
Хэрэглэх заавар
.
ПЕЛУБИ СР шахмал (PELUBI CR tab)
(Пелубипрофен 45мг)
- Найрлага
Пелуби бэлдмэлийн шахмалд 45мг пелубипрофен агуулагддаг.
- ДҮРСЛЭЛ
Дугуй хэлбэртэй, цайвар шар өнгөтэй, нимгэн бүрхүүл бүхий хяналттай чөлөөлөгддөг шахмал.
- ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Остеоартрит болон хэрэхийн гаралтай артритийн шинж тэмдгийг намдаах зорилгоор хэрэглэнэ.
Нурууны өвдөлтийг намдаах зорилгоор мөн хэрэглэнэ.
- ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН
Насанд хүрэгсэд: Бэлдмэлийг 45мг-аар өдөрт 2 удаа хоолны дараа ууж хэрэглэхийг зөвлөнө.
- БОЛГООМЖЛОЛ
- Цээрлэлт
- Ходоодны идэгдмэл шархлаа өвчтэй өвчтөн
- Цусны хүнд эмгэгтэй өвчтөн
- Элэгний үйл ажиллагааны хүнд явцтай өөрчлөлттэй өвчтөн
- Бөөрний үйл ажиллагааны хүнд явцтай өөрчлөлттэй өвчтөн
- Хүнд явцтай зүрхний дутагдалтай өвчтөн
- Хүнд хэлбэрийн артерийн даралт ихсэх эмгэгтэй өвчтөн
- Пелубипрофенд хэт мэдрэг өвчтөн
- Аспирин болон СБҮЭБ (стероид бус үрэвслийн эсрэг эм) хэрэглэсний дараа бронхын багтраа, чонон хөрвөс буюу эсвэл харшлын урвал илэрч байсан хүмүүс (Зарим өвчтөнд СБҮЭБ хэрэглэхэд хүнд явцтай, ховор тохиолдолд амь насанд аюултай, анафилакс төст урвал илэрсэн талаар мэдээлэгдсэн.)
- Титмийн артерийн судас залгах хагалгаа (CABG) хийх үед илрэх мэс заслын үеийн өвдөлтийн эмчилгээ
- Хөхүүл үе
- Пелуби лактоз агуулдаг учир галактозын үл зохицол, Лапп лактазын дутагдал болон глюкоз-галактозын шингээлтийн алдагдлын хам шинж зэрэг ховор тохиолддог удамшлын эмгэгтэй өвчтөнүүдэд хэрэглэж болохгүй.
- Гаж нөлөө
- Эмийн харилцан үйлчлэл
Тохиолдох хэсэг | Давтамж |
Мэдрэлийн систем | Толгой өвдөх, толгой эргэх |
Мэдрэхүйн систем |
|
Ходоод гэдэсний зам | Хаван, Хэвлийн өвдөлт, цээж хорсох, хоол боловсруулах замын хямрал, дотор муухайрах, бөөлжих, суулгах |
Зүрх судасны тогтолцоо |
|
Амьсгалын тогтолцоо |
|
Шээс ялгаруулах зам |
|
Яс булчингийн тогтолцоо |
|
Бүтэн биеийн байдал | Хаван, нүүр хавагнах |
Халдвар | Амьсгалын дээд замын халдвар |
|
|
Лабораторийн шинжилгээ | Цусан дахь мочевин ба азотын хэмжээ ихсэх, алейкеми, цусан дахь холестерины хэмжээ ихсэх, элэгний ферментийн түвшин ихсэх |
- Бусад СБҮЭБ-үүдтэй хамт хэрэглэхээс зайлсхийнэ.
- Пелубипрофен нь бусад эмийн үйлдлийг нэмэгдүүлдэг. Дараах эмийн бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхдээ болгоомжлох хэрэгтэй. Сульфонилмочевины уламжлалын ууж хэрэглэдэг цусан дахь сахар бууруулах эм (толбутамид гэх мэт.), шинэ хинолоны бүлгийн антибиотикууд (Эноксацин гэх мэт.).
- Ангиотензин хувиргагч ферментийг дарангуйлагч эмүүд: СБҮЭБ нь ангиотензин хувиргагч ферментийг дарангуйлагч (ACE) эмийн артерийн даралт бууруулах үйдлийг сулруулж болно. Пелубипрофеныг ангионтензин хувиргагч ферментийг дарангуйлагч эмтэй хамт хэрэглэж байгаа өвчтөнд энэхүү харилцан үйлчлэлийг анхаарах хэрэгтэй.
- Аспирин: Аспиринтай хамт хэрэглэхэд СБҮЭБ-ийг хэрэглэсэнтэй холбоотой илрэх зүрх судасны хүнд явцтай бүлэнт эрсдлийн тохиолдлыг бууруулдаг болохыг тогтоосон баттай нотолгоо байдаггүй. СБҮЭБ-ийг аспиринтай хамт хэрэглэх нь хоол боловсруулах замын хүнд явцтай эрсдэл үүсэхийг нэмэгдүүлдэг. Иймээс пелубипрофеныг аспиринтай хамт ерөнхийдөө хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Учир нь хоол боловсруулах замын хүнд явцтай эмгэгийг ихэсгэдэг.
