Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Каффетин
Худалдааны нэр
Англи
Коффеин + Кодеин фосфат + Парацетамол + Пропифеназон
Үйлдвэрлэгч
Alkaloid AD Skopje
Гарал үүслийн улс
Хойд Македон
Тун хэмжээ
250мг+210мг+50мг+10мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Эм хэрэглэх заавар: Өвчтөнд зориулсан мэдээлэл 

КАФФЕТИН шахмал

(парацетамол, пропифеназон, кофейн, кодейн)

Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө уг эм хэрэглэх зааврыг анхааралтай уншина уу. Учир нь таньд хэрэгтэй чухал мэдээлэл агуулна. 

·       Уг эм хэрэглэх зааврыг хадгалаарай. Учир нь түүнийг дахин унших шаардлага гарч болно.

·       Хэрэв танд ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эм зүйчээс асуугаарай.

·       Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй илэрч болох гаж нөлөө хамаарна.

·       Хэрэв таны биеийн байдал сайжраагүй эсвэл 3 хоногийн дараа биеийн байдал хүндэрвэл эмч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй.

Уг эм хэрэглэх зааварт 

  1. Каффетин шахмал эм гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
  2. Каффетин шахмал эм бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу анхаарах вэ?
  3. Каффетин шахмал эм бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
  4. Илэрч болох гаж нөлөө
  5. Каффетин шахмал эм бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
  6. Бусад мэдээлэл

1.     Каффетин шахмал эм гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?

Каффетин нь өвдөлт намдаах нийлмэл бэлдмэл. Өвдөлт намдаах үйлдэл нь парацетамол, пропифеназон ба кодеины үйлдэлтэй холбоотой бөгөөд кофеин нь тэдгээрийн үйлдлийг дэмждэг. Каффетиныг толгой өвдөх, шүд өвдөх, толгой өвдөх, булчингийн өвдөлт, нуруугаар өвдөх, хагалгаа, гэмтлийн дараах болон сарын тэмдгийн өвдөлт зэрэг төрөл бүрийн гаралтай өвдөлтийг намдаах зорилгоор хэрэглэнэ. 

2.     Каффетин бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юуг анхаарах шаардлагатай вэ? 

Каффетин дараах тохиолдолд хэрэглэхгүй.

·       Хэрэв та эмэнд болон найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсэгт харшилтай бол

·       Хэрэв та элэг ба бөөрний цочмог эмгэгтэй бол

·       Хэрэв та бодисын солилцооны ховор эмгэг болох порфирий эсвэл глюкоз-6-фосфат дегидрогеназын дутагдалтай бол

·       Хэрэв та жирэмсэн эсвэл хөхүүл бол

·       Каффетиныг 12-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй 

Дараах тохиолдолд Каффетин бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. Үүнд: 

·       Хэрэв та бусад өвдөлт намдаах эмэнд харшилтай бол

·       Хэрэв та элэг, бөөр эсвэл бронхийн багтраа зэрэг амьсгалын замын эмгэгтэй бол

·       Хэрэв та цусны эмгэгтэй бол (цусны эс тоолох шаардлагатай)

·       Хэрэв та шарх эсвэл хоол боловсруулах эрхтнээс цус алдалттай бол

·       Хэрэв та архинаас хамааралтай бол

·       Хэрэв та сэтгэл түгшүүртэй, цочромтгой эсвэл цусны даралт өндөр, нойргүйдэл, мөн жихүүдэлтэй бол

Үндсэн шинж тэмдгүүдийг дарангуйлж оношлоход илүү хүндрэлтэй болох тул өвдөлт намдаах эмүүд хэвлийн цочмог өвдөлтийн тохиолдолд хэрэглэхгүй.

Удаан хугацаанд болон/эсвэл зөвлөснөөс өндөр тунгаар /4-р бүлгийг үзнэ үү/ хэрэглэхэд дасал үүсгэж болох кодейн каффетин шахмалд агуулагдана.

Бусад эмийн бэлдмэлийн хамт хэрэглэх.

Жоргүй олгох болон бусад эмийн бэлдмэлийг хэрэглэж байгаа эсвэл ойрхон хэрэглэсэн бол өөрийн эмч эсвэл эм зүйчид мэдэгдэнэ.

Дараах эмийн бэлдмэл хэрэглэж байгаа бол нэн чухал. Үүнд:

-парацетамол- эсвэл кофеин агуулсан эмийн бэлдмэлүүд;

-тайвшруулах, сэтгэл гутралын эсрэг эмүүд эсвэл таталтын эсрэг эмүүд;

-антикоагулянтууд /цус бүлэгнэлтээс сэргийлэх эм;

-бусад өвдөлт намдаах /ревматизмын эсрэг эм;

-Рифампицин, изониацид (бактерийн эсрэг бэлдмэлүүд) 

Хоол хүнс ба ундааны хамт Коффетин хэрэглэх 

Каффетийн шахмалыг хоол хүнснээс үл хамааралтай хэрэглэнэ.

Каффетин хэрэглэх үед алкоголь эсвэл кофеин агуулсан /кофе, цай/ ундаа хэрэглэж болохгүй.

Жирэмсэн ба хөхүүл үе 

Ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэхийн өмнө эмч эсвэл эм зүйчтэй зөвлөнө.

Хэрэв та жирэмсэн эсвэл хөхүүл бол Коффетин шахмалыг хэрэглэж болохгүй. 

Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө 

Эмчилгээний тунгаар коффетин хэрэглэхэд машин техниктэй харьцах болон жолоо барих чадварт нөлөөлөхгүй. Эмчилгээний дээд тунгаар (6 шахмал өдөрт) хэрэглэх үед болгоомжлоно. Ялангуяа алкоголтой хамт хэрэглэх үед анхаарна уу. 

