
Хэрэглэх заавар
Хэрэглэгчдэд зориулсан эм хэрэглэх заавар
МИГ® 400
Хальсан бүрхүүлтэй шахмал 400 мг
6-аас дээш насны (20кг-аас дээш жинтэй) хүүхэд болон насанд хүрэгсдэд хэрэглэнэ
Ибупрофен
Тухайн эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө энэхүү эм хэрэглэх зааврын анхааралтай уншиж танилцана уу, учир нь Танд хэрэгтэй, чухал мэдээлэл агуулж байгаа.
Энэхүү эмийн бэлдмэлийг уг зааварт бичсэн эсвэл эмчлэгч эмч болон эмийн сангийн ажилтны зөвлөсөн хэрэглэх заалттай нь ягштал уялдуулж хэрэглэх ёстой.
• Дахин унших шаардлагатай болж болзошгүй учраас эм хэрэглэх энэхүү зааврыг хадгалаарай
• Хэрэв танд нэмэлт мэдээлэл эсвэл зөвлөгөө хэрэгтэй бол эмийн сангийн ажилтантай зөвлөөрэй.
• Ямар нэг гаж нөлөө илэрсэн тохиолдолд өөрийн эмчлэгч эмч эсвэл эмийн сангийн ажилтанд хандах хэрэгтэй. Үүнд бүх төрлийн гаж нөлөө, ялангуяа энэхүү зааварт дурьдагдаагүй гаж нөлөөний урвалуудыг оруулна. 4-р хэсгийг үзнэ үү.
• Хэрэв эмийн бэлдмэлийг хэрэглээд дараах тохиолдолд биеийн байдал сайжрахгүй эсвэл өвчний шинж тэмдэг хүндэрвэл эмчид хандах хэрэгтэй:
Хүүхэд, өсвөр үеийнхэнд эмчилгээ эхлээд 3 хоногийн дараа
Насанд хүрэгсдэд халууралтын эмчилгээ эхлээд 3 хоног, болон өвдөлтийн эмчилгээнд 4 хоногийн дараа
Эм хэрэглэх зааврын агуулга:
1. < МИГ® 400 > гэж юу болох, ямар үед түүнийг хэрэглэх вэ?
2. < МИГ® 400 > эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө юуг анхаарах ёстой вэ?
3. < МИГ® 400 > бэлдмэлийг хэрхэн хэрэглэх вэ?
4. Илэрч болзошгүй гаж нөлөө
5. < МИГ® 400 > эмийн бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
6. Савлагааны агуулагдахуун ба бусад мэдээлэл
1. < МИГ® 400 > гэж юу болох, ямар үед түүнийг хэрэглэх вэ?
<МИГ® 400> эмийн бэлдмэл нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаадаг эмийн бэлдмэл бөгөөд (стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэл, СББҮЭБ) халуун бууруулах үйлдэлтэй.
<МИГ® 400> эмийн бэлдмэлийн хэрэглээ
Дараах тохиолдолд шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ:
- Хөнгөн болон дунд зэргийн эрчимтэй өвдөлт
- Халууралт
2. < МИГ® 400 > эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө юуг анхаарах ёстой вэ?
<МИГ® 400> эмийн бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэж болохгүй:
- Ибупрофен эсвэл тухайн эмийн бэлдмэлийн найрлага дахь ямар нэг нэгдэлд харшилтай бол (6-р хэсэгт дурьдсан),
- Өмнө нь ацетилсалицилын хүчил болон бусад төрлийн стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэлүүдийг хэрэглэхэд дараах харшлын урвалууд илэрч байсан бол:
o Гуурсан хоолойн агчил
o Гуурсан хоолойн багтраа сэдрэх
o Хамрын салстын хаван
o Арьсны урвалууд (улайх, тууралт зэрэг)
- Шалтгаан тодорхойгүй цус үүсэлтийн алдагдал
- Өмнө нь болон одоо ходоод дээрх гэдэсний шарх сэдэрсэн (пептик шархлаа), цус алдсан (хоёр болон түүнээс олон удаа шархлаа сэдэрсэн эсвэл цус алдсан),
- СББҮЭБ-ийг эмчилгээнд хэрэглэсэний дараа ходоод гэдэсний замаас цус алдаж байсан, шарх цоорч байсан өвчний өгүүлэмжтэй
- Тухайн мөчид тархинд цус харвасан, эсвэл бусад төрлийн цус алдалттай
- Бөөр болон элэгний хүнд зэргийн үйл ажиллагааны алдагдалтай
- Зүрхний хүнд хэлбэрийн дутагдалтай
- Жирэмсний сүүлийн гурван сартайд
Хүүхэд
<МИГ® 400> эмийн бэлдмэлийг 6 хүртэл насны хүүхэд эсвэл 20кг-аас доош жинтэй хүүхдэд шахмалын тун тохирохгүй учраас хэрэглэж болохгүй.
Анхааруулга ба авах арга хэмжээ
<МИГ® 400> эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч болон эмийн сангийн ажилтантай зөвлөх хэрэгтэй.
Эмийн бэлдмэлийг эмчилгээний нөлөө үзүүлэх хамгийн бага тунгаар, шинж тэмдэг арилгах, хамгийн богино хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд илрэх гаж нөлөөг хамгийн түвшинд хүргэдэг.
Дараах өөрчлөлтүүдийн аль нэг нь өвчний өгүүлэмжинд байгаа бол эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.
Ходоод гэдэсний талын аюулгүй байдал
<МИГ® 400> эмийн бэлдмэлийг бусад төрлийн стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэлүүдтэй, тухайлбал ЦОГ-2 саатуулагчидтай (циклооксигеназа-2-ыг сонгомлоор хориглодог) хавсарч хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй.
Өндөр настны хэрэглээ
Настай хүмүүст стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэлүүдийн гаж нөлөө илрэх давтамж ихэссэн байдаг, ялангуяа ходоод гэдэсний цус алдалт, шарх цоорох зэрэг хүндрэлүүд нь амь насанд ч аюултай байдаг. Тийм учраас ахимаг настай хүмүүст эмчилгээ хийхдээ эмч нарийн сайтар хянаж байх нь чухал юм.
