
Хэрэглэх заавар
Хэрэглэгчдэд зориулсан эм хэрэглэх заавар
Ууж хэрэглэх зориулалттай уусмал, 4 мг/5 мл
Бромгексиний гидрохлорид
Тухайн эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө энэхүү эм хэрэглэх зааврын анхааралтай уншиж танилцана уу, учир нь Танд хэрэгтэй, чухал мэдээлэл агуулж байгаа. Энэхүү эмийн бэлдмэлийг уг зааварт бичсэн эсвэл эмчлэгч эмч болон эмийн сангийн ажилтны зөвлөсөн хэрэглэх заалттай нь ягштал уялдуулж хэрэглэх ёстой. | |
· | Дахин унших шаардлагатай болж болзошгүй учраас эм хэрэглэх энэхүү зааврыг хадгалаарай |
· | Хэрэв танд нэмэлт мэдээлэл эсвэл зөвлөгөө хэрэгтэй бол эмийн сангийн ажилтантай зөвлөөрэй. |
· | Ямар нэг гаж нөлөө илэрсэн тохиолдолд өөрийн эмчлэгч эмч эсвэл эмийн сангийн ажилтанд хандах хэрэгтэй. Үүнд бүх төрлийн гаж нөлөө, ялангуяа энэхүү зааварт дурьдагдаагүй гаж нөлөөний урвалуудыг оруулна. 4-р хэсгийг үзнэ үү. |
· | Хэрэв эмийн бэлдмэлийг хэрэглээд 4-5 хоногийн дотор биеийн байдал сайжрахгүй эсвэл өвчний шинж тэмдэг хүндэрвэл эмчид хандах хэрэгтэй. |
Эм хэрэглэх зааврын агуулга:
1. гэж юу болох, ямар үед түүнийг хэрэглэх вэ?
2. эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө юуг анхаарах ёстой вэ?
3. бэлдмэлийг хэрхэн хэрэглэх вэ?
4. Илэрч болзошгүй гаж нөлөө
5. эмийн бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
6. Савлагааны агуулагдахуун ба бусад мэдээлэл
1. гэж юу болох, ямар үед түүнийг хэрэглэх вэ?
нь цэр ховхлох үйлдэлтэй (өтгөн зунгааралдсан цэр бүхий амьсгалын замын өвчний үед цэр шингэлэх) эмийн бэлдмэл юм.
нь өтгөн зууралдсан цэр үүсгэдэг уушиг, гуурсан хоолойн цочмог болон архаг үрэвслийн үед цэр задлах, шингэлэх зорилгоор хэрэглэгдэнэ.
2. эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө юуг анхаарах ёстой вэ?
Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэж болохгүй:
Ø Хэрэв та бромгексиний гидрохлорид эсвэл тухайн эмийн бодисын найрлага дахь аль нэг нэгдэлд харшилтай бол (6-р хэсэгт дурьдсан).
Болгоомжлол ба авах арга хэмжээ
Бромгексин-4 Берлин-Хеми эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч болон эмийн сангийн ажилтнаас зөвлөгөө авах хэрэгтэй.
Бромгексиний гидрохлоридын хэрэглээтэй холбоотой хүнд хэлбэрийн арьсны урвалууд илэрч байжээ. Хэрэв та Бромгексин-4 Берлин-Хемиэмийн бэлдмэлийг хэрэглэж байх үед арьсны тууралт (ам, залгиур хоолой, хамар, нүд, бэлэг эрхтний салст бүрхүүлийг оруулаад)илэрвэл уг эмийн бэлдмэлээ хэрэглэхээ зогсоож эмчлэгч эмчдээ хандаарай.
Дараах тохиолдолд Бромгексин-4 Берлин-Хеми эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчтэй зайлшгүй зөвлөлдөх шаардлагатай:
Ø Хэрэв та ходоод эсвэл дээрх гэдэсний шархлаатай (эсвэл өмнө нь өвдөж байсан), учир нь Бромгексин-4 Берлин-Хеми эмийн нөлөөгөөр ходоод, нарийн гэдэсний салст бүрхүүлийн хамгаалах үүргийг алдагдуулж болзошгүй.
Ø Их хэмжээний шүүрэл, салс ялгаруулдаг гуурсан хоолойн ховор төрлийн зарим өвчний үед (жишээ нь амьсгалын замын намирааны анхдагч дискинези (сормууслагийн дискинези)). Ийм тохиолдолд их хэмжээний салс хуримтлагдсантай холбоотой Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэлийг зөвхөн эмчийн хяналтан дор хэрэглэнэ.
