Хэрэглэх заавар
МЕТРОНИДАЗОЛ
НАЙРЛАГА
Метронидазол 500 мг шахмал бүрд: метронидазол 500 мг
Метронидазол 500 мг100 мл тарилга: метронидазол 500 мг
ЕРӨНХИЙ ШИНЖ
Метронидазол 500 мг шахмал, 500 мг100 мл тарилга нь метронидазол агуулна.
Молекул томьёо: C6H9N3O3
Молекул жин: 171,2
Химийн бүтэц:
Химийн нэр: 2-(2-метил-5-нитроимидазол-1-ил)этанол
ЭМ СУДЛАЛ
Метронидазол нь трихомонацид, анаэробицид.
Метронидазолын бэлдмэлийг ууж болон венийн судсанд тарьж хэрэглэхэд эрүүл хүнд элиминаци дунджаар 8 цаг байна. Метронидазол тархи нугасны шингэн, шүлс, хөхний сүүнд сийвэн дэх хэмжээтэй адил тодорхойлогдоно. Мөн идээ бээр, элэгний буглаанд тодорхойлогдоно.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
- Trichomonas vagnalis –р үүсгэгдсэн уретрит, вагинит
- Амёбын цусан суулга (нарийн гэдэс, элэгний амёб)
- Мэс заслын дараах анаэроб нянгийн халдвараас урьдчилан сэргийлэлт
- Giardia lambliasis үүсгэгдсэн халдвар
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Метронидазол шахмал:
Уг бэлдмэлийг хоолны дараа ууна.
Амёб:
- Насанд хүрэгчид, гэдэсний амёб: 750 мг тунгаар өдөрт 3 удаа 5-10 хоног
- Насанд хүрэгчид, элэгний амёб: 750 мг тунгаар өдөрт 3 удаа 5-10 хоног
- Хүүхэд: 3-50 мгкг тунгаар 24 цагт 3 хуваан 10 хоног
Трихомонат:
- Трихомониазын халдвар дахин авахаас сэргийлэхийн тулд өвчтөний эхнэр, нөхөр хоёрын тунг өгнө.
- Насанд хүргэгчид: 2 гр, өдөрт нэг удаа; эсвэл 500 мг, өдөрт 2 удаа; эсвэл 250 мг-аар өдөрт 3 удаа 7 хоног дараалан хэрэглэнэ.
- Хүүхэд: 15 мгкг хоногийн тунг 3 хуваан 7-10 хоног
Жиардиасис:
- Насанд хүргэгчид: 250-500мг -аар өдөрт 3 удаа, 5-7 хоног эсвэл 2гр -аар өдөрт 1 удаа, 3 хоногийн турш ууна.
- Хүүхэд: 5 мгкг тунгаар өдөрт 3 удаа 5-7 хоног
Анаэроб нянгаар үүсгэгдсэн халдварууд
- Ноцтой халдваруудын эхний эмчилгээнд Метронидазолыг венийн судсанд хийнэ
- Насанд хүрэгчид: 7,5 мгкг тунгаар 6 цагаар (насанд хүрэгчидэд 70 кг жинд ±500 мг), өдөрт дээд тун 4 г-р 7-10 хоног
Метронидазол тарилга:
- Венийн судсанд дуслаар 5млмин дуслын хурдаар тарина. Метронидазолыг удахгүй уухаар солих хэрэгтэй
- Үүсгэгч тодорхой халдварын эмчилгээнд:
- Өвчтөн ууж хэрэглэх боломжгүй бол
Насанд хүрэгчидэд: 500 мг тунгаар венийн судсанд 8 цагаар тарина.
Хүүхдэд: биеийн жинд тооцон 7,5 мгкг тунгаар 8 цагаар тарина.
- Өвчтөн ууж хэрэглэх боломжгүй бол
- Хэвлийн хөндийн ба бүдүүн гэдэс, эмэгтэйчүүдийн хагалгааны дараах халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор.
- Насанд хүрэгчидэд: хагалгааны өмнө 500 мг тунг судсанд хийн цааш боломжтой бол аль болох хурдан 500 мг тунгаар 8 цагаар ууна.
Хүүхдэд: биеийн жинд тооцон 7,5 мгкг (биеийн жинд 1,5 мгкг) тунгаар 8 цагаар хийнэ.
- Насанд хүрэгчидэд: хагалгааны өмнө 500 мг тунг судсанд хийн цааш боломжтой бол аль болох хурдан 500 мг тунгаар 8 цагаар ууна.
ТУН ХЭТРЭЛТ
Метронидазолын тун 15 гр-с хэтэрвэл тун хэтрэлтийн шинж тэмдэг болох дотор муухайрах, бөөлжих, атакси илрэнэ.
Метронидазолын тун хэтрэлтийн үеийн эмчилгээ: эрхтэн системийн үйл ажиллагааг дэмжих, шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ.
