Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Коципро
Худалдааны нэр
Англи
Ципрофлоксацин
Үйлдвэрлэгч
Hankook Korus Pharm Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
500мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Нянгийн эсрэг үйлдэлтэй эм

Коципро таб

Найрлага: Шахмал бүр Ципрофлоксацины гидрохлорид 500мг ципрофлоксацинтай тэнцэхүйц хэмжээгээр агуулагдана.

Хэрэглэх заалт:

Ципрофлоксациныг насанд хүрэгсэд E.coli, Shigella, Salmonella, Citrobacter, Klebsiella, Enterbacter, Serratia, Hafnia proteus /эерэг болон сөрөг/ Pseudomonas, Neisseria, Acinetobacter, Streptococcus, Chlamydia, Stapheloccus, Corynebacteriu, Bacteroides, Clostridium-аар үүсгэгдсэн насанд хүрэгчдийн шээсний замын халдварын эмчилгээ, амьсгалын замын халдвар, яс арьс болон арьсны зөөлөн эдийн халдваруудын үед хэрэглэнэ.

Тун ба хэрэглэх арга:

Хэрэглэх заалт

Өдрийн тун мг-аар

Эмчилгээ үргэлжлэх хугацаа

Амьсгалын доод замын халдвар

500мг-аар өдөрт 2 удаа

7-14 өдөр

Амьсгалын дээд замын халдвар

Архаг синуситийн хүндрэл

500мг-аар өдөрт 2 удаа

7-14 өдөр

Шээсний замын халдвар

Давсагны үрэвсэл

500 мг-аар өдөрт 2 удаа

3 өдөр

Давсагны архаг үрэвсэл, бөөрний тэвшинцрийн хүндрэлгүй үрэвсэл

500мг –аар өдөрт 2 удаа

7 өдөр

Бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл

500 мг-аар өдөрт 2 удаа

10-аас доошгүй өдөр, онцгой шалтгаантай үед 21 өдрөөс илүү үргэлжлэх болно. /Идээт үрэвсэл гэх мэт/

Түрүү булчирхайн архаг үрэвсэл

500мг-аар өдөрт 2 удаа

2-4 долоо хоног /архаг, цочмог/

4-6 долоо хоног /архаг/

Арьс болон зөөлөн эдийн халдвар

500 мг-аар өдөрт 2 удаа

7-14 өдөр

Яс болон хавсарсан

500 мг-аар өдөрт 2 удаа

Хамгийн ихдээ 3 сар

Халдвар

 

 

Анхааруулга:

  1. Хориглох заалт:

1/ Тус эмэнд хэт мэдрэмтгий гэсэн өгүүлэмжтэй өвчтөн.

2/ Жирэмсэн болон хөхүүл эх

3/ Нярайд болон 18-аас доош насны хүүхэд

4/Эпилепситэй өвчтөнд хэрэглэхгүй

  1. Дараах өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ.

1/Хүнд хэлбэрийн бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөн

2/Тархины эпилепсийн таталттай өвчтөнд эпилепсийн эсрэг эмийн эмчилгээ нь тохиромжтой эсэхийг магадласны дараа хэрэглэнэ

3/Ахмад настан

4/Тархины цусны эргэлтийн өөрчлөлт

5/Венийн судасны гэмтэлтэй өвчтөн

Гаж нөлөө:

  1. Шок: Ховор тохиолдол илэрнэ. Хэрвээ ямар нэг сөрөг нөлөө ажиглагдвал хэрэглэхээ зогсоож, зохих эмчилгээг хийнэ.
  2. Арьсны талаас: Ховор тохиолдолд арьс салстын эмгэг өөрчлөлтүүд Стивенс Джонсоны хам шинж болон гэрэлд мэдрэгших гаж нөлөө ажиглагдаж болзошгүй ба энэ үед хэрэглэхээ зогсоож, зохих эмчилгээ хийнэ.
  3. Хэт мэдрэг байх: Залгиур хавагнах, нүүр хавагнах, загатнах болон халуурах, мөн үечилсэн тууралт илэрч болно. Энэ үед хэрэглэхээ зогсооно.
  4. Бөөрний талаас: Бөөрний дутмагшил ховор тохиолддог бөгөөд цусанд мочевин, азот ба креатинины хэмжээ ихэсч болно.
  5. Элэгний талаас: Ховор тохиолдолд шарталт, Алат, Асат шүлтлэг фосфотазын түвшин ихэсч болзошгүйг анхаарч хянах хэрэгтэй. Хэрвээ сөрөг нөлөө илэрвэл хэрэглэхээ зогсоож, зохих эмчилгээг хийнэ.
  6. Цусны системийн талаас: Цөөн тохиолдолд тромбоцитопени, лейкопени, эозинофил эсийн тоо цөөрөх тохиолдож болох бөгөөд цусны улаан эсийн тоо цөөрөх гемоглобин багасах болон гематокрит буурч болзошгүй тул бэлдмэлийг хянамгай анхааралтай хэрэглэх нь зүйтэй. Хэрвээ сөрөг шинж тэмдэг илэрвэл хэрэглэхээ зогсоож, зохих эмчилгээг хийнэ.
  7. Ходоод гэдэснийн замаас: Ховор тохиолдолд цус алдалт дагалдсан бүдүүн гэдэсний үрэвсэл жишээ нь гэдэс цочролын хам шинж илэрч болзошгүй. Хэрвээ хэвийн бус өвдөлт, суулгалт давтамжтай илэрвэл хэрэглэхээ зогсоож яаралтай зохих эмчилгээг хийнэ. Заримдаа хоолны дуршил өөрчлөгдөх, суулгах, гэдэс хямрах, бөөлжис цутгах, огих, хэвлийгээр өвдөх, гэдэс дүүрэх болон ховор тохиолдолд стоматит тохиолддог.
  8. Мэдрэл сэтгэцийн талаас: толгой өвдөх, толгой эргэх, ховор тохиолдолд саажилтаас хэл унах, нойрмог байдал, чичрэх, харааны эмгэг зэрэг ажиглагддаг: Шөрмөсний эдийн үрэвсэл, шөрмөс задрах, шөрмөс өвдөх болон шөрмөс задарвал хэрэглэхээ зогсоож эмчид хандан эдгэртэл нь завсарлах хэрэгтэй.
  9. Бусад
  1. Хавсарсан өвдөлт ховор тохиолдож болзошгүй.
  2. Хинолины бүлгийн шинэ эмүүдтэй хэрэглэхэд өвчтөнд цусан дахь сахарын хэмжээ буурах тохиолдол мэдээлэгдсэн. Энэ нь ахимаг насныханд голдуу ажиглагддаг бөгөөд ихэвчлэн бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй хүмүүс байдаг. Энэ тохиолдолд болгоомжтой хэрэглэнэ.