Ходоод-гэдэсний цус алдалт, шархлаат өвчин болон шарх цоорох:
Ходоод гэдэсний цус алдалт, шархлаа үүсэх, цоорох нь зарим тохиолдолд нас баралтаар төгсөх аюултай байдаг бөгөөд бүх төрлийн СББҮЭБ-ийг эмчилгээний бүх шатанд хэрэглэх үед урьдал ямар нэг шинж тэмдэггүйгээр, хоол боловсруулах замын талаас өвчний өгүүлэмжинд ноцтой, эмгэг дурьдатгалгүйгээр илэрх нь бий.
Өвчний түүхэндээ ходоод гэдэсний шархлаатай байсан, цус алдалт, цоорлоор хүндэрч байсан өгүүлэмжтэй өвчтөнгүүдэд СББҮЭБ-ийн тунг нэмэгдүүлэхэд шарх үүсэх, цоорох эрсдэл нэмэгддэг (“<МИГ® 400> бэлдмэлийг хэрэглэж болохгүй заалт” 2-р хэсгийг үзнэ үү), мөн түүнчлэн ахимаг настай хүмүүст эрсдэл өндөрсдөг. Ийм эрсдэлтэй бүлгийн хүмүүст байж болох хамгийн бага тунгаар эмчилгээг эхлүүлэх нь зүйтэй.
Эдгээр өвчтөн болон бага тунгаар ацетилсалицилын хүчил эмчилгээнд хавсран хэрэглэдэг, эсвэл хоол боловсруулах замын алдагдал үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг бусад эмийн бэлдмэлийг хэрэглэх шаардлагатай өвчтөнд мизопростол эсвэл протоны шахуургыг хориглогч эмүүд зэрэг хамгаалах үйлдэлтэй эмийн бэлдмэлүүдийг эмчилгээнд хавсран хэрэглэх боломжийг анхаарч үзэх хэрэгтэй.
Хэрэв өмнө нь хоол боловсруулах замын талаас ямар нэгэн гаж нөлөө илэрч байсан бол, ялангуяа эмчилгээний эхэн үед болон ахимаг настай өвчтөнгүүдийн хувьд хоол боловсруулах эрхтний талаас илрэх ямар нэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд (юуны түрүүнд ходоод гэдэсний цус алдалт) энэ талаар эмчлэгч эмчдээ яаралтай мэдэгдэх хэрэгтэй.
Шарх үүсгэх эсвэл цус алдалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй эмийн бэлдмэлүүдтэй хавсран хэрэглэх тохиолдолд онцгой анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Ийм эмийн бэлдмэлд ууж хэрэглэх кортикостероидууд, варфарин зэрэг бүлэгнэлтийн эсрэг бэлдмэлүүд, серотонины эргэн шимэгдэлтийг сонгомлоор саатуулагч зэрэг сэтгэл уналын эмчилгээнд хэрэглэдэг эмийн бэлдмэлүүд, ацетилсалицилын хүчил зэрэг тромбоцитын эсрэг бэлдмэлүүд (“<МИГ® 400> бэлдмэл ба бусад эмийн бэлдмэлүүд” 2-р хэсгийг үзнэ үү”) орно.
“<МИГ® 400> бэлдмэлийг хэрэглэхэд гэдэсний талаас цус алдалт, шарх сэдэрсэн тохиолдолд эмийн хэрэглээг яаралтай зогсоох хэрэгтэй.
Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэлүүдийг өвчний түүхэндээ хоол боловсруулах замын өвчний өгүүлэмжтэй (шархлаат колит, Кроны өвчин) өвчтөнд эдгээр өвчин хүндэрч болзошгүй учраас онцгой болгоомжтой хэрэглэх ёстой (“Илэрч болзошгүй гаж нөлөө” 4-р хэсгийг үзнэ үү).
Зүрх судасны эрхтэн тогтолцоонд нөлөөлөх нөлөө:
Ибупрофен зэрэг үрэвслийн эсрэг/өвдөлт намдаах бэлдмэлүүдийг зүрхний бах (зүрхний булчингийн шигдээс) эсвэл цус харвалтыг бага зэрэг нөхцөлдүүлэх магадлалтай. Ийм тохиолдолд зөвлөмжит тунг ихэсгэж, ээлж эмчилгээний үргэлжлэх хугацааг уртасгаж болохгүй.
Дараах тохиолдолд <МИГ® 400> бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч болон эмийн сангийн ажилтантай зөвлөх хэрэгтэй:
- Зүрхний дутагдал, зүрхний бах (цээжний хэнхэрцэг орчим өвдөлттэй) зэрэг зүрхний талаас өөрчлөлттэй, хэрэв та урьд нь зүрхний шигдээсээр өвдөж байсан, судас холбох, сэргээх ажилбар хийлгэж байсан, захын артерийн судасны өвчтэй (артерийн судас нарийссан, бөглөрсөн шалтгаанаар доод мөчдийн цусны эргэлт удааширсан), эсвэл бүх төрлийн цус харвалт болж байсан (“микроинсульт” болон гэнэт цус хомсрох дайрлага).
- Артерийн даралт ихсэх өвчин, чихрийн шижин, цусны холестерины хэмжээ ихэссэн, гэр бүлийн өвчний түүхэнд зүрхний өвчин, цус харвалт болж байсан, эсвэл тамхи татдаг бол.
Арьсны урвалууд
Маш ховор тохиолдолд СББҮЭБ-ийг хэрэглэсэнтэй холбоотой арьсны улайлт, цэврүү үүсэх, заримдаа нас баралтаар төгсөх (эксфолиатив дерматит, Стивенс-Жонсоны хам шинж, эпидермисын хордлогот үхжил/Лйеллын хам шинж) арьсны хүнд хэлбэрийн урвал илэрсэн тухай мэдээлэл байдаг (“Илэрч болзошгүй гаж нөлөө” 4-р хэсгийг үзнэ үү).
Ихэнхдээ ийм төрлийн арьсны урвалууд эмчилгээний эхэн үед өвчтөнд илрэх эрсдэлтэй байдаг бөгөөд, зонхилох тохиолдолд дээрх арьсны гаж урвалууд өвчтөнд эмчилгээний эхний сард илэрч байжээ.