ХОРИГЛОХ ЗААЛТ
- Метронидазол, нитроимдазолын уламжлалын бэлдмэлд хэт мэдрэг бол
- Жирэмсний эхний гурван сард хэрэглэхийг хориглоно.
АНХААРАЛ, СЭРЭМЖЛҮҮЛЭГ
- Метронидазол хөхний сүүгээр ялгарах тул хөхүүл эх болгоомжтой хэрэглэнэ. Метронидазол ихэсийн хориг нэвтэрэх тул жирэмсний хоёр, гурав дах долоо хоногуудад болгоомжтой хэрэглэнэ.
- Төв мэдрэлийн системийн эмгэгтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Учир нь мэдрэлийн ситемийн хямрал үүсгэх тул энэ үед эмийн тунг бууруулах болон эмийн хэрэглээг зогсооно.
- Метронидазолын эмчилгээний үед согтууруулах ундаа хэрэглэвэл хэвлийгээр татах, дотор муухайрах, бөөлжих, толгой өвдөх, нүүр хөөх шинж илрэнэ.
- Метронидазолыг удаан хугацаанд хэрэглэвэл цусны шинжилгээ хийх ёстой.
- Элэгний эмгэгтэй өвчтөнд бэлдмэлийн тунг бууруулж болгоомжтой хэрэглэнэ.
- Амёбаар үүсгэгдсэн халдварыяян эмчилгээнд хүүхдэд хэрэглэсэн аюулгүй хэрэглээ, үр дүнгийн үзүүлэлт байхгүй.
ЭМИЙН ХАРИЛЦАН
- Метронидазолыг эмчилгээнд дангаар хэрэглэнэ. Бусад антибиотикуудтай хослуулан хэрэглэвэл аль альныг эмчилгээнд хэвийн тунгаар өгсөн байх ёстой.
- Варфарин, кумарин зэрэг антикоагулянтуудтай хамт хэрэглэнэ. Энэ тохиолдолд протромбины хугацаа уртасвал антикоагулянтын тунг шаардлагатай үед бууруулна.
- Циметидин метронидазолын сийвэнгийн клиренсийг уртасгаснаар метронидазолын тунг хордуулах хэмжээнд хүргэж болно.
- Метронидазолыг дисульфирам, согтууруулах ундааны зүйлтэй хамт хэрэглэхэд сэтгэцийн урвал илэрсэн тухай тэмдэглэгдсэн.
ГАЖ НӨЛӨӨ
- Дотор муухайрах, анорекси, өрц орчим өвдөлт үүссэн талаар тэмдэглэгдсэн.
- Ноцтой гаж нөлөөнд: захын мэдрэлийн эмгэг, таталдаа үүссэн
- Эвгүй амт, хэлний өнгөр, дотор муухайрах, бөөлжих, ходоод гэдэсний хямрал зэрэг давтамжтай илэрсэн.
- Чонон хөрвөс, арьсны тууралт, загатнаа, судасны хаван, анафилаксын урвал (ховор)
- Ховор тохиолдол: унтаарах, толгой эргэх, толгой өвдөх, атакси, шээс хар гарах(метронидазолын хувирлын бүтээгдэхүүн)
- Зарим өвчтөнд бага зэрэг лейкопени илрэнэ.
САВЛАЛТ
Метронидазол 500 мг шахмал: Хайрцагт 10 стрип ® 10 шахмал,
Бүртгэлийн №GKL9402319110A1
Метронидазол 500 мг100мл: Хайрцагт 1 шил ®100 мл,
Бүртгэлийн №GKL1002343049A1
ХАДГАЛАЛТ
ГЭРЛЭЭС ХАМГААЛАН 30оС ХЭМЭЭС ИХГҮЙ НӨХЦӨЛД ХАДГАЛНА.
ЖОРООР ОЛГОНО.
ҮЙЛДВЭРЛЭГЧ:
ПТ БЕРНОФАРМ
Сидоаржо – Индонез
И-мэйл: info@bernofarm.com
PO. ВОХ. 4037 JKP 10040






































































































































































































































































