Ø Бөөрний үйл ажиллагааны алдагдал болон бөөрний хүнд хэлбэрийн өвчний үед (энэ тохиолдолд Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэлийг зөвхөн эмчийн хяналтан дор хоорондоо урт хугацааны зайтай эсвэл бууруулсан тунгаар хэрэглэнэ). Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн алдагдлын үед Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэлийн задралын бүтээгдэхүүнүүд элгэнд хуримтлагдаж болзошгүй.
Ялангуяа урт хугацаагаар уг эмийг хэрэглэж байгаа үед элэгний үйл ажиллагааг үе үе хянаж байх шаардлагатай.
Хүүхдэд
Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэлийг 2 хүртэл насны хүүхдэд зөвхөн эмчийн хяналтан дор хэрэглэх хэрэгтэй.
Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэл ба бусад эмийн бэлдмэлүүд
Хэрэв та өөр төрлийн эмийн бэлдмэлийг хавсран хэрэглэж байгаа, саявтархан хэрэглэж байсан эсвэл хэрэглэж болзошгүй тохиолдолд энэ талаар эмчлэгч эмч болон эмийн сангийн ажилтантай зөвлөх хэрэгтэй.
Хэрэв Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэлийг ханиалга дардаг бусад эмийн бэлдмэлтэй хавсарч хэрэглэх тохиолдолд (ханиалганы эсрэг бэлдмэлүүд) ханиах рефлекс суларсантай холбоотой цэр хуримтлагдах эрсдэл учирдаг, тийм учраас ийм төрлийн бэлдмэлүүдийг хавсран хэрэглэх тохиолдолд болгоомжтой хандах хэрэгтэй.
Хоол боловсруулах замын салстыг цочроодог бэлдмэлүүдтэй хавсран хэрэглэх тохиолдолд Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэлийн нөлөөгөөр ходоодны салст цочроох үйлдэл нь улам нэмэгдэж болзошгүй.
Жирэмсэн ба хөхүүл үе
Жирэмсэн болон хөхүүл үе, мөн жирэмсэн байж болзошгүй, эсвэл жирэмслэхээр төлөвлөж буй тохиолдолд энэ эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч болон эмийн сангийн ажилтантай зөвлөөрэй.
Жирэмсэн эмэгтэйд энэ эмийн бэлдмэлийг хэрэглэсэн туршлага одоогоор байхгүй байгаа учраас Бромгексин-4 Берлин-Хеми эмийн бэлдмэлийг түүний эмчилгээний үр нөлөө болон эрсдэлийг эмчлэгч эмч сайтар үнэлсний үндсэн дээр хэрэглэх ба жирэмсний эхний 3 сард энэ эмийн бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.
Бромгексин эхийн хөхний сүүгээр гадагшилдаг. Дөнгөж төрсөн нярайд Бромгексин-4 Берлин-Хеми эмийн бэлдмэлийн нөлөөллийг хангалттай судлаагүй учир түүнийг хөхүүл үед хэрэглэхийг хориглоно.
Авто тээврийн хэрэгсэл болон машин механизм ажиллуулахад үзүүлэх нөлөө
Бромгексин-4 Берлин-Хеми эмийн бэлдмэл нь авто тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизм ажиллуулахад нөлөө үзүүлдэггүй эсвэл үл ялих хэмжээгээр нөлөөлдөг.
Бромгексин-4 Берлин-Хеми эмийн бэлдмэлд пропиленгликоль болон сорбит агуулагддаг
Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэлийн найрлаганд пропиленгликоль агуулагддаг тул архи согтууруулах ундаа хэрэглэсэний дараа илэрдэгтэй төстэй шинж тэмдэг хүүхдэд илэрч болзошгүй.
Энэ эмийн бэлдмэлд сорбит агуулагддаг. Хэрэв та ямар нэг төрлийн сахарт үл тэвчилтэй нь тогтоогдсон бол энэ эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө өөрийн эмчлэгч эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.
Сорбитын илчлэг чанар 2,6ккал/г. Нэр удаагийн хэмжээст халбаганд 2г сорбит (эх үүсвэр нь 0,5г фруктоз) агуулагддаг нь ойролцоогоор 0,17 талхны нэгжтэй тэнцэнэ. Сорбит хөнгөн хэлбэрийн сулруулах үйлдэлтэй.
