Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Синекод
Худалдааны нэр
Англи
Бутамиратын цитрат
Үйлдвэрлэгч
Haleon CH SARL
Гарал үүслийн улс
Швейцари
Тун хэмжээ
0.5%-20мл
Эмийн хэлбэр
дусал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Эм хэрэглэх заавар

Синекод

(Sinecod)

Худалдааны нэр: Синекод / Sinecod

Олон улсын худалдааны бус эсвэл бүлэглэлийн нэр: бутамиратын цитрат

Эмийн хэлбэр: хүүхдэд зориулсан 0,5%-ын ууж хэрэглэх дусаалга

Найрлага:

1 мл (20 дусалтай тэнцэнэ)-т:

Үйлчлэгч бодис: бутамиратын цитрат – 5 мг

Туслах бодис: сорбитол, глицерин, сахарин натри, бензойны хүчил Е210, ванилин, 96% этанол,  натрийн гидроксид, цэвэршүүлсэн ус тус тус агуулагдана.

Эмийн эмчилгээний бүлэг: Ханиалгын эсрэг бусад эм,

АТХ код: R05DB13

Дүрслэл

            Ванилын, чихэрлэг, бага зэрэг гашуун амттай, өнгөгүй, тунгалаг уусмал.

Фармакологийн шинж:

Фармакодинамик:

Синекод бэлдмэлийн үйлчлэгч бодис бутамиратын цитрат нь опийн бус ханиалга намдаах эм юм.

Синекодыг төвийн үйлдэлтэй ханиалга намдаах эм гэж үздэг. Гэвч үйлдлийн нарийн механизм нь тодорхой бус.

Бутамиратын цитрат нь өвөрмөц бус холинолитик болон бронхын агчлыг тавиулах үйлдэлтэй бөгөөд амьсгалын үйл ажиллагааг нөхцөлдүүлнэ.

Бутамират нь дасал болон донтол үүсгэдэггүй

Бутамиратын эмчилгээний хүрээ өргөн учир синекод нь эмчилгээнийхээ тунгаар зохимж сайтай ба хүүхдийн ханиалга намдаахад тохиромжтой байдаг.

Фармакокинетик

Байгаа мэдээллээс үзэхэд бутамиратын цитрат нь ууж хэрэглэсний дараа түргэн бөгөөд сайн шимэгдэх ба 2-фенилтосны хүчил болон диэтиламиноэтоксиэтанол үүсгэж хувиралд орно. Шимэгдэлтэнд хоол хүнсний зүйл нөлөөлдөг эсэх нь судлагдаагүй.

2-фенилтосны хүчил болон диэтиламиноэтоксиэтанолын үйлдэл нь 22,5 мг-90 мг тунгийн хүрээнд бүрэн пропорциональ  байна.

2 метаболит нь хоёулаа ханиалга намдаах идэхтэй.

Бутамиратын цитрат нь ихсийн хоригийг нэвтэрдэг эсэх, хөхний сүүтэй ялгардаг эсэх нь тодорхойгүй. Бүх метаболит нь үндсэндээ бөөрөөр ялгардаг.

Элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт нь бутамиратын фармакокинетикийн үзүүлэлтэнд нөлөөлдөг эсэх нь тодорхойгүй байна.

Хэрэглэх заалт

Янз бүрийн шалтгаантай хуурай ханиалгын шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.

Цээрлэлт

Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс. Хэрэв та бутамиратын цитрат эсвэл бусад туслах бодист харшилтай бол Синекодыг хэрэглэхгүй.

Хэрэглэх арга, тун

Зөвхөн ууж хэрэглэнэ.

2 хүртэл насны хүүхэд: зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. (“Онцгой анхааруулга” гэсэн хэсгийг үз);

2 сараас 1  хүртэл насны хүүхэд: 10 дуслаар хоногт 4 удаа хэрэглэнэ.

1-3 насны хүүхэд: 15 дуслаар хоногт 4 удаа хэрэглэнэ.

3-аас дээш насны хүүхэд: 25 дуслаар хоногт 4 удаа хэрэглэнэ.

Эмчийн зөвлөгөөгүйгээр хэрэглэж болох дээд хугацаа: 7 өдөр.

Эмчилгээний үр нөлөө илрэхэд шаардагдах хамгийн бага тунгаар, хамгийн богино хугацаагаар хэрэглэх хэрэгтэй.

Гаж нөлөө

Доор дурдсан гаж нөлөөг гаж нөлөө үүсэх давтамжийн ангилалд тохируулж жагсаасан: Байнга (≥1/10), олонтаа (≥1/100- с < 1/10 хүртэл), хааяа (≥ 1/1000 - с < 1/100 хүртэл), ховор (≥ 1/10000 - с < 1/1000   хүртэл), маш ховор (< 1/10000 хүртэл), давтамж тодорхойгүй (байгаа мэдээллээр үнэлэх боломжгүй)

Бие махбодын эрхтэн систем

Гаж нөлөө

Давтамж

Мэдрэлийн систем

Нойрмоглох

Ховор

Хоол боловсруулах зам

Суулгах,  Дотор муухайрах

Ховор

Арьс арьсан доорх эд

Чонон хөрвөс

Ховор

Онцгой анхааруулга

Бутамират нь ханиалгын рефлексийг дарангуйлдаг учир түүнийг цэр ховхлох эмтэй хамт хэрэглэхээс зайлсхийнэ. Учир нь энэ нь амьсгалын замд салс хуримтлагдаж амьсгалын замын халдвар болон бронхын агчил үүсэх эрсдлийг ихэсгэж болно (“Эмийн харилцан үйлчлэл” гэсэн хэсгийг үз).

