Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Цефтриаксон
Худалдааны нэр
Англи
Цефтриаксон
Үйлдвэрлэгч
CSPC Zhongnuo Pharmaceutical /Shijiazhuang/ Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
Эмийн хэлбэр
тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ЦЕФТРИАКСОН

Эмчилгээний үйлдэл

  1. Бактерийн эсрэг цефалоспорины III-үеийн бэлдмэл

Хэрэглэх заалт

  1. Хүнд халдварууд: цусан үжил, хатгалгаа, менингит (Listeria), пиелонефрит, дунд чихний цочмог үрэвсэл (амоксациллин эмчилгээ үр дүнгүй үед) г.м
  2. Гонококкын халдварууд (заг хүйтэн, гонококкын коньюктивит)

Хэрэглэх арга

  1. Тарилгын нунтаг нэг туншил 250 мг, 1 г тунгаар агуулагдах ба тарилгын усаар найруулж булчинд, венийн судсанд тарина.
  2. Нэг туншилд 250 мг, 1 гр тунгаар агуулагдах бэлдмэлийг венийн судсанд тарих буюу дуслаар хийхдээ 5% глюкоз, 0,9% натрийн хлоридын уусмалд 500 мг, 2 гр тунг найруулна.

Анхааруулга: булчинд тарих бол лидокаин агуулсан уусмалаар найруулж тарина.  СУДСАНД ТАРИХ БОЛОН ДУСЛААР ХИЙХЭД АШИГЛАХГҮЙ.

Тун, үргэлжлэх хугацаа

  1. Хүнд халдварууд

Нярайд: өдөрт нэг удаа 60 минутын турш дуслаар 50 мг/кг тунгаар

Бага насны хүүхдэд:  өдөрт нэг удаа судсанд тарилга 3 минутын хугацаанд, 30 минутын хугацаанд дуслаар болон булчинд 50-80 мг/кг тунгаар тарина.

Менингитын эмчилгээнд: өдөрт нэг удаа булчинд 100 мг/кг тарина.

Насанд хүрэгчидэд: өдөрт нэг удаа судсанд тарилга 3 минутын хугацаанд, 30 минутын хугацаанд дуслаар болон булчинд 1-2 гр (2 гр тунгаар тарих бол өгзөг бүрд 1 гр) тунгаар тарина

  1. Тархалт өндөртэй Meningococcal meningitis

Хүүхэд, насанд хүрэгчидэд: нэг удаад 100 мг/кг тунгаар булчинд тарих ба дээд тун 4 гр байна. Хэрэв эмнэл зүй сайжрахгүй бол 24-48 цагийн дараа хоёрдох тунг хийнэ.

  1. Заг хүйтэн, гонококкын коньюктивит

Нярайд: булчинд нэг удаад 50 мг/кг тунгаар тарих ба дээд тун 125 мг байна. Хүүхэд насанд хүрэгчидэд: булчинд нэг удаагийн тун 125 байна.

Хориглох заалт, гаж нөлөө, сэрэмжлүүлэг

  1. Цефалоспоринд харшилтай өвчтөн, шарлалттай нярайд (билирубины энцефалопати үүсгэх эрсдэлтэй) хориглоно.
  2. Пенициллинд харшилдаг өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ (зөрмөл харшил үүсгэж болно)
  3. Дараах шинжүүд илэрч болно: ходоод гэдэсний хямрал, заримдаа хүнд хэлбэрийн харшлын урвал (Стевен-Жонсын хам шинж), элэгний үйл ажиллагаа алдагдах, ховор-нойр булчирхайн үрэвсэл

Цусны эмгэгүүд (цус багадалт, лейкопени, тромбоцитопени), бөөрний үйл ажиллагааны  өөрчлөлт үүснэ.

  1. Хэрэв харшлын урвал илэрвэл эмийн хэрэглээг нэн даруй зогсооно
  2. Элэг бөөрний эмгэгтэй өвчтөнд тунгийн зохицуулалт хийнэ.
  3. Жирэмсэн: хориглох заалтгүй
  4. Хөхүүл эхчүүд: хориглох заалтгүй

Тайлбар

  1. Заг хүйтний эмчилгээнд цефтриаксон илүү зохимжтой (дан тун 400 мг)
  2. Нэг тариурт бусад эмүүдтэй холихгүй ба кальци агуулсан уусмал (Рингер, Хартман) нэмж болохгүй
  3. Хадгалалт: Гэрлийн шууд тусгалгүй, 250С ихгүй хэмд хадгална.