3. бэлдмэлийг хэрхэн хэрэглэх вэ?
Энэхүү эмийн бэлдмэлийг эм хэрэглэх зааварт бичсэн заалтууд болон эмчлэгч эмч, эмийн сангийн ажилтны зөвлөснийг ягштал баримтлан хэрэглэх шаардлагатай. Хэрэв танд ямар нэг эргэлзээ төрж байгаа бол эмчлэгч эмч болон эмийн сангийн ажилтантай зөвлөөрэй.
Тун
Дараах хүснэгтэнд зөвлөх тунг дэлгэрэнгүй тайлбарласан байна.
Үйлчлүүлэгч | Хэрэглэх тун |
14-өөс дээш насны өсвөр үеийнхэн болон насанд хүрэгсэд | Хоногт 3 удаа 2-4 хэмжих халбагаар хэрэглэнэ (энэ нь хоногт 24-48мг бромгексиний гидрохлоридтай тэнцэнэ) |
6-14 насны хүүхэд, өсвөр үеийнхэн болон 50кг хүртэл жинтэй өвчтөнгүүдэд | Хоногт 3 удаа 2 хэмжих халбагаар (энэ нь хоногт 24мг бромгексиний гидрохлоридтай тэнцэнэ) |
6 хүртэлх насны хүүхдэд | Хоногт 3 удаа 1 хэмжих халбагаар (энэ нь хоногт 12мг бромгексиний гидрохлоридтай тэнцэнэ) |
Бөөрний үйл ажиллагааны алдагдал эсвэл хүнд зэргийн элэгний өвчний үед уг бэлдмэлийг бага тунгаар эсвэл тун хоорондын зайг уртасган хэрэглэх шаардлагатай. Энэ талаар эмчлэгч эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй.
Хэрэглэх арга
Ууж хэрэглэх зориулалттай уусмал.
Савлагаанд 5мл эзэлхүүнтэй хэмжих халбага хийсэн байна. Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэлийн тунг хэмжих халбагаар тугнана.
Сануулга:
Хангалттай хэмжээний шингэнээр даруулан хэрэглэх нь зүйтэй.
Ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа
Ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа нь өвчний явц, гарал үүслээс хамаарах ба түүнийг эмчлэгч эмч тодорхойлно.
Хэрэв таны өвчний шинж тэмдэг хүндэрсэн, эсвэл эмчилгээ хийгээд 4-5 хоногийн дараа сайжрал авахгүй бол эмчид хандаарай.
Хэрэв таны биед Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэлийн үйлчлэл хэтэрхий хүчтэй, эсвэл хэтэрхий сул санагдвал эмчлэгч эмч эсвэл эмийн сангийн ажилтанд хандаж зөвлөгөө аваарай.
Хэрэв Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэлийн тун хэтрүүлэн хэрэглэсэн бол
Тун хэтрүүлсэн шинж тэмдэг энэ бэлдмэлийн үзүүлэх ердийн гаж нөлөөнөөс хэтэрдэггүй. Өвчний шинж тэмдэг хүнд үед цусны эргэлтийн тогтолцоог хянах, шаардлагатай үед шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийх хэрэгтэй.
Хэрэв хүүхэд Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэлийг их хэмжээгээр уусан бол хамгийн ойр орших эмчид яаралтай хандана уу.
Хэрэв та Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэлийн тунг уухаа мартсан бол
Алгассан тунг нөхөж уух зорилгоор давхар тун ууж болохгүй.
Хэрэв та Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэлээ хэрэглэхээ мартсан, эсвэл шаардлагатай тунгаас бага тунгаар хэрэглэсэн бол дараагийн удаа ердийн хэрэглэх тунгаа л ууна.
4. Илэрч болзошгүй гаж нөлөө
Бусад эмийн бэлдмэлийн нэгэн адил Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэл гаж нөлөө үзүүлж болзошгүй, гэхдээ бүх хүнд илэрдэггүй.
Хэрэв Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэлийг хэрэглэж байхад дор дурьдсан гаж нөлөө илэрвэл эмийн бэлдмэлийн хэрэглээг зогсоож эмчид яаралтай хандах хэрэгтэй.
