
Хэрэглэх заавар
Салицилын хүчил 2%-20г тосон түрхэц эмийн хэрэглэх заавар
Худалдааны нэр: Салицилын хүчил
Олон улсын нэршил: Салицилын хүчил
Эмийн хэлбэр: Тосон түрхлэг
Фармакологийн бүлэг: Ариутгал, халдваргүйжүүлэх.
Найрлага, тун хэмжээ: 20г тосон үйлчлэгч бодис: салицилын хүчил 0,4г; Туслах бодис: вазелин агуулагдана.
Фармакологийн үйлдэл: Микробын эсрэг үйлдэлтэйгээс гадна эдийг гуужуулах, нөхөн төлжүүлэх, арьс зөөлрүүлэх, цочроох үйлдэл үзүүлнэ.
Хэрэглэх заалт: Хажирс, арьсны загатнаа, яршил, намарс, арьсны идээт үрэвсэл зэргийг эмчлэхээс гадна гар хөл дээр үүссэн эвэршлийг зөөлрүүлж гуужуулахад хэрэглэнэ.
Хэрэглэх арга: 10%-ийн тосон түрхэцийг үрэвслийг эмчлэх, үү, эвэр, арилгах, зорилгоор хэрэглэнэ.
Гаж нөлөө: Эд эсийг цочроох, харшлын урвал илэрч болно.
Эмийн хэлбэр, савлалт: Салицилын хүчил 2%-20г тосон түрхлэгийг 50 ширхэгээр цаасан хайрцагт савлаж, 10 хайрцгаар нь хатуу хайрцагт давхар савлаж тээвэрлэнэ.
Хүчинтэй хугацаа: 2 жил.
Хадгалах нөхцөл: Битүү саванд, гэрлээс хамгаалж хадгална.
Олгох нөхцөл: Жоргүй олгоно.
Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: "Мөнхийн тун" ХХК-ний "Тун фарм" эмийн үйлдвэр. Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Эрдэнэт толгой 3-1 Вэйб сайт: www.munkhiintun.mn







































