Арьсны тууралт, салст бүрхүүлийн гэмтэл эсвэл хэт мэдрэгшилийн бусад шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд <МИГ® 400> бэлдмэлийн хэрэглээг яаралтай зогсоож эмчид хандах шаардлагатай.
Бусад заалт
Тодорхой тооны аутоиммун өвчний үед (тогтолцооны чонон яр болон холимог хэлбэрийн коллагеноз)<МИГ® 400> бэлдмэлийг эмчилгээний үр нөлөө болон эрсдэлийг сайтар үнэлсний үндсэн дээр зөвхөн хэрэглэж болно. Тархины бүрхүүлийн халдварын бус гаралтай үрэвслийн (асептик менингит) шинж тэмдэг илрэх эрсдэл өндөр байдаг (4-р хэсгийг үзнэ үү).
Дараах тохиолдолд эмчийн үзлэг хяналтыг сайтар хийх шаардлагатай:
- Ходоод гэдэсний замын алдагдал эсвэд өвчний түүхэнд гэдэсний архаг үрэвсэлт өвчнөөр өвдөж байсан (шархлаат колит, Кроны өвчин),
- Артерийн даралт ихсэлт, зүрхний дутагдал,
- Бөөр болон элэгний үйл ажиллагааны алдагдал,
- Том хэмжээний мэс ажилбарын дараа
- Харшлын үед (жишээ нь бусад эмийн бэлдмэлийн улмаас үүссэн арьсны харшлын урвалууд, гуурсан хоолойн багтраа, тоосонцорын харшил), хамрын салстын архаг хаван эсвэл амьсгалын замын архаг үрэвсэл, түүний улмаас хамрын хөндий нарийсах.
- Хүнд хэлбэрийн хэт мэдрэгших урвалууд (жишээ нь анафилаксийн шок) маш ховор тохиолдоно. <МИГ® 400> бэлдмэлийг хэрэглэсэний дараа хэт мэдрэгшилийн эхний шинж тэмдгүүд илрэнгүүт уг эмчилгээг яаралтай зогсоох хэрэгтэй.
- <МИГ® 400> бэлдмэлийн идэвхитэй үйлчлэгч бодис болох ибупрофен түр хугацаагаар тромбоцитын үйл ажиллагааг дарангуйлж болно (тромбоцитын агрегаци). Цус бүлэгнэлтийн алдагдалтай өвчтөнд маш нарийн хяналт хэрэгтэй.
- Ибупрофен агуулсан бусад эмийн бэлдмэлтэй хавсран хэрэглэх тохиолдолд бага тунтай ацетилсалицилын хүчлийн бүлэгнэлтийн эсрэг үйлдэл алдагдаж болзошгүй. Тийм учраас эмчийн тусгайлсан заалтгүйгээр ибупрофен агуулсан бусад бэлдмэлийг энэ тохиолдолд хэрэглэхийг хориглоно.
- Цус бүлэгнэлтийг бууруулах эсвэл цусны сахарын түвшинг бууруулах эмийн бэлдмэлийг хавсран хэрэглэх тохиолдолд урьдчилан сэргийлэх үүднээс цус бүлэгнэлтийн үзүүлэлтүүд болон цусны сахарын түвшинг тогтмол хянаж байх хэрэгтэй.
- <МИГ® 400> бэлдмэлийг урт хугацаагаар хэрэглэх шаардлагатай тохиолдолд элэг, бөөрний үйл ажиллагаа болон цусны дэлгэрэнгүй шинжилгээг хийж хянаж байх хэрэгтэй.
- Мэс ажилбар хийхийн өмнө <МИГ® 400> бэлдмэлийг хэрэглэх тохиолдолд эмчлэгч эмч болон шүдний эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.
- Толгойн өвдөлтийн үед хэрэглэдэг дурын өвдөлт намдаах эмийг урт хугацаагаар хэрэглэхэд түүний үйлчлэлийг хүчжүүлж болно. Ийм тохиолдолд эсвэл сэжигтэй үед эмчилгээг зогсоож эмнэлгийн тусламж авах шаардлагатай. Их хэмжээний эмийн бэлдмэл хэрэглэсэнтэй холбоотой толгойн өвдөлт нь өвчтөнд байнга эсвэл өдөр тутам толгой өвддөг хүмүүст толгойн өвдөлтийн эсрэг эмийн бэлдмэл хэрэглэдэгээс үл хамааран (эсвэл үр дагавараас нь болж) үүсч болно.
- Бүхэлд нь аваад үзвэл хэд хэдэн төрлийн өвдөлт намдаах эмийн бэлдмэлийг хавсран хэрэглэх нь зуршил болсон хүмүүст бөөрний гэмтэл үүсэх эрсдэлтэй бөгөөд улмаар бөөрний дутагдалд (анальгетикийн нефропати) хүргэж болно.
- Салхин цэцгийн үед <МИГ® 400> бэлдмэлийг хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй.
Хүүхэд ба өсвөр үеийнхэн
- Усгүйжилтийн үед хүүхэд болон өсвөр үеийнхэнд бөөрний гэмтэл үүсэх эрсдэл нэмэгддэг.
< МИГ® 400 >ба бусад эмийн бэлдмэлүүд
Хэрэв та жоргүй олгодог бусад эмийн бэлдмэлүүдийг саявтархан хэрэглэсэн, хэрэглэж байгаа эсвэл хэрэглэж болзошгүй тохиолдолд энэ талаар эмчлэгч эмч болон эмийн сангийн ажилтантай зөвлөх хэрэгтэй.
<МИГ® 400> бэлдмэлийн үйлчлэлд зарим эмийн бэлдмэл нөлөөлж болно. Мөн түүнчлэн <МИГ® 400> бэлдмэл нь дараах эмийн бэлдмэлүүдийн үйлчлэлд нөлөөлдөг гэж үздэг. Жиүээ нь:
- Цус бүлэгнэлтийн эсрэг үйлдэлтэй эмийн бэлдмэлүүд (өөрөөр хэлбэл цус өтгөрөх/ цус бүлэгнэлтийн эсрэг эмийн бэлдмэлүүд), жишээ нь ацетилсалицилын хүчил/аспирин, варфарин, тиклопидинзэрэг.