7 өдрийн хугацаанд өвчтөний биеийн байдал сайжрахгүй эсвэл өвчний шинж дордвол эсвэл халуурах, тууралт гарах, толгой байнга өвдөх шинж илэрвэл үндсэн шалтгааны нэмэлт шинжилгээг хийх хэрэгтэй.

2 хүртэл насны хүүхдэд бэлдмэлийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэж болно.

Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

5 дусал бэлдмэлд 71 мг сорбитол агуулагддаг бөгөөд энэ нь фруктозын эх үүсвэр болдог. Дусаалгыг фруктозын үл зохицолтой холбоотой удамшлын эмгэгтэй өвчтөнд хэрэглэхгүй.

Уг бэлдмэл бага хэмжээний этанол (1 тунд 100 мг-с бага) агуулдаг.

Уг бэлдмэлийн 1 тунд 1 ммоль-с (23 мг) бага хэмжээний натри агуулагддаг буюу өөрөөр хэлбэл бараг “натригүй” бэлдмэл.

Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ

Жирэмсэн үе: уг бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйд хэрэглэсэн талаарх мэдээлэл хангалтгүй байдаг.

Жирэмсэн үед бэлдмэлийг зөвхөн эмчийн заалт заавраар л хэрэглэнэ. Жирэмсний эхний 3 сард  Синекод бэлдмэлийг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Жирэмсний үлдсэн хугацаанд Синекодыг зөвхөн эмийн бэлдмэл зайлшгүй шаардлагатай тохиолдолд л хэрэглэх хэрэгтэй.

Хөхүүл үе: Бэлдмэлийн үйлчлэгч бодис болон  түүний метаболит нь хүний хөхний сүүтэй ялгардаг эсэхийг тодорхойлох мэдээлэл хангалтгүй байдаг. Хөхүүл үед бэлдмэлийг зөвхөн эмчийн заалт заавраар хэрэглэнэ.

Хөхүүл үед Синекод бэлдмэлийг аюулгүй хэрэглэх үүднээс түүний ашигтай тал болон эрсдлийг сайтар харьцуулж үнэлэх шаардлагатай.

Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө

Ховор тохиолдолд Синекод бэлдмэлийг хэрэглэх үед нойрмоглох шинж илэрч болох ба анхаарал төвлөрүүлэлт болон сэтгэц хөдөлгөөний түргэн урвал шаардлагатай ажил гүйцэтгэхэд нөлөөлж болно.

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө

Бутамиратын цитратын тун хэтрэх үед дараах шинж илэрч болно: нойрмоглох,  дотор муухайрах, толгой эргэх, бөөлжих, суулгах, цусны даралт буурах.

Эмчилгээ: Бутамиратын тун хэтрэх үед өвөрмөц эмчилгээ байдаггүй. Тун хэтэрсэн тохиолдолд өвчтөнд тохирсон хяналт бүхий эмчилгээ хийх хэрэгтэй. Цаашдын удирдамжийг амбулаторийн нөхцөлд эсвэл хордлогын үндэсний төвийн зөвлөмжөөр (хэрэв байдаг бол) явуулах хэрэгтэй.

Эмийн харилцан үйлчлэл

Цэр ховхлох эмтэй хамт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. (“онцгой анхааруулга” гэсэн хэсгийг үз)

Эмийн хэлбэр, савлалт:

Анх онгойлгорыг хянах систем бүхий таглаа ба тугналтын дусаагууртай бараан өнгийн шилэн флаконд 20

мл-р савлаж гаргана. Флаконыг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлаж гаргана.

Хүчинтэй хугацаа:

3 жил. Хүчинтэй хугацаа дууссаны дараа бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.

 

Хадгалалт:

30°С-аас доош хэмд өндөр хэмийн үйлчлэлээс хамгаалж хадгална. Хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.

Эмийн сангаас олгох нөхцөл

Жоргүй олгоно.

Үйлдвэрлэгч

ГСК  Консьюмер Хелскер С.А., Рю де Летраз, 1260 Нион, Швейцари

GSK Consumer health SA., Route de l’ Etraz 1260 Nyon, Switzerland

Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч

ГСК  Консьюмер Хелскер С.А., Рю де Летраз, 1260 Нион, Швейцари

GSK Consumer health SA., Route de l’ Etraz 1260 Nyon, Switzerland

Бэлдмэлийг хэрэглэх үед гаж нөлөө илрэх үед  цахилгаан шуудангийн oax70065@gsk.com (Азербайджан, Гүрж, Узбекистан, Таджикистан, Туркменистан улсын хувьд), EAEU.PV4customers@gsk.com (Армян, Беларусь, Кыргызстан, Монгол улсын хувьд) хаяг руу энэ талаар мэдэгдээрэй.

Бэлдмэлийн чанарын талаарх хүсэлтийг UA-CIS.LOC-PQC@gsk.com шуудангийн хаяг руу мэдэгдэнэ.

Худалдааны тэмдэг нь GSK  группын компаниудын лиценз-д хэрэглэгдэх буюу харьяалагдана.

© 2018 GSK группын компани буюу тэдгээрийн лиценз эзэмшигч