Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Алжикал хөвмөл
Худалдааны нэр
Англи
Натрийн алгинат + Бикарбонат натри+ Кальцийн карбонат
Үйлдвэрлэгч
Genuone Sciences Inc
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
5г+2.13г+3.25г-10ml
Эмийн хэлбэр
хөвмөл
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

АЛЖИКАЛ хөвмөл

 

НАЙРЛАГА

100 мл бүрд

Идэвхтэй нэгдэл

Натрийн Алгинат ........................................................5.0 г (ангидрид хэлбэрээр 4.25г)

Натрийн бикарбонат ...................................................2.13 г

Кальцийн Карбонат.....................................................3.25гg

Бусад: Д-Сорбитолын уусмал, Сахарын натрийн гидрат, Ферментийн хувьд өөрчлөгдсөн Стева, Стедиол гликозид, Карбомер 934, Натрийн гидроксид, Метилпарабен, Полипарабен, Ферментийн хувьд өөрчлөгдсөн Стевиа, Стевиол гликозид, Карбомщр 934, Натри гидроксид, Метилпарабен, Пропилпарабен, цитрусын амт 91069, чинжүүний гааны тос (HR-50069), цэвэршүүлсэн ус

Хэрэглэхийн өмнө зааврыг анхааралтай уншина уу. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл эмчид хандана уу. Хүүхэд хүрэхгүй газар хадгал.

 

ХАРАГДАХ БАЙДАЛ

Чинжүүний гааны амттай, сул шар өнгөтэй ууж хэрэглэх хөвмөл.  

 

ЭМ СУДЛАЛ, ҮЙЛДЛИЙН МЕХАНИЗМ

 

Эмийн эмчилгээний бүлэг: Ходоодны шархлаа, ходоод-улаан хоолойн сөөргөөт эмгэгийн (GERD) үед хэрэглэх бусад эмийн бүлэгт багтана.

 

ATХ код: A02BX

 

АЛЖИКАЛ хөвмөлийг уухад рН-н орчинд ходоодны хүчилтэй урвал орж алгины хүчлийн гель үүсэн ходоодон дох агууламж дээр бүрхүүл үүсгэснээр ходоод – улаан хоолойн сөөргөөт эмгэгийн үед үр дүнтэй нөлөө үзүүлдэг. Хүнд хэлбэрийн үед ходоодноос улаан хоолой руу шилжиж, улмаар тайвшруулах нөлөө үзүүлдэг.  

 

ФАРМАКОКИНЕТИК

АЛЖИКАЛ-н үйлдэл нь физик болон системийн эргэлтийн шингээлтээс хамаардаггүй.

 

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Ходоод улаан хоолойн сөөргөөт эмгэгийн гулгих, цээж хорсох, ходоод хямрах шинж тэмдэгүүдийг намдаах зорилгоор хэрэглэнэ.  

 

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Өндөр настан, 12-с дээш насны хүүхдэд: хоолны дараа болон унтахын өмнө 10 ~ 20 мл (нэгээс хоёр уут) тунгаар өдөрт 4 удаа ууна.  

 

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

Доор жагсаасан өвчтөн эм уухаасаа өмнө эмч, эм зүйчтэй зөвлөлдөх хэрэгтэй.

  1. Зүрх, бөөрний архаг эмгэгтэй өвчтөнд натрийн агууламжийн талаар анхаарах ёстой (Энэ эмэнд 20мл-т  254.5 мг (11.06 ммол) натри агуулагддаг)
  2.  Гипокальциеми, бөөрний чулуу, бөөр чулуужих магадлалтай өвчтөнд анхаарна  (энэ эмэнд 20мл-т 260мг (6.5 ммол) кальци агуулагддаг)
  3. 12-с доош насны хүүхдэд бэлдмэлийг хэрэглэхдээ эмчийн онош дээр үнэдслэх ёстой.

 

   ГАЖ НӨЛӨӨ

Сөрөг урвалын илрэлийн давтамжийг дараах зарчимын дагуу жагсаасан: Маш      түгээмэл: < 1/10,000; давтамж тодорхойгүй (илрэлийн давтамжийг тооцох боломжгүй)

 

   Дархлалын системийн эмгэг

 Маш ховор: анафилакси, анафилакси төст урвалууд. Хэт мэдрэгшлийн урвал       болох чонон хөрвөс илрэх.

 

    Амьсгал, цээжний хөндийн голтын эрхтэний эмгэгүүд:  

    Маш ховор: Амьсгалын замд гуурсан хоолойн агчил үүснэ.  

    Эм хэрэглээтэй холбоотой аль нэг гаж нөлээ илэрвэл эмчид мэдэгдэнэ үү.  

 

   ХОРИГЛОХ ЗААЛТ

Эмийн бэлдмэлийн найрлага дах аль нэг нэгдэлд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг   хориглоно.  

 

   ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨ

Энэ бэлдмэл нь кальци, карбонат гэх антацид тул дараах бэлдмэлүүдийг 2 цагийн   зайтай хэрэглэх нь зүйтэй: H2 гистамины эсрэг, тетрациклинүүд, дигоксин, фторхинолон, төмрийн давс, нейролептикүүд, тироксин, пенициламин, β-хориглогчид (атенолол, метопролол, пропранолол), глюкокортикоидууд, хлорохин, бисфосфонат.

   

ЖИРЭМСЭН, ХӨХҮҮЛ ҮЕИЙН ХЭРЭГЛЭЭ

АЛЖИКАЛ хөвмөлийг хэрэв эмнэл зүйд шаардлагатай гэж үзвэл жирэмсэн болон    хөхүүл үед хэрэглэж болно.  

   АЛЖИКАЛ хөвмөл нь жолоо барих, механизмтай ажиллах чадварт огт нөлөөлөхгүй.  

 

  ТУСГАЙ ЧАНАР

   Өөрийн саванд хадгална.

 

  ХАДГАЛАХ НӨХЦӨЛ

  Битүүмжлэлтэй саванд тасалгааны хэмд хадгална.  

 

  САВЛАЛТ

  12 уут/ хайрцагт.

 

   ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА

   Үйлдвэрлэснээс хойш 24 сар хадгална.  

 

    Үйлдвэрлэгч: KOLMAR KOREA CO.LTD.         

     245, Sandan-gil, Jeonui-myeon, Sejong-si, Korea

 

    ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ

    Нэр: АНАР АРВИЖИХ CO. LTD.

Хаяг: Гурван гал эмнэлэг, 11-р хороо, Энэбишийн гудамж, Баянгол дүүрэг,      Улаанбаатар, Монгол.