
Хэрэглэх заавар
Хлорамфеникол 500мг капсултай эмийн хэрэглэх заавар
Худалдааны нэр: Хлорамфеникол 500мг
Олон улсын нэр: Хлорамфеникол
Эмийн хэлбэр: Капсултай эм
Эмийн найрлага: Нэг капсулд хлорамфеникол, натрийн карбоксиметил цардуул агуулагдана.
Фармакологийн үйлдэл:
- Хлорамфеникол нь өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик.
- Бэлдмэл нь ихэнх грамм эерэг, сөрөг бактериуд, пенициллин, стрептомицин, сульфаниламинд тэсвэртэй бактериудад сайн нөлөөлнө.
- Хлорамфениколд нянгууд удаан дасах ба ердийн тунгаар бактерийн эсийн уургийн нийлэгжилтийг хориглон үржил өсөлтийг зогсооно.
Хэрэглэх заалт:
- Хлорамфениколд мэдрэг нянгуудаар үүсгэгдсэн халдвар
- Балнад, иж балнад, цусан суулга, сальмонеллез
- Цистит, пиелит, пиелонефрит
- Нүдний өвчний үед /коньюктивит, блефарит/ эмчлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
Бэлдмэлийг хооллохоос 30 минутын өмнө ууна.
-Насанд хүрэгсдэд 500мг-аар өдөрт 3-4 капсул ууна.
-Хүүхдэд 4-өөс дээш настайд өдөрт 150мг-200мг, 8-12 настайд өдөрт 200мг-300мг-аар өдөрт 3-4 удаа тус тус хэрэглэнэ.
Хлорамфениколын ээлж эмчилгээ 7-10 хоног ба шаардлагатай, зохимжтой үед 2 долоо хоног хүртэл үргэлжилж болно.
Хориглох заалт:
- Хлорамфениколд хэт мэдрэг хүмүүст,
- Цөс төлжилт дарангуйлагдсан үед
- Хайрст үлд, намарс, мөөгөнцөр зэрэг арьсны өвчнүүд
- Жирэмсэн эхчүүд, нярай хүүхдэд хэрэглэхийг цээрлэнэ.
Гаж нөлөө:
- Дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх,
- Салст бүрхүүлүүд цочрох, арьс үрэвсэх, туурах
- Хүнд тохиолдолд цус багадах, эритроцитын тоо цөөрөх
- Хлорамфениколыг удаан хугацаагаар хэрэглэхэд гэдэсний ашигтай микрофлор устаж, мөөгөнцөртөх үзэгдэл илрэх зэрэг гаж нөлөө гарч болно.
Бусад эмтэй харилцан үйлчлэл:
- Хлорамфениколыг цус төлжилтийг дарангуйлдаг бэлдмэлүүд /сульфаниламидууд, пирозолоны уламжлал, цитостатикууд/-тай хамт хэрэглэж болохгүй.
- Бэлдмэлийн метаболизм өөрчлөгдөж болзошгүй тул дифенин, неодикумарин, бутамид, барбитуратуудтай хамт хэрэглэхийг хориглоно.
Хүчинтэй хугацаа:
Үйлдвэрлэгдсэнээс хойш 3 жил хүртэл хадгална. Хадгалах хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Хадгалах нөхцөл ба анхааруулга:
Нарны шууд тусгалаас хамгаалсан хуурай нөхцөлд, 25°C-аас дээшгүй температурт, сайтар битүүмжилж, хүүхэд хүрэхгүй газар хадгална.
Олгох нөхцөл:
Жороор олгоно
Эмийн хэлбэр савлалт:
Хлорамфеникол 500мг-ын капсултай эмийг 10 ширхэгээр зориулалтын блистерт савлана. 10 блистер буюу 100 ширхэгээр хаяг бүхий хатуу цаасан хайрцагт хийж, хэрэглэх зааврын хамт битүүмжилсэн байна.
Үйлдвэрлэгчийн хаяг:
“ Ариун монгол” ХХК-ны “АРМОН “эмийн үйлдвэр, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг. 3-р хороо, Үйлдвэрийн гудамж-1 , ХД-8
e-mail; ariunmongol_92@yahoo.com





































































































































































































































































































