
Хэрэглэх заавар
ЛЕВОКСИН 500мг шахмал
(Левофлоксацин)
[Найрлага]
Шахмал бүрд
Левофлоксацин ------------------------------------ 500мг
[ХЭРЭГЛЭХ ЗААЛТ]
Левофлоксацин 500мг хальсан бүрхүүлт шахмалыг насанд хүрэгчдэд дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ:
- Бактерийн шалтгаант цочмог синусит
- Хүндрэлгүй цистит
- Бронхит, уушгины архаг бөглөрөлтөт өвчний сэдрэлийн үе
- Арьс, зөөлөн эдийн хүндэрсэн халдварууд / арьс, арьсны бүтэц алдагдсан хүндэрсэн халдварууд
Эдгээр халдваруудын үед зөвхөн бактерийн эсрэг бусад эм хэрэглэх зохисгүй нөхцөлд Левофлоксацин 500мг хальсан бүрхүүлт шахмалыг хэрэглэнэ.
- Цочмог пиелонефрит, шээс дамжуулах замын хүндэрсэн халдварууд
- Бактерийн шалтгаант архаг түрүү булчирхайн үрэвсэл
- Нийтийг хамарсан уушгины хатгалгаа
- Амьсгалын боом: эмчилгээнд, дахилтаас урьдчилан сэргийлэлтэнд
Анхан шатны эмчилгээний явцад Левофлоксациныг судсанд хийлгэн сайжирсан өвчтөнүүнэд курс эмчилгээ дуустал Левофлоксацин 500мг хальсан бүрхүүлт шахмалыг хэрэглэж болно.
Бактерийн эсрэг бодисыг зохистой ашиглах албан ёсны удирдамжийг анхаарах шаардлагатай.
[ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА]
Левофлоксацин 500мг хальсан бүрхүүлт шахмалыг өдөрт нэг эсвэл хоёр удаа ууна.
Тун нь халдварын төрөл, хүндрэл, эмгэг төрүүлэгчдийн мэдрэмтгий байдлаас хамаарна.
Анхан шатны эмчилгээний явцад Левофлоксациныг судсанд хийлгэн сайжирсан өвчтөнүүнэд курс эмчилгээ дуустал Левофлоксацин 500мг хальсан бүрхүүлт шахмалыг хэрэглэж болно; тарилгаар болон уух хэлбэрүүдийн биохүртэхүйг сайтар тооцон ижил тунгаар хэрэглэнэ.
Тун
Левофлоксацин 500мг хальсан бүрхүүлт шахмалын тунгийн зөвлөмж:
Бөөрний үйл ажиллагаа хэвийн өвчтөний тун
(креатинины клиренс > 50мл/мин)
Хэрэглэх заалт | Хоногийн тунгийн дэглэм (хүндрэлээс хамаарна) | Эмчилгээний үргэлжлэх хугацаа* (хүндрэлээс хамаарна) |
Бактерийн цочмог синусит | 500 мг тунгаар өдөрт нэг удаа | 10 - 14 өдөр |
Архаг бронхитын бактерийн цочмог халдварын үед | 500 мг тунгаар өдөрт нэг удаа | 7 – 10 өдөр |
Олон нийтийг хамарсан уушгины хатгалгаа | 500 мг тунгаар өдөрт нэг ба хоёр удаа | 7-14 өдөр |
Пиелонефрит | 500 мг тунгаар өдөрт нэг удаа | 7-10 өдөр |
Шээсний замын хүндэрсэн халдварууд | 500 мг тунгаар өдөрт нэг удаа | 7-14 өдөр |
Хүндрэлгүй цистит | 250 мг тунгаар өдөрт нэг удаа | 3 өдөр |
Бактерийн архаг түрүү булчирхайн үрэвсэл | 500 мг тунгаар өдөрт нэг удаа | 28 өдөр |
Арьс, зөөлөн эдийн хүндэрсэн халдвар | 500 мг тунгаар өдөрт нэг ба хоёр удаа | 7-14 өдөр |
Амьсгалын замын боом | 500 мг тунгаар өдөрт нэг удаа | 8 долоо хоног |
Тусгай иргэдэд
Бөөрний дутагдалтай өвчтөнд
(Креатинины клиренс ≤ 50мл/мин)
| Тунгийн дэглэм | ||||
| 250мг/24ц | 500мг/24ц | 500мг/12ц | ||
| Креатинины клиренс | Эхний тун: 250мг | Эхний тун: 500mg | Эхний тун: 500mg | |
| 50~20 мл/мин | Цааш: 125мг/24ц | Цааш: 250мг/24ц | Цааш: 250мг/24ц | |
| 19-10 мл/мин | Цааш: 125мг/48ц | Цааш: 125мг/24ц | Цааш: 125мг/12ц | |
| < 10 мл/мин (гемодиализ, хэвлийн диализ)* | Цааш: 125мг/48ц | Цааш: 125мг/24ц | Цааш: 125мг/24ц | |
1 гемодиализ, хэвлийн диализтай (CAPD) өвчтөнд нэмэлт тун шаардлагагүй.