- Артерийн даралт бууруулах үйлдэлтэй эмийн бэлдмэлүүд (каптоприл зэрэг АХФ-ийг хориглогчид, атенолол зэрэг бета-блокаторууд, лозартан зэрэг ангиотензин II хүлээн авуурын антагонистууд).
Зарим өөр төрлийн бэлдмэлүүд мөн <МИГ® 400> бэлдмэлийн үйлчлэлд нөлөө үзүүлж болно. Мөн түүнчлэн <МИГ® 400> бэлдмэл нь тэдгээр эмийн бэлдмэлийн үйлчлэлд нөлөөлж болно. Тийм учраас <МИГ® 400> бэлдмэлийг бусад эмийн бэлдмэлтэй хавсран хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч болон эмийн сангийн ажилтантай зөвлөлдөх хэрэгтэй.
Дараах эмийн бэлдмэлүүдийн үйлчлэгч бодис болон бэлдмэлийн бүлгийн үйлчлэл <МИГ® 400> бэлдмэлтэй хавсран хэрэглэхэд өөрчлөгдөж болно.
Үйлдэл хүчжих ба/эсвэл гаж нөлөө:
- Дараах эмийн бэлдмэлүүдтэй хавсран хэрэглэхэд тэдгээрийн цусны сийвэн дэх концентраци нэмэгдэж болзошгүй:
- дигоксин (зүрхний агшилтын эзэлхүүнийг нэмэгдүүлдэг бэлдмэл);
- фенитоин (таталтын эсрэг бэлдмэл);
- литий (сэтгэцийн талын алдагдлыг эмчлэх бэлдмэл).
- Литий, дигоксин, фенитоиныг зөв хэрэглэсэн тохиолдолд тэдгээрийн цусны сийвэнгийн концентрацийг хянах шаардлагагүй (“<МИГ® 400> бэлдмэлийг хэрэхэн хэрэглэх вэ” 3-р хэсгийг үзнэ үү).
- Цус бүлэгнэлтийг бууруулдаг бэлдмэлүүд:
- Метотрексат (хорт хавдрын эсрэг бэлдмэл мөн хэрлэгийн гаралтай тодорхой өвчний эмчилгээнд хэрэглэнэ): метотрексатыг хэрэглэхээс 24 цагийн өмнө эсвэл дараа <МИГ® 400> бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Тэгээгүй тохиолдолд цусны сийвэнгийн метотрексатын концентраци ихэсч түүний гаж нөлөө илрэх эрсдэлтэй.
- Ацетилсалицилын хүчил болон ЦОГ-2 хориглогч зэрэг үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах үйлдэлтэй бэлдмэлүүд (стероидын бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэл), серотонины эргэн шимэгдэлтийг сонгомлоор хориглогчид (сэтгэл уналын эсрэг бэлдмэлүүд), мөн кортизон агуулсан бэлдмэлүүд (глюкокортикоидууд): ходоод гэдэсний замын шархлаа болон цус алдах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
- Пробенецид эсвэл сульфинпиразон (тулуйн эмчилгээнд хэрэглэдэг бэлдмэлүүд) агуулсан эмийн бэлдмэлүүд: ибупрофен гадагшлах процессыг саатуулах магадлалтай. Ибупрофен бие организмд хуримтлагдсанаар түүний гаж нөлөө илрэх эрсдэл нэмэгддэг.
Үйлдэл сулрах:
- Шээс хөөх үйлдэлтэй эмийн бэлдмэлүүд (диуретикууд) болон артерийн даралт бууруулдаг эмүүд (гипертензийн эсрэг бэлдмэлүүд).
- АХФ-ийг хориглогчид (зүрхний дутагдал болон артерийн даралт ихсэлтийн эмчилгээний бэлдмэлүүд): бөөрний үйл ажиллагааны алдагдал үүсэх эрсдэл нэмэгддэг.
- Ацетилсалицилын хүчил бага тунгаар: бага тунгаар хэрэглэх үеийн ацетилсалицилын хүчлийн агрегацийг бууруулах идэвхи алдагдаж болно (“Анхааруулга ба авах арга хэмжээ” 2-р хэсгийг харна уу).
Илэрч болзошгүй бусад харилцан үйлчлэлийн хэлбэрүүд
- Зидовудин (ДОХ-ын эмчилгээний бэлдмэл), үений хөндийн цус алдалт ихсэх эрсдэл болон ХДХВ-ийн халдвартай, гемофили өвчтэй хүмүүст хөхрөлт үүсэх.
- Циклоспорин (дархлааны хариу урвалыг дарангуйлах бэлдмэл, жишээ нь эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны дараа, мөн хэрлэгийн эмчилгээнд хэрэглэнэ): бөөрний үйл ажиллагааны алдагдал үүсгэх эрсдэлтэй.
- Такролимус: бөөрний үйл ажиллагааны эрсдэл үүсгэх эрсдэлтэй.
- Калий хадгалагч шээс хөөх үйлдэлтэй бэлдмэлүүд (шээс хөөх бэлдмэлүүдийн тодорхой төрлүүд), тэдгээрийг ибупрофентай хавсарч хэрэглэхэд цусны сийвэнгийн калийн концентраци нэмэгдэх эрсдэлтэй байдаг.
- Сульфанилмочевины бэлдмэлүүд (цусны сахар бууруулдаг): ибупрофен болон сульфанилмочевины уламжлалт нэгдлүүдийн харилцан үйлчлэл бусад СББҮЭБ-тэй харьцуулахад тодорхой болоогүй, тэдгээрийг хавсран хэрэглэх шаардлагатай тохиолдолд болгоомжлох үүднээс цусны сахарын түвшинг хянаж байх хэрэгтэй.