- Фуросемид болон тиазидын бүлгийн шээс хөөх эмүүд (Гидрохлортиазид гэх мэт): Эмнэлзүйн судалгаагаар СБҮЭБ нь зарим өвчтөнд фуросемид болон тиазидын бүлгийн эмийн шээстэй ялгарах натрийн хэмжээг ихэсгэх үйлдлийг сулруулдаг болохыг тогтоосон. Энэ нь бөөрний простагландины нийлэгжлийг дарангуйлсантай холбоотой гэж үздэг. СБҮЭБ-тэй хамт хэрэглэж байгаа үед өвчтөнд бөөрний дутагдлын шинж илэрч болзошгүй тул сайтар хянах хэрэгтэй.
- Литий: СБҮЭБ нь цусны сийвэн дэх литийн түвшинг нэмэгдүүлдэг ба литийн бөөрний клиренсийг бууруулдаг. Энэ нь СБҮЭБ бөөрний простагландины нийлэгжлийг бууруулсантай холбоотой. Иймээс литий болон СБҮЭБ-ийг хамт хэрэглэх үед литийн хордлогын шинж тэмдэг илэрч болзошгүй тул анхааралтай ажиглана.
- Метотрексат: СБҮЭБ-ийг метотрексаттай хамт хэрэглэхэд метотрексатын хорон чанарыг нэмэгдүүлдэг. СБҮЭБ-ийг метотрексаттай хамт хэрэглэхдээ үүнийг анхаарах хэрэгтэй.
- Кумарины төрлийн цусны бүлэгнэлтийг саатуулах эм (Варфарин): Варфарин болон СБҮЭБ-ийн нөлөөгөөр хоол боловсруулах замын цус алдалт нэмэгдэх бөгөөд эдгээр эмүүдийг хамт хэрэглэх үед хоол боловсруулах замаас цус алдах эрсдэл тэдгээрийг дангаар нь хэрэглэснээс илүү байна. Кумарины төрлийн цусны бүлэгнэлтийг саатуулах эм хэрэглэж байгаа өвчтөнд пелубипрофенийг хамт хэрэглэхдээ эмч болгоомжлох хэрэгтэй.
- Жирэмсэн үе
- Жирэмсэн үед хэрэглэсэн судалгаа байдаггүй. Иймээс пелубипрофеныг жирэмсэн үед хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
- Жирэмсэн эмэгтэйчүүдэд хийгдсэн сайн хяналттай судалгаа хангалтгүй байдаг. Бусад СБҮЭБ-ийн нэгэн адилаар жирэмсний хожуу үед пелубипрофеныг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь ургийн артерийн цорго цагаасаа өмнө хаагдах шалтгаан болж болно.
- Бусад СБҮЭБ-ийг хэрэглэх үед ургийн байнгын цусны эргэлт илэрдэг талаар мэдээлэгдсэн.
- СБҮЭБ-ийн хархан дээр хийгдсэн судалгаагаар бусад эмүүдийн нэгэн адилаар простагландины нийлэгжилтийг дарангуйлж, эмгэг төрөлтийн тохиолдлыг ихэсгэн, төрөлтийг саатуулж, төрсөн гөлчгийнүүдийн амьдрах чадварыг бууруулж байсан байна.
5. Хөхүүл эхчүүд
Хөхүүл үед уг эмийг хэрэглэхээ зогсооно.
6. Хүүхдийн хэрэглээ
Хүүхдэд хэрэглэсэн аюулгүй байдлын судалгаа байдаггүй.
7. Настангуудын хэрэглээ
Настангуудад илрэх гаж нөлөөний эрсдлийг бууруулах зорилгоор эмчилгээний хамгийн бага тунгаар аль болох хамгийн богино хугацаагаар хэрэглэх ба анхааралтай хянана.
8. Хадгалалт
- Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
- Чанарыг нь хадгалахын тулд өөрийнх нь саванд хадгална. Савыг сольж болохгүй. Учир нь золгүй явдал болж болно.
Хадгалалт
Тасалгааны хэмд (1-30°С) хадгална.
Савлалт
100 шахмал/хайрцаг
Энэхүү бэлдмэлийг ДЭМБ-ын зөвлөмжөөр Солонгосын эм үйлдвэрлэлийн зохистой дадал удирдамжийн (KGMP)-ын дагуу үйлдвэрлэсэн.
Үйлдвэрлэгчp
Daewon Pharm.Co.,Ltd.






















































































