Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Амокла таблет 625
Худалдааны нэр
Англи
Амоксициллины тригидрат + Калийн клавуланат
Үйлдвэрлэгч
Penmix Ltd
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
500мг+125мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар
Хэрэглэх заавар
АМОКЛА шахмал
КО-АМОКСИКЛАВ 500 мг/125 мг

Найрлага /нэг шахмалд/:
Ампициллины тригидрат.......................500 мг
Клавуланат калийн давс.......................125 мг

Эмийн хэлбэр:

Цагаан эсвэл бараан өнгөтэй бүрхүүлтэй шахмал болно.

Өөр нэрс:

Амоксиклав, Амоклан гексал, Аугментин, Кламентин, Кламокс

Фармакологийн үйлдэл:

Ко- амоксиклав нь дараахь бичил биетнүүдийн мэдрэг төрөлд хамаарах халдварын эмчилгээнд хэрэглэх заалттай:
Хурц болон архаг бронхит, уушгины үрэвсэл, уушгины идээт үрэвсэл, бүйлсэн булчирхайн үрэвсэл, синусит, дунд чихний үрэвсэл, цистит, сүвний үрэвсэл, пиелонефрит, цусанд халдварласан үр зулбалт, хүйн халдвар, зөөлөн шанкр, хатиг мундас, төмсөгний үрэвсэл, халдварлагдсан шарх, остеомиелит, мэс заслын дараах халдваруудад тус тус үйлчилнэ.
Бичил биетний мэдрэг төрөлд багтах нь: Staphylocpoccus aureus, Staphylococcus epidermidis, Enterococcus faecium, Bacillus anthracis, Escherichia coli, Proteus mirabilis, Proteus vulgaris, Klebsiella spp, Salmonella spp, Shigella spp, Yersinia enterocolitica, Neisseria gonorrhea, Moraxella catarrhalis, Haemophilus influenza, Haemophilus ducreyi, *Bacteroides spp, *Fusobacterium spp –д нөлөөлдөггүй байна.
*Беталактамазын төрөлд хамаарах бүтээгдэхүүн ампициллин эсвэл амокциллинд тэсвэртэй.

Хэрэглэх арга, тун:

Насанд хүрэгсэд 375 г-ын 1 шахмалаар өдөрт 3 удаа эсвэл 625 мг- ын 1 шахмалаар өдөрт 2 удаа тус тус ууж хэрэглэнэ. Креатины клеаранс нь 10-30 мл/мимнут бол 375 – аас 625 мл тунгаар өдөрт 2 ууна, креатины клеаранс нь < 10 мл/минут бол 375-625 мл тунгаар өдөрт 1 удаа халдварын хүнд хөнгөнөөс хамаарч хэрэглэнэ.
Бөөрний үйл ажиллагаа өөрчлөлтэй өвчтөнд тунг дараах байдлаар зохицуулна.
Креатины клеаранс нь >30мл/минут байгаа бол тунг зохицуулах шаардлагатай бөгөөд өвчтөний байдлаас хамааран эмчилгээний хугацаа 7-14 хоногын хооронд байна.
Ко-амоксклав шахмалыг зажлахгүйгээр тодорхой хэмжээний усаар даруулан ууж хэрэглэнэ.
Их хүнд халдвар эсвэл амьсгалын замыг хамсрах халдварын үед тунг 625 мг шахмалаар өдөрт 3 удаа эсвэл 1 гр шахмал өдөрт 2 удаа, эсвэл эмчийн зааснаар хэрэглэнэ. Эмчилгээ үргэлжлүүлэх хугацаа халдварын хүнд хөнгөн байдал, шинж тэмдэг арилах, халуун буурч хэвийн болсны дараа биеийн ерөнхий байдал зэргээс хамаарна.
Гломерулар шүүлтийн хурд нь < 30 мл /мин байгаа өвчтөнд ко-амоксиклавын гр шахмал хэрэглэж болохгүй. Эсвэл эмчийн заалтаар хэрэглэнэ.


Цээрлэлт:

Пенициллинтэй холбоотой цөс зогсонгошилтийн шарлалт, элэгний үйл ажиллагааны дутагдал үүсч байсан өвчтөнүүд болон пенциллиний бүлгийн антибиотикт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно.