- Цус бүлэгнэлтийн эсрэг эмүүд: ибупрофен болон цус бүлэгнэлтийн эсрэг эмүүдийн харилцан үйлчлэлийн талаар тодорхой мэдээлэлүүд байдаг. Хэрэв эдгээр эмийн бэлдмэлүүдийг нэг дор хавсран хэрэглэвэл цус бүлэгнэлтийн тогтолцоог хянаж байх шаардлагатай.
< МИГ® 400 >бэлдмэлийг архи согтууруулах ундаатай хавсран хэрэглэх
<МИГ® 400> бэлдмэлийг хэрэглэж байгаа үед аль болох архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хэрэгтэй, учир нь гаж нөлөө илрэх эрсдэлийг улам нэмэгдүүлдэг, ялангуяа ходоод гэдэсний зам болон төв мэдрэлийн тогтолцооны зүгээс гаж нөлөө илэрнэ.
Жирэмсэн, хөхүүл болон нөхөн үржихүйн үйл ажиллагаа
Жирэмсэн
Хэрэв <МИГ® 400> бэлдмэлийг хэрэглэж байх үед жирэмсэн болбол энэ талаар эмчлэгч эмчдээ хандах хэрэгтэй.
Жирэмсний эхний 6 сард ибупрофеныг зөвхөн эмчийн зөвлөгөө авсны үндсэн дээр хэрэглэнэ.
Эх болон урагт үзүүлэх эрсдэл нэмэгдэх магадлалтай тул <МИГ® 400> бэлдмэлийг жирэмсний сүүлийн 3 сард хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Үр тогтоолт
<МИГ® 400> бэлдмэл нь эмэгтэй хүний үр тогтоох чадварт сөргөөр нөлөөлөх магадлалтай эмийн бэлдмэлийн бүлэгт (стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэл) хамаарагддаг. Энэ эмийн бэлдмэлийн хэрэглээг зогсооход энэ нөлөө нь эргэдэг.
Хөхөөр хооллох
Ибупрофены үйлчлэгч бодис болон түүний задралын бүтээгдэхүүнүүд эхийн хөхний сүүгээр маш бага хэмжээгээр гадагшилдаг. Хэдийгээр дөнгөж төрсөн нярайд сөрөг нөлөөтэй талаар одоогоор мэдээлэл байхгүй байгаа ч богино хугацаагаар эмийн бэлдмэлийг хэрэглэхэд хөхүүлэхээ зогсоох шаардлагагүй.
Гэхдээ өндөр тунгаар эсвэл урт хугацаагаар хэрэглэх тохиолдолд хөхөөр хооллохоо зогсоох нь зүйтэй.
Ямар ч төрлийн эм хэрэглэхийн өмнө эмч болон эмийн сангийн ажилтантай зөвлөх хэрэгтэй.
Авто тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизм ажиллуулах чадварт нөлөөлөх нөлөө
Хэдийгээр <МИГ® 400> бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэхэд төв мэдрэлийн тогтолцооны талаас гаж нөлөө илэрч болох ч ядрах, толгой эргэх зэрэг зовиурын улмаас хариу урвалын хурд удаашрах, замын хөдөлгөөн болон машин механизм ажиллуулах идэвхитэй үйлийн хурд удааширч болзошгүй. Архи согтууруулах ундаа хавсарч хэрэглэхэд ийм төрлийн хариу урвал улам хүчтэй илэрч болзошгүй байдаг.
Энэ үед гэнэтийн, хүлээгдээгүй нөхцөлд хурдан, тохиромжтой хариу үзүүлэх чадвар алдагддаг. Ийм тохиолдолд авто тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах хэрэгтэй! Машин механизм болон багаж тоног төхөөрөмжтэй ажиллаж болохгүй! Хөл дор найдвартай тулгуургүй үед ажиллаж болохгүй!
3. < МИГ® 400 > бэлдмэлийг хэрхэн хэрэглэх вэ?
Энэхүү бэлдмэлийг эм хэрэглэх зааварт бичсэн зааврын дагуу эсвэл эмчлэгч эмч болон эмийн сангийн ажилтны заасныг ягштал мөрдөн хэрэглэнэ. Хэрэв танд ямар нэг эргэлзээ төрвөл эмчлэгч эмч болон эмийн сангийн ажилтантай зөвлөнө үү.
Тун
Зөвлөмжит тун:
Биеийн жин
(нас) Нэг удаагийн тун Хоногийн дээд тун
(24 цаг)
20 кг-29 кг
6-9 нас ½ хальсан бүрээст шахмал
(200 мг ибупрофентай тэнцэнэ) 1½ хальсан бүрээст шахмал
(600 мг ибупрофентай тэнцэнэ)
30 кг-39 кг
10-12 нас
½ хальсан бүрээст шахмал
(200 мг ибупрофентай тэнцэнэ) 2 ширхэг хальсан бүрээст шахмал
(800 мг ибупрофентай тэнцэнэ)
≥ 40 кг
(12-оос дээш насны өсвөр үеийнхэн ба насанд хүрэгсэд) ½ - 1
хальсан бүрээст шахмал
(200-400 мг ибупрофентай тэнцэнэ) 3 ширхэг хальсан бүрээст шахмал
(1200 мг ибупрофентай тэнцэнэ)
Хэрэв та нэг удаагийн хамгийн дээд тунг хэрэглэсэн бол дараагийн тунг хэрэглэтэл багадаа 6 цаг хүлээх ёстой.
Ахимаг насны өвчтөн болон өвчний түүхэндээ ходоод дээрх гэдэсний шархлаа бүхий өвчтөн:
Ийм төрлийн өвчтөний эмчилгээг хамгийн бага тунгаар эхлүүлэх хэрэгтэй (“Анхааруулга ба авах арга хэмжээ” 2-р хэсгийг үзнэ үү).
Элэг ба бөөрний үйл ажиллагааны алдагдал:
Элэг ба бөөрний хөнгөн болон дунд зэргийн алдагдлын үед тунг бууруулах шаардлагагүй.
Хүүхэд ба өсвөр үеийнхэн
Энэхүү бэлдмэлийг 6-аас дээш насны хүүхдүүдэд эсвэл өсвөр насныханд 3-аас дээш хоногоор хэрэглэх шаардлагатай бол эсвэл өвчний шинж тэмдгүүд хүндэрч байвал эмчид хандах хэрэгтэй.
