Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Бепантен
Худалдааны нэр
Англи
Декспантенол
Үйлдвэрлэгч
GP Grenzach Produktions GmbH
Гарал үүслийн улс
ХБНГУ
Тун хэмжээ
5%-30г
Эмийн хэлбэр
крем
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Бепантен®

Хэрэглэгчдэд зориулсан эм хэрэглэх заавар

 

Худалдааны нэр

Бепантен

 

Олон улсын худалдааны бус нэр

Декспантенол

 

Эмийн хэлбэр

Гадуур хэрэглэхэд зориулсан крем

 

Дүрслэл

Сул үнэртэй, цагаан буюу эсвэл шаргал туяа бүхий цагаан өнгөтэй, тунгалаг бус, нэг төрлийн крем.

 

Эмийн эмчилгээний бүлэг

Шарх ба шархлааны эмчилгээнд зориулсан бэлдмэл. Шарх эдгээх бэлдмэл.

АТХ код: D03AX03

 

Найрлага

1 кремд

үйлчлэгч бодис: декспантенол 50 мг;

туслах бодис: DL-пантолактон, феноксиэтанол, амфизол К, цетилийн спирт, стеарилын спирт, ланолин (Е913), изопропилмиристат, пропиленгликоль (Е1520) цэвэршүүлсэн ус.

 

Фармакологийн шинж

Декспантенол нь пантотены хүчлийн спиртэн аналог бэлдмэл бөгөөд биологийн идэвхээрээ адил байдаг. Декспантенол нь эсэд түргэн нэвтрэх ба пантотены хүчилд хувирч витамин В5-тай адил үйлдэл үзүүлдэг.

Пантотены хүчил болон түүний давс нь усанд уусдаг витамин бөгөөд ацетилкоэнзим А-ын бүрэлдэхүүнд ордог ба олон тооны бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс декспантенол нь арьс ба салст бүрхүүлийн нөхөн төлжилт болон үүсэлтэнд шаардлагатай пантотены хүчлийн бие махбод дахь ихэссэн хэрэгцээг хангадаг. Бэлдмэлийн ихэнх хэсэг нь бие махбодоос өөрчлөгдөөгүй хэлбэрээр өтгөн ба шээстэй ялгардаг.

 

Хэрэглэх заалт

Хуурай болон цочирсон гэмтээгүй арьсны эмчилгээнд: улайх, бага зэргийн түлэгдэлт (нарны ба ахуйн), арьсны барзгар ширүүн хэсгийн арчилгаа (жишээ нь гарын сарвуу, тохой, өвдөг).

Арьс хуурайших, улайхаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Туяа ба гэрлийн эмчилгээ буюу эсвэл хэт ягаан туяа эмчилгээний дүнд арьс цочрох үед, мөн бичил гэмтлийн (шалбархай, цуурхай) үед арьсны эпителжих, эдгэрэх явцыг түргэсгэх зорилгоор хэрэглэнэ.

Кортикостероид хэрэглэсний дараах арьсны арчилгаанд хэрэглэнэ.

 

Хэрэглэх арга, тун

Кремийг арьсны гэмтэлтэй хэсэгт хоногт хэд хэдэн удаа нимгэн үеэр түрхэнэ.

Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь өвчний явц ба шинжээс хамаарна.

 

Гаж нөлөө

Доор дурдсан гаж нөлөөг аяндаа мэдээлэгдсэн мэдээлэл дээр суурилсан. Гаж нөлөө бүрийн тохиолдлын давтамжийг нарийн тогтоох боломжгүй.

Дархлалын систем, арьс ба арьсан доорх эдийн зүгээс: ялангуяа арьсны харшлын урвал (хавьтлын дерматит, харшлын гаралтай дерматит, загатнаа, улайрал, намарс, тууралт, чонон хөрвөс, арьс цочрох, цэврүүт тууралт) илэрнэ.

 

Цээрлэлт

Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.

 

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө

Декспантенол нь өндөр тунгаараа ч зохимж сайтай бөгөөд хоргүй гэж үздэг.

 

Болгоомжлол

Ланолин, стеарилын болон цетилийн спирт, пропиленгликоль нь арьсны цочрол (жишээ нь хавьтлын дерматит) үүсгэж болно.

Кремийг нүдэнд хүргэхээс зайлсхийнэ.

 

Эмийн харилцан үйлчлэл

Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчилсэн тохиолдол тодорхойгүй.

 

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ

Жирэмсэн болон хөхүүл үед кремийн хэрэглээг ямар нэгэн байдлаар хязгаарлахгүй.

 

Хадгалалт:

25 °С-аас доош хэмд хадгална.

Хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.

 

Хадгалах хугацаа

3 жил.

Савлалтан дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш хэрэглэхгүй.

 

Эмийн хэлбэр, савлалт

30 г, 100 г-р туб-д савлана. Тубыг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт хийж гаргана.

 

Эмийн сангаас олгох нөхцөл

Жоргүй олгоно.

 

Фирмийн нэр/Үйлдвэрлэгчийн хаяг

Байер Консьюмер Кэр АГ,

Петер Мериан-Штрассе 84, 4052 Базель, Швейцарь

 

ГП Гренцах Продукционс ГмбХ,

Эмиль-Барелл-Штрассе 7, D-79639 Гренцах-Вилен, Германия