Элэгний үйл ажиллагааны дутагдал
Левофлоксацин элгэнд хувиралд орохгүй, голдуу бөөрөөр ялгарах тул тунгийн тохируулга шаардлагагүй.
Өндөр настай иргэд
Өндөр настнуудад бөөрний үйл ажиллагааг харгалзан үзсэн тохиолдолд нэмэлт тунг тохируулах шаардлагагүй болно.
Бага насны хүүхдэд
Левофлоксацин 500мг хальсан бүрхүүлт шахмал нь хүүхэд, өсвөр үеийнхэнд эсрэг заалттай.
Хэрэглэх арга
Левофлоксацин 500мг хальсан бүрхүүлт шахмалыг зажлахгүй, бутлахгүйгээр хангалттай хэмжээний шингэнээр даруулж ууна. Тунг тохируулахдаа онооны шугамаар хувааж болно. Шахмалыг хооллох үед болон хоололт хооронд ууж болно.
Левофлоксацин 500мг хальсан бүрхүүл шахмалыг түүний шимэгдэлт буурч болох тул төмрийн давс, цайрын давс, магни эсвэл хөнгөн цагаан агуулсан антацид, диданозин (зөвхөн буфер агуулсан хөнгөн цагаан, магни агуулсан диданозины найрлага) -аас дор хаяж хоёр цагийн өмнө болон дараа уух нь зүйтэй.
[ЭСРЭГ ЗААЛТ]
Левофлоксацины шахмалыг дараах нөхцөлд эсрэг заалттай:
- Левофлоксацин, хинолоны бусад бэлдмэлүүд болон эмийн найрлага дахь аль нэг нэгдэлд хэт мэдрэг өвчтөнд
- Эпилепситэй өвчтөнд
- Фторхинолоны хэрэглээтэй холбоотой шөрмөсний хүүдийн эмгэгийн өгүүлэмжтэй өвчтөн
- Бага болон өсвөр насны хүүхдэд
- Жирэмсэний хугацаанд
- Хөхүүл эмэгтэйд
[АНХААРУУЛГА, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ]
Метициллин тэсвэртэй S. aureus нь фторхинолон, түүний дотор левофлоксациныг тэсвэрлэх чадвартай байдаг. Тиймээс лабораторийн үзүүлэлт нь организмын левофлоксацинд мэдрэмтгий болохыг батлаагүй нөхцөлд левофлоксациныг мэдэгдэж байгаа эсвэл сэжигтэй MRSA-ийн халдварын эмчилгээнд хэрэглэхийг зөвлөхгүй (мөн MRSA-ийн халдварыг эмчлэхэд түгээмэл санал болгодог бактерийн эсрэг эмийг зохисгүй гэж үздэг). Бактерийн цочмог синусит ба архаг бронхитын хурц эмчилгээнд халдварыг хангалттай оношлогдсон үед левофлоксациныг хэрэглэж болно.
E. coli нь фторхинолонуудад тэсвэртэй ба - шээсний замын халдварыг үүсгэдэг хамгийн түгээмэл эмгэг төрүүлэгч хэдий ч - Европын Холбооны хувьд харилцан адилгүй байдаг. Эмч нар Фторхинолонд E. coli-ийн тэсвэржилтыг тухайн нутаг дэвсгэрт харгалзан үзэхийг зөвлөж байна.
Боом: хүнд хэрэглэх нь in vitro-д Bacillus anthracis мэдрэмтгий байдлын өгөгдөл ба амьтдын туршилтын өгөгдөл дээр суурилдаг боловч энэхүү өгөгдөлүүд нь хязгаарлагдмал.
Эмчлэгч эмч нар үндэсний болон олон улсын зөвшилцлийн баримт бичгээс боом өвчний эмчилгээний талаар лавлах шаардлагатай.
Хинолон эсвэл фторхинолон агуулсан бүтээгдэхүүний хэрэглээнд урьд өмнө ноцтой сөрөг хариу үйлдэл үзүүлж байсан өвчтөнүүдэд левофлоксацин хэрэглэхээс зайлсхийнэ. Левофлоксациныг эдгээр өвчтөнүүдийн эмчилгээг зөвхөн эмчилгээний өөр хувилбар байхгүй тохиолдолд үр дүн / эрсдлийг сайтар үнэлсний дараа эхлүүлнэ.
Шөрмөсний үрэвсэл, шөрмөс урагдах
Тенденит ховор тохиолдох магадлалтай. Энэ нь ихэвчилэн Ахиллесийн шөрмөсөнд тохиолдох бөгөөд цаашид шөрсөсний урагдал үүсгэж болзошгүй.
Тендинит ба шөрмөсний урагдал (ялангуяа Ахиллесийн шөрмөс, гэхдээ үүгээр хязгаарлагддаггүй) заримдаа хоёр талын, хинолон, фторхинолоноор эмчилснээс хойш эртдээ 48 цагийн дотор илэрч болох ба Левофлоксацин өдрийн 1000мг тун эмчилгээ авч байсан өвчтөнүүдэд эмчилгээг зогсоосноос хойш хэдэн сарын дараа ч тохиолдож болзошгүй гэж мэдээлэгдсэн.