Хэрэглэх арга ба тун
Ууж хэрэглэх зориулалттай бэлдмэл.
Хальсан бүрхүүлтэй шахмалыг бүтнээр нь хангалттай хэмжээний шингэнээр даруулан (жишээ нь нэг аяга ус) хоол идэх үеэр эсвэл хоолны дараа хэрэглэнэ.
Шахмалыг хуваах арга зүй:
Шахмалыг хоёр тэнцүү хэсэгт хувааж болно.
Шахмалыг хоёр гарын долоовор болон эрхий хуруугаар хуваах хэрчдэс дээр доош, эрхий хуруугаар хуваах хэчдэсийн дагуу дарж шахмалыг хуваана.
Ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа
Зөвхөн богино хугацааны эмчилгээнд зориулагдсан.
<МИГ® 400> бэлдмэлийг хүүхэд болон өсвөр үеийнхэнд 3 дээш хоногоор эсвэл насанд хүрэгсдэд халууралтын үед 3-аас дээш хоногоор болон 4 хоногийн эмчилгээ хийхдээ эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.
Хэрэв танд <МИГ® 400> эмийн бэлдмэлийн үйлчлэл хэтэрхий хүчтэй эсвэл хэтэрхий сул илэрч байгаа санагдвал эмчлэгч эмчдээ хандана уу.
Хэрэв < МИГ® 400 >бэлдмэлийн тун хэтэрсэн бол:
<МИГ® 400> бэлдмэлийг эмчийн зааврын дагуу эсвэл эм хэрэглэх зааварт бичсэний дагуу ягштал баримтлан хэрэглэнэ. Хэрэв өвдөлт хангалттай хэмжээгээр буураагүй гэж үзэж байгаа бол өөрийн дураар тунг нэмэгдүүлж болохгүй, харин эмчид хандах хэрэгтэй.
Хэрэв шаардлагатай хэмжээнээс илүү их хэмжээгээр хэрэглэсэн бол эсвэл тухайн бэлдмэлийг хүүхэд санамсаргүй хэрэглэсэн бол эрсдлийн эсрэг арга хэмжээ авах талаар эмч эсвэл хамгийн ойр орших эмнэлгийн байгууллага руу хандах хэрэгтэй.
Тун хэтрэлтийн үед илэрч болзошгүй шинж тэмдгүүд:
- Дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, бөөлжих (цусархаг байж болно), толгой өвдөх, чих шуугих, ухаан самуурах, нүдний алимны чичирхийлсэн хөдөлгөөн зэрэг шинжүүд илэрч болно. Бэлдмэлийг их тунгаар хэрэглэхэд нойрмоглох, цээжээр өвдөх, зүрх дэлсэх, ухаан алдах, татах (ялангуяа хүүхдэд), бие сулрах, дүлийрэх мэдрэмж, цустай шээх, хүйтэн, даарах мэдрэмж, амьсгал авалт хүндрэлтэй болох зэрэг шинж илэрч байсан талаар мэдээлсэн байна.
- Төв мэдрэлийн тогтолцооны талын хямрал: толгой өвдөх, толгой эргэх, ухаан балартлын өмнөх байдал, ухаан алдах (хүүхдэд таталт) илрэх
- Хоол боловсруулах замын талаас: ходоод өвдөх, дотор муухайрах, бөөлжих, ходоод гэдэсний цус алдалт,
- Элэг ба бөөрний үйл ажиллагааны алдагдал,
- Артерийн даралт унах,
- Амьсгал сулрах, дарангуйлагдах,
- Арьс, салст бүрхүүл хөхрөх (цианоз),
Энэ эмийн бэлдмэлийн өвөрмөц ерөндөг байхгүй.
<МИГ® 400> бэлдмэлийн тун хэтэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандах хэрэгтэй. Хордлогын түвшингээс хамаарч эмч шаардлагатай арга хэмжээг авна.
<МИГ® 400> бэлдмэлийг хэрэглэхээ мартсан бол
Алгассан тунг нөхөх корилгоор хоёр удаагийн тунг хэрэглэж болохгүй.
Энэ эмийн бэлдмэлийн хэрэглээтэй холбоотой нэмэлт асуулт байгаа бол эмчлэгч эмч болон эмийн сангийн ажилтандаа хандана уу.
4. Илэрч болзошгүй гаж нөлөө
Бусад бүх эмийн бодисын нэгэн адил энэ эмийн бэлдмэл нь гаж нөлөө үзүүлж болно, гэхдээ бүх хүнд илрэх албагүй. Доор дурьдсан гаж нөлөөний урвалууд илэрсэн тохиолдолд эмчлэгч эмчдээ мэдэгдэж цаашид эмийг хэрэглэх эсэх талаар шийдвэр гаргана.
Дараах гаж нөлөөний урвалуудын жагсаалт нь ибупрофенаар эмчлэх үед, ялангуяа хэрлэг өвчтэй хүмүүст өндөр тунгаар урт хугацааны эмчилгээ хийлгэж буй хүмүүст илэрсэн гаж нөлөөнүүдийг багтаасан байна. Маш ховор тохиолдлыг оруулан тогтоосон гаж нөлөөний давтамж нь ибупрофеныг ууж хэрэглэх хэлбэрээр богино хугацааны, 1200 мг (= 3 шахмал < МИГ® 400 >) хүртэл тунгаар болон лаа хэлбэрээр 1800 мг тунгаар хэрэглэх үед илэрсэн гаж нөлөөнүүд юм.
Дараах гаж нөлөөний урвалууд нь эмийн тун болон өвчтөний хувь хүний онцлогоос хамаарна гэдгийг зайлшгүй дурьдах хэрэгтэй.
Ходоод гэдэсний замаас илэрч буй гаж нөлөөнүүд нь хамгийн зонхилон тохиолдож байв.
Ийнхүү ходоод/дээрх гэдэсний шарх (пептик шарх), заримдаа нас баралтаар төгсөх ходоод гэдэсний цус алдалт, цоорол зэрэг нь ялангуяа ахимаг насны өвчтөнд (“Анхааруулга ба авах арга хэмжээ” 2-р хэсгийг үзнэ үү) тохиолдож болно.
