Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Мөнгөжүүлсэн тос
Худалдааны нэр
Англи
Мөнгөний сульфадиазин
Үйлдвэрлэгч
Монос Фарм ХХК
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
1%-400 г
Эмийн хэлбэр
крем
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар


Бэлдмэлийг хэрэглэхээсээ өмнө энэхүү хэрэглэх заавартай танилцана уу

 

 

МӨНГӨЖҮҮЛСЭН ТОС” 1% КРЕМ

Эмийн худалдааны нэр: МӨНГӨЖҮҮЛСЭН ТОС” 1% крем

Эмийн хэлбэр: крем

АТХ код:D06BA01

 

Эмийн найрлага: 1г мөнгөжүүлсэн тосонд 10 мг мөнгөний сульфадиазин агуулна.

Туслах бодисууд: цетилийн спирт, глицерол моностеарат, шингэн парафин, пропиленгликоль, полисорбат 60, полисорбат 80.

 

Эмийн эмчилгээний бүлэг: Сульфаниламид бүлгийн бэлдмэл.

 

Эм судлалын үйлдэл

Мөнгөний сульфадиазин нь арьсны халдварын эмчилгээнд болон халдвараас сэргийлэх зорилгоор хэсэг газрын хими эмчилгээний хэрэглэдэг бэлдмэл. Мөнгөжүүлсэн тосыг арьсны гадаргууд түрхэхэд мөнгөний сульфадиазин задарч удаан хугацаагаар тасралтгүйгээр мөнгөний ион, сульфадиазин чөлөөлөгдөж бактерийн эсийн өсөлт үржилтийг саатуулна.

Мөнгөжүүлсэн тос нь бактерийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй бөгөөд түлэгдэлт болон арьсны шархлаанд халдвар үүсгэгч бүх төрлийн бичил биетэнд нөлөөлж бактерыг устгах чадвартай.

 

Хэрэглэх заалт: Мөнгөжүүлсэн тосыг:

  • II ба III зэргийн түлэгдэлт, халдварлагдсан түлэгдэлтийн шархыг эмчлэх, сэргийлэх
  • Халдварлагдсан тэжээлгүйдлийн яршил, шархлааны эмчилгээ ба сэргийлэлтэнд хэрэглэнэ.

 

Тун, хэрэглэх арга:

Мөнгөжүүлсэн тосыг заавал эмчийн хяналтанд, зааврын дагуу хэрэглэнэ.

Тосыг хэрэглэхийн өмнө арьсны түлэнхийн үхэжсэн хэсгийг цэвэрлэнэ. Арьсны гэмтлийн байдлаас шалтгаалж хоногт 1-2 удаа /өглөө, орой/ 2-4 мм-ын зузаантай түрхэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 10-14 хоног.

Шарханд боолт тавьсан тохиолдолд боолтыг өдөр бүр солих шаардлагатай. Боолтыг солих бүрт ариутгагч уусмалаар шүүдэс болон арьсны үхжсэн хэсгийг цэвэрлэнэ.

Тосыг түрхэхэд ямар нэгэн өвдөлт байхгүй, хувцас цагаан хэрэглэлд толбо үүсэхгүй. 2-с дээш сартай болон бага насны хүүхдэд насанд хүрэгчдийн тунгаар тосыг хэрэглэж болно.

 

Гаж нөлөө

Ховор тохиолдолд хэсэг газарт арьс хорсох, загатнах, улайх, арьсны нөсөөжил өөрчлөгдөлт ажиглагдаж болно.

 

Хориглох заалт

Мөнгөжүүлсэн тосыг дараах тохиолдолд хориглоно.

  • Сульфонамидын бэлдмэл болон мөнгөжүүлсэн тосны найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс.
  • Сульфонамидын бэлдмэлийн эмчилгээний үед цусан дахь билирубины хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй учир жирэмсний сүүлийн 3 сар, дутуу төрсөн ба 2 сар хүртэлх  насны хүүхдэд хэрэглэхийг тус тус хориглоно.

 

Болгоомжлол

Мөнгөжүүлсэн тосыг дараах тохиолдолд болгоомжтой хэрэглэнэ.

  • Сульфонамидын бэлдмэлд мэдрэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
  • Цус задрах эрсдэлтэй тул төрөлхийн глюкоза-6-фосфатдегидрогеназын дутагдалтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
  • Элэг бөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлттэй өвчтөнд хуримтлал үүсгэж болзошгүй.
  • Мөнгөжүүлсэн тосыг арьсны том талбайд удаан хугацаагаар хэрэглэхэд лейкоцит ба тромбоцитын тоо цөөрч, эозинофилийн тоо ихсэх эрсдэлтэй.
  • Мөнгөжүүлсэн тосыг порфири өвчний үед хэрэглэхгүй.

 

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ

Жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөсөн эмэгтэйчүүд Мөнгөжүүлсэн тосыг эмчийн нарийн хяналтын доор хэрэглэнэ.

 

Эмийн харилцан нөлөө

Мөнгө нь ферментийн бэлдмэлийг идэвхгүйжүүлдэг тул хамт хэрэглэхийг хориглоно.

 

Хадгалах нөхцөл

250С-ээс ихгүй хэмд, гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.

 

Савлалт

Мөнгөжүүлсэн тосыг 10г, 20г, 50г, 300г, 500г-аар тубэнд савлаж, 1 тубикийг зориулалтын хэвэлмэл хаяг бүхий хайрцагт хэрэглэх зааврын хамт савлан гаргана.

 

Хүчинтэй хугацаа: 2 жил

 

Эмийн сангаас олгох нөхцөл: Жоргүй

 

Үйлдвэрлэгч: Монос фарм ХХК

 

Үйлдвэрлэгчийн хаяг:

Монгол улс, 16103-0006, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20-р хороо, Сонсголонгийн зам гудамж 32/2 тоот.

Утас: 1800-1883, 77173117

E-mail: pharma@monos.mn, web: www.monos.mn

 

Бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчийн санал хүсэлт хүлээн авах утас: 94041883