Эмийн харилцан нөлөөлөл:

  1. Теофиллинтой хамт хэрэглэхэд теофиллиний цусан дахь концентраци ба хагас задралын хугацаа ихэсдэг тул теофиллиний тунг багасган болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
  2. Кетопрофентэй хамт хэрэглэхэд кетопрофен нь таталдаа үүсгэж болзошгүй тул хамт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Стериод бус үрэвслийн эсрэг эмүүд, үрэвслийн эсрэг пропионатууд буюу фенил ацетат мөн таталдаа үүсгэж болзошгүй тул болгоомжтой хэрэглэнэ.
  3. Хөнгөн цагаан болон магни, төмөр, ходоодны хүчил саармагжуулах бэлдмэлтэй хамт хэрэглэвэл шимэгдэлтийг багасгаж эмчилгээний үр дүн бага үзүүлнэ.Хавсарч хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
  4. Бэлдмэлийг циклоспоринтой хамт хэрэглэвэл креатинины хэмжээ ихэснэ.

Жирэмсэн, хөхүүл үеийн хэрэглээ:

Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэх үеийн аюулгүй байдлын талаар тодорхойгүй учир жирэмсэн болон жирэмсэн байх магадлалтай эмэгтэйчүүд хөхүүл эх хэрэглэж болохгүй.

Хүүхдэд хэрэглэх:

Хүүхдэд хэрэглэх аюулгүй байдлын талаар мэдээлэгдээгүй учир хүүхэд хэрэглэж болохгүй.

  1. Бусад
  1. Уг эм нь бие гүйцээгүй зарим амьтдад /нохойны гөлөг хархны зулзага/ хийгдсэн судалгаагаар үений эмгэгшил үүсгэж байсан.
  2. Бэлдмэлийн тунг хэтрүүлвэл шээсээр талст ялгардаг нь тогтоогдсон (1 удаад 750мг-аас их)

Эмнэлгээс гадуур:

Түүнийг ципрофлоксацин зэрэг хинолины бүлгийн эм эмчилгээнд хэрэглэж байгаа өвчтөнд хамт хэрэглэхэд шалтгаан тодорхойгүйгээр хэт мэдрэгших болон аминд халгаатай бусад ноцтой өөрчлөлт үүсгэж байсан нь бүртгэгдсэн.

Доорхи эмнэлзүйн илрэлийн үед тунг багасгаж хэрэглэнэ.

  1. Халуурал, тууралт гарах, арьсны тархмал тууралт /эпидермо-некроз үүсэх, Стивенс Жонсоны синдром/
  2.  Васкулит, үе өвдөх, булчин өвдөх, цусны ийлдэсний өвчин
  3. Харшлын гаралтай уушигны үрэвсэл
  4. Бөөрний завсрын эдийн үрэвсэл, хүнд хэлбэрийн бөөрний дутагдал
  5. Элэгний үрэвсэл, шарлалт, элэгний цочмог үрэвсэл, элэгний үхжил дутагдал
  6. Цус багадалт үүнд: апластик болон гемолитик анеми, тромбоцитопени, үүнд ялтсан эс багасалтын мөчний судасны бөглөрөлт: лейкопени агранулоцитоз панцитопени болон цусны бусад өөрчлөлт
  7. Бэлдмэлийг хэрэглэж байхад арьсны загатнаа болон шарлалт бусад хэт мэдрэмтгий байдал илэрвэл хэрэглэхээ шууд зогсоож зохих эмчилгээг хийнэ.

Хадгалах нөхцөл:

Тасадгааны хэмд (30ᵒС-ээс доош) сайтар таглан нарны гэрлээс хол хадгална. ХҮҮХЭД ХҮРЭХГҮЙ ГАЗАРТ ХАДГАЛНА.

Хадгалах хугацаа:

3 жил

Савлалт:

10, 20, 100, 200, 500 шахмал

Олгох нөхцөл:

Жороор олгоно

Үйлдвэрлэгч:

HANKOOK KORUS PHARM CO.,LTD