Байгаа мэдээлэлд тулгуурлан эмийн бодисыг хэрэглэх үед дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, өтгөн хатах, хоол боловсролт муудах, хэвлийгээр өвдөх, хар баас, цустай бөөлжих, шархлаат стоматит (амны хөндийн салст бүрхүүл шархалж үрэвсэх), гэдэсний алдагдал даамжрах, шархлаат колит болон Кроны өвчин зэрэг нь (“Анхааруулга ба авах арга хэмжээ” 2-р хэсгийг үзнэ үү) илэрч болно.
Ходоодны салстын үрэвслийн талаар ховор мэдээлэгдэж байсан. Ходоод гэдэсний цус алдах эрсдэл нь эмийн бэлдмэлийн тун болон түүнийг хэрэглэсэн хугацаанаас хамаардаг.
Хэвлийн дээд хэсгээр гэнэт хүчтэй өвдөх, цусархаг бөөлжилт, баасанд цус илрэх болон/эсвэл хар баас гарах тохиолдолд <МИГ® 400> бэлдмэлийн хэрэглээг яаралтай зогсоож эмчид хандах хэрэгтэй.
Стеоид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэл эмчилгээнд хэрэглэж байх үед хаван, артерийн даралт ихсэх болон зүрхний дутагдал үүсч байсан талаар мэдээлж байв.
<МИГ® 400> төстэй бэлдмэлүүд зүрхний өвдөлт (зүрхний булчингийн шигдээс) эсвэл цус харвалт үүсгэх боломжтой.
Элбэг тохиолдох гаж нөлөө (10 өвчтөний 1-т нь тохиолдох)
• Цууж хорсох, ходоод өвдөх, дотор муухайрах, бөөлжих, гэдэс дүүрэх, суулгах, өтгөн хатах, мөн түүнчлэн ходоод гэдэсний цус алдалт зэрэг улмаар цусны улаан эсийн тоо цөөрөхөд (цус багадалт) хүргэх хоол боловсруулах замын алдагдлууд илэрч болно.
Хаяа илрэх гаж нөлөө (100 өвчтөний 1-т нь тохиолдох)
• Арьсны тууралт болон загатнаа бүхий хэт мэдрэгшлийн урвалууд, мөн гуурсан хоолойн багтраа сэдрэх (зарим тохиолдолд артерийн даралт унах):
Энэ тохиолдолд <МИГ® 400> бэлдмэлийн хэрэглээг яаралтай зогсоож эмчид хандах шаардлагатай.
• Толгой өвдөх, толгой эргэх, ухаан балартлын өмнөх байдал, сэрэмтгий болох, цочромхой болох эсвэл ядрах зэрэг төв мэдрэлийн тогтолцооны талаас илрэх гаж урвал.
• Хараа өөрчлөгдөх
• Цус алдах, цоорох магадлалтай ходоод/дээрх гэдэсний шархлаа (пептик шарх), шархлаа бүхий амны хөндийн салстын үрэвсэл (шархлаат стоматит), шархлаат колит эсвэл Кроны өвчин, ходоодны салстын үрэвсэл (гастрит).
Ховор илрэх гаж нөлөө (1000 өвчтөний 1-т нь тохиолдох)
• Чих шуугих (тиннитус)
Маш ховор илрэх гаж нөлөө (10000 өвчтөний 1-т нь тохиолдох)
• Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэл (түүнд <МИГ® 400> бэлдмэл хамаарна) хэрэглэсэнтэй холбоотой халдварын гаралтай үрэвслийн (жишээ нь: үхжилт фасциит) үйл явц сэдрэх нь маш ховор тохиолдолд илэрч болно.
Тархины бүрхүүлийн үрэвслийн шинж тэмдэг болох (асептик менингит) хүчтэй толгойн өвдөлт, дотор муухайрах, бөөлжих, халуурах, дагзны булчин чангарах, ухаан балартах зэрэг шинж илэрч болно. Аутоиммун шинжтэй тодорхой хэлбэрийн алдагдалтай (тогтолцооны чонон яр, холимог хэлбэрийн коллагеноз) өвчтөнд дээрх шинж тэмдэг нэмэгдэх эрсдэлтэй.
Халдварын эхний шинж тэмдэг (жишээ нь улайлт, хавагнах, халуун нэмэгдэх, өвдөлт, халууралт) эсвэл эдгээр шинж тэмдэг гүнзгийрсэн тохиолдолд яаралтай эмчид хандах шаардлагатай.
• Цус төлжилтийн алдагдал (цус багадлт, цагаан эсийн тоо цөөрөх, тромбоцитын тоо цөөрөх, нийт эсийн тоо цөөрөх, агранулоцитоз).
Эхний шинж тэмдэг нь: халууралт, хоолойн өвдөх, амны хөндийн шалбархай, томуу төст шинж тэмдэг, илэрхий ихээр ядрах, хамрын цус алдалт, арьсанд цус хурах.
Энэ тохиолдолд эмийн бэлдмэлийн хэрэглээг яаралтай зогсоож эмчид хандах хэрэгтэй. Өвдөлт намдаах, халуун бууруулах эмийн бэлдмэлээр дур мэдэн эмчилгээг хийхийг хориглоно.
• Хэт мэдрэгшилийн хүнд хэлбэрийн урвалууд
Дээрх шинж тэмдгүүд нь нүүр хавагнах, хэл ба залгиур хавагнасанаас амьсгалын зам нарийсах, амсьгаадах, зүрх дэлсэх, артерийн даралт унаж амь насанд аюултай байдалд хүрч шоконд орох байдлаар илэрч болно.
Эдгээр шинж тэмдгүүд нь эмийн бэлдмэлийг эхний удаа хэрэглэхэд л илэрч болох бөгөөд аль нэг шинж нь илрэхэд л эмнэлгийн тусламж авах шаардлагатай.