Өндөр настай өвчтөнүүд, бөөрний дутагдалтай өвчтөнүүд, эрхтэн шилжүүлэн суулгасан өвчтөнүүд кортикостероид хамт хэрэглэдэг өвчтөнүүдэд шөрмөсний үрэвсэл, шөрмөсний урагдал үүсэх эрсдэл нэмэгддэг. Тиймээс, кортикостероидыг хавсарч хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Шөрмөсний үрэвслийн эхний шинж тэмдэг (жишээлбэл: хавдах, үрэвсэл) үүсвэл левофлоксацинтай эмчилгээг зогсоож, өөр эмчилгээг авч үзэх хэрэгтэй. Өртсөн газарт шаардлагатай эмчилгээг (иммобилизат) хийнэ. Хэрэв шөрмөсний эмгэгийн шинж илэрвэл Кортикостеройдыг хэрэглэхгүй.
Өндөр настай өвчтөнүүдэд креатинины клиренс дээр үндэслэн хоногийн тунг тохируулах хэрэгтэй. Эдгээр өвчтөнүүдэд левофлоксацины зөвлөсөн нөхцөлд хяналтыг сайтар хийх ёстой.
Clostridium difficile-шалтгаант эмгэг
Левофлоксацинтай эмчилгээ хийлгэж байх үед эсвэл дараа нь (эмчилгээ хийснээс хойш хэдэн долоо хоногийн дараа) хүнд, удаан, эсвэл цусаар суулгалт илрэх нь Clostridium difficile-тай холбоотой өвчний (CDAD) шинж тэмдэг байж болно. CDAD нь хөнгөн зэргээс амь насанд аюул заналхийлж болох ба хамгийн хүнд хэлбэр нь псевдомембраноз колит юм. Тиймээс левофлоксацины эмчилгээний үед болон дараа нь ноцтой суулгалт үүссэн өвчтөнд энэхүү оношийг авч үзэх нь чухал юм.
CDAD-ийг сэжиглэж, батлавал левофлоксациныг даруй зогсоож зохих эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх хэрэгтэй. Энэ эмнэл зүйн нөхцөлд гэдэсний гүрвэлзэлийн эсрэг эмүүд эсрэг заалттай байдаг.
Таталдаат өвчтөнүүдэд
Хинолонууд таталтын босгыг бууруулан, гурвалсан таталдаа үүсгэж болно. Левофлоксацин нь эпилепсийн түүхтэй өвчтөнүүдэд эсрэг заалттай байдаг ба бусад хинолонтой адил теофиллин гэх мэт тархины таталдааны босго хэмжээг бууруулдаг идэвхитэй бодисын хавсарсан эмчилгээ хийлгэх өвчтнүүдэд хэт болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
Таталт үүсэх тохиолдолд левофлоксацинтай эмчилгээг зогсоох хэрэгтэй.
G-6-фосфат дегидрогеназын дутагдалтай өвчтөний хэрэглээ
Глюкоз-6-фосфат дегидрогеназын идэвхжил буурсан эсвэл бодит согогтой өвчтөнүүд хинолоны бактерийн эсрэг эмүүдтэй харьцахад гемолитик урвалд өртөх магадлалтай.
Тиймээс, эдгээр өвчтөнүүдэд левофлоксациныг хэрэглэх шаардлагатай бол гемолизын болзошгүй илрэлийг хянах шаардлагатай.
Бөөрний дутагдалтай өвчтөнүүд
Левофлоксацин ихэвчлэн бөөрөөр ялгарах тул бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд левофлоксацины тунг тохируулах шаардлагатай.
Хэт мэдрэгшлийн урвалууд
Левофлоксацин нь эхний тунгийн дараагаас ноцтой, үхэлд хүргэж болзошгүй хэт мэдрэгийн урвал (жишээ нь ангиоэдемаас анафилаксийн шок хүртэл ) үүсэж болно. Өвчтөн эмчилгээг нэн даруй зогсоож, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай тул эмчлэгч эмч, яаралтай тусламжийн эмчтэй холбоо бариарай.
Арьсны ноцтой урвалууд
Арьсны ноцтой сөрөг урвалууд (SCARs) болох эпидермийн хорт үхжил (TEN: Лаилын хам шинж), Стевенс-Жонсын хам шинж (SJS), эозинофиллиа ба системийн шинж тэмдэг бүхий эмийн урвал (DRESS), амь насанд аюултай эсвэл аюултай байж болзошгүй гаж нөлөө левофлоксацины эмчилгээнийн үед илэрсэн талаар мэдэгдсэн. Өвчтөнд арьсны хүнд урвалын шинж тэмдгүүдийн илрэлийн талаар зөвлөгөө өгч, сайтар хянаж байх хэрэгтэй. Хэрэв эдгээр урвалын шинж тэмдэг илэрвэл левофлоксациныг даруй зогсоож, өөр эмчилгээ хийх шаардлагатай.
Хэрэв өвчтөнд левофлоксациныг хэрэглэснээр SJS, TEN эсвэл DRESS зэрэг ноцтой урвал үүссэн бол левофлоксацинтай эмчилгээг энэхүү өвчтөнд ямар ч үед дахин эхлүүлэх ёсгүй.
