000 ОУН, 3000000 ОУН. 10 ширхэгээр 1 ПВХ тасалгаат хэлбэрийн савлалтанд хэрэглэх зааварын хамт картон хайрцагт савлагдана.
Хадгалах хугацаа:
2 жил.
Хадгалах хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Хадгалах нөхцөл:
2° - 8° хэмийн температурт.
Хүүхэд хүрэхгүй газар хадгална.
Олгох нөхцөл:
Жоргүй олгоно.
Үйлдвэрлэгч/санал гомдол хүлээн авах байгууллага:
ООО “Ферон”, ОХУ, 123098, Москва хот, Гамалейн гудамж, 18-р байр, утас/факс: (499) 193-30-60