• Солиорол маягийн урвал, сэтгэл унал
• Зүрхний цохилт олшрох (пальпитаци), зүрхний дутагдал, зүрх дайрлага (зүрхний булчингийн шигдээс)
• Артерийн даралт ихсэлт (артерийн гипертензи)
• Улаан хоолойн үрэвсэл (эзофагит) болон нойр булчирхайн үрэвсэл (панкреатит), нарийн болон бүдүүн гэдсэнд мембран төст нарийсал үүсэх (гэдэсний өрц төст стриктур илрэх).
• Элэгний үйл ажиллагааны алдагдал, элэгний гэмтэл, ялангуяа урт хугацааны эмчилгээний үед, элэгний дутагдал, элэгний цочмог үрэвсэл (гепатит)
• Урт хугацаагаар хэрэглэх тохиолдолд элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг тогтмол хянаж байх хэрэгтэй.
• Улайлт бүхий арьсны тууралт, цэврүү үүсэх (жишээ нь Стивенс-Жонсоны хам шинж, эпидермисын хордлогот үхжил, Лайеллын хам шинж), үс унах (алепеци) зэрэг арьсны хүнд хэлбэрийн урвалууд. Салхин цэцэг эсвэл нүүрний гал намс/ бүслүүр үлдний үед онцгой тохиолдолд арьсны хүнд хэлбэрийн халдвар, зөөлөн эдийн хүндрэл үүсч болзошгүй.
• Бөөрний эдийн гэмтэл (бөөрний хөхлөгийн үхжил) болон цусны сийвэнд шээсний хүчлийн концентраци ихсэлт ажиглагдаж болно.
• Эдэд шингэн ихээр баригдах (хаван үүсэлт), ялангуяа артерийн даралт ихсэлттэй эсвэл бөөрний үйл ажиллагааны адагдалтай өвчтөнд ажиглагдаж болно, мөн нефротик хам шинж (биемахбодод шингэн хуримтлагдах [хаван] болон шээсээр уураг ихээр ялгарах), бөөрний үрэвсэлт өвчин (завсрын эдийн нефрит), түүний бөөрний үйл ажиллагааны цочмог алдагдал дагалдаж болно.
• Диурез буурах, биед шингэн баригдах (хаван) болон биеийн байдал ерөнхийдөө муудах зэрэг нь бөөрний үйл ажиллагааны алдагдлын шинж тэмдгүүд бөгөөд улмаар бөөрний дутагдалд хүргэж болзошгүй.
Дээр дурьдсан шинж тэмдгүүд илрэх эсвэл хүндрэхэд <МИГ® 400> бэлдмэлийн хэрэглээг яаралтай зогсоож эмчид хандах хэрэгтэй.
Тодорхойгүй (байгаа мэдээлэлд үндэслэн үнэлэх боломжгүй)
• «DRESS-хамшинж» гэж нэрлэгдэх хүнд хэлбэрийн арьсны урвал илэрч болзошгүй. DRESS-хамшинжид арьсны тууралт, биеийн температур нэмэгдэх, тунгалгийн зангилаанууд томрох, эозинофилийн тоо олшрох (тодорхой төрлийн лейкоцит) зэрэг шинжүүд орно.
Гаж нөлөөний талаар мэдээлэх
Ямар нэг гаж нөлөөний урвал илэрсэн тохиолдолд эмчлэгч эмч, эмийн сангийн ажилтан эсвэл сувилагчид хандах шаардлагатай. Энэ нь энэ зааварт бичигдсэн болон бичигдээгүй бүх төрлийн гаж нөлөөний урвалд хамаатай.
5. < МИГ® 400 > эмийн бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
Энэ эмийн бэлдмэлийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.
Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэлийг шошго болон гадна талын хатуу цаасан хайрцаг дээр “годен до” гэсэн бичиглэлийн ард тэмдэглэсэн хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд хэрэглэж болохгүй. Хүчинтэй хугацааны огноо нь тухайн сарын сүүлийн өдрийг заадаг.
Хадгалах нөхцөл
Хадгалах тусгай нөхцөл шаарддаггүй.
Ямар ч төрлийн эмийн бэлдмэлийг бохир ус болон ахуйн хог хаягдалтай цуг хаяж болохгүй. Хэрэглэхээ больсон эмийн бэлдмэлийг хэрхэн хаяж устгах талаар эмч болон эмийн сангийн ажилтнаас зөвлөгөө авна уу. Энэ арга хэмжээ нь та хүрээлэн байгаа орчноо хамгаалахад тустай.
6 Савлагааны агуулагдахуун ба бусад мэдээлэл
< МИГ® 400 > бэлдмэлийн найрлага
Идэвхитэй үйлчлэгч бодис нь ибупрофен.
Хальсан бүрхүүлтэй нэг ширхэг шахмалд 400мг ибупрофен агуулагдана.
Туслах бодис:
Шахмалын цөм
Эрдэнэ шишийн цардуул, коллоид усгүйжүүлсэн цахиурын давхар исэл, цардуулын гликолятын натрийн давс (А төрөл), магнийн стеарат.
Хальсан бүрхүүл
Гипромеллоз, макрогол 4000, повидон K 30, титаны давхар исэл (E 171)
< МИГ® 400 > харагдах байдал болон савлагааны агуулагдахуун
Гадуураа хальсан бүрхүүлтэй, уртавтар гонзгой хэлбэртэй, цагаанаас бараг цагаан өнгөтэй, хоёр гадаргуудаа хуваах хэрчдэстэй, дээд гадаргуудаа хуваах хэрчдэсийн хоёр талд «Е» ба «Е» гэсэн товойлгосон бичиглэлтэй.
Цагаан, хатуу ПВХ ялтас болон зөөлөн, хөнгөн цагаан цаасаар бүрсэн эсвэл зөөлөн хөнгөн цагаан эвхдэг хайрцаг бүхий блистерт (хүүхэд онгойлгож чадахааргүй савлагаа) 10, 20, 30, 50 ширхэг хальсан бүрхүүлтэй шахмалыг савласан байна.
Зах зээлд бүх төрлийн хэмжээтэй савлагаа байхгүй байж болно.
Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч болон үйлдвэрлэгч
БЕРЛИН-ХЕМИ АГ (Менарини Групп)
Глиникер Вег 125
12489 Берлин
Герман улс