Дисгликеми
Бүх хинолонуудын нэгэн адил цусан дахь сахарын хэмжээ, түүний дотор гипогликеми ба гипергликеми зэрэг эмгэгүүд нь ихэвчлэн уухаар сахар бууруулагч эм (жишээ нь, глибенкламид) эсвэл инсулинтай хавсарсан эмчилгээт чихрийн шижинтэй өвчтөнүүдэд тохиолддог. Гипогликемийн комын тохиолдол бүртгэгдсэн. Чихрийн шижинтэй өвчтөнүүдэд цусан дахь сахарын хэмжээг нарийн хянахыг зөвлөж байна.
Гэрэлд мэдрэгшлээс урьдчилан сэргийлэх
Левофлоксациныг хэрэглээнд гэрэлт мэдрэгшил үүсэлт бүртгэгдсэн. Өвчтөнд гэрэлд мэдрэгшил үүсэлтээс урьдчилан сэргийлэхийн тулд эмчилгээний явцад болон эмчилгээг зогсоосноос хойш 48 цагийн турш нарны гэрлийн хэт ягаан туяанд (жишээлбэл, нарны гэрэл, солярий) өртөх шаардлагагүй байхыг зөвлөж байна.
Витамин К антагонист эмчилгээт өвчтөнүүд
Левофлоксацинаар эмчилсэн өвчтөнүүдэд коагуляцийн шинжилгээнд өөрчлөлт илрэх (PT / INR) эсвэл цус алдалт нэмэгдэх магадлал ихэсдэг тул витамин К антагонист (варфарин) болон Левофлоксациныг нэгэн зэрэг өгөх үед коагуляцийн шинжилгээг хянах шаардлагатай.
Сэтгэцийн урвалууд
Хинолон, түүний дотор левофлоксациныг хэрэглэсэн өвчтөнүүдэд сэтгэц мэдрэлийн урвал илэрч буй нь мэдээллэгдсэн. Левофлоксациныг ганц тунгаар хэрэглэсний дараа ч маш ховор тохиолдолд өвчтөнд амиа хорлох сэдэл, өөртөө аюултай зан төлөв илэрсэн. Өвчтөн эдгээр хариу үйлдэл үзүүлж буй тохиолдолд Левофлоксациныг зогсоож зохих арга хэмжээг авах шаардлагатайв Левофлоксациныг сэтгэцийн өвчтэй хүмүүст эсвэл сэтгэцийн өвчний түүхтэй өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэхийг зөвлөж байна.
QT интервал уртсах
QT интервалыг уртасгах эрсдэлт хүчин зүйл бүхий өвчтөнүүдэд фторхинолон, түүний дотор левофлоксациныг хэрэглэхдээ болгоомжтой байх хэрэгтэй, Жишээлбэл:
- төрөлхийн QT уртсах хам шинж
- QT интервалыг уртасгах эмтэй хавсарч хэрэглэх (хэм алдалтын эсрэг IA, III анги, гурван цагирагт сэтгэл гутралын эсрэг эмүүд, макролидууд, солиорлын эсрэг эмүүд)
- Электролитын тэнцвэр алдагдсан (гипокалиеми, гипомагнесемиа)
- Зүрхний эмгэг (зүрхний дутагдал, зүрхний булчингийн шигдээс, брадикарди)
Өндөр настан, эмэгтэйчүүд QTc-уртасах эмүүдэд илүү мэдрэг байж болно. Тиймээс эдгээр иргэдэд фторхинолонууд, түүний дотор левофлоксациныг хэрэглэхдээ болгоомжлох нь зүйтэй.
Захын мэдрэлийн эмгэг
Хинолон, фторхинолоныг хэрэглэсэн өвчтөнүүдэд параестези, гипоаэстези, дисаэстези эсвэл сульдалтын улмаас мэдрэхүйн эсвэл хөдөлгөх мэдрэлийн эмгэг үүсэлт бүртгэгдсэн байна.
Левофлоксацинтай эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүд өвдөлт, халуун оргих, салганах, дотор муухайрах, бие сулрах зэрэг мэдрэлийн эмгэгийн шинжүүд илэрвэл буцалтгүй нөхцөл байдал үүсэлтээс урьдчилан сэргийлэхийн тулд эмчид мэдэгдээрэй.
Элэг цөсний эмгэг
Хүнд суурь эмгэгтэй өвчтөнүүдэд, жишээлбэл цусан үжлийн үед левофлоксациныг хэрэглэхэд элэгний үхжил үхэлд хүргэх тохиолдол бүртгэгдсэн байдаг. Өвчтөнд хоолны дуршилгүй болох, шарлалт, шээс хар гарах, арьс загатнах, хэвлий гэдэс цанхайх зэрэг элэгний өвчний шинж тэмдэг илэрвэл эмчилгээг зогсоож эмчид хандана уу.
