
Хэрэглэх заавар
Бэлдмэлийн худалдааны нэр : ПАРАТУСИН , PARATUSIN PE.
Найрлага
5 мл сиропд :
Парацетамол………………………………….................................................125.0 мг
Псевдоэфедрин HCI……………………………………………………...…....……..7.5 мг
Носкапин……………………………………………………………….…..…...…...10.0 мг
Хлорфенамин малеат……………………………………………………....…..……0.5 мг
Гвайфенезин………………………………………………………………....….…. 25.0 мг
Лакрица………………………………………………………………………..…...125.0 мг
Этанол……………………………………………………………..……………..………10%
агуулагдана.
Эм судлалын үйлдэл:
Паратусин нь өвчин намдаах, халуун бууруулах, ханиад намдаах, цэр ховхлох, амьсгалын замын болон хамрын салстын харшил үрэвсэл, хамрын битүүрэлт, тогтонгошлын эсрэг амьсгалын дээд замын үрэвсэлт өвчний эмчилгээний цогц нийлмэл найрлагатай бэлдмэл .
Хэрэглэх заалт:
Ханиад томууны нийтлэг шинж тэмдгийн эмчилгээнд хамраас усархаг шингэн гоожих, хамар битүүрэх, найталгах,хоолой хөндүүрлэж өвдөх, цэртэй ханиалгах, халуурах, толгой өвдөх, үе булчин өвдөх, жихүүцэх үед хэрэглэнэ. Бэлдмэлийг өвчин намдаах, халуун бууруулах ханиалга намдаах, амьсгалын замын болон хамрын салстын харшил үрэвслийн эсрэг, тогтонгошлын эсрэг цэр ховхлох, амьсгалын замын халдварын шалтгаант цэртэй ханиадны эмчилгээнд хэрэглэнэ.
Хэрэглэх арга ба тун :
2-5 насны хүүхэд : 1 цайны халбага / 5мл / сироп өдөрт 3 удаа
6-12 насны хүүхэд : 2 цайны халбага /10мл / сироп өдөрт 3 удаа
12 наснаас дээш ба насанд хүрэгсэд: 4 цайны халбага / 20мл / сироп өдөрт 3 удаа ууна.
Анхааруулга:
- Элэг болон бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, нүдний даралт, түрүү булчирхайн хэт томролт, бамбайн хордлого, зүрхний үйл ажиллагааны алдагдалтай болон чихрийн шижинтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэх.
- 2-с доош насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, болон хөхүүл эмэгтэй хэрэглэхгүй.
- Төв мэдрэлийн системийг тайвшруулах эмтэй хамт Паратусиныг болгоомжтой хэрэглэх
- Согтууруулах ундаа хэрэглэдэг өвчтөн элэгний дутагдалд орох магадлалтай.
Гаж нөлөө :
Нойрмог байдал, толгой эргэх, ходоод гэдэсний замын эмгэг, нойргүйдэл, чичрэлт, зүрхний хэм алдалт, ам хуурайших, зүрх дэлсэх болон шээс хаагдах.
Өндөр тунгаар удаан хугацаанд уух нь элэгний дутагдалд оруулж болно.
Эсрэг заалт:
- Элэгний хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөн хэрэглэхгүй
- Паратусины найрлаган дахь аль нэг бодист хэт мэдрэг өвчтөн хэрэглэхгүй.
Эмийн харилцан үйлчлэл:
Паратусиныг төв мэдрэлийн системийг тайвшруулах бэлдмэлтэй хамт уух үед цусны даралт ихсэх, хямраах магадлалтай тул болгоомжтой хэрэглэх.
Хэрэглэхийн өмнө сайн сэгсэрнэ.
Савлалтын хэлбэр :
60мл шилтэй сироп.
№10x20 шахмал.
Хадгалах нөхцөл :
Хуурай сэрүүн нөхцөлд хадгална. /15-25*C/
Эмийн сангаас олгох нөхцөл :
Жоргүй олгоно .
Үйлдвэрлэгч:
PT Darya Varia Lab. Indonesia.












