Хаяа илрэх гаж нөлөө (100 өвчтөнөөс 1-т нь илэрч болно)
► Халууралт
► Дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, суулгах
Ховор илрэх гаж нөлөө (1000 өвчтөнөөс 1-т нь илэрч болно)
► Хэт мэдрэгших урвал
► Тууралт, чонон хөрвөс
Тодорхойгүй давтамжтай илрэх гаж нөлөө (байгаа мэдээлэлд тулгуурлан үнэлэх боломжгүй)
► Анафилаксийн шок, ангионевротик хаван зэрэг анафилаксийн урвалууд (түргэн илрэх арьс, арьсан доорх өөхөн эд, салст бүрхүүл, салстын доорх эдийн хаван) болон арьсны загатнаа
► Арьсны хүнд хэлбэрийн гаж урвалууд (олон хэлбэршилт эритема, Стивенс-Жонсон/ эпидермисын хордлогт үхжил болон цочмог тархмал экзантематоз цэврүү зэрэг хам шинж).
Хэт мэдрэгших урвалын эхний шинж тэмдгүүд илрэх, мөн түүнчлэн арьс, салст бүрхүүл дээр өвөрмөц өөрчлөлтүүд илэрсэн тохиолдолд Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэлийг хэрэглэхээ яаралтай зогсоож эмчлэгч эмчдээ хандах хэрэгтэй.
Гаж нөлөөний талаар мэдээлэх
Ямар нэг хэлбэрийн гаж нөлөө илэрсэн тохиолдолд эмчлэгч эмч, эмийн сангийн ажилтан эсвэл сувилагчид хандах хэрэгтэй. Энэхүү эмийн зааварт дурьдагдаагүй ямар ч төрлийн гаж нөлөөнд энэ хамаатай. Гаж нөлөөний талаар та мэдээллэсэнээр энэхүү эмийн бэлдмэлийн аюулгүй байдлын талаар илүү их мэдээлэл өгч тусалж байгаа хэрэг юм.
- Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
Хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална!
Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэлийг шошго болон гадна талын хатуу цаасан хайрцаг дээр “годен до” гэсэн бичиглэлийн ард тэмдэглэсэн хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд хэрэглэж болохгүй. Хүчинтэй хугацааны огноо нь тухайн сарын сүүлийн өдрийг заадаг.
Хадгалах нөхцөл
Хадгалах тусгай нөхцөл шаарддаггүй.
Савлагааг эхний удаагийн нээлтийн дараа тогтвортой байдалтай холбоотой сануулга:
Савыг нээснээс хойш тогтвортой байх хугацаа: 3 сар
Хүчинтэй хугацаа: 3 жил
Ямар ч төрлийн эмийн бэлдмэлийг бохир ус болон ахуйн хог хаягдалтай цуг хаяж болохгүй. Хэрэглэхээ больсон эмийн бэлдмэлийг хэрхэн хаяж устгах талаар эмч болон эмийн сангийн ажилтнаас зөвлөгөө авна уу. Энэ арга хэмжээ нь та хүрээлэн байгаа орчноо хамгаалахад тустай.
6. Савлагааны агуулагдахуун ба бусад мэдээлэл
Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэлийн найрлага:
Эмийн бэлдмэлийн идэвхитэй үйлчлэгч бодис нь Бромгексиний гидрохлорид юм.
Нэг хэмжих халбага (5мл) Бромгексин-4 Берлин-Хеми уусмалд 4мг Бромгексиний гидрохлорид агуулагдана.
Нэмэлтээр пропиленгликоль, сорбит (Ph. Eur.), 3,5%-ийн давсны хүчил, чангаанзны үнэр оруулагч, цэвэршүүлсэн ус агуулагдана.
Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэлийн харагдах байдал болон савлагааны агуулагдахуун
Тунгалаг, өнгөгүй, бага зэргийн зунгааралдсан, чангаанзны өвөрмөц үнэртэй шингэн.
60 эсвэл 100мл-ийн эзэлхүүнтэй бор өнгийн шилээр хийсэн, хуванцар эсвэл хөнгөн цагаан, эргэддэг таглаа бүхий флаконд савласан байна. Нэг хайрцагт тугнах зориулалт бүхий хэмжих халбага савласан байдаг.
Үйлдвэрийн савлалт 60мл.
Үйлдвэрийн савлалт 100мл.
Зах зээлд бүх төрлийн хэмжээтэй савлагаа байхгүй байж болно.
Эмийн сангаас олгох нөхцөл
Уг эмийн бэлдмэлийг жоргүй олгоно.
Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч болон үйлдвэрлэгч







































