Myasthenia gravis-ын даамжрал
Фторхинолонууд, түүний дотор левофлоксацин нь мэдрэлийн булчингийн хориг идэвхжүүлдэг тул миастени гравис бүхий өвчтөнүүдэд булчингийн сулралыг нэмэгдүүлдэг. Зах зээлийн тандалт судалгааний дараа үүссэн ноцтой сөрөг урвалууд, түүний дотор нас баралт, амьсгалын замын дэмжлэг шаардагдах нь мyasthenia gravis бүхий өвчтөнүүдэд фторхинолононы хэрэглээтэй холбоотой байв. Левофлоксациныг миастени грависын өгүүлэмжтэй өвчтөнүүдэд хэрэглэхийг зөвлөдөггүй.
Харааны эмгэгүүд
Хэрэв хараа муудах эсвэл нүдэнд нөлөөлж байвал нүдний мэргэжилтэнээс яаралтай зөвлөгөө авах шаардлагатай.
Дахилтат халдвар
Левофлоксациныг, ялангуяа удаан хугацаагаар хэрэглэвэл мэдрэмтгий бус организмын хэт өсөлтийг үүсгэж болзошгүй юм. Хэрэв эмчилгээний явцад дахилтат халдвар үүсвэл зохих арга хэмжээг авах шаардлагатай.
Гол судасны анеризм, задрах
Тархвар зүйн судалгаанд ялангуяа өндөр настанд фторхинолон хэрэглэсний дараа аортын аневризм, задралын эрсдлийг нэмэгдүүлдэг гэж үздэг. Тиймээс фторхинолоныг гэр бүлийн аневризмын өвчний эерэг түүхтэй өвчтөнүүд, эсвэл урьд нь аортын аневризм ба / эсвэл аортын задрал оношлогдсон өвчтөнүүдэд эсвэл бусад эрсдлийн хүчин зүйл байгаа тохиолдолд, нөхцөл байдал (жишээлбэл, Марфан хам шинж, судасны Эхлерс-Данлос хам шинж, Такаясу артерит, аварга эсийн артерит, Бехцетийн өвчин, даралт ихсэх, атеросклероз гэх мэт) бусад эмчилгээний аргуудыг авч үзсэний дараа зөвхөн үр дүн, эрсдлийг нарийвчлан үнэлсний дүнд хэрэглэнэ.
Гэдэс, цээж, нуруу гэнэт өвдвөл өвчтөнүүд яаралтай тусламжийн тасгийн эмчид хандах хэрэгтэй.
Эмийн бодисын бодисын удаан хугацааны, идэвхгүйжүүлсэн, эргэлт буцалтгүй ноцтой сөрөг урвал
Маш ховор тохиолдолд наснаас үл хамааран хинолон, фторхинолон эмийн эмчилгээг удаан хугацаагаар (сарын турш эсвэл жилээр) хэрэглээт өвчтөнүүдэд янз бүрийн, заримдаа олон тооны эрхтэн систем (араг ясны булчин, мэдрэл, мэдрэхүй) хамруулсан эргэлт буцалтгүй ноцтой гаж нөлөө үзүүлэх ба урьд өмнө үүссэн эрсдэлт хүчин зүйлсийг тооцно. Левофлоксацинд ямар нэгэн ноцтой сөрөг урвалын эхний шинж тэмдгүүд илрэх үед хэрэглээг шууд зогсоож, өвчтөнүүд эмчтэй холбоо барьж зөвлөгөө авах хэрэгтэй.
Лабораторийн шинжилгээнд
Левофлоксацинаар эмчилсэн өвчтөнд шээсэн дэх опиатыг тодорхойлоход хуурамч эерэг үр дүнг өгч болно. Илүү мэдрэг опиат илрүүлэх илүү мэдрэмтгий аргаар баталгаажуулах шаардлагатай байж магадгүй. Левофлоксацин нь Mycobacterium tuberculosis ургалтыг дарангуйлдаг тул сүрьеэгийн бактериологийн оношлогоонд хуурамч сөрөг үр дүн өгдөг.
[ХАРИЛЦАН НӨЛӨӨ]
Левофлоксацинд үзүүлэх бусад эмийн бүтээгдэхүүний нөлөө
Төмрийн давс, цайрын давс, магни эсвэл хөнгөн цагаан агуулсан антацидууд, диданосин
Левофлоксацин 500мг хальсан бүрхүүл шахмалыг төмрийн давс, цайрын давс, магни эсвэл хөнгөн цагаан агуулсан антацид, диданозин (зөвхөн буфер агуулсан хөнгөн цагаан, магни агуулсан диданозины найрлага) хамт хэрэглэхэд түүний шимэгдэлт буурдаг.
Фторхинолоныг цайр агуулсан олон төрлийн амин дэмтэй зэрэгцүүлэн хэрэглэвэл тэднийг ууж хэрэглэхэд шимэгдэлтийг бууруулж болно. Хоёр ба гурван валентинтат төмрийн давс, цайрын давс эсвэл магни, хөнгөн цагаан агуулсан антацид, диданозин (зөвхөн хөнгөн цагаан, магни агуулсан буфер бодис бүхий диданозин) зэргийг Левофлоксацин 500мг хальсан бүрхүүлт шахмал уухаас 2 цагийн өмнө, хойно хэрэглэхийг зөвлөнө. Кальцийн давс нь левофлоксацины шимэгдэлт хамгийн бага нөлөө үзүүлдэг.