3. Каффетиныг хэрхэн хэрэглэх вэ 

Нийлмэл өвдөлт намдаах эмийн хувьд Каффетин нь өвдөлт намдаалтын суурь эмчилгээ болгон хэрэглэнэ. Түүнийг урт хугацааны эмчилгээнд (3-аас хоногоос илүүгүй) хэрэглэдэггүй.

Насанд хүрэгсэд ба 16-аас доош насны хүүхдэд үзүүлэх нөлөө 

Өвдөлтийн зэргээс хамааран нэг удаа 1-2 шахмалаар. Тунг хоногт 3 удаа давтаж болно. Хоногийн дээд тун 6 шахмал.

12-16 настай хүүхэд:

½ -1 шахмалаар, хоногт 3 удаа давтан хэрэглэж болно. 

Хэрэв та Каффетины тунг хэтрүүлсэн бол

Хэрэв та Каффетины тунг хэтрүүлсэн бол өөрийн эмч эсвэл эм зүйчид нэн даруй хандана уу. 

4. Гаж нөлөө.

Каффетин хэрэглэхэд бусад эмийн нэгэн адил гаж нөлөө илэрдэг боловч хүн болгонд тохиолдохгүй.

Эмчилгээний тунгаар Коффетин гаж нөлөөгүй. Өндөр тунгаар эмчлэх хийх үед ховор тохиолдолд гаж нөлөө илэрч болох ба энэ үед дотор муухайрах, бөөлжих, хоол боловсруулах замын хямрал, цочромтгой болох, нойргүйдэх, зүрхээр дэлсэх, зүрхний цохилт олшрох (тахикарди), элэг бөөрний үйл ажиллагаа алдагдах зэрэг ажиглагдана.

Хэрэв танд харшлын урвал /туурах, арьс улайх, зажлах болон амьсгалахад хүндрэлтэй болох/, эсвэл цусны цагаан эсийн тоо буурах, биеийн хэм ихсэх, хоолой сөөх, ам харшлах ба буглах зэрэгтэй хавсарвал эмийн хэрэглээг зогсоож эмнэлгийн яаралтай тусламж авна. Дээрх шинж тэмдгүүд ноцтой гаж нөлөө бөгөөд маш ховор тохиолдолд үүсдэг.

Хэрэв та зааврын дагуу эмийн бэлдмэлийг хэрэглэсэн тохиолдолд эмийн дасал үүсэх нь бага байдаг. Хэрэв дараах зүйл танд тохиолдвол өөрийн эмчид мэдэгдэнэ. Үүнд:

-Хэрэв уг эмийн бэлдмэлийг зөвлөснөөс урт хугацаанд эсвэл/болон өндөр тунгаар хэрэглэх шаардлагатай бол

-Хэрэв та эмийн бэлдмэлийн хэрэглээг зогсооход таны бие тань тавгүйтэх болон дахин хэрэглэх үед таны бие сайжирч байвал

Хэрэв гаж нөлөө хүндрэн, эсвэл уг эмийн зааварт дурдагдаагүй ямар нэгэн гаж нөлөө илэрвэл өөрийн эмч болон эм зүйчид мэдэгдэнэ үү.

5. Каффетиныг хэрхэн хадгалах вэ? 

Бэлдмэлийг хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална

Уг эмийн бэлдмэл тусгай хадгалах нөхцөл шаардахгүй.

Цаасан хайрцаг дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй. Тухайн сарын сүүлийн өдөр хүчинтэй хугацаа дуусна.

Ямар нэгэн бэлдмэлийг ахуйн хог болон бохирын усанд хаяж болохгүй. Цаашид хэрэглэгдэхгүй болсон эмийг хэрхэн хаях талаар эм зүйчээс асууна. Энэ нь хүрээлэн буй орчныг хамгаалахад тусална. 

6. Савлалтын агууламж ба бусад мэдээлэл 

Каффетины агууламж:

-        Идэвхтэй бодисууд: парацетамол, пропифеназон, кофеин ба кодейн фосфат сескигидрат.

Шахмал тутамд 250 мг парацетамол, 210 мг пропифеназон, 50 мг кофеин ба 10 мг кодейн фосфат сескигидрат агуулна.

-        Бусад туслах бодис: кальцийн гидроген фосфат дигидрат; целлюлоз;  микрокристаллин; повидон; кроскармеллоз натри; цахиур, коллоид усгүй; эрдэнэ шишийн натрийн гликолят; (А хэлбэр), глицеролын дибегенат; натрийн лаурилсульфат магнийн стеарат.

Каффетины харагдах байдал ба хайцаг дах агууламж.

Каффетин шахмалын нь цагаан, дугуй, ховилтой хавтгай хэлбэртэй нэг талд “Алкалоид” гэж худалдааны нэршил, нөгөө талд “CAFFETTIN” гэсэн дардсан тэмдэглэлтэй.

Шахмалыг ижил хоёр хэсэгт хувааж болно.

Каффетин шахмалыг шууд стрип туузанд савладаг (AI/PE хэвлэмэл фольга). Тууз  болгонд 6 шахмал агуулагдана.

Хайрцаг тутамд 2 тууз (12 шахмалтай) болон хэрэглэх зааврын хамт байна. 

Эм олгох нөхцөл

Жороор олгоно. 

Маркетингийн Итгэмжлэгдсэн Тусгай зөвшөөрөл эзэмшигч: 

ALKALOID AD Skopje                                              

Blvd. Aleksandar Makedonski 12 

1000 Skopje, Republic of North Macedonia                

tel.: +389 2 31 04 000

fax: +389 2 31 04 021

www.alkaloid.com.mk