Болгоомжлол:
Дараах өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ:
1. Элэгний үйл ажиллагааны хүнд өөрчлөлттэй өвчтөнүүд
2. Бөөрний үйл ажиллагааны хүнд эсвэл дунд зэргийн өөрчлөлттэй өвчтөнүүд өвчтөний цусан дахь эмийн концентраци хуримтлагдаж болох тул тунг зохицуулна
3. Пенциллиний бүлгийн антибиотикт мэдрэг өвчтөнүүд
4. Өөртөө болон гэр бүлийн дотор гуурсан хоолойн багтраа, тууралт, чонын хөрвөс харшлын шинж тэмдэг хандлагатай бол
5. Амаар болон паренерал замаар хооллож чадахгүй байгаа өвчтөнүүд, өндөр настай өвчтөнүүд, муу нөхцөлд байгаа өвчтөнүүд /Витамин К- ын дутагдалтай байж болох/
Онцгой анхааруулга:


1. Пенициллин хэрэглэж буй өвчтөнд заримдаа үхлийн аюултай хэт мэдрэг, анафилактик урвал ба судас мэдрэлийн хаван үүсч болно. Урьд өмнө нь олон төрлийн харшилд мэдрэгжсэн эсвэл пенициллинд хэт мэдрэг болсон өвчтөнүүдэд ийм урвал амархан тохиолдож болно. Ийм урвал амаар, парентерал эмчилгээний хоюуланд амархан тохиолдох бөгөөд парентерал эмчигээнд илүү гардаг.
2. Эмчилгээнд ко-амоксиклавыг 14 хоногоос илүүгүй хэрэглэх хэрэгтэй, учир нь урт хугацаанд хэрэглэснээс болж амархан халддаггүй нянгуудын хэт түргэн өсөлт бий болно.
3. Зарим өвчтөнүүдийн элэгний үйл ажиллагааны сорилд өөрчилсөн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд клиникийн судалгаагаар энэ өөрчлөлтийн шалтгаан нь тодорхой бус гарсан тул элэгний дутагдалтай өвчтөнд маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. 6 долоо хоногийн дараа ямар нэгэн өөрчлөлт гарахгүй бол эмчилгээг зогсоох хэрэгтэй.
4. Бөөрний хүнд болон дунд зэргийн дутагдалтай өвчтөнүүдэд бэлдмэлийн тун ба эмчилгээний дагуу тохируулан хэрэглэнэ.
5. Энэ бэлдмэлийг буйлсан булчирхайн халуунтай хүнд хэрэглэж болохгүй учир нь эритем маягийн тууралт үүснэ.
Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэл:
1. Пробенесид нь амоксициллиныг бөөрөөр ялгаруулахыг бууруулна. Мөн амоксициллиныг ко-амоксиклавтай хамт хэрэглэвэл цусан дахь амоксициллины байх хугацааг удаашруулна.
2. Аллопуринол болон ампициллинтай хамт хэрэглэхэд ганцхан ампициллин хэрэглэсэн өвчтөнтэй жишихэд тууралтын өвчлөл нэмэгдэнэ. Бас энэ өвчтөнд аллопуринол эсвэл унерүрикенн хэрэглэхэд ампициллин хэрэглэсэн шиг хүчтэй үйлчилгээ хэрэглэхээс болгоомжил.
3. Ко-амоксиклавыг дисулфирамтай хамт хэрэглэхийг хориглоно.
4. Зарим өвчтөнүүдэд протпомбины хугацааг болон цус алдалтын хугацааг уртасгасан гэж бүртгэгдсэн байна. Ийм учраас антикоагулянт эмчилгээ хийж байгаа хүмүүс болгоомжтой хэрэглэнэ.
5. Ко-амоксиклав нь жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийн үр дүнг бууруулдаг тул тухайн өвчтөнд анхааруулах хэрэгтэй.
Гаж нөлөө:
Суулгалт, дотор муухайрах, огих, бөөлжих, арьсанд тууралт ба чонын хөрвөс, өтрээний үрэвсэл зэрэг гаж нөлөөнүүд хамгийн их бүртгэгдсэн байна. Мөн ко-амоксиклав хэрэглэсэн өвчтөнүүдийн 1%-ээс бага хувьд нь доорх гаж нөлөөнүүд илэрч болно.
1. Хэт мэдрэг байдал: Чонын хөрвөс ба эритрматонд ховор тохиож болно. Эритерматонд тууралт нь дунд, түргэн арилгах хэлбэрээр голдуу тохиолдох ба хэт мэдрэг байдал нь ховорхон тохиолдолд үхэлд хүргэж болно.
2. Хоол боловсруулах эрхтэний талаас: Хоол боловсруулах эрхтэний хямрал,хуурамч хальс гэдэсний үрэвсэл, залгиур хоолойн үрэвсэл, амны хөндийн үрэвсэл, мөөгөнцөртөх гэх мэт гаж нөлөө илэрч болно.
3. Арьсны талаас: Стевен Жонсоны хам шинж арьсны улайлт, Луелигийн хам шинж, Күйнкегийн хаван, арьсны үрэвсэл илэрч болно.
4. Элэгний талаас: Заримдаа ийлдэсийн трансамипаз дээшлэх тохиолдол ажиглагддаг. Мөн хүүхэд настайчуудад элэгний үрэвсэл, цөс зогсонгшлын шарлалт голдуу тохиолддог. Элэгний үйл ажиллагааны дутагдал илэрдэг ба бэлдмэлийг бусад эмүүдтэй хамт хэрэглэсэн, эсвэл хүнд, үхэл хүргэх өвчтөнд хавсарган хэрэглэх ед их ховор тохиолдолд хүндрэх, үхэлд хүргэж болно.
5. Бөөрний талаас: Бөөрий хурц дутагдал болон завсар хоорондын бөөрний үрэвсэл мэтийн бөөрний хүнд гэмтэл илрэх ховор тохиолдолд тэмдэглэгдсн байна. Иймээс бөөрний бодит асуудалтай болон сэжиглэх шалтгаантай өвчтөнүүдийг анхааралтай ажиглах ба тогтмол үнэлгээ хийж бөйх хэрэгтэй. Хэрвээ үнэхээр хэвийн биш бол хүлээн зөвшөөрч, эмчилгээг нь зогсоох, тохирох эмчилгээг тогтоох хэрэгтэй.
6. Цус системийн талаас: Гемолизын цус багадалт, thrombocytopenia, eosinophilia leucopenia эмчилгээг зогсооход голдуу эргэлт гарна.
7. Төв мэдрэлийн системийн талаас: Толгой өвдөх, түгшүүртэй байдал, санаа зоволт, зан үйлийн өөрчлөлт, ухаан балартах, татвалзах өвчин, толгой эргэх, нойргүйдэлт
Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ:
1. Ко-амоксиклавыг хэрэглэсэн хээлтэй амьтдад ямар нэгэн гаж нөлөө үүсээгүй боловч жирэмсэн эхчүүдэд туршилт хийгдээгүй байна. Хэрвээ хэрэглэхээр бол үр хөврөлд гаж нөлөө үүсч болохыг анхаарна уу.
2. Бэлдмэл нь хөхний сүүгээр шууд хүүхдэд очно.
Тун хэтрэлт:
Ко-амоксиклавыг тун хэтрүүлэн хэрэглэвэл хоол боловсруулах эрхтэн системийн тэнцвэрийг алдагдуулах болон үл нийцэл үүсч, биеийн шингэний болон электролитын тэнцвэр алдагдана. Хэрвээ ийм тохиолдол үүсвэл маш хурдан биеийн шингэнийг болон электролитыг тэнцвэржүүлж, гемодиализаар эмийг гадагшлуулна.
Эмийн савлалт:
40 шахмал (4 шахмал/бует блистертэй*10 биет блистертэй/хайрцаг)
Хадгалалт:
25°С – аас ихгүй температурт, хуурай газар хадгална.
Хүчинтэй байх хугацаа:
Үйлдвэрлэснээс хойш 24 сарын хүчинтэй.
Үйлдвэрлэгч:
PENMIX LTD
297 Гунсео-ри,Жиксан-эуп, Чеонан, Чунгнам, Солонгос


Баркод:880600401234