Сукралфат
Сукралфаттай хамт хэрэглэх үед Левофлоксацин 500мг хальсан бүрхүүлт шахмалын биохүрэхүй мэдэгдэхүйц буурдаг. Хэрэв өвчтөнд сукралфат ба левофлоксацин хоёул шаардлагатай бол Левофлоксацин 500мг-ийн хальсан бүрхүүлт шахмалыг хэрэглэснээс 2 цагийн дараа сукралфатыг өгөх нь зүйтэй.
Теофиллин, фенбуфен, стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлүүд
Эмнэл зүйн судалгаанд теофиллин нь левофлоксацины фармакокинетикийн харилцан нөлөө үзүүлээгүй. Гэсэн хэдий ч хинолонууд теофиллин, стероид бус үрэвслийн эсрэг эмүүд эсвэл таталдааны босго бууруулдаг бусад бодисуудтай нэгэн зэрэг хэрэглэвэл тархины уналтын тодорхой бууруулж болно. Левофлоксацины концентраци нь дангаар ууж байснаас фенбуфентэй хэрэглэхэд ойролцоогоор 13% их байсан.
Пробенецид, циметидин
Пробенецид, циметидин нь левофлоксацины ялгаралтанд статистик ач холбогдол бүхий нөлөө үзүүлсэн. Левофлоксацины бөөрний клиренс циметидинээр (24%), пробенецидээр (34%) буурдаг. Учир нь эдгээр эмүүд левофлоксацины бөөрний сувганцраар ялгаралтыг хориглодог. Гэсэн хэдий ч судалгаанд туршсан тунгаар статистикийн ач холбогдолтой кинетик нөлөө нь эмнэлзүйн хувьд хамааралгүй байх магадлал өндөр байна.
Левофлоксациныг пробенецид, циметидин зэрэг бөөрний булчирхайн сувганцрын шүүрэлд нөлөөлдөг эмүүдтэй хамт, ялангуяа бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
Холбогдох бусад мэдээлэл
Эмнэлзүйн эм судлалын зарим судалгаанд левофлоксациныг дараах эмүүдтэй хамт ууж хэрэглэхэд левофлоксацины фармакокинетикт эмнэлзүйн хувьд ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй болохыг тогтоожээ: кальци карбонат, дигоксин, глибенкламид, ранитидин.
Левофлоксацины бусад эмийн бүтээгдэхүүнд үзүүлэх нөлөө
Циклоспорин
Циклоспориныг Левофлоксацинтай хамт хэрэглэхэд Циклоспорины хагас задралын хугацаа 33%-иар нэмэгдсэн.
Витамин-К антагонистууд
Левофлоксацин болон Вит-К антагонистын (жишээлбэл варфарин) хослолоор эмчлүүлсэн өвчтөнүүдэд коагуляцийн шинжилгээнд өөрчлөлт илрэх (PT / INR) эсвэл хүнд хэлбэрийн цус алдалт нэмэгдсэн талаар мэдээлэгдсэн. Тиймээс, витамин К антагонист болон Левофлоксацины хослолоор эмчлүүлсэн үед коагуляцийн шинжилгээг хянах шаардлагатай.
QT интервал уртасгах эмүүд
Левофлоксацин, бусад фторхинолонуудыг QT интервал (хэм алдалтын эсрэг IA, III анги, гурван цагирагт сэтгэл гутралын эсрэг бэлдмэлүүд, макролидууд, солиорлын эсрэг эмүүд) уртасгах магадлалтай эмүүдтэй хамт болгоомжтой хэрэглэнэ.
Холбогдох бусад мэдээлэл
Фармакокинетик харилцан үйлчлэлийн судалгаагаар левофлоксацин нь теофиллиний фармакокинетикт нөлөөлдөггүй (CYP1A2-ийн проб субстрат) нь левофлоксацин CYP1A2 дарангуйлагч биш болохыг харуулж байна.
Харилцан нөлөөний бусад хэлбэр
Хоол хүнс
Эмнэл зүйн хувьд хоол хүнстэй харилцан нөлөө үзүүлдэггүй. Левофлоксацин 500мг хальсан бүрхүүлт шахмалыг хоололт үл хамааран ууж хэрэглэнэ.
[ЖИРЭМСЭН, ХӨХҮҮЛ ҮЕИЙН ХЭРЭГЛЭЭ]
Жирэмсэн
Жирэмсэн эхэд левофлоксацины хэрэглээний үзүүлэлт хязгаарлагдмал. Туршилтын амьтанд нөхөн үржихүйн хоруу чанарт шууд болон шууд бус хор хөнөөл учруулах талаар тусгаагүй. Гэсэн хэдий ч, хүнд үүссэн мэдээлэл байхгүй бөгөөд туршилтаар фторхинолонууд бие махбодын өсөлт, жинд нөлөөлөх болон мөгөөрсийг гэмтээх эрсдэлтэй тул Левофлоксацин шахмалыг жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэх ёсгүй.
Хөхүүл үе
Левофлоксацин 500мг хальсан бүрхүүлт шахмал нь хөхүүл эхэд эсрэг заалттай. Хүний хөхний сүүгээр левофлоксацины ялгарал тодорхойгүй; гэвч бусад фторхинолонууд хөхний сүүгээр ялгардаг. Хүнд хийгдсэн судалгааны өгөгдөл байхгүй ч туршилтын мэдээлэлд фторхинолонууд бие организмын өсөлтөнд мөгөөрсөн эдийн жинд гэмтэл учруулах боломжтой тул хөхүүл эхэд левофлоксацин хэрэглэхгүй.
Үр тогтоох чадвар
Левофлоксацин нь хархны нөхөн үржихүй, үр тогтоох чадварт нөлөө үзүүлээгүй.
[ГАЖ НӨЛӨӨ]
Доорх мэдээллийг 8300 гаруй өвчтөнд хийсэн эмнэлзүйн судалгаа, зах зээлийн дараах судалгааны арвин туршлага дээр үндэслэн гаргасан.
Илрэлийн давтамж:
Маш түгээмэл (≥1/10)
Түгээмэл (≥1/100 - <1/10)
Цөөн (≥1/1,000 - <1/100)
Ховор (≥1/10,000 - <1/1,000)
Маш ховор (<1/10,000)
Доторхойгүй (өгөгдлөөс тооцох боломжгүй)
Гаж нөлөөний давтамжийг бүлэг тус бүрт ноцтой байдлыг бууруулах дарааллаар харуулав.
Эрхтэн систем | Түгээмэл (≥1/100 - <1/10 ) | Цөөн (≥1/1,000 - <1/100) | Ховор (≥1/10,000 - <1/1,000) | Доторхойгүй (өгөгдлөөс тооцох боломжгүй) |
Халдвар ба тархалт | Мөөгөнцрийн халдвар, кандидын халдвар, тэсвэртэй эмгэг төрүүлэгчид | |||
Цус тунгалагийн системийн эмгэгүүд | Лейкопени, эозинофилиа | Тромбоцитопени, нейтропени | Панцитопени, агранулоцитоз, гемолитик анеми | |
Дархлалын систем | Ангиоэдема, хэт мэдрэгшил | Анафилаксийн шок, анафилакси төст шок a | ||
Дотоод шүүрлийн эмгэгүүд | Антидиуретик дааврын зохисгүй шүүрлийн хам шинж (SIADH) | |||
Бодисын солилцоо, тэжээлийн эмгэг | Aнорекси | Ялангуяа чихрийн шижин өвчтэй хүмүүст гипогликеми | Гипергликеми, гипергликемийн ком | |
Сэтгэцийн эмгэгүүд* | Нойргүйдэл | Айдас түгшүүр төрөх, төөрөгдөл, тайван бус болох | Сэтгэцийн урвалууд (хий юм харах, солиорол) Сэтгэл гутрал агитац, хар дарж зүүдлэх | Амиа хорлох сэдэл, амиа хорлох оролдлого зэрэг өөрийгөө заналхийлэх сэтгэцийн эмгэг |
Мэдрэлийн системийн эмгэгүүд* | Толгой өвдөх, толгой эргэх | Нойрмоглох, салганах, дисгевзи | Таталдаа, тал саа | Захын мэдрэлийн эмгэг, захын хөдөлгөх мэдрэлийн эмгэг, аносми хамт параосми, дискинези, экстрапирамид эмгэг агевзи, ухаан алдах, тархины дотоод даралт ихсэлт эхлэх |
Нүдний эмгэгүүд* | Нүд бүрэлзэх, харах чадвар буурах | Харах чадвар түр зуур алдах | ||
Чих, дотор эрхтэний эмгэгүүд* | Вертиго | Чих шуугих | Сонсгол алдах, сонсголын эмгэг | |
Зүрхний эмгэгүүд | Тахикарди, зүрх дэлсэх | Зүрх зогсоход хүргэж болзошгүй ховдлын тахикарди Ховдлын хэм алдагдал ба torsade de pointes (QT уртасгах эрсдэлт хүчин зүйлтэй өвчтөнд ихэвчлэн мэдээлэгддэг), ЗЦБ-т QT уртсах | ||
Судасны эмгэгүүд | Зөвхөн венийн судсанд тарьсан нөхцөлд: Флебит | гипотензи | ||
Амьсгал, цээжний хөндий, голтын эрхтэнүүд | диспноэ | Гуурсан хоолойн агчил, харшлын пневмонит | ||
Ходоод гэдэсний эмгэгүүд | Суулгах, бөөлжих, дотор муухайрах | Хэвлийгээр өвдөх, диспепси, гэдэс дүүрэх, өтгөн хатах | Суулгалт - Цусархаг, маш ховор тохиолдолд энтероколит, түүний дотор псевдомембраноз колитийг илтгэнэ. Панкреатит | |
Элэг цөсний эмгэгүүд | Элэгний ферментүүд ихсэх (AлАТ/AсАТ, алкалин фосфат, ГГТ) | Цусанд билирубин ихсэх | Элэгний шарлалт, ялангуяа хүнд өвчтэй өвчтөнүүдэд хүнд хэлбэрийн гэмтэл, түүний дотор элэгний цочмог дутагдалаас үүдэлтэй нас баралт, гепатит | |
Арьс, арьсан доорх эдийн эмгэгүүдb | Тууралт, загатнаа, чонон хөрвөс, хавагнах | Эозинофили, системийн шинж тэмдэг бүхий эмийн урвал (DRESS), эмийн хуримтлал | Эпидермийн хорт үхжил, Стевенс-Жонсоны хам шинж, олон хэлбэрт улайлт, гэрэлд мэдрэгших урвал, лейкоцитокласт судасны үрэвсэл, стоматит | |
Араг ясны булчин, холбогч эдийн эмгэгүүд* | үе мөч, булчингийн өвдөлт | Шөрмөсний үрэвсэл бүхий шөрмөсний эмгэг (ахилын шөрмөс), myasthenia gravis өвчтөнд онцгой булчин сулрал | Рамбдомиолиз, шөрмөсний урагдал (ахилын шөрмөс), шөрмөсний холбоосны урагдал, булчингийн урагдал, үений үрэвсэл | |
Бөөр, шээсний замын эмгэгүүд | Цусанд креатинин ихсэх | Бөөрний цочмог эмгэг (бөөрний завсрын эдийн үрэвсэл) | ||
Ерөнхий, хэсэг газарт үүсэх нөхцөлүүд* | Зөвхөн венийн судсанд тарьсан нөхцөлд: Дусал хийсэн газарт урвал үүсэх (өвдөлт, улайлт) | Aстени | Пирекси | Өвдөлт (нуруу, хүзүү өвдөх) |
a Анафилакси, анафилакси төст урвал заримдаа эхний тунгйн дараа илэрдэг.
b Арьс салстын урвалууд эхний тунгийн дараа илэрч болно.
* Ховор тохиолдолд шинж тэмдэгүүд удааширах нь (сар, жил), хөнгөн, эмийн эмчилгээ үр дүнгүй болох хэд хэдэн ноцтой урвал үүсэх, заримдаа олон шинжүүд, эрхтэн системүүд хамрах, мэдрэхүй (шөрмөсний үрэвсэл, шөрмөс урагдах, үений өвдөлт, өвдөлт, саад үүсэх, тал саа зэрэг мэдрэлийн эмгэгүүд, сэтгэл гутрал, ядрах, ухаан балартах, нойрны эмгэг, сонсгол, хараа муудах, амт үнэрийн мэдрэхүй алдах) урьд нь үүссэн эрсдэлт хүчин зүйлээс үл хамааран зарим тохиолдолд хинолон ба фторхинолонуудыг хэрэглэхтэй холбоотой гэж мэдэгдсэн.
Фторхинолоны хэрэглээтэй холбоотой бусад сөрөг нөлөө:
- порфиритэй өвчтөний порфири хөдлөл болох
[ТУН ХЭТРҮҮЛЭЛТ]
Туршилтын амьтан хоруу чанарын болон эмчилгээний тунг нэмэгдүүлэн хэрэглэсэн эмнэл зүйн туршилтын дүнд Левофлоксацины тунг хэтрүүлэн хэрэглэхэд төв мэдрэлийн системийн зүгээс төөрөгдөл, толгой эргэх, ухаан балартах, таталдаа үүсэх гаж нөлөө болон QT интервал уртсах, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны зүгээс дотор муухайрах болон салстын элэгдэл зэрэг шинжүүд илэрч болно. Зах зээлийн дараах судалгаанд төөрөгдөл, таталдаа, хий юм харах, салганах зэрэг ТМС-н зүгээс шинж тэмдэгүүд үүсэлт ажиглагдсан.
Тунг хэтрүүлсэн тохиолдолд шинж тэмдгийн эмчилгээг хийх хэрэгтэй. QT интервал уртсах боломжтой тул ЗЦБ-д хяналт тавих ёстой. Антацидыг ходоодны салстыг хамгаалах зорилгоор хэрэглэх боломжтой. Гемодиализ, түүний дотор хэвлийн диализ, CAPD (зөөврийн диализын хэлбэр) зэрэг нь левофлоксациныг биеэс гадагшлуулахад үр дүнгүй байдаг. Өвөрмөц антидот байхгүй.
[ХАДГАЛАХ НӨХЦӨЛ]
Битүүмжлэлтэй саванд өрөөний (1~30℃) хэмд хадгална.
Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
[ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА]
Үйлдвэрлэснээс хойш 36 сар хүчинтэй.





































